Банк санхүү

Хугацаа хэтэрсэн зээл өмнөх оноос 12.7%-аар буурч, чанаргүй зээл 61.8% өсжээ6 сар 12. 17:15

Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр танилцуулсан мэдээллээр чанаргүй зээлийн хэмжээ өсжээ.  Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл энэ оны тавдугаар сарын эцэст 18.0 их наяд төгрөгөөр хэмжигдэж байгаа нь өмнөх сараас 314.1 (1.8%) тэрбум, өмнөх оны мөн үеэс 3.0 (20.0%) их наяд төгрөгөөр өссөн дүн болж байна.  Үүнээс хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл тайлант хугацаанд 821 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 159.3 (16.3%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 119.8 (12.7%) тэрбум төгрөгөөр тус тус буурчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 4.6 хувийг эзэлж, өмнөх сараас 0.9 пунктээр, өмнөх оны мөн үеэс 1.7 пунктээр тус тус буурсан байна. Иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 2019 оны дөрөвдүгээр сарын эцэст 11.9 их наяд төгрөг болж, өмнөх сараас 21.5 (0.2%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 2.0 (22.1%) их наяд төгрөгөөр тус тус өссөн өсжээ.  Нийт иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдлийн  37.3 хувийг ипотекийн зээл 28.4 хувийг цалингийн зээл 11.8 хувийг жижиг дунд үйлдвэрийн зээл 9.9 хувийг хэрэглээний зээл 7.1 хувийг тэтгэвэрийн зээл 5.5 хувийг бусад зээл эзэлж байна. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2019 оны тавдугаар сарын эцэст 2.0 их наяд төгрөг болж, өмнөх сараас 28.9 (1.5%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 754.2 (61.8%) тэрбум төгрөгөөр өсжээ.  Зураг. Чанаргүй зээл, сарын эцэст, тэрбум төгрөг   Эх сурвалж: ҮСХ Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 11.0 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 2.9 пунктээр нэмэгджээ

Ч.Энхбат: “ТОСК”-ийн царцсан барилгыг нэмэлт санхүүжилтээр эдийн засгийн эргэлтэд оруусан6 сар 6. 13:10

Монгол Улсын Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбаттай “ТОСК” ТӨҮГ-ын зээлийн эргэн төлөлт болоод төсөлд нэмэлт санхүүжилт хийх болсон талаар ярилцлаа. -Танай банкнаас “ТОСК” ТӨҮГ орон сууцны төсөл хэрэгжүүлэхээр санхүүжилт авсан ч зээлийн эргэн төлөлт нь хийгдэхгүйгээс үүдэн эрсдэлтэй зээлдэгчийн нэг болсон. Тэгэхээр тэднийх зээлээ төлж чадахгүй болсон шалтгаан нь юу байсан бэ? -Анх Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Төрөөс орон сууцны талаар баримтлах бодлоготой уялдуулан “Төрийн орон сууцны корпораци”-ийн үйл ажиллагааг эхлүүлэхэд шаардагдах санхүүжилтийг Чингис бондын хөрөнгөөс Хөгжлийн банкаар дамжуулан олгох шийдвэр гаргасан байдаг

Ч.Энхбат: “ТОСК”-ийн царцсан барилгыг нэмэлт санхүүжилтээр эдийн засгийн эргэлтэд оруулсан5 сар 23. 12:45

Монгол Улсын Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбаттай “ТОСК” ТӨҮГ-ын зээлийн эргэн төлөлт болоод төсөлд нэмэлт санхүүжилт хийх болсон талаар ярилцлаа. -Танай банкнаас “ТОСК” ТӨҮГ орон сууцны төсөл хэрэгжүүлэхээр санхүүжилт авсан ч зээлийн эргэн төлөлт нь хийгдэхгүйгээс үүдэн эрсдэлтэй зээлдэгчийн нэг болсон. Тэгэхээр тэднийх зээлээ төлж чадахгүй болсон шалтгаан нь юу байсан бэ? -Анх Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Төрөөс орон сууцны талаар баримтлах бодлоготой уялдуулан “Төрийн орон сууцны корпораци”-ийн үйл ажиллагааг эхлүүлэхэд шаардагдах санхүүжилтийг Чингис бондын хөрөнгөөс Хөгжлийн банкаар дамжуулан олгох шийдвэр гаргасан байдаг

Хөгжлийн банкны хамгийн том зээлдэгчид юуны учир зээлээ төлөхгүй өдий хүрэв5 сар 23. 8:10

Монголоо хөгжүүлэх сайхан мөрөөдөл, арга замын нэг  нь  хэмээн Монгол Улсын Засгийн газар 2010 онын 7 дугаар сард  Хөгжлийн банкийг байгуулж байв.  Дараа жил нь УИХ Хөгжлийн банкны тухай хуулийг баталж байлаа.

Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар Г.Амартүвшинг томилно5 сар 21. 11:15

Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Б.Батбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд д Хас банкны ерөнхий захирал Г.Амартүвшинг томилохоор болжээ. Томилгоог маргаашийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, томилох аж.  Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажи

Барьцаа хөрөнгөгүй ч төлбөрийн сахилга баттай иргэдэд олгох боломж "ИТГЭЛИЙН ЗЭЭЛ" байх уу5 сар 14. 9:00

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөр”-т  “Итгэлийн зээл”-ийг олгож, жижиг, дунд үйлдвэрлэл, өрхийн аж ахуй, бичил бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлнэ” гэсэн үг өгүүлбэр зурайж байгаа. 

Монгол Улсын Хөгжлийн банкинд ажиллахыг урьж байна5 сар 1. 10:20

Монгол Улсын Хөгжлийн банкны зорилго нь Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг түргэтгэх томоохон төслүүдэд оновчтой хөрөнгө оруулалт хийснээр эдийн засгийн өсөлтийг дэмжих, хөгжлийг хурдасгах, улмаар Монгол Улсын олон улсад өрсөлдөх чадавхийг сайжруулах явдал юм.             Эх орныхоо ирээдүйн хөгжил дэвшилд бодит хувь нэмрээ оруулах хүсэл, зорилго бүхий чадварлагмэргэжилтэн таныг Монгол Улсын Хөгжлийн банкны Хууль, эрх зүйн хэлтэст Дотоод асуудал, актив, пассив хариуцсан ахлах хуульчийн ажлын байрны сонгон шалгаруулалтад урьж байна. Гүйцэтгэх чиг үүрэг: Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, дүрэм, журмын хүрээнд Банкинд эх үүсвэр бүрдүүлэх, нөөцийн удирдлага, хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг хууль тогтоомжийн дагуу явуулахад хууль зүйн туслалцаа үзүүлэх, дүгнэлт гаргах, зөвлөгөө өгөх. Ажлын байранд тавигдах шаардлага: Эрх зүйч мэргэжилтэй, мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан байх; Иргэний эрх зүй болон олон улсын эрх зүйн чиглэлээр мэргэшсэн бол давуу тал болно; Хууль тогтоомжийн мэдлэг өндөр, хэлэлцээр хийх чадвартай Англи хэлний өндөр мэдлэгтэй, баримт бичиг боловсруулах, хэлцэл хийх чадвартай байх. Бүрдүүлэх баримт бичиг: Төрийн албан хаагчийн анкет болон CV Цээж зураг /4х6см хэмжээтэй, 2 хувь/ Боловсролын диплом, хавсралтын хамт /нотариатаар баталгаажуулсан хуулбар/ Иргэний үнэмлэх /хуулбар/  Ажилд орохыг хүссэн өргөдөл Оршин суугаа хорооны тодорхойлолт Та манай байгууллагад ажиллах сонирхолтой бол холбогдох бичиг баримтаа Монгол Улсын Хөгжлийн банкны байранд өөрийн биеэр авчирч өгнө үү. ​​​​​​​             Анкет, материалыг 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 17:30 цаг хүртэл хүлээн авах ба эхний                           шалгаруулалтанд тэнцсэн  өргөдөл гаргагчтай холбоо барина

Монгол улсын Хөгжлийн банкны удирдлагууд эдийн засгийн сэтгүүлчидтэй зангиагүй уулзав4 сар 29. 15:21

Монгол Улсын Хөгжлийн банкны удирдлагууд өнөөдөр эдийн засгийн сэтгүүлчидтэй 3 дахь жилдээ зангиагүй уулзлаа. Уг уулзалтаар 2018 онд хийсэн онцлох ажлууд, санхүүгийн үйл ажиллагааны гүйцэтгэл, санхүүжүүлсэн төслүүдийн үр өгөөж, хийгдэж буй хяналт, шалгалт, 2019 онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудын талаар танилцуулж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. ОНЫ ОНЦЛОХ АЖЛУУД МУХБ нь 2018 оны үйл ажиллагаандаа KPMG олон улсын хөндлөнгийн аудитын байгууллагаар  аудит хийлгэсэн бөгөөд 2018 оны жилийн эцсийн байдлаар  актив хөрөнгө өмнөх оны мөн үеэс 14 хувиар өсч 4.2 их наяд төгрөгт хүрсэн бол өөрийн хөрөнгө 1.1 их наяд төгрөгт тус тус хүрсэн байна

Он гарснаас хойш 1.6 тн алт худалдан авлаа4 сар 27. 15:00

Он гарснаас хойш 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ 1.6 тонн байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.5 тонноор бага буюу 48%-иар буурсан үзүүлэлттэй байна. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор /АМНАТ 5% болсоноос хойш/ буюу 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хугацаанд 837 кг алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 753 кг алт худалдан авснаас 84 кг-аар их буюу 11%-иар өссөн үзүүлэлт юм. 2018 оны 1 сараас 2019 оны 4 сарын 25-ны өдрийг хүртэл Монголбанкны алт худалдан авалтын сарын мэдээг дараах график 1- т үзүүллээ.   График 1. Монголбанкны алт худалдан авалтын сарын мэдээ /2018-2019 он/ 1990 оноос 2019 оны 4 сарын 25-ны өдрийг хүртэл Монголбанкны алт худалдан авалтын жилийн мэдээг дараах график 2 -т үзүүллээ. График 2

МОНГОЛБАНК:Ипотекийн зээлд сар бүр 46 тэрбум төгрөг гаргана4 сар 27. 10:00

Энэ онд улсын хэмжээнд 40-50 мянган орон сууц баригдаж байгаа.Үүнээс гадна  Улаанбаатар хотод 5,220 орон сууц бэлэн байна. Нийслэл хотод  орон сууцны 30 хувийн урьдчилгаа төлөөд ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй 46,000 иргэнээс санал ирсэн гэх мэдээллийг холбогдох албаныхан мэдээлж байсан билээ.

Капитал банкны хадгаламж эзэмшигч нарт 17.9 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгожээ4 сар 26. 12:00

"Капитал” банкийг албадан татан буулгасантай холбогдуулан Хадгаламжийн даатгалын корпорациас Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн дагуу тус банкны хадгаламж эзэмшигчдэд 20 хүртэлх сая төгрөгийн нөхөн төлбөр олгох ажил үргэлжилж байна. Нөхөн төлбөрийг Хаан банкаар дамжуулан өнгөрсөн баасан гарагаас буюу өнгөрсөн дөрөвдүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн олгож байгаа юм байна.

Капитал банкаар үйлчлүүлж байсан ахмадууд Хаан банкнаас тэтгэврээ  авна4 сар 18. 12:20

Капитал банкнаас  өндөр насны тэтгэврээ авдаг ахмадууд цөөнгүй байжээ. Харин тус банк дампуурч татан буугдаад байгаа тул тэтгэврээ хаанаас авах вэ гэдэг нь тодорхойгүй байсан. Тэгвэл Нийгмийн даатгалын ерөнхий газраас Капитал банкаар үйлчлүүлж байсан тэтгэвэр авагчдын тэтгэврийг 5 дугаар сараас эхлэн ХААН банкаар дамжуулан олгох болсныг мэдэгдлээ.  

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан нээлттэй захидал бичжээ4 сар 18. 8:40

Сүүлийн өдрүүдэд Монголбанкны үйл ажиллагаатай холбоотой буруу ташаа мэдээлэл олон нийтэд цацагдах болсон тул эдийн засагт гарсан өөрчлөлт, Монголбанкнаас авч хэрэгжүүлсэн бодлогын үр нөлөө, цаашид учирч болзошгүй эрсдэл, сорилтын талаарх мэдээллийг хүргэх зорилгоор энэхүү нээлттэй захидлыг хүргүүлж байна.

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг  чөлөөлөх санал гаргажээ4 сар 17. 11:05

Валютын ханшийн өсөлт,  Арилжааны банкууд болон банкны тогтовортой байдал алдагдсан гэх шүүмжлэл Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхантай холбогдон яригддаг.  Түүнчлэн бүр 2015 оноос эхлэн  төлбөрийн чадвараа алдаж эхэлсэн Капитал банкны  үйл ажиллагааг тогтворжуулж чадаагүй, арга хэмжээг оройтуулж авсанд харилцагид гомдолтой байгаа.

Капитал банкаар дамжуулан ипотекийн зээлд хамрагдсан иргэд зээлээ үргэлжлүүлэн төлнө4 сар 12. 9:35

Монголбанкнаас өнгөрсөн даваа гаригт Капитал банкийг татан буугдсан албан ёсоор зарласан. Тодруулбал, Төв банкны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь заалт, Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А-96 дугаар тушаалаар Капитал банкийг албадан татан буулгах шийд

Баячуудын өрийг "барлаг"-ууд нь төлдөг жишиг тогтчих вий4 сар 12. 9:00

“Стандарт” банкны өрийг 40 сая ам.доллар болгон бууруулж төллөө. Яаж зүгээр байхав, үүнийг тойрсон эргэлзээ бас явж л байна. Тухайлбал, зуучилсан  компанид 40 саяыг өгч харин Стандарт банкны үндсэн өр болон хүүнд зэсийн баяжмал өгөх болсон гэх яриа явж байна. 

Ч.Хүрэлбаатар: Капитал банкинд Төрийн 340 орчим тэрбум төгрөг байршиж байсан4 сар 9. 18:26

Монголбанкнаас Капитал банкийг татан буулган шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Капитал банкинд төрийн данстай 340 орчим тэрбум төгрөг байршиж байсан. Тодруулбал,  Тэтгэврийн даатгалын сангийн 104 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын сангийн 136 тэрбум төгрөг,

С.Чинзориг: Капитал банкинд байсан НДС-ийн 101 тэрбум төгрөгийг Монголбанк төлж барагдуулна4 сар 9. 14:00

Монголбанкнаас өчигдөр "Капитал" банкийг татан буулган шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор тус банкинд Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө байршиж байсан эсэх талаар ХНХ-ын сайд С.Чинзоригоос тодрууллаа.   

Шуурхай: Капитал банкийг татан буулгахаар боллоо4 сар 8. 14:52

 Өнөөдөр 14,30 цагаас Монголбанк хэвлэлийн хурал зарласан. Энэ хурлаар Монголбанкны хэвлэлийн хурлаар Капитал банкыг татан буулгах шийдвэр гаргаснаа мэдэгдлээ. Өнөөдөр Капитал Банкны үйл ажиллагаатай холбоотойгоор  Капитал Банкны эрх хүлээн авах ажиллагааг Монголбанкны Хяналт шалгалтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн захирал М.Адилбиш удирдахаар болжээ.

1072 ширхэг хувьцаанд 26800 төгрөгийн ногдол ашиг олгохоор болжээ4 сар 2. 10:55

Санхүүгийн зохицуулах хорооноос “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг хаалттай хувьцаат компаниар бүртгэх үедээ  “Эрдэнэс Тавантолгой компани ногдол ашиг тараах ажил нэг алхам урагшиллаа” гэж мэдэгдсэн юм.  Тус компани нь 2018 онд 801.1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бөгөөд 1072 хувьцааны ногдол ашиг олгохоор шийдсэн тухайгаа үүнээс өмнө мэдэгдэж байсан ч нэгж хувьцаанд хэдэн төгрөг олгохоо хараахан мэдэ

Шинэ мэдээ

Шуурхай: Сөүл, Бээжин чиглэлийн нислэгүүд саатлаа9 цаг 22 минутын өмнөШуурхай: Нийслэлээс гарсан тээврийн хэрэгслүүдийг буцааж байна6 сар 15. 23:04Өршөөл байх ёсгүй6 сар 15. 14:4062-той өвөө онгоцны үйлчлэгч болов6 сар 15. 14:30MedicalXpress: Түргэн хоол тархийг эрт хөгшрүүлдэг6 сар 15. 14:00Моносын ЭКО цайн дээр “Байгалийн цэвэр” гэсэн тэмдэглэгээг хууль зөрчиж байршуулжээ6 сар 15. 13:30"ХААНЫ ЭРЭЛД" дэлхийн 37 орны шилдгүүд оролцож байна6 сар 15. 13:30СЭЛЭНГЭ: Монголын анхны ШИЛЭН ГҮҮРИЙГ барьж эхэллээ6 сар 15. 13:00ШХАБ-ын төлөөлөгчдийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаан өндөрлөлөө6 сар 15. 12:39Р.БАТТҮВШИН: -ХУСТАЙН НУРУУНЫ ТАРВАГА ИХ ГАЗРЫН ЧУЛУУНД НУТАГШИЖ ЭХЭЛЛЭЭ6 сар 15. 12:25Шави, Раул, Валдез, Х.Алонсо нар дасгалжуулагчийн лицензээ авлаа6 сар 15. 12:15Шар хайс ганцхан шөнийн хүчтэй салхины ая даасангүй6 сар 15. 12:00КD, Клэй хоёрын төлөвлөгөө6 сар 15. 12:00Түр хорооны гишүүд эрүүдэн шүүсэн шинэ баримт дэлгэв6 сар 15. 11:45Яармагийн гүүрийг өнөөдрөөс эхлэн  энэ сарын 25 хүртэл хаана6 сар 15. 11:44"Lexus-470" автомашин онхолдож,  БНХАУ-ын иргэн  амиа алджээ6 сар 15. 11:39Ажлын хэсгийнхэн Оюутолгойн гэрээгээр Засгийн газарт ямар зөвлөмж өгөх вэ6 сар 15. 11:30Импортын хуурамч гэрчилгээтэй хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлжээ6 сар 15. 11:15Монгол Улсад айлчлал хийх Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Коногийн мэндчилгээ6 сар 15. 11:00ШӨХТГ шатахууны үнийг бууруулах шаардлага хүргүүлжээ6 сар 15. 10:45Өнөөдрийн зурхай6 сар 15. 10:30Өнөөдөр хоёр дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийнэ6 сар 15. 10:15АНХААР: Үер усны аюулаас сэрэмжлээрэй6 сар 15. 10:00ДОЛОО ХОНОГ: УИХ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж, Засгийн газар амьд мал экспортлох шийдвэрээсээ буцав6 сар 15. 9:30“Зөв тусгал” аяны үр дүнд хүүхэд хохирсон гэмт хэрэг 14 хувиар буурчээ6 сар 14. 17:00ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле Дархан-Уул аймгийн Орхон суманд ажиллав6 сар 14. 17:00"Их газрын чулуу"-ны ууланд тарвага нутагшууллаа6 сар 14. 16:54КАТАР-2022: Монголын шигшээ баг сугалааны тавдугаар хэсэгт орлоо6 сар 14. 16:48Торонтогийн "Үлэг гүрвэлүүд" анх удаагаа NBA-гийн аварга боллоо6 сар 14. 16:46Цаг агаарын мэдээ: Амралтын өдрүүдэд бороотой6 сар 14. 16:46
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.