Үндэсний үйлдвэр

Сүлжмэл бүтээгдэхүүний оёдолчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг “Говь” компани өнгөллөө  10 сар 28. 9:25

Монгол Улсад хөнгөн үйлдвэрлэлийн салбар үүсч хөгжсөний 85 жилийн ойн хүрээнд ХХААХҮЯ, ХНХЯ, Монголын ноос, ноолуурын холбоо, Монгол, Солонгосын хамтарсан политехник коллеж, “Говь” компани хамтран сүлжмэл бүтээгдэхүүний оёдолчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг гурав дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

Дэлхийн зах зээл дээр “Монголын хаан ширхэгт” Монгол ноолуурыг баталгаажуулна10 сар 24. 16:34

“Монголын Хаан ширхэгт”  ноолуурын  олон улсын форум үргэлжилж  байна. Форумын нээлтэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх  салбарын сайдтайгаа оролцсон нь ихээхэн ач холбогдол өгч байгааг илэрхийлэв.

ЖДҮ эрхлэгчид мөөг тарьж, 15 нэр төрлийн бяслаг үйлдвэрлэж байна10 сар 17. 13:25

Сүхбаатарын талбайд очиход “Их тайга”-ынхан монгол гэр барьчихсан, цай чанах соёлыг таниулж, ил гал дээр сүүтэй цай чанаж байв.

С.Лхагвацэрэн: Бодлого гаргагчид үр тариа л ярихаас хүнсний ногоо тариалагчдыг дэмждэггүй9 сар 26. 16:20

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос зохион байгуулж буй "Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн форум-2019" чуулга уулзалт  "Тогтвортой хөгжлийг хангахад ЖДҮ эрхлэгчдийн оролцоо" сэдвийн хүрээнд өнөөдөр болж байгаа билээ. Энэхүү уулзалтын үеэр Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараа хотод өрхийн тариалан эрхэлдэг С.Лхагвацэрэнтэй цөөн хором ярилцлаа.

САЙН МЭДЭЭ:Хувийн хэвшлийнхэн хүнд үйлдвэрийн салбар уу хөл тавилаа. Анхных нь гангийн үйлдвэр9 сар 23. 13:00

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрөгч амралтын өдөр Эрдэнэт хотод ажиллах үеэрээ “Бэрэн” группийн  барьж байгуулж байгаа төмөрлөгийн үйлдвэртэй танилцсан юм. 

АНУ-ын Конгрессийн гишүүн Тэд Ёохо Монголын ноолуурын салбарынхантай уулзжээ9 сар 23. 9:40

АНУ-ын Конгрессийн гишүүн Тэд Ёохо тэргүүтэй 40 гаруй гишүүн Гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийн тѳслийг Конгрессийн Тѳлѳѳлѳгчдийн танхимд ѳргѳн бариад байгаа билээ.

“Улаанбаатар түншлэл-2019” олон улсын үзэсгэлэн эхэллээ9 сар 12. 10:50

“Мишээл экспо” төвд  “Улаанбаатар түншлэл-2019” олон улсын  уламжлалт үзэсгэлэн яармаг эхэллээ. Үзэсгэлэн-худалдаа нь үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээ, брэнд бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлах, зах зээлээ өргөжүүлэх, экспортод гаргахад нь дэмжлэг үзүүлэх, шинэ зах зээлд гарах түншлэлийг бий болгох зорилготой арга хэмжээ юм.

ЖИНХЭНЭ ЖДҮ: "ЖДҮ-гийн зээл горьдож сууснаас хөдөлмөрлөсөн нь дээр"8 сар 19. 8:10

ЖДҮ-ийн хөгжил ямар байхаас шалтгаалж ажлын байр нэмэгдэж, эдийн засаг өснө. Жинхэнэ ЖДҮ яагаад чухал вэ. Өөрөөр хэлбэл ЖДҮ өнөөдөр ямар байдалтай байна вэ.

Ч.Гантулга: Нийслэлчүүдийн нэг сар 20 хоногийн түлшний хэрэглээг нөөцлөөд байна8 сар 15. 12:05

Түүхий нүүрсийг ахуйн зориулалтаар нийслэлд нэвтрүүлэхгүй, гэр хороололд түүхий нүүрсийг хэрэглэхгүй байх Засгийн газрын шийдвэр 2018 оны тавдугаар сарын 15-аас  хэрэгжиж эхэлсэн. Үүний оронд сайжруулсан шахмал түлш худалдаанд гаргаж, нийслэл хотын агаарын бохирдлыг дор хаяж 50 хувиар бууруулах зорилт тавин ажиллаж байна. Энэ ажлын явцын талаар Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Гантулгатай ярилцлаа. 

70-аас дээш онооны босго давсан 59 төсөл сонгон шалгаруулах хорооны хурлаар орж байна 8 сар 15. 10:55

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журмын хүрээнд тус сангийн зүгээс сонгон шалгаруулалтын үе шат бүрт нээлттэй, ил тод, шударга зохион байгуулах тал дээр ихээхэн анхаарал хандуулж иргэд аж ахуй нэгжүүд сонгон шалгаруулалтын үйл явцад хяналт тавих боломжоор ханган ажиллаж байна. Мөн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зээлд жинхэнэ жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид хамрагдах боломжийг нэмэгдүүлэх талаас уян хатан, хэрэглэгчийн эрэлтэд нийцүүлэн ЖДҮ-зээлийн багц гаргаж, тус бүрт сонгон шалгаруулалтыг журмын дагуу явуулж байна.   Энэ удаагийн сонгон шалгаруулалт нэгдүгээр шатны сонгон шалгаруулалтаар төслийн шаардлага, иж бүрдэл хангаж, дараагийн шатанд тэнцсэн 20.0 сая төгрөгнөөс дээш 100.0 сая төгрөгийн зээлийн багцад хамрагдах /“ЖДҮ багц-3”/ нийт 101 иргэн, аж ахуйн нэгжийн 12.6 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг ЖДҮХСангийн мэргэжилтнүүд судлаж, төслийн урьдчилсан болон нарийвчилсан судалгааг хийж, батлагдсан хүснэгтийн дагуу үнэлгээ хийж дууслаа. Санд судлагдсанаас 87 иргэн, аж ахуйн нэгжийн 5.6 тэрбум төгрөгийн төслүүдэд төслийн урьдчилсан судалгааны болон нарийвчилсан судалгааны үнэлгээ хийгдэж, 70-аас дээш онооны босго давсан 59 төслийн 21 аж ахуйн нэгж 38 иргэн, аж ахуйн нэгжийн 3.7 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт бүхий төсөл шалгарч, эцсийн шат буюу төсөл сонгон шалгаруулах хорооны хуралд орохоор боллоо

13.2 тэрбум төгрөгийн төсөл шалгуур хангаж, хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар болов7 сар 22. 10:31

ЖДҮС өмнөх долоо хоногт төсөл сонгон шалгаруулалтаа нээлттэй явуулсан. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журмын хүрээнд 300  сая төгрөгнөөс дээш тэрбум төгрөгийн зээл хүссэн нийт 65 иргэн, аж ахуйн нэгжийн 47.4 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт ЖДҮХСанд иржээ. 

Дэлхийн ноолуурын зах зээлд "Louis vuitton"-той өрсөлдөх суурь нь “Монголын хаан ширхэгт” гэв7 сар 8. 16:22

“Монгол ноолуур дэлхийд” сэдэвтэй хэлэлцүүлэг өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт “City tower”-т боллоо. Монголын Ноос ноолуурын холбооноос зохион байгуулсан тус хэлэлцүүлгийн гол оролцогчид нь маркетерууд байв.

Атганд орсон алтан боломж буюу Монголын экспортын тухай өгүүлэх нь6 сар 18. 9:55

Монголд албан ёсны айлчлал хийсэн Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Коно Ерөнхийлөгч Х.Баттулгад  бараалхах үеэр яригдсан нэг асуудал  гэвэл өнөөгийн түвшинд тусламж, дэмжлэг, хөнгөлөлттэй зээл гэхээс илүүтэй харилцан ашигтай бизнесийн зарчимд тулгуурлан хамтарч ажиллах тухай байлаа. Энэ бол өнөөгийн түвшинд эдийн засгийн гадаад харилцааны шинэ хандлага, барих чиглэл мөн.

“Ачит-Ихт” компани гурав дахь улирлын ногдол ашгаа хуваариллаа6 сар 18. 8:40

Лондоны металлын биржийн гишүүн, Монголын үндэсний үйлдвэрлэгч “Ачит-Ихт” компани нийгмийн хариуцлагын хүрээнд хийж байгаа давуу эрхийн хувьцааны гурав дахь улирлын ногдол ашгаа хуваариллаа. Балансын бус хүдрийг ашиглаж, баялаг бүтээж буй ажилчдадаа үйлдвэрлэлийнхээ үр шимийг давуу эрхийн хувьцаагаар дам

ЖДҮ-чид нэгдтүгэй: Анхаар, хүнсний бүтээгдэхүүний төрөлжсөн худалдаа6 сар 10. 9:35

Монголын үндэсний жижиг, дунд, бичил үйлдвэрлэл эрхлэгчид нэгдэн “ЖДҮ корпораци” байгуулж, одоогоор 340-өөд ЖДҮ эрхлэгчид нэгдээд байна. Тэд ЖДҮ-г жинхэнэ ёсоор нь хөгжүүлэн, ЖДҮ хэмээх нэрийг хамгийн сонсголонтой нэр болгоно гэсэн зорилт тавиад буй. “ЖДҮ корпораци” одоогоор Хархорин, Дүнжингарав захуудад дэлгүүр ажиллуулж байгаа. Үүнийгээ цаашид өргөжүүлэн ойрын хугацаанд нийслэлд 10, цаашилбал энэ ондоо багтааж 30 сүлжээ дэлгүүр байгуулахаар төлөвлөөд байгаа билээ. Яагаад гэвэл үндэсний үйлдвэрлэгчдийн хувьд хамгийн гол бэрхшээлүүдийн нэг нь борлуулалт байдаг.  Жижиг үйлдвэр эрхлэгчид тэр бүр дангаараа лангуу түрээслэн ажиллуулах боломжгүй, том дэлгүүрүүдэд бараагаа борлуулах хүсэлтэй ч шимтгэл өндөр, удаан хугацаанд борлогддог

"ЖДҮДС-аас зээл авах хүсэлтэй иргэдийн төслийг энэ сарын 10 хүртэл хүлээж авна"6 сар 6. 11:10

  Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд зориулан урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах ажил орон даяар явагдаж байна. Экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг дэмжин, шинээр бизнес эхлүүлэх болон ажлын байр бий болгох, нэмэгдүүлэх зорилгоор урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаа талаар ЖДҮХС-ийн Захирал Б.Батцэцэгээс тодрууллаа.

О.Гэрэлт-Од: Үндэсний бүтээгдэхүүн гэхээр эсгий табчик, арьсан түлхүүрийн оосор төсөөлдөг үе ард өнгөрсөн6 сар 3. 8:20

Монголын үндэсний жижиг, дунд, бичил үйлдвэрлэл эрхлэгчид нэгдэн “ЖДҮ корпораци” байгуулсан билээ. Тэд “Аса” циркийн өмнөх талбайд байрлах асарт ЖДҮ корпорацийн өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна. Энд чихэр амттан, монгол үндэсний тоглоом бүхий хүүхдийн бэлэгнээс эхлээд уран тансаг алчуур ороолт, үндэсн

Үзэгч хүүхдүүдийг суудлаас нь өндөлзүүлсэн “Mongoloo kids” брэндийн загварын шоу5 сар 31. 14:40

Үндэсний өв соёл, зан заншлыг бүтээлдээ шингээн хүүхдүүдэд бэлэг барьдаг “Mongoloo kids” брэнд үүсгэн байгуулагдсанаасаа хойш 3 жил болж байна. Мэдээж тэдний үйлчлүүлэгч нь хүүхдүүд.  Гурван жилийн хугацаанд багагүй үйлчлүүлэгчтэй болж өнөөдөр анхны албан ёсны хүүхдийн загварын шоуг амжилттай зохион байгууллаа.

С.Амарсайхан дарга аа, “ЖДҮ корпораци”-аар зочлоорой5 сар 30. 10:05

Монголын үндэсний жижиг, дунд, бичил үйлдвэрлэл эрхлэгчид нэгдэн “ЖДҮ корпораци” байгуулж буйгаа зарласан. Улстөрчдийн бульхайгаас болж бараг л “муу” үг мэт ойлгогдох болсон энэ нэрийг өөрчлөн жинхэнэ ЖДҮ-чид  юу бүтээж, ямар амжилтанд хүрч болохыг харуулах зорилготой үндэсний үйлдвэрлэгчдийн нэгдлийн талаар та мэдээж сонссон байх. Тэд одоогоор нийслэлд 10, цаашилбал энэ ондоо багтааж 30 сүлжээ дэлгүүр байгуулахаар төлөвлөөд байгаа билээ. “ЖДҮ корпораци” -ийн асарт тавтай морил “Аса” циркийн өмнөх талбайд “ЖДҮ корпораци” хэмээх логотой асар буй

Г.Ундрам: “Mongoloo Kids” брэндийн шоунд ирсэн хүүхдүүдэд маникюрын үйлчилгээ үзүүлнэ5 сар 29. 11:30

Энэ сарын 30-ны өдөр  “Mongoloo Kids”- брэндийн анхны албан ёсны хүүхдийн загварын шоу Үндэсний соёл амралтын хүрээлэн дэх "WHITE ROCK CENTER”-т 16.00 цагаас зохион байгуулагдах гэж байна. Тус шоуны гол зорилго нь Үндэсний үйлдвэрлэлээ дэмжин Монгол эх орныхоо ахуйн зан заншил, өв соёлыг сонирхолтой, хөгжилтэйгээр бяцхан үрсдээ таниулж түгээх зорилготой аж. 

Шинэ мэдээ

Сиднейд агаарын байдал аюултай түвшинд хүрчээ4 минут 41 секундын өмнөАбэ Шинзо Ерөнхий сайдын албыг хамгийн удаан хашсан хүн болно9 минут 41 секундын өмнө47 настай эрэгтэй осгож нас барсан байдалтай олджээ14 минут 41 секундын өмнөСогтуу жолооч осол гаргаж, бага насны хоёр хүүхдийг гэмтээжээ19 минут 41 секундын өмнөТамхины ишээ гудамжинд хаявал 200 ам.доллароор торгоно24 минут 41 секундын өмнөБ.Бат-Эрдэнэ: Дубайн гэрээний талаар Засгийн газрын сайд нар нь ч мэдээгүй байсан29 минут 41 секундын өмнөЯпон цацраг идэвхит усыг тэнгис рүү цутгахыг аюулгүй гэж үзжээ34 минут 41 секундын өмнөБеларусийн сөрөг хүчнийхнээс парламентад сонгогдсонгүй39 минут 41 секундын өмнөӨДРИЙН ТОЙМ: ZALUU.COM өнөөдөр дараах үйл явдлуудыг онцолж байна44 минут 41 секундын өмнөЭМЯ: 2019 оны эхний 10 сард бэлгийн замын 13 685 халдварын тохиолдол бүртгэгдлээ49 минут 41 секундын өмнөTIME: 2010 оноос хойш гарсан хамгийн шилдэг АРВАН дуу54 минут 41 секундын өмнө“Нэг өрх-нэг ажлын байр” хөдөлмөрийн нэгдсэн өдөрлөг болно59 минут 41 секундын өмнөХөргүүрт амиа алдсан Вьетнам иргэдийн цогцосыг ЗГ-ын зээлээр авчирна1 цаг 5 минутын өмнөГэртээ амтат жүрж тариарай1 цаг 10 минутын өмнөАгаарын бохирдол өнгөрсөн жилтэй харьцуулахад 20-30 хувь буурчээ1 цаг 15 минутын өмнөХойд Солонгосын удирдагч АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай уулзахаас татгалзжээ1 цаг 20 минутын өмнөАгаарын бохирдол ба Аутизмын уялдаа1 цаг 25 минутын өмнөГүүр нурсны улмаас 2 хүний амь сүйджээ1 цаг 30 минутын өмнөИранд шатахууны үнийн өсөлтөөс болж хохирсон хүмүүст нөхөн төлбөр олгоно1 цаг 35 минутын өмнөАялахад хамгийн аюултай орнуудыг нэрлэжээ1 цаг 40 минутын өмнөДэвид Бэкхэмийн “Интер Майами” багийн бүрэлдэхүүн1 цаг 45 минутын өмнөАмазоны ой модны эзлэх талбай ихээр багасжээ1 цаг 50 минутын өмнөШийдвэрлэх тулааны өмнө1 цаг 55 минутын өмнөСэтгэцийн өвчин ямар ямар шинж тэмдгээр илэрдэг вэ2 цагийн өмнөАНУ Египетэд анхааруулга өглөө2 цаг 5 минутын өмнөСумо тойм: Кюүшюү башёгийн ес дэх өдөр2 цаг 10 минутын өмнөХонконгийн цагдаагийн даргыг албан тушаалаас нь чөлөөлжээ2 цаг 10 минутын өмнөТөсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах урилга2 цаг 15 минутын өмнөЭнэтхэгчүүд баарнаас цэвэр агаар худалдан авч байна2 цаг 20 минутын өмнөАНУ-аас Нигер Улс руу нисч байсан Монгол эмэгтэй онгоцонд хүний амь аварчээ2 цаг 25 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.