Үр хүүхэддээ амьдралынхаа бүхий л цаг хугацааг зориулж, аав ээж болсон тэр л цагаас хойш зөвхөн үрийнхээ төлөө амьдарч, тэднийхээ төлөө зүтгэсээр зорьсоор насан эцэслэдэг гайхамшигт өв уламжлал, үндэсний онцлогтой ард түмэн бол Монголчууд.
“Шинэ эхлэл” сургуулийн 12Б ангийн сурагч Ц.Мөнххүслэн өвөө Л.Цэнд-Аюушийн гэгээн дурсгалд зориулж “Үүлсийн гүнд” сэдэвт анхны бие даасан үзэсгэлэнгээ Хүүхдийн урлан бүтээх төвийн галерейд дэлгэлээ.
Дүрслэх урлагийг дэмжигч ХААН Банкны төв байранд байрлах ХААН галерейд дөрвөн уран бүтээлчийн хамтарсан үзэсгэлэн энэ сарын 4-25-ныг дуустал олны хүртээл болж буй билээ. Дөрвөн өөр уран бүтээлчийн дотоод ертөнцийг дэлгэн харуулсан уг үзэсгэлэнгийн нэр “Дөрвөн хөх”. Дүрслэх урлагийн дээд сургуулийг нэгэн үед сурч төгссөн дөрвөн бүсгүй 10-аад жил бүтээл туурвиагүй явсан ч нэг л өдөр хамтарч үзэсгэлэн гаргахаар зориг шулууджээ. Ингэхдээ өөр өөрийн гэсэн өнгө аяс, арга барилыг илэрхийлэхүйц цоо шинэхэн уран бүтээлээ тайлагнаад буй юм.
Сүүлийн үед гэрэл зургийн бүтээлүүдээрээ олны танил болж яваа Ж.Амартүвшин гэдэг залууг уншигчиддаа танилцуулж байна. Тэрбээр орон нутагт ажиллаж амьдарч, бүтээлээ туурвиж яваа нэгэн. Ж.Амартүвшинтэй хийсэн ярилцлага болон гэрэл зургийн бүтээлүүдийг нь толилуулж байна.
Улсын тэргүүний 84-р сургуулийн Дүрслэх урлагийн багш Б.Болортуяагийн санаачилгаар тус сургуулийн сурагчдын хамтарсан “ШИДЭТ ӨНГӨ-2” уран зургийн үзэсгэлэн өнөөдөр Хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд Арт” галерейд нээлтээ хийлээ. Гурав хоног үргэлжлэх тус үзэсгэлэнд нийт 30 гаруй сурагчийн 100 гаруй бүтээл дэлгэгдсэн ажээ.
Монгол Ардын Намын үүсгэн байгуулагдсаны 97 жилий ой “Эх орончдын өдөр”-т зориулсан “Монголын сонгодог бүтээлүүд” уран зургийн үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, дэд сайд Ё.Отгонбаяр, УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Монголын уран зургийн галерейн захирал А.Янжив нар оролцлоо.
Ч.ГАНТУЛГА Түүний зургуудыг харах, бас унших дуртай. Харах тусам сонирхол татаж, сэтгэл гижигдэм тийм гэгээн мэдрэмж төрдөг билээ. Зураач Г.Ганбаяртай гурван жилийн өмнө анхны бие даасан “The Magic Life” үзэсгэлэнгийнх нь үеэр уулзах боломж гарч байсан юм. Тухайн үед түүний тод өнгийн илэрхийлэл болсон бүтээлүүд сэтгэлд тод үлджээ. Энэ удаа түүний урлангаар зочлоход өнөөх сэтгэлд дулаахан, тохилог орчин угтсан юм. Будагны эхүүн үнэр, олон өнгийн илэрхийлэл болсон сонирхолтой бүтээлүүд. Яг амьтай мэт өөдөөс ширтэх хөрөг зургууд. Г.Ганбаяр бол Монголын дүрслэх урлагийн хаалгаар дөнгөж алхаж буй залуу уран бүтээлч. Тэр дундаа хамгийн зоримог шийдвэр буюу сюрреализм чиглэлээр зурдаг цөөн зураачийн нэг юм. Тиймээс ч түүний зураг дайчин, этгээд, сонирхолтой байдаг. Энэ төрөл Европын оронд түлхүү дэлгэрсэн. Харин энэ урсгалын хамгийн том, алдартай төлөөлөгч нь Сальвадор Дали хэмээх халуун цуст испани зураач. Үеийнхэн нь түүнийг галзуу, солиотой гэж боддог байж. Түүний бүтээлд зүүд, зөн совин, хүсэл тачаалын сэдэв голлодог. Харин монгол зураачийн бүтээлд бүсгүй хүн болон зүүд, хийсвэр сэтгэлгээний зураг олон бий. ХӨГЖИМ ТҮҮНИЙ ОНГОД БОЛДОГ Зураач бүхэн өөрийнхөө бүтээлийг туурвих арга барил, онцлогтой. Г.Ганбаярын хувьд хөгжим түүний онгод болдог ажээ. Ялангуяа, рок хөгжим түүнд бүтээл хийх сэдэв, санаа өгдөг ажээ. Тэрээр “Хөсөгтөн” хамтлагийн уран бүтээлийг сонсох дуртай. Гэхдээ монгол рокоос илүү гадны хамтлагийн дуу хүчтэй сэтгэгдэл төрүүлдэг аж. Урландаа ганцаараа байхдаа хөгжмөө чангалаад бийр будгаа бариад суухад цаг хугацаа хэрхэн өнгөрч байгааг мэддэггүй гэсэн. Өөрийнхөөрөө байж, чөлөөтэй сэтгэх хамгийн өндөр индэр нь түүний бяцхан урлан юм. Тэрээр анхны үзэсгэлэнгээ зөвхөн домгийн сэдвээр хийсэн. Тэгвэл энэ сэдвээ өнөөг хүртэл үргэлжлүүлж байна. Г.Ганбаярын уран бүтээлд Буриад бүсгүйн зураг олон бий. Зураач маань Хэнтий аймгийн уугуул. Бүтээлд нь нутгийнх нь үзэсгэлэнт байгалийн зураглал туссан нь цөөнгүй. Түүний хамгийн их бодож, судалж зурсан бүтээлийнх нь нэг нь “Ийм нэгэн домог” зураг аж. Нуурын эрэг дээр үзэсгэлэнт бүсгүй сууна. Түүний хажууд танан цагаан хун дүрсэлжээ. Ув улаан буриад загвартай дээл, цасан цагаан хун, цэв цэнхэр нуур, тэртээд харагдах тэнгэрийн хаяа. Өнгөний хувьд гайхалтай зохицол. Энэ зураг Буриадын тухай домгоос үүсэлтэй юм байна. Домогт Хорьдой мэргэн ан хийж яваад нуурын эрэгт хун шувууд буухыг хардаг. Тэд буух агшиндаа үзэсгэлэнт гүнж болон хувирна. Үзэсгэлэнт хун бүсгүйтэй гэрлэсэн Хорьдой мэргэн 11 хүүхэдтэй болжээ. Бүсгүй хөвгүүдээ өсгөснийхөө дараа эргэн хун болж нисэн оддог гэж өгүүлдэг юм байна. Г.Ганбаяр зураач энэ онд дараагийн үзэсгэлэнгээ дэлгэхээр бэлдэж байгаа бөгөөд түүний үзэсгэлэнгээс хунгийн домог хэрхэн үргэлжлэхийг хараарай гэсэн юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Дэлхийн 2017 оны шилдэг гэрэл зургуудаас толилуулж байна.
Цаазаар авхуулах ял оноогдон, гянданд хоригдсон эцгийнхээ голыг зогоохын тулд дөнгөж ээж болоод байсан охин нь өдөр бүр хүйтэн гянданруу нүцгэн явж ороод унд хоол өгөхийг нь шүүхээр хориглосон аавдаа хөхөө хөхүүлэн, харангадсан биеийг нь сэхээж байсан тухай өр өвдөм түүхээр гайхалтай сайхан зураг бүтээгдсэн байдаг
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей арвин их сан хөмрөгөөсөө үзэгч болон судлаачдад зориулан цуврал үзэсгэлэн зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэ удаад гадаад урлагийн сан хөмрөгөөс Японы модон барын бүтээлүүдээс бүрдсэн ”Дөрвөн улиралын дуу” нэртэй үзэсгэлэнг каталогийн хамт үзэгчдэд сонирхуулахаар болжээ.
“Удам Соёл” хэвлэлийн компани үндэсний хэв маягийг агуулсан чамин загвар хийцтэй, цаасны өргөн сонголттой хуримын урилгыг хийж байна. Офсет болон дижитал хэвлэл, товгор лакан хэвлэл, гялгар дардас болон эмбосс даралтыг хослуулан бүх төрлийн урилгыг хурдан хугацаанд хийнэ.
Эрин цагийн дүрслэх урлагийн чиг хандлагыг тодорхойлогч, дэлхийд нэр хүндээрээ тэргүүлэx Венецийн олон улсын дүрслэх урлагийн биеннальд ерөнхийлөгч Паоло Бараттагийн урилгаар Монгол улс 2 дахь удаагаа албан ёсоор оролцож байна. Энэ удаа эх орноо төлөөлөн Монгол улсын төрийн соёрхолт зураач Ш.Чимэддорж, уран бүтээлч О.Энхтайван, Г.Мөнхболор, Ж.Болортүвшин, Ц.Даваажаргал нар “Lost in Tngri” буюу “Хөх тэнгэрийн дор төөрөгсөд” нэртэй хамтарсан үзэсгэлэнгээ Италийн Венец хотын төв хэсэгт байрших Istituto Santa Maria della Pietà-д 5-р сарын 11-ны өдөр албан ёсоор нээлээ.
Дорно дахины ард түмэн, тэр дундаа нүүдэлчин Монголчууд лууг эртнээс тэнгэрийн амьтан хэмээн эрхэмлэн дээдэлж ирсэн уламжлалтай. Тэрхүү бэлгэдлийн амьтныг дүрслэх урлагийн Буддист арга ухаанаар зурж бүтээдэг зураач Кэйсүкэ Тэшима өнөөдөр Япон Монголын найрамдалт харилцааны гүүр болсон Кёкшүзан Батбаярт зориулан лууг аравнайлан зурж бэлэглэлээ
Хайпер реализм чиглэлийн зураач Х.Баярыг энэ удаагийн “Шинэ танил” буландаа урьж, уран бүтээлийнх нь талаар ярилцлаа. -Юуны өмнө үзэсгэлэнгээ гаргасанд тань баяр хүргэе. Анхныхаа үзэсгэлэнг гаргах гэж их удлаа
Монголын урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт, Чехословакийн Лидицийн мөнгөн медальт, Энэтхэгийн Шанхарагын нэрэмжит алтан медальт зураач Ж.Ойланы “Торгоны зам” 21 дэхь удаагийн бие даасан үзэсгэлэн UB art Gallaey-д гарч байна
Dashzeveg Art museum added 6 new photos. Sponsored · Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Баянзүрх багт байх цэнгэг уст Хангал нуурыг уран барималч Чимидийн Дашзэвэг төрсөн нутгийнхаа мэлмий цэнхэр усан хүй хэмээн насан туршдаа дээдэлж иржээ. Энэ нуур "Монголын нууц товчоо"-нд өөрөөр нэрлэгдэн орсон байх талтайг их эрдэмтэн Хөдөөгийн Пэрэнлэйгээс сонссоноо ч ярьдаг байсан
Ч.ГАНТУЛГА Монголын нууц товчоонд “Чингис хааны язгуур, дээд тэнгэрээс заяат Бөртэ чоно эхнэр Гoo маралын хамт тэнгис далайг гаталж ирээд Онон мөрний эх Бурхан халдун ууланд нутаглаж, Батцагаан гэдэг нэгэн хөвүүнийг төрүүлжээ” хэмээн дурдсан байдаг. Ингэж Хэнтий аймгийн үзэсгэлэнт нутагт их эзэн Чингис хаан мэндэлжээ