Тодруулга

ТЕГ-ын дарга Б.Заяабал "Татварын удирдлагын нэгдсэн систем"-ийг танилцууллаа5 сар 6. 14:42

Өнөөдөр Татварын ерөнхий газрын даргын албан үүргийг гүйцэтгэгч Б.Заяабал хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Татварын хуулийн шинэчлэгдэж 2020 сарын нэгнээс мөрдөгдөж эхлэх гэж байгаатай холбоотой Татварын удирдлагын нэгдсэн системийг нэвтрүүлж байгаагаа энэ үеэр танилцууллаа.

Албаны машины амины "зориулалтыг" халж, эхнэр хүүхдүүдийнхээ "хонины хээр" болгох ёсзүйн гажуудлаасаа хэзээ салах вэ3 сар 19. 9:00

Төрийн албаны машиныг  тэмээнээс  тэмдэгтэй болгох асуудал хэдэн жилийн өмнө яригдаж байсан удаа бий. Төрийн албанд хэрэглэх ёстой машин дарга нарын эхнэр хүүхдийн унаа болж дэлгүүр хэсэх, сургуульд хүргэж  өгөх авах зэргээр хонины морь шиг  болсон учраас л ийм санал санаачлага гарч байсан хэрэг. 

АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ: "1072 хувьцааг зарж арилжих ямар ч боломжгүй"3 сар 13. 8:10

Эрдэнэс Тавантолгой" компанийн 2018 оны цэвэр ашиг 720 тэрбум  төгрөгөөр илэрхийлэгдэж, тус компанийн 15 хувийг эзэмшдэг иргэд буюу хувьцаа эзэмшигчид ирэх дөрөвдүгээр сард ногдол ашгаа авах боломжтой болоод байгаа юм. Одоогоор хэн, хэзээ, хэдэн төгрөгийн ногдол ашиг авах вэ гэсэн асуулт олон нийтийн дунд асуултын тэмдэгтэй хэвээр байгаа юм.

ТАНИЛЦ: 2019 оны элсэлтийн шалгалтын хуваарь3 сар 11. 8:40

Сурагч, залуучуудын хувьд  их дээд сургуульд элсэнэ гэдэг бол томоохон алхам,  хожим хойтынхоо амьдралд хийж буй  сонголт,  оюуны хөрөнгө оруулалт юм. Энэ утгаараа элсэлтийн шалгалт  маш их хариуцлага  юм.  

Тээврийн хэрэгслийн албан татвараа цахимаар хэрхэн төлөх вэ3 сар 2. 11:35

Жолооч та smartcar.mn цахим системээр үйлчлүүлснээр өөрийн тээврийн хэрэгсэлтэй холбоотой төрөл бүрийн үйлчилгээг орон зай, цаг хугацаанаас үл хамаарч түргэн шуурхай авах боломжтой. 

Ч.Хашчулуун: Зээлжих зэрэглэл сайтай оронд зээлийн хүү бага тогтох давуу тал бий болдог2018, 11 сар 13. 11:10

Олон улсын үнэлгээний S&P буюу "Standard and Poor’s" агентлаг өнгөрөгч долоо хоногийн сүүлчээр  Монгол Улсын зээлжих зэрэглэлийг В-  гэсэн зэрэглэлээс  “В тогтвортой” гэсэн зэрэглэл рүү шилжүүллээ. Олон улсын түвшинд ингэж зээлжих зэрэглэл дээшилсэн нь манай улсын эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар эдийн засгийн ухааны доктор  Ч.Хашчулуунаас тодрууллаа.

Аж ахуйн нэгжүүдийн экспортыг 15 хувиар нэмэгдүүлнэ2018, 11 сар 3. 13:50

Улсын хэмжээнд нийт экспортын 15 хувь нь уул уурхайгаас бусад салбарынх байдаг.

Малчид нэгдсэнээр буянт сүргээ буруу гартнуудаас хамгаалж чадна2018, 10 сар 19. 9:55

Төрийн шагналт зохиолч, яруу найрагч Зундуйн Дорж агсан "Хэл, хил, мал гуравтайгаа байвал хэн баян Монгол баян. Хэл, хил, мал гурваасаа салбал хэн эмгэнэлтэй вэ, Монгол эмгэнэлтэй" хэмээн хэлсэн нь өдгөө афоризм мэт болжээ

2019 оны нэгдсэн төсвийн зураглал2018, 10 сар 3. 13:00

Улс төр улсын төсвөөр амьсгалах үе ирж байна. Өмнөх долоо хоногт Засгийн газар 2019 оны улсын нэгдсэн төсвийн төслийг УИХ-д өргөн барьсан. Төсөв бол ирэх онд монголчуудын  орлого зарлага, олж гээхийг харуулах толь юм. 2019 оны улсын төсвийн төсөөллийг бүхэлд нь “Онцгой” хэмээн тодотгож  болно. 

Боржгины "тэнгэр уншигчид" эхний таамаглалаа сонсголоо2018, 9 сар 27. 13:47

Боржгины соёлын биет бус өв "Тэнгэр шинжих” уламжлалт зан үйл нь намрын дунд сарын шинийн 15-нд уулан дээр гарч ажиглалт хийж хонодог явдал  билээ.  Тэр  нь сая тохиолоо.

Гадаад худалдааны эргэлт 6.3 тэрбум ам.долларт хүрчээ2018, 7 сар 18. 15:11

Өнөөдөр Үндэсний Статистикийн газраас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны эхний хагас жилийн статистик мэдээллийг танилцууллаа. Монгол Улс 2018 оны эхний хагас жилд гадаад дотоодын 140 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 6.3 тэрбум америк долларт хүрчээ

Газрыг үнэгүй өмчлүүлэх хуулийн хугацаа тавдугаар сард дуусна2018, 3 сар 14. 7:05

Монгол Улсын иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэг удаа үнэгүй газар өмчлүүлэх хуулийн хэрэгжих хугацаа 2018 оны 05-р сарын 01-ний өдөр дуусна. Өмчилсөн газаргүй иргэд хуулийн дагуу газартай болоход 2 сар хүрэхгүй хугацаа үлджээ. Үнэгүй газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулж хугацаагүй болгох асуудал сарын өмнөөс яригдсан ч одоогоор тодорхой шийдсэн зүйл алга байна.

"Магнай трейд" шалгалтын сургаар шатахуунаа зөөвөрлөсөн үү? /Видео/2018, 1 сар 17. 12:17

Сүүлийн үед үүсээд байгаа бензин шатахууны үнийн тухай асуудал олны анхаарлын төвд байгаа билээ. ШӨХТГ хууль зөрчин үнэ нэмж байгаа хэмээсэн бол Шатахуун импортлогч нар энэ тал дээр эсрэг байр суурьтай байгаа юм. ШТС-ууд зарим нэг нь үнээ нэмсэн бол зарим нь засвартай гэх мэтээр шалтаг тоочиж хязгаарлалт бий болгосон. Олны хамгийн их хэрэглэдэг А-92 бензинийг байхгүй хэмээн хэрэглэгч нарт өгөхгүй байгаа тухай мэдээллийг олон жолооч нар хэлж байна.  Тэгвэл Цахим орчинд нэгэн иргэн энэхүү бичлэгийг оруулжээ. Энэхүү бичлэгнээс харахад МТ компанийн шатахуун тээвэрлэгч машин руу А-92 бензинийг юүлж байгаа дүрс бичлэг харагдаж байна. Уг нь эдгээр шатахуун тээвэрлэгч машинууд ШТС дээр ирж шатахуун өгөх ёстой байтал өөрийнхөө Ёмкость руу хийж байгаа нь хардах үндэслэл болж байгаа юм. Хэрэвзээ хөдөө орон нутаг руу тээвэрлэх гэж байгаа бол Тусгай том машинуудаар зөөдөг байлтай.    Нийслэлд хомсдол үүссэн байхад орон нутаг руу ингэж явуулах уу? Үүнийг хаа хаанаа шалгах л ёстой болов уу??? 

Шатахууныг барьцаалагсдад хатуу хариуцлага тооцооч2018, 1 сар 14. 13:03

ШАТАХУУНЫ 38 ХОНОГИЙН НӨӨЦТЭЙ БАЙНА Засгийн газрыг гурван сарын турш үнээ нэмнэ гэж тулгасан шатахуун импортлогчид төр буюу ард иргэдэд шатахуунаа барьцаалж сүрээ үзүүлж эхлэв. Литр тутамдаа 300 төгрөгөөс 600 төгрөгөөр нэмнэ гэж шахаж байгаа тэд ашгаа бууруулахгүй байх гэж оролдож байна. Улсын хэмжээнд 38 нөөцтэй байгаа нь хомсдол үүсэх шалтгаан байхгүй. ОХУ-аас авах бензин, шатахууны үнэ литр тутамдаа 50 орчим доллар байснаа сүүлийн гурван сард 66 доллар болж нэмэгдсэн ч импортлогчид компаниудын ашгийн хувь хэмжээ 3 орчим хувьтай буюу хасах руугаа орж дампуурах аюул дээрээ тулсан зүйл огт алга. Дэлхийн зах зээл дээр баррель нефтийн үнэ өнөөдрийнхөөс 30 орчим хувиар хямд байх үед тэд үнээ огт буулгаагүй. Ашгаа маш сайн базааж авсан. Гэтэл одоо Засгийн газраас 260 тэрбум төгрөгийг татвар төлөгчдөөс авч өг тэгвэл үнээ 50 төгрөгөөр л нэмнэ гэж ацаглаж байгаа импортлогчид стратегийн салбарыг барьцаалж байна. Улсын суурь үнээр наадагсдад ингэж эрх ашгаа нэн тэргүүнд тавих эрх байхгүй. Тэднийг ашиггүй байхад хэн ч хүчээр энэ бизнесээ хий гээгүй. Шатахуун импортлогчдоос улсаараа жилдээ 1 тэрбум долларын буюу 2 их наяд 500 орчим тэрбум төгрөгийн худалдан авалтыг хийдэг. Маш том зах зээл. Энэ зах зээлээ алдахгүй гэсэндээ импортлогчид олон жил нефтийн үйлдвэрийг бариулахгүй байх бүх наариаг хийж ирсэн. Өнөөдрийн огцом үнээ нэмэх гэж оролдож зохиомол хомсдол үүсгэж байгаа нь анхных биш. Яг 7 жилийн өмнө 2011 оны нэгдүгээр сард “Үгсэн тохиролцож шатахууны үнийг нэг өдөр, нэг цагт 230 төгрөгөөр нэмсэн” түүхийг бид мартаагүй. Тэр үед Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газар үгсэн хуйвалдаж үнээ нэмсэн импортлогч найман компанийг 17 тэрбум 249 сая төгрөгөөр торгож байлаа. Н.Алтанхуягийн засгийн газар тухайн үед аргаа бараад Үнэ тогтворжуулах хөтөлбөр гэж Монгол банкнаас мөнгө хэвлэх, татвар төлөгчдийн мөнгөнөөс татаас, хөнгөлөлттэй зээл өгч байж үнийг буулгаж тогтвортой барьж байсан. Үе үеийн засгийг чаддаг зүйлээрээ сүрдүүлж ирсэн тэдэнд улсын стратегийн чухал салбарыг хувьчилж өгсөн нь хамар ихтийн нус их гэдэг зүйл л болж байна. Нусын сугартал нь алгадах арга нь тэдний тусгай зөвшөөрлийг нь цуцлаад өгөх хэрэгтэй.    

Монголчууд БНСУ-д UnionPay картаар хөнгөлөлт эдлэх боломж нээгдэнэ2017, 12 сар 20. 11:40

Солонгосын нийт ард иргэдийн 99 хувь бэлэн бусаар буюу картаар үйлчлүүлдэг бөгөөд үйлчилгээ авах боломжтой бүх газруудад картаар төлбөр тооцоог хийж хэвшсэн аж. 2017 оны 6 сарын байдлаар тус улсын 17 сая хэрэглэгч Юнионпай картыг ашигласан гэнэ. Уг картаар Солонгос улсад хэрэглэсэн нийт гүйлгээ 200 сая ам.доллар болсон ба энэ нь жилийн дундаж гэнэ. Тус улсын үйлдвэр, үйлчилгээний 2.9 сая газарт Юнионпай картаар үйлчлүүлэх боломжтой.

БХБ-ын сайд Х.Баделхан ТББ-уудын төлөөлөлтэй уулзав2017, 10 сар 28. 14:38

УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан энэ бямба гаригт /2017.10.28/ БХБЯ-тай хамтран ажилладаг Төрийн бус байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд сайд Х.Баделхан хамгийн хөдөлмөрч, хамгийн их бүтээн байгуулалт хийсэн бахархалт төлөөлөлтэй уулзаж байгаадаа баяртай байна. Хамтран ажиллахад таатай байна” гээд нийгэм, эдийн засгийн зарим тоон мэдээллийг танилцууллаа. Мөн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нараас Барилга, хот байгуулалтын сайдаар томилогдоход нь онцлон өгсөн гурван даалгаврыг биелүүлэхэд та бүхэн төрийн зарим эрх үүргийг ТББ-д шилжүүлэх чиг үүргийн идэвхтэй оролцохыг хүсч байна гэв. Энэхүү гурван үүрэг нь Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх асуудлыг эцэслэн ажил хэрэг болгох, ОУВС-тай хамтран хөтөлбөр хэрэгжүүлж байгаагаас Монголбанк ипотекийн зээлийн эх үүсвэрт оролцох оролцоо багассан энэ нөхцөл ипотекийн зээлийн эх үүсвэрийг хэрхэн буй болгож барьсан орон сууцаа эдийн засгийн эргэлтэд оруулах гарц байгааг эрэлхийлж зогсонги байдлаас гарах, гэр хорооллыг орон сууцжуулах гэсэн асуудлууд юм. Энэ талаар төрийн бус байгууллагуудынхаа саналыг сонсов. Сайд ба ТББ-уудын төлөөллийн санал дүгнэлт, шүүмжлэлүүд мэргэжлийн чадварлаг хүмүүсийн мэргэжлийн хэлээрээ ойлголцож чадсан, ирээдүйгээ бодитойгоор харж ажиллах итгэл найдвар тээсэн халуун яриа болж өрнөлөө. Уулзалтын  үеэр Монголын барилгачдын холбооны ерөнхийлөгч М.Батбаатар өнгөрсөн онд барилгын салбар 90 жилийн ойгоо тэмдэглэж, Барилгачдын холбоо 6-р Их хурлаа хийлээ. Хурлаа барилгын салбар дахь ТББ-ууд БХБЯ-тай “Хамтын ажиллагааны хэлэлцээр” байгуулж үүнд ТББ тус бүр тодорхой ажил хуваарилан төлөвлөгөөний дагуу дүгнэж ажиллахаар болсныг сануулж уг хэлэлцээрийн баримт бичгийг сайд Х.Баделханд гардууллаа.   Түүний тавьсан саналууд ажил хэрэгч байсан бөгөөд Барилгын салбарын мэргэжилтэй ажилтнуудаа тоолж, төрөлжүүлэн “Барилгын салбарын хүний нөөцийн мэдээллийн сан” бүрдүүлэхээр БХБЯ, ХНХЯ зэрэг байгууллагатай өргөн хүрээтэй судалгаа явуулахаар Ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаагаа танилцуулсан юм. Мөн ипотекийн зээлийн талаар өмнө нь Монголбанк ажиллаж байсан тэр жишгээр Хөгжлийн банктай хамтран ажиллах,  хоёр дахь зах зээлийг хөгжүүлэх, үүнд нэг гэр хороололд нэг удаад 250-300 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх замаар гэр хорооллыг орон сууцжуулах  зэрэг чиглэлээр тус холбооны зүгээс тооцоо судалгаа хийж байгаа талаараа ярилаа. Мөн бусад ТББ-ууд БХБ-ын сайдад товч танилцуулга хийсэн бөгөөд анхны танилцах уулзалт халуун дотно уур амьсгалтай, ажил хэрэгч хүрээнд амжилттай болж цаашид хамтран ажиллахаар санал нэгдсэн юм. 

Сайд Х.Баделхан төсөл, хөтөлбөрүүдийн ажлын явцтай танилцлаа2017, 10 сар 28. 14:33

УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан энэ бямба гаригт /2017.10.28/ БХБЯ-ны хэмжээнд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн явцтай танилцлаа. Үүнд, Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж эхэлж буй “Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төсөл” Дархан хотын бохир ус цэвэрлэх байгууламж сайжирч, насос станцууд ба бохирын шугам хоолой шинэчлэгдэн, төслийн менежментийн дэмжлэг ба чадавхийг бэхжүүлэх ажил хийгдэж байгаатай танилцлаа. Мөн БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Орон сууцны хороолол, дэд бүтэц төсөл”  Улаанбаатар хотын VII, XIV дүгээр хороололд 2592 (72*36) айлын орон сууцны барилга угсралтын ажил, МҮОНРТ, VII хорооллын инженерийн шугам сүлжээний угсралтын ажил хийгдэж дуусах шатандаа байгаатай танилцсан. Уг төслийн хувьд МҮОНТРТ орчмын газар чөлөөлөх ажил удаж байгаагаас саатаж байгааг төслийн зохицуулагчид танилцуулж байв.   Дараа нь  БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл” Дорноговь аймгийн Замын-Үүд суманд  Дулааны станц, Цэвэр ус  бохир усны ариутгах татуургын байгууламж, Цахилгааны  дэд өртөө,  Зам  холбооны байгууламж зэрэг ажлуудыг гүйцэтгэж дуусах шатандаа байгаатай танилцсан. Улсын комисст хүлээлгэж өгөхөд бэлэн болоод байгаа энэ төслийн тухайд Ашиглалтын өмнөх захиргаа байгуулж болох эсэх талаар лавлаж байсан. Учир нь хуулиараа төслийн нэгж нь хуулийн этгээд болохгүй тул ажлаа бүрэн дуусгаж хүлээлгэн өгөхөд асуудал үүсээд байгааг төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагч Б.Батцэнд ярьж байлаа. Сайд Х.Баделхан “Энэ асуудлыг Засгийн газарт танилцуулсан. Ашиглалтын өмнөх захиргаа байгуулж болохгүй гэсэн. Ажлаа гүйцэтгэсэн нь сайн хэрэг, гүйцэд дуусгачих. Улсын комисс зохих журмын дагуу хүлээж авах байх” гэсэн юм. Мөн Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Э.Пүрэвжав ажлаа танилцууллаа. Үүний дараа Франц улсын Засгийн газрын зээлээр хэрэгжиж буй “Эрдэнэт хотын бохир ус цэвэршүүлэх байгууламжийн өргөтгөл төсөл-тэй танилцсан. “Эрдэнэт хотын 24000 м3/хоног хүчин чадал бүхий бохир ус цэвэршүүлэх байгууламжийн өргөтгөлийн ажлыг хийж дуусах шатандаа байна. Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн асуудал ид өрнөж байгаатай холбогдуулсан сайдын зүгээс ТЭЗҮ-ийн өртөг хэрхэн гарсан талаар сонирхсон асуултдаа хариулт авч байлаа. Түүнчлэн Арвайхээр, Даланзадгад, Цэцэрлэг Сайншанд хотуудын цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, өргөтгөлийн ажил хийж буй Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж эхэлж буй “Зүүн өмнөд говийн хот, хил орчмын хотын хөгжил төсөл”, НҮБ-тай хамтран хэрэгжүүлж буй барилгын салбарын хүлэмжийн хийн ялгарлыг багасгах НАМА зэрэг төслийн талаар амжилтын мэдээлэл сонсож, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.     

Нас баралтын шалтгааны гуравдугаарт осол гэмтэл орж байна2017, 10 сар 14. 11:20

Манай улсын хүн амын нас баралтын шалтгааны гуравдугаарт гэмтэл осол нэрлэгдэж байна. Насанд хүрсэн иргэд зам тээврийн осол болон ахуйн ослоор нас барж байгаа бол бага насны хүүхдүүд түлэгдэлтийн улмаас амь насаа алдаж байна. Тиймээс Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төвтэй хамтран “Гэмтэл согог судлалын орчин үеийн оношлогоо, эмчилгээ” сэдэвт 19-р чуулганыг зохион байгууллаа. Гэмтэл согогийн эмч, мэргэжилтнүүдийн мэдлэгийг дээшлүүлж, судалгаанд суурилсан эмчилгээний арга хэлбэрийг сонгох нь осол гэмтлээс үүдэлтэй өвчнийг анагаахад үр дүнтэй байдаг. Тиймээс Улаанбаатар хотын болон хөдөө орон нутгийн 200 гаруй гэмтлийн эмчийг чуулганд оролцуулж гэмтэл согог судлалын чиглэлийн эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийг танилцууллаа.

Монгол Улс өрсөлдөх чадвараараа дахин нэг байраар ухрав2017, 9 сар 28. 11:50

Дэлхийн улс орнуудын 2017-2018 оны өрсөлдөх чадварын индексийг "World Economic Forum" байгууллагаас гарган  танилцуулжээ. Тус байгууллагын гаргасан мэдээгээр манай улс өрсөлдөх чадвараараа 3.9 оноо авч дэлхийн 137 орноос 101 дүгээрт эрэмбэлэгдлээ. Энэ үзүүлэлтэд ямар нэг тайлбар хэрэггүй байх.

Хувийн хэвшилтэй хамтарч хэрэгжүүлсэн ганцхан төсөл амжилттай болсон2017, 9 сар 5. 17:08

Дэд бүтцийн салбарт сүүлийн 10 жилд төр хувийн хэвшилтэй

Шинэ мэдээ

Шуурхай: Сөүл, Бээжин чиглэлийн нислэгүүд саатлаа8 цаг 47 минутын өмнөШуурхай: Нийслэлээс гарсан тээврийн хэрэгслүүдийг буцааж байна6 сар 15. 23:04Өршөөл байх ёсгүй6 сар 15. 14:4062-той өвөө онгоцны үйлчлэгч болов6 сар 15. 14:30MedicalXpress: Түргэн хоол тархийг эрт хөгшрүүлдэг6 сар 15. 14:00Моносын ЭКО цайн дээр “Байгалийн цэвэр” гэсэн тэмдэглэгээг хууль зөрчиж байршуулжээ6 сар 15. 13:30"ХААНЫ ЭРЭЛД" дэлхийн 37 орны шилдгүүд оролцож байна6 сар 15. 13:30СЭЛЭНГЭ: Монголын анхны ШИЛЭН ГҮҮРИЙГ барьж эхэллээ6 сар 15. 13:00ШХАБ-ын төлөөлөгчдийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаан өндөрлөлөө6 сар 15. 12:39Р.БАТТҮВШИН: -ХУСТАЙН НУРУУНЫ ТАРВАГА ИХ ГАЗРЫН ЧУЛУУНД НУТАГШИЖ ЭХЭЛЛЭЭ6 сар 15. 12:25Шави, Раул, Валдез, Х.Алонсо нар дасгалжуулагчийн лицензээ авлаа6 сар 15. 12:15Шар хайс ганцхан шөнийн хүчтэй салхины ая даасангүй6 сар 15. 12:00КD, Клэй хоёрын төлөвлөгөө6 сар 15. 12:00Түр хорооны гишүүд эрүүдэн шүүсэн шинэ баримт дэлгэв6 сар 15. 11:45Яармагийн гүүрийг өнөөдрөөс эхлэн  энэ сарын 25 хүртэл хаана6 сар 15. 11:44"Lexus-470" автомашин онхолдож,  БНХАУ-ын иргэн  амиа алджээ6 сар 15. 11:39Ажлын хэсгийнхэн Оюутолгойн гэрээгээр Засгийн газарт ямар зөвлөмж өгөх вэ6 сар 15. 11:30Импортын хуурамч гэрчилгээтэй хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлжээ6 сар 15. 11:15Монгол Улсад айлчлал хийх Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Коногийн мэндчилгээ6 сар 15. 11:00ШӨХТГ шатахууны үнийг бууруулах шаардлага хүргүүлжээ6 сар 15. 10:45Өнөөдрийн зурхай6 сар 15. 10:30Өнөөдөр хоёр дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийнэ6 сар 15. 10:15АНХААР: Үер усны аюулаас сэрэмжлээрэй6 сар 15. 10:00ДОЛОО ХОНОГ: УИХ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж, Засгийн газар амьд мал экспортлох шийдвэрээсээ буцав6 сар 15. 9:30“Зөв тусгал” аяны үр дүнд хүүхэд хохирсон гэмт хэрэг 14 хувиар буурчээ6 сар 14. 17:00ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле Дархан-Уул аймгийн Орхон суманд ажиллав6 сар 14. 17:00"Их газрын чулуу"-ны ууланд тарвага нутагшууллаа6 сар 14. 16:54КАТАР-2022: Монголын шигшээ баг сугалааны тавдугаар хэсэгт орлоо6 сар 14. 16:48Торонтогийн "Үлэг гүрвэлүүд" анх удаагаа NBA-гийн аварга боллоо6 сар 14. 16:46Цаг агаарын мэдээ: Амралтын өдрүүдэд бороотой6 сар 14. 16:46
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.