Сонгодог

Дэлхийн балетын түүхэнд монгол хүү нэрээ мөнхөллөө6 сар 6. 15:10

Дэлхийн 10 улсын 18 хотод зохион байгуулагддаг, Юнискод бүртгэлтэй, чансаа өндөр “World Ballet Grand Prix”  тэмцээнд Мөнх-Эрдэний Тэлмэн хүү алтан медаль авч, улс эх орныхоо нэрийг өндөрт мандууллаа. Энэхүү тэмцээний түүхэнд монгол хүн анх удаагаа алтан медаль авч байгаагаараа онцлог юм

“Хайрын виз” 13-н жилийн дараа шинэ дүр төрх, шинэ тавилттайгаар дахин амилна6 сар 3. 9:55

Хайр гэдэг наддаа гуниг ч юм уу. Хамгийн гэнэн алдаа ч юм уу Ц.Балдоржийн зохиол "ХАЙРЫН ВИЗ" уянгын драмын жүжиг 13-н жилийн дараа шинэ дүр төрх, шинэ тавилтын хамт дахин тайзнаа. Найруулагч М.Батболд Дүрүүдэд:Жаргал Т.СэргэлэнЦэнгэл О.МайдарравжааСүндэр

О.Дашбалбар: Би эгэл хүн5 сар 28. 9:35

Биеэрээ ч, сэтгэлээрээ ч эгэл хүн!Уйлахад нулимс арчдаг гараас минь үнэтэй алчуур үгүй,Уухад үргэлж зэмлэдэг нөхдөөс минь илүү ухаантан үгүй,Унтахад толгой илбэдэг ээжээс минь илүү ачтан үгүй, Би-эгэл хүн! Олон намрын бороонд шавшуулж явахдааОрчлон дэлхийн аугаа сайханд дурласан,Оройтсон сартай цуг хээр хоноглохдооОнгон тал дээр хот босохыг зүүдэлсэн. Би-эгэл хүн! Аян замд явах сайхан ч, эргэж, ирэх бүр сайхан,Амраг бүсгүйдээ магтуулах сайхан ч, зэмлүүлэх бүр сайхан.Аливаад хянуур болгоомжтой улс намайг хурц зантай гэлцдэг чАлганы хонхорт үл тогтох бөөрөнхий байхыг хүсээгүй! Би-эгэл хүн! Халамцуу ирчихээд агсан тавьж нехдедее тунирхаагүйХавийн улсыг түйвээж, охидыг айлгаагүй,Хааяа хэтрүүлсэн бол өөрөө л шаналжХашгичиж зовоодоггүй гэргийдээ баярласан! Би-эгэл хүн! Харыг хар, цагааныг цагаанаар нь хэлжХан хорвоод нөхөр, дайсан байдгийг ялгана,Нөхөдтэйгээ ууна ч, дуулна ч...Нөмөр болсон гэртээ наргина ч, жаргана ч...Би-эгэл хүн! Амьдрал минь уртхан тууж шиг ч бай,Аль эсхүл богинохон шүлэг шиг ч бай,Уншиж дуусахад хувь заяа миньУйтгар төрүүлэхгүйг мэдэж байна. Би-эгэл хүн! Малчны цагаан гэрээс орчлонгийн зах руу гишгэсэн юм.Монгол нутгийн нар эгэл цусанд минь халуун дөлтэйгээ бий!Талх идэж, шүлгээ бичдэг би,Тасарсан навчийг алган дээрээ энхрийлдэг би!Амь нас, сүр сүлд минь энэ навчинд шингэсэн юм шигАмьсгал даран ширтдэг би! Би-эгэл хүн! Та нараас мөнгө зээлж, маргааш нь буцааж өгдөг,Та нартай адил аливаад шаналж, өвөр хоосон, халаас дүүрэн явдаг.Хуралд сууж, сонинд магтуулж, болчимгүй жаал шиг аашлан аавдаа загнуулж,Хүүхэд шиг агшин зуур гомдоод, дорхноо мартдаг!...Болох болохгүй хэрэгт өөрийгөө өмгөөлөн, хэцүү үг хэлчихээд,Сүүлд нь амаа барьдаг! Би-эгэл хүн! Чанх дээрээс ивээдэг нарыг шүтэжЧадал, ухаан хоёроороо амьдарч явна.Олноос илүү ч үгүй дутуу ч үгүйОрчлонгийн баяр жаргалыг эдэлж явна.Унтаж байгаа хүүгээ энхрийлэн үнссээр сэрээчихээдУйлахад нь аргадах гэж хүзүүн дээрээ суулган шогшдог би,Ход ход инээх дуу зүрхэнд минь баярын хонх дэлдэжХонгор сэтгэлт гэргий минь ''алдчихваа" гэж сануулдаг.Яг энэ агшинд шүлэг бичих санаа тархинд од шиг харважЯруу найрагч болдог би!Яаран үзгээ шүүрээд, ширээний ард суудаг.Цагаан цаас тал шиг, би үр цацаж яваа тариачин шиг.Цаглашгүй жаргал сэтгэлийн хөндийд найрал хөгжим эгшиглүүлэхэдБи-яруу найрагчЦасан будрахад сэтгэл хенгерч, енийг мөрееддөг би,Цаг мөч, шувуудын далавч шиг дэрэвсээр тэнгэрийн гүнд уусахадШүлгээн би та нарын гар дээр бүлээн талх шиг тавьдаг,Шүүдэр цуглуулж, цай чанаж өгснөөс дутуугүй баярладаг! Сэтгэлд минь салхи шуурга хуйлран, хүйтэн салхитай едер шиг хямрахадСэтгэлд минь шар навчис хийсэн, нулимс минь бембөрөн байхадХүний месее би эцэг шигээ дээдэлж явсан,Хүч хүрэхгүй бол сэтгэлдээ шаналжХүмүүс та нарт яаж шүү туслая даа гэхээс алаг зүрх минь тогтож ядсан!... Хаа нэгтээ болж буй дайны цуурай дэлхийд тархахдааХадаас адил зүрхэнд минь шигдэж зовоодог байсан.Олон үгтэй гэж хэн нэг нь намайг зэмлэг,Орчлон ертөнц шархтайгаа зүрхэнд минь багтдаг шүү!Галт тэргэнд суугаад хол явахдаа би,Гар даллан үлдсэн хүмүүсийг сэтгэлдээ тээж явдаг.Газар дэлхий дээр азаар төрсөндее баярладагГазар минь надад дандаа хуримын ширээ шиг санагдаагүй чГалын дэргэд үлгэр сонсож суухдаа диваажингийн жаргалыг мэдэрдэг би!Үдшийн гуниг, өглөөний баяраа хуваалцаж явсан болохоорҮнэндээ хүмүүс минь та нарт л итгэж, та нарт л сөгднем...Өнөөдөр та нарыгаа би өргөн хорвоотой цуг тэвэрье,Өмнө чинь нарны гэрлээр шаглаж, тэнгэрийн цэнхрээр эмжсэн дууны баглаа тавья!Эмэгтэйчүүлд нь цэцгийн дээжис солонгоор ороож баръя,Эрчүүлтэй нь хундага тулгаж, оддын туяаг тэнгэрээр амтлан ууя!

Н.Дагдан: Төгсгөлийн үг5 сар 17. 13:55

Шувууд гунганаж буцахад Шуугиж хүүхдүүд цуглахад Сургуулийн будсан сандалыг хархад Сурагчын алаг порм жигдэрхэд Завсралгаан хонх холоос жингэнэхэд Зааланд охид инээлдхэд Замаар гэр лүү явахад Захын өнцөгт хэн нэгнийг хүлээхэд Салаа гэзэгтэй охин эргэж харалгүй алхахад Салхитай орой хаалганы чинь хонх жингэнэхэд Хашааны завсраар үүдийг чинь ширтэхэд Хажиглахаа байсан хөгшин банхар эвшээхэд Сэтгэлд дотно энэ бүгдийг санахад Сэмээрхэн чи хаанаас ч юм бэ харах шиг Чамайг санахад....   Н.ДАГДАН   ЯАГААД ЧИ МИНЬ   Яагаад чи ийм гэнэн юм хайргүй гэхээр уйлчихдаг Яагаад чи ийм цагаан юм нулимастай нүдээрээ инээдэг Яагаад чи ийм өхөөрдөм юм шогломоор Яагаад чи ийм хөөрхөн юм худлаа хэлж чадахгүй Яагаад ийм сайхан юм олон хаврын цэцэг мэт Яагаад ийм зөөлөн юм цэцгийн анхилам дэлбээ мэт Яагаад чи ийм үнэнч юм нойроо харамлан үүрэглэн хүлээх юм Яагаад ийм дурлам юм үгээ зөөллөж хэлэхийм Яагаад чи ийм сохор юм мангархан царайг минь тоогоод Яагаад чи ийм тэнэгхэн юм ядмагхан амьдралд минь бүгээд Яагаад чи минь шүлэг бичихэд хүргэдэг юм   Н.ДАГДАН   ТѲГСГѲЛИЙН ҮГ   Цагтаа би шуугисан олон найзтай дуулсан олон баяртай явлаа Цамаархан бүхнээ цацсан цараагүй баян явлаа Ажил мѳнгѳ хоёрыг ар ѳвѳртѳѳ зохицуулсан Анд нѳхдийн шүтээн ах дүүсын бурхан нь явлаа Сая саяар олдогоо саваа дүүргэх шиг санан Сагасан сэтгэлдээ хѳлчүүжсэн санаандаа том баньд явлаа Сайхан хүүхний хормой шартай эрийн шанаанд Санаандаа хүртэл хүртдэг байлаа Омогорхож хийсэн олон олон баяр минь Орон гэрээ ч тоогоогүй охидын эрлэг шѳнѳ минь Хүссэнээр минь хѳдѳлдѳг хѳѳрхѳн жулдрай банди нар Хүзүүгээр татталаа наргиж хүний ѳѳрийнгүй дайлна Амраг ханиа гомдоож агсамнаж хонох шѳнүүд Алдрай үрсээ умартаж айсан харцыг шоолсон тэнэглэл Цаг цагаар байдгүй цаглашгүй хѳрѳнгѳ дундарлаа Цайны үлдэгдэлд шавах батганы тоо цѳѳрсѳн байна Цусаа ширгэтэл хамтдааг амласан нѳхѳд Цуйхуйх ч сүүдэргүй тонилсон байна Хэмжээлшгүй нүглийг минь тэвчилгүй амраг минь чи одож Хэрсүүжсэн үрсийн амнаас аавын алдар хусагджээ Аав ээжийн хайлан ах дүүсийн бурхан одоо Ааштай бэр даацгүй хүргэдийн ад болсон байна Ѳнѳѳдѳр л уухгүй гэж ѳдѳр болгон амлаж Үдшийн бүрийд ѳѳрийгѳѳ зүхэн уйлж байна Эрчүүд минь эр хүн болох гэж бусдаа бүү хорло Эхнэр үрсд нь чихэр авч ѳг эмгэн ижийд нь сүү авч ѳг Энх тунх амьдралд нь толбо бүү үлдээ Эвэлсэн амьдралд нь тээг бүү бол Жавар хургасан гудамны жаахан мухарт Жавартай тэнгэрт биш ѳѳртѳѳ гомдон халих гэж байна Шимтэй амьдрал атгасан ч шилтэй архиндаа уулгасан Сийлэх нэргүй гудамжны архичин одож байна   Н.ДАГДАН

Д.Энхмэнд: Үхэл!!!5 сар 17. 10:27

Хариулт   Ѳрсѳлдѳгч буюу, ѳѳрийгѳѳ хэзээ ялах вэ? Цаг хугацааны чѳдѳрнѳѳс хэрхэн суллагдах вэ? Машин авъя гэхээс илүү хэл яаж сурах вэ? Сайхан бүсгүйд дурлахаас ѳмнѳ! ѳѳрѳѳ яаж сайхан болох вэ?   Яаж хоол идэх ч завгүй байх вэ? Хэрхэн мѳнхийн мунхаг юм шиг царайлах вэ? Гуниг ганцаардлыг ямар аргаар давуу тал болгох вэ? Оюун ухааны түгжээгээ юугаар онголгойх вэ?   Хоёр хоёрын яг хэд юм бэ? Яагаад үүлийг уул, уулыг үүл гэж нэрлээгүй юм бэ? Ѳдѳр хэзээ дуусаж шѳнѳ хэзээ зогсдог юм бэ? Ѳнѳѳдѳр хэдэн оны, хэдэн сарын, хэдэн юм бэ?   Амьдрал гэж!!! Амьдрана гэж!!! юуг хэлдэг юм бэ? Аз жаргал хаана байдаг юм бэ? Нэг л асуултанд би итгэл дүүрэн хариулая Нойлын цаас ганцхан зүйлд зориулагдаагүй юм   Д.Энхмэнд   Үхэл!!!   Үхэл!!! Чи Миний сонирхлыг, Үнэхээр их татаж байна Энэ дэлхийн худал бүхний дундах, Эрхэм ганцхан ҮНЭН бол Чи байна Дарга нарын ѳмнѳ, цэрэг болдоггүй Цэрэг нарын ѳмнѳ, дарга болдоггүй Баянд бараалхаж, Ядууг басдаггүй Бахдам тийм занг чинь, биширч байна Тэнэглэлдээ мансуурсан, хүмүүсийн тэгд Тэргүүн тэнэг байх нь, надад таалагдахгүй байна Жүжиглэх гэж ядаж, яваа олонхын олмонд Зохиомол дүрүүдээс нь, залхаж байна Хийж бүтээх 25-хан насандаа Би Хорвоо ертѳнцѳѳс уйдаж байна Үнэнг үзхийг хүсвэл, Үхэх!!! ганцхан зам байна Нудрага зангидаад ч, шудрага ёс байдгүй юм байна Үнэгэн заль, хурган мэхээрээ, аж тѳрѳх ѳт хорхой нарт Үнэндээ би ѳѳрѳѳ бас, уусан шингэсэн байна Амьдрал намайг хүн биш болгож байна Мѳн чанар, Хүн чанараа бид мѳнгѳнд үрж, ѳнгѳнд ѳгч байна   Дахиад хэлье чин үнэн ч Үхэл!!! минь Дэндүү их Чи намайг ховсдож байна Шидтэн, Илбэчин, Бэрдийг үл тоож Шилж шигшин чамаас л, ганцхан гуймаар байна Ѳѳрийн чинь гэгээлэг, ариун цагаан ордонд Ѳчүүхэн би нэг зочилмоор байна Тэнд би Ли Бай-тай уулзан, шавь орж Тэгээд ч зогсохгүй Күнз-тэй мэтгэлцэж Армстронгын аялгуунд, шалны модтой вальс бүжиглэж Адольф Гитлерээс хайрын тухай асуумаар байна Алимны чинь модноос, гадил түүж идээд Рашаанд чинь согтож агсам тавиад Дэс дараалал, хариуцлага байхгүй, замбараагүй байдалд чинь Дэндүү ихээр, соронз мэт татагдаж байна Хэзээ нэгэн цагт Чи бид хоёр уулзхаас хойш Эрт оройн ялгаа юу байна Ѳдѳр шѳнѳгүй, намайг даган сүүдэрлэх чамтай Ѳнѳѳдѳр учирсан ч болж байна Гал халуун, хайр дурлалд, мансуурсандаа баяртай байна Гайхалтай гэр бүлд, хүмүүжсэндээ баярлаж байна Үзэсгэлэнт нутаг усанд, ѳсѳж тѳрсѳндѳѳ бахархаж байна Үххэд би үргэлж бэлэн байна   Зочин хүлээх дургүй учир Үхэл!!! чамруу Зориод очиж магадгүй байх шүү Шѳнийн 03 цаг 04 минутын Шууд нислэгэнд, тасалбар захиалая   Хорин нэг #21   Нэг #1 Хайр бол хар тамхи Хамгийн том тэнэглэл Хэлгүй, Сохор, Дүлий Хѳгжлийн бэрхшээлтэй, Аз жаргал   Хоёр #2 Бурхан бол худалч Итгэх сэтгэлийн хулгайч Хорвоогын хоосон чанарт, Хаан суусан гуйлгачин   Гурав #3 Цаг хугацаа бол үнэ цэнэ Давтагдашгүй тэмүүлэл Яг одоо гэж!!! хэзээч байхгүй Ѳнгѳрсѳн эсхүл ирээдүй   Дѳрѳв #4 Урлаг бол уйтгар гуниг Үнэнг хайсан цѳхрѳл Буланд шахагдсан мухардлаас Будагтай инээж байгаа нулимс   Тав #5 Нѳхѳрлѳл бол жүжиг Хамгийн сайн найруулга Дүрдээ гацсан алиалагчдын Түрдээ нуугдах тайз   Зургаа #6 Шагнал бол долигонол Хэнд ч хэрэггүй магтаал Үнэлэмжийг үнэгүйдүүлж байгаа Цаасан дээр цохсон цэг   Долоо #7 Буян бол далд орших нүгэл Бузар бүхний уг үндэс Муу ёр урин дуудах мунхаглал Үйлийн үрийг ѳдѳѳсѳн үйлдэл   Найм #8 Хууль бол хазаар Үнэнд дѳхсѳн ѳчүүхэн үнэн Хүчиндэж, дарангуйлж байгаа Энхтайвангын амар амгалан   Ес #9 Эрх чѳлѳѳ бол алдаа

Ц.Дамдинсүрэн “Зугаацахаар мордсон нь” найраглал5 сар 16. 15:03

Гангар Гунгар ДуугарсаарГалуу Шувуу НислээГан Халуунаас ЗайлжСэрүүн Уулыг Зорьжээ.Газрын Холоос ГарчУсны Уртыг ЗамнасанГалуу Шувууг ХарсаарНэг Юм БодогдлооЗуны Дулаан ЦагтХотод Даанч БөгчимЗунгаг Хөлсөө АрчижЛаглайн Суух Буруу.Зуслан Газар ГарчСалхинд Явж СэрүүцьеЗугаа Цэнгэл ХийжХөдөө Гадаа Явъя ГэжХүлэг Сайхан МориоБарьж Аваад Уналаа.Хүүхэн Хонгор ТүүнийгээДагуулж Аваад Гарлаа.Хүүрнэн Элдвийг ЯрьжГазар Усыг СонирхсоорХүсэн Зорьсон ГазрааХүрэлцэн Ирж Буулаа.Маргааш Өглөө Нь ЭртНар Гарч БайхадМаш Өндөр УулынМөрөн Дээр Нь ГараадМандах Байгалийн ӨнгийгХаран Харан СонирхожМагтаж Бичсэн ШүлгээТа Бүхэнд Толилуулъя.Цав Цагаан ҮүлХөх Тэнгэрт Хөвөлзөнө.Цаст Цагаан УулТүүний Дотор Сүндэрлэнэ.Цалгих Булгийн УсУулын Хормойд Сүрчигнэнэ.Цагаан Хөх ЦэцгүүдАлтан Дэлхийг Бүрхэнэ.Үүл Уул СүндэрлэнУс Ургамал ЖигдрэнҮзэсгэлэнгийн Охь БолжБаясгалангийн Цог НээгдэжҮнэхээр Сүр ЖавхланГуа Гайхамшиг Бүрджээ.Үнэн Хайртай Нөхөр МиньТавтай Сууж Хараарай.2. ҮүлХөх Мөнх ТэнгэрийнАриун Хүрээлэнгийн ДундХөвөн Цагаан ҮүлМөнгөн Цагаан ҮүлХөх Огторгуйн МандалдЧимэг Болон ХөвсийжХөх Агаарын ТөвдЦэцэг Болон Мандаж Байна.Цав Цагаан ҮүлЦааш Нааш ДавхцажСүлжин Ороон ТогтоодЦаадахь Хөх ОгторгуйдЦасан Угалз БолжЦагаан Луу ХээтэйХөх Торгоны Адил.Эрэвгэр Цагаан ҮүлЭрдэнийн Цагаан ҮүлЭнэ Үүл ЭвхрэнТэр Үүлтэй ДавхцаадЭлдэв Зүйл ЮмныДүрс Болон СүглийгээдЭргэцүүлж Сайн ХарвалАмьд Амьтны Адил.Амраг Хөөрхөн Бүсгүй МиньАжигла Тэр Үүлсийг.Арслан Барс ХоёрНоцолдож Байгаа Ч Юм ШигАчаатай Цагааг ТэмээХэвтэж Байгаа Ч Юм ШигАраг Үүрсэн ЭхнэрБүжиглэж Байгаа Ч Юм ШигХувилгаан Цагаан ҮүлХурмастын Цагаан ҮүлХуурмаг Өнгө ГаргажГэгээн Наранд ГялбалзанХуурай Янз ГаргажУул Мэтээр СүндэрлэвчХурамхан Зуур ХувилжХурын Ус Болно.Хонгор Хайртай Хүү МиньЦув Юугаа Авсан Уу?Хоймор Байгаа ҮүлнийХормой Бие Нь БараалжХолын Өндөр УуландБороо Орж Эхэллээ.Хоёр Нэг Цаг БолоодҮүгээр Орох Ч Болзошгүй.3

Яруу найраг: Ганц бие ээж5 сар 16. 13:50

Ганц бие ээжГанган даашинзгүйГанц бие ээжГартаа хатан сүйхгүй ээБаярын өдрөөр цэцгэнд бялхахгүй чБялуу зөөж үрсдээ л яардаг ганц бие ээжЦаг оройн болзоонд зогсох завгүй бүсгүйЦэл залуухан насаа алдлаа гэж санаашраагүйҮрсийнхээ төлөө ганцхан тангарагтай сүүн далайҮүрийн гэгээнээс үдшийн бүрэнхий болтол зүтгэх аугаа хүчҮүргэлэх ч эрхгүй шөнийн манаатай ганц бие ээжҮүрсэн ачаандаа түүртэж бүдрээгүй ганц бие ээжТас харанхуй шөнөөр ажлаа таран үрдээ яарч явахдааСүүдрээсээ хүртэл цочсон чСугадаад алхах ижилгүйдээ амьдралд гомдоогүйСэтгэлийн хат билээБуурал хорвоогоос жаргал гуйгаагүйБудант тавилангаас ерөөл хүсээгүйБуцаж хараагүй хайраа дуудаж сөхрөөгүйБүгдэд гомдоогүй ганц бие ээж ухаан далай билээАдлах хүн мундахгүй ээ ганц бие ээжийгАйлын эхнэр мэндийн зөрөөтэй нөхрөө харамладагСаахалтын хүүхдүүд сайхан үрсээс нь аавыг нь асууж уйлуулдагСартай шөнүүдэд дэр нойтон үдэш олон гэвч ганц бие ээжҮйлийн жаварт даараагүй даарахгүйҮрсийнхээ илчинд дулаахан байдаг юм гэнэҮүлгэр амьдралд гундаагүй ээ гандахгүйХүүхдийнхээ заяанд итгэлийн гэрэлтэй гэнэБотгон нүдэндээ нуурын чинээ гунигтай чБусдын сэтгэлд наран чинээ гэгээтэйБүтэн тавиланд дутуухан ч бүлтгэр үрдээ бүхнийг бүтээгчГанц бие ээж бурхан юмаа .

Л.Түмэнжаргал: БУРХАНЫ ЦЭЦЭГ5 сар 14. 15:20

Эхнэр бид хоёр гэртээ гурван цонхтойЭэлжлэн ээлжлэн нар дагуулж зөөдөг нэг цэцэгтэйЦэцэг минь, нэгэн өнгөнд сул ууссанГоо үзэсгэлэнтэйгээр орших хос ногоон навчтайУргамалын зөгийг өөртөө урин дуудах Бадамлянхуа мэтУчралт ханиар минь тэд,тоосоо арчуулах дуртай Бодьсадва, Цагаан дарь эхийн, төгс нигүүсэлийг олсон Бурхадын цэцэгчин гэж ханийгаа би магтах дуртайЭхнэр бид хоёр гэртээ хоёр сандалтайЭэлжлэн ээлжлэн эрхлүүлж суудаг нэг л цэцэгтэйТэр минь, мунхаглал шуналын энэ хорвоод өөрийн биеэр амьсгалжНарны туяанд дэлгэрэн баясах онцгой түмэн увидастайБурхан завилгаанаар ургаж амиралдаг, Бадамлянхуа мэтБуй биеийг минь нялхамсуулж, надаар услуулах дуртайГэгээрлийн гэрэлт наранд, дэлгэрэх хүмүүний сэтгэлийг олсонГэргий минь, усны мандал дээр мацаг барин хөвөх дуртайЭхнэр бид хоёр гэртээ, нэг ортойЭэлжлэн ээлжлэн зүүдэлдэг үр ганцхан цэцэгтэйАриун үнэрт тэр минь, оюун билэгт,мөнх төлөвийг илэрхийлсэнАсрал нигүүслийн Бодьсадва азийн уугуул чанартай Найман адислалт эрхэм тэмдгийн нэг, Бадамлянхуа мэтНарны туяагаар өөрийгөө арцалж, туршлагын усыг туулан хөгжөөдТөгөлдөр Лянхуа нэрийг гэгээрүүлэн дэлгэрүүлвээЭхнэр бид хоёр гэртээ нэг л хүсэлтэйЭнэ цэцгэндээ өгөх нэг л нэртэй СэтгэвээсСэрэл мэдрэхүйг оюун ухаан ялан дийлсэний тэмдэгМанзушир бурханы цэцэг хэмээвээ.Л

Д.Цоодол: Эхийн захиас5 сар 14. 14:09

Аадар хур арилахад цэцэг дэлгэрч үлдэнэАянга шуурга өнгөрөхөд үндэс булгарч үлдэнэ Алагхан дэлхийд бас чиний мөр үлдэнэАлийг нь чухам үлдээхээ ухаан чинь мэднэМиний хүүТоонооор гарсан утаа биш чиТолгой буурал ээждээ эргэн эргэн ирТотгоор шагайсан гэгээнд айлын гэр бүрэнхий Тоодгорхон чамайгаа үгүйд аавын нь хоймор ханхай Миний хүүТавьсан байгаа онохлоор сум гайхамшигтай Тасартлаа хөвчирсөн нум илүү гайхамшигтай Тасархай ирсэн аргамагийн уяачин гайхамшигтай Тамираараа талыг туулсан хүлэг бүүр гайхамшигтайМиний хүүАрын бууцны чулуу хүүдээ өгьеАян холдоо хаяузай, богцондоо авч явАавынхаа нутгийн толгодыг санаж явахыг захьяАлтайг давахаараа мартуузай, зүрхэндээ авч явМиний хүүЧамд ярьсан үлгэр минь одноос олон болсонЧагнасан үлгэр бүхэн чинь амар сайхан төгссөнҮлгэрээс олон шүлэг хүү минь чи зохиоҮй олон ухаажвал бас юм бүр сайхан төгсөнөМиний хүү.  

Р.Мөнх-Эрдэнэ: Дурсамж хөвөрдөхүй...5 сар 13. 15:18

Намрын мөчлөг... Шунхан насыг минь зөөх шиг санчиганд бодол хялмаалаадШувуудын дуун сэтгэл хоослон тэртээд алсрахад гунигтайШулганаа салхи моддыг нүцгэлэх нь эмгэн сарны шохоорхол мэт Шуугиантай чиг юм аа намрын түрэмгий аалиа гэж Үймсэн хүсэл тархи тэмтчихүй хатсан навчис хацар эсгээдҮүлэн халхны завсраар нулимс шиг одод бөнжигнөөдТэргүүн гудайж будангуй тэнгэр дүнсийх нь бодолд автсан мэт Тохуутай чиг юм аа намрын ихэмсэг аалийг ээ Зураачийн таталбар шиг нуурын толионд бодол минь хөвөөдЗургаа дахь мэдрэхүйд живсэн гуниглангуй мананд зүрх эмтчээдАмьдрал тэр чигээрээ орших эс оршихуйн ялагчгүй дайн мэт Адармаатай чиг юм аа намар бид хоёр яруу найраг шиг амьсаад ...2019-04-05 Дурсамж хөвөрдөхүй... Сэмрээ сарны гуниглал зүүдний долгистой мяралзаадСэргэлэн хонгор нас минь бодлын цүнхээлд нааднаСанахын энгээр хутгаж алганы хумбандаа тольдохуйСалаахан гэзэгтэй охины ялдамхан инээмсэглэл гэрэлтэв ээ Голын дэргэд хөтлөлцөн амьдралыг хамтдаа төсөөлөхдөөГольдролгүй хорвоогийн өнгөнд дурсамж л болчих юм гэж санаагүйХайр, хагацал амсуулсан эрвээхэй ялдам төрхөөрөөХаврыг дуудсан яргуй шиг зүрхнээ дэрвэхийн чинээ бодсонгүй ээ Анхны зурвас шиг минь цагаахан хүүхэд насны дурлал Ангийн нөхдөөс нуугдсан гэгэлгэн нандин хайр миньГучинтай хаврыг чимээлсэн мөнгөн хонхны жингэнээтэйГаньхан сэтгэлийн аглагт хөнгөн гуниглал үлдээлээ Жаргалын наран саатаж хацрынх нь хонхорхойд төөрчихөө юүЖамын салхинд илбүүлж эжийнхээ төрхөөр гоёчихжээЯнзаган дэрэвгэр ааль нь намба ялдам болоодЯруу найргийн эгшиглэн шиг үзэмж төгөлдөр цогцолжээ Ханьсахын тавиланг амтлаад ханийнхаа энгэрт гялалзчихажХамтдаа мөрөөдлөө бүтээлцэх хатан ухаанаар гангарчихажҮндэст цэцэгний жамаар салаалж ургаад дэлгэрчихэжҮрсийнхээ хайранд бөмбөрөөд жаргалын наран шиг гэрэлтчихжээ Ийм сайхан бүсгүйд дурлаж явсан дурсамж ааИйн жаргалтай яваа сэтгэлийн гэгээ чамайгааНандин сэжмээр холбоотой найзын цагаахан сэтгэлээрНасны хойморт санагалзан шүлгэндээ баринтаглаж хадгалая юу даа.2019-04-08 Хязгааргүйд Амьдралын тохуурхалд завгүй сэлжАсгарсан хүсэлдээ завьгүй хөвжБи хэмээх үсэгТүнэр харанхуйг тэмтэрнэмБишдийн зурсан жимээрБийр агсан бадарчилнам Үгийн гуйланчлалд гарцгүй тойрч Үнэний гуйрамчлалд газарчгүй төөрчБи хэмээх бичигОёоргүй далайд урснамОлны бичсэн замаарҮзэг барин сэлүүрднэм Би, хязгааргүйд зорчном Биеэ таллаж шүлэг тэрлэнэмБадар хундаганд сэтгэлээ дүүргээдБалга балгаар агсамнахыг хүснэм... Хязгааргүйд шал согтуу мөлхнөм...2019-05-19 Рэнцэнгийн Мөнх-Эрдэнэ

Д.Долсүрэн: Цэцэг шиг хөөрхөн охидоо хайраар дүүрэн байлгаарай5 сар 13. 14:46

БЭРДЭЭГэгээхэн хайрандаа уягдаадГэгээлэг амьдрал мөрөөдөөд Гэргий заяандаа хөтлөгдөөд Гэрээ орхиод ирсэн охин минь Голомт залгах хүүг минь хайрлажГодгор биеэ хувааж ижий болсонГэнэн томоогүй залуу насандаа Гэрийг минь зорьж ирсэн охин минь Хүүгээ хайрлахын хирээр Хүнийрхдэггүй шүү ээж нь Хүндлэл хүлээхийн хирээр Хайлж уярдаг шүү ээж нь Аймаар хадам байхыг хүсэхгүй ээАйлын бэр байхын учрыг ойлгоноОхин үрийн минь заяа ижил болохоорОхиноо л гэж хайрлана аа бэр минь Хадмын нүдээр хялайж харвалХүүгийн минь заяа гомдоно шүү дээЭрх танхил охидоосоо ялгавалЭхийн цагаан сүү ээднэ шүү дээД.Долсүрэн. 2019.05.11. МАНАЙ НУТГААР ЗОЧЛООРОЙМайдар эргэх цагаар манай нутгаар нэг зочлооройМанай, чиний үгүй найрсаг түмнээр нэг дайлуулаарайОрой нь өөдөө Очирваань хайрханд минь очиж мөргөөрэйОчирт мөнгөн дуулгаа нуухгүй бол заяа түшлээ гэж ойлгоорой Манай нутгийн уулсын орой, үүлэн дунд умбахыг хараарайМагнайдаа мөнх ногоон арцтай Гурван Мянганыг тольдооройАм бүхнээс нь урсах мөнгөн хархирааг чимээлээрэйАндиа гэгээнтний алтан суварга гэрэл цацрахыг бишрээрэй Ар царамд нь ургасан хос сүмбэрүүнд нүд баясгаарайАсганд хоржигнох уулын тагтны уснаас амсаж нэг үзээрэйОй шуугиж, олон шувууд дуулан жиргэхийг сонордооройОнгон талаар тарвага тачигнаж, үнэг шогшрохыг хараарай Говь, хангай хосолсон гоёхон байгальд бууж мордооройГоньд, гогодны үнэр хамар цоргихыг мэдэрч таашаагаарайЗэгзгэр хүзүүгээ сунган эрхлэх хос хунгийн сүрэгЗэгст нууранд цэнгэн жаргахыг харж сэтгэл баясаарай Уруул исгэх айраг амталж, хонон өнжин тухлаарай Уртын дууны шуранхайд уярал авч тайвшраарайУхаант өвгөдтэй хууч хөөрч, ухаарал өвөрлөн буцаарайУрин цагаар манай нутгаар нэг зочлон саатаарайД.Долсүрэн

Р.Чойном: Хан Хэнтий4 сар 29. 15:14

Монголын Улсын төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойном ХАН ХЭНТИЙ Хэнтий хан гэж Хэрлэн их мөрний минь өвөг Оргил өндөр Хэнтий гэжОнон их мөрний минь овог! Хан Хэнтий гэж Хатан Туулын эцэг!Туналзсан гурван мөрнийг Тулгын чулуу шиг тулсан Хөрстийн олон галавыг Хөх сүмбэр аварга шиг тулсан Алтан дэлхийд ховорхон байдаг Нэр нь гэмээ нь энэ Хэнтий!Ази тивд хоёрхон байдгийн Нэг нь гэмээ нь Хан Хэнтий! Арван найман салаа цэв цэнхэр мөрөн Амыг нь таталгүй тавьсан жороо морь шиг тэмүүлдэг Ангал байцын дундаа манан хүүрэг татуулсан Ахай таван Хан Хэнтий уулаар овоглосон Уужим энэ нутаг Уртын дуу шиг тансаг Унаган биений хэсэг Уушгийн гурван судас Тансаг энэ нутаг Танилын царай шиг дотно Танхил биений хэсэг Тагнайн ганцхан судал! Бүгд найрамдах улсын минь Бүл нь болсон аймаг Бүрэн эрхт иргэний нь Гэр нь болсон нутаг! Хангай говь хээрийн гурван бүс алагласан Халуун хүйтэн зөөлөн дөрвөн улиралт ХэнтийЦэцгийн гурван сардаа Цэнгэлтэйхэн Хэнтий минь ээ! Цэцтэйхэн дуугаа тоглох пянз шиг сайхан тал нь Цэнхэр Хэрлэн эмжээртэй хилэн хуараар тодорч Цэлгэр цэлгэр хөндийд нь хүн мал нь яралзаад Цэцэн хааны хөлөг босоо төрдөг нутаг Найрын гурван сардаа Наргиантайхан Хэнтий минь!Найргийн дугараа түшсэнНайз л олон толгод нь Навчин хээтэй хоргойг нөмрөн буйгаар тодорчНарлаг нарлаг бэлд нь хадлан тариалан жигдрээд Начин заанаас урьдаар Найрагчид төрдөг нутаг аа! Хөхөө гурван сардаа Хөгжөөнтэйхөн байдаг Хэнтий минь!Хөх торгон асар шиг Хөвчит Ононы уулс нь Хөлдүү цагаан жавартХөхөрч буйгаар тодорчХүнхэр дулаан өвөлжөөнд нь бригад сууриуд жигдрээд Хөдөлмөрийн олон баатрууд уралдаж байдаг нутаг! Уургийн гурван сардаа Уянгатайхан Хан Хэнтий минь ээ!Уярах цэнгэх насны минь дэвжээ болсон хөрс нь Урган тал хоёр нь хотолзон буйгаар тодорч Уужим уужим хөндийд нь Уурхай үйлдвэр ярайгаад Улсад цуутай сайчууд амьдран суудаг нутаг аа! Өндөр тэнгэрийг тулсан мөнхийн дөрвөн багана шиг Өлчир буурал Хэнтийн Өнгийн дөрвөн улиралд нь Цэнгэх зовох насааЦэцэглэхээс гандах хүртэл Цэцэн ханы албат ард Аав минь амьдарч явсан юм Шүлэг бүтээм тэргүүнээШүтээний өмнө бөхийж Шүтэж бишрэм насаа Шүнгэнэх салхинд нь гандааж Бурхантай чөтгөртэй гэдэг Бурангуй цагийн эрхээр Буруутай зөвтэй гэгдэх Хүний хувь заяаг үүрч Дарласан дарлуулсан хоёртойДавчхан тэр ертөнцөд Даяар олныхоо адил Далавчгүй бүргэд шиг явсан юм Аав минь гэвч түүхэнд Аргамаг цагаан хөлгөөрөөАнгал харанхуйг дүүлж Уудам хорвоогийн цээжинд Уран зураг болж мөнхөрсөн Улаан цэнхэр далбаагаа Үүрд мандуулсан ард аа! Хүндэт тэр ардын Хүү нь болсон намайг Хүслийн нь үзүүрээсХүрэх элч болгон төрүүлжээ Уужим Хэнтийн агаарт Уушиг тэнийн амьсгалжУртын дуу шиг Хэрлэнгийн Усан эрдэнээр угааж Унаган түмний бүтээсэн Уран шүлгээр бүүвэйлсэн Хэнтэй ч зүйрлэшгүй ээж минь Хэнтий Ханы бүсгүй Гал голомтны нь дөл шиг Газар дээр ганц ах минь Ган дөрвөн тотго шиг Гар түшсэн дүү нар минь Гурван бүсгүй үр минь Гучин нэгэн зээ минь Сайн явбал садан минь Саар явбал нөхөд минь Дуулим Хэнтийн адуучин Дугар, Дамчаа, Дамбийнууд минь Дуутай найрын од болсон Дулам, Долгор, Хорлоонууд минь Байр л сууц нь тодроогүй үеийн олон хүүхэдтэй Балчир симфони тоглосон дунд сургуулийн довБадарч багтарч явахдаа хэлгий хур шиг дэглэж Бал харандаагаар бичсэн өврийн дэвтрийн шүлгүүд минь Богино цагаан оймстой хашаа хамрын охидын Борлон бүдүүрсэн хөлд нь зангирч байсан хүчдэл Орос дугуйны ар дээр сундалж явсан дурлал Орон дээрээсээ өндийгөөд загнаж байсан ижийнүүд Хал үзсэн биений минь цэцэг цэврүү шиг насанд Хавар зуны шөнүүдэд цэнгүүлж явсан газар Хадан хатуу биеэ Хэрлэндээ тольдон өндийсөн Хатан цагаан барилгатай талын хот Өндөрхаан Энхэл донхол гудамжны нь саран хүүшлэх сүүдэрт Энэхэн нутгийн алдрайтай саатан шивнэж зогсохдоо Хүн нутаг хоёрыг нь чин зүрхэндээ шивнэсэнХүлэг, шүлэг хоёрын өлгий болсон Хэнтий минь Асралт хайрхан, гурван нуураар чинь!Аврага тосон, Цэнхэрмандалаар чинь Авьдар Хэрээ, Баян-Улаанаар чинь Арван гурван Сансар Дэгнэ, Жигнээр чинь Хэрлэн Тооно, Баян-Эрхтийгээр чинь Хэрээ Хөхөл, Буйлан Бурандагаар чинь Хээндэй, Хуандай, Цэцэг нуураар чинь Хэрлэг, Торлог, Чандаган талаар чинь Бүрэн эрхээр амьдарсан, ард түмэнтэй чинь амьдарч Бүтээл бүтээлээр ундарсан атрын залуустай чинь наргиж Баатар баатрыг төрүүлсэн буянт буурлыг чинь хүндэлж Багачууд нялхсын угаалган дээр ерөөл дурсгаж явлаа Үймээний жилийн дөл дундуур тодорсон Үхэр бууны Пунцаг жанжин Дарийн утааг бидний төлөө үнэрлэсэн Дайчин бэйсийн Лосол чойжин Цэргийн наадмын дэвжээг доргиож явсан Цэцэн ханы босоо Самдан аварга Халх даяар хурдан цолоо дуудуулсан Хардал засгийн хурдан хонгор морьд Эртийн эртний хүн чулуутай ярьдаг Эрдэмтэн зохиолч Хөдөөгийн Пэрэнлэй Дамдинсүрэн гуайн арчмал зурагДаваацэрэн гуайн сонгомол баримал Ажил хөдөлмөрийн баатар ДанзандаржааАлтан хилийн баатар Дамбын тухайНаргиантайхан буриадын саальчин охид Доргионтойхон Ононы сайхан залуусыг Ахуй цагийн алтанхан тайзнаа Амьдрууланхан дуулах өртэй билээ Цэнхэрлэнхэн харагдах Нямдоржийн нутагтаа Цэцэн ханы Чойном өртэй үлдэж болохгүй ээ!

Драмын театрынхан Хэнтий аймагт тоглоно4 сар 23. 8:50

Мэргэжлийн урлагийн ууган байгууллага болох УДЭТ-ын “ТЕАТРЫН ӨДРҮҮД” хаврын аялан тоглолт амжилттай үргэлжилж байна. Тэд аялан тоглолтынхоо хүрээнд энэ сарын 28, 29-нд Хэнтий аймгийн Чингис хотноо тоглохоор болжээ. 

МОНГОЛ ТУУРГАТАН ТЕАТРЫН уран бүтээлчдийн "НАРАН УРГАХУЙ" эмгэнэлт драмын жүжиг УДЭТ-ИЙН ТАЙЗНАА ТОГЛОГДОНО4 сар 18. 15:59

Эмгэнэлт жүжгийн хаан ЦАО ЮҮ (1910-1996)-ийн уран бүтээл "НАРАН УРГАХУЙ" эмгэнэлт драмын жүжиг Төв аймгийн МОНГОЛ ТУУРГАТАН ТЕАТР-ын тайзнаа амиллаа.

"Сүлд" чуулгын шилмэл бүтээлийн “Хачин гоё” тоглолт болно4 сар 8. 11:25

Цагдаагийн сүлд чуулгын шилмэл бүтээлийн “Хачин гоё” тоглолт 2019 оны 04 дүгээр сарын 19-ний 19.00 цагаас UB Palace-ийн концертийн их танхимд болно.

Язгуур урлагийн “Хөөмэй-Домог” тоглолтод урьж байна4 сар 3. 12:40

Улсынхаа биет бус өв болох хөөмийн урлагийг орчин цагийн өнгө аясаар баяжуулан олон түмэнд хүргээд багагүй хугацааг өнгөрөөгөөд буй "Домог” хамтлагийг мэдэхгүй хүн гэж үгүй.

Б:Бядаа: Хүүтэй хүн бүр уншаарай4 сар 1. 10:35

Хүүтэй хүн бүр уншаарай Үнэхээр гоё шүлэг шүү... Эрээн бараантай хорвоогийн замд бүдчиж явахдааЭрдэнэс олсон би азтай хүнЭнгэрт минь зүүгдэх нэг насны гоёлооЭнэ орчлонгоос хүртсэн би жаргалтай хүн Хэвлийдээ тээсэн арван сарын минь хугацаагХир удаан амьдрахаар биш хэн болсноороо нөхөж төлөөрэй миний хүүХэлж жишээлж зүйрлэмгүй төрөлтийн их өвдөлтийгХэнгэргийг минь цоортол дуулгах сайн мэдээгээр шагнаарай миний хүү Даргын ширээнд сууж баяжаарай гэхгүй ээ ээж ньДорд үзэгдэж гудайхгүй л яваарай миний хүүМөнхийн ус , ач тус нэхэхгүй ээ ээж ньМөрөөдөлтэй, зорилготой л амьдраарай миний хүү Сөхөрмөөр өдөр байхад бахархмаар өдрүүд түүнээс ч олон байдаг юмСүү амлаж өссөн болохоор шантрахгүй зүтгээрэй үр миньСөгдөж гуйсан мөртлөө ширвээд хаядаг хүн ч байдаг юмСайн муу бүхнийг ялгаж амьдраарай хүү минь Эр өсч эсгий сунадаг жамтай хойноЭэжийн хүү томоо эр болноЭхнэр авч аав ч болноЭэ дээ хүү минь хариуцлагатай л байдаг юм шүү Аавынх нь гэрээс инээмсэглэл тодруулж авчихаадАд үзэж гомдоож л болдоггүй юм шүүАрван сар ижий нь чамайг тээж өсгөсөн шигАлдрайхан үрийг чинь төрүүлэх гэргий түүнийгээ дээдлээрэй Хүүтэй хүн алздаггүй юм гэсээнХөл нь дөрөөнд гар нь ганзганд хүрэхийн цагтХүүгээрээ бахархаж баярын нулимс унагах өдрүүдэдХүрэхэд тун ч ойрхон байна даа ижий нь Эх хүн гэдэг чинь өвдөх бас үхэх эрхгүй байдаг юмЭэжээ гэж дуудах үрсийнхээ төлөө л залбирдаг юм Сайн явахад нь ил магтаж Саар амьдрахад нь дотроо зэмлэжСайхан гэж муухай үед нь ч хэлдэгСайн дурын баатар юм шүү дээ Тиймээс үр минь зөв л амьдраарайТээглэсэн чулууг түлхэх хүчтэй байгаарайТэвчишгүй хэцүүд ч нулимс бүү унагаарайТэгж байж л зорьсондоо хүрдэг хорвоо юм шүү дээ хүү минь   Б.Бядаа

Өнөөдөр дэлхийн "Театрын өдөр"3 сар 27. 14:00

1962 оноос эхлэн жил бүрийн 3  сарын 27-ны өдрийг дэлхийн “Театрын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ өдөр бол дэлхийн өнцөг булан бүрд буй театрын урлагийн уран бүтээлчид хийгээд театрын урлагийн үнэнч үзэгч хэн бүхний баярын өдөр юм.

Шинэ мэдээ

Шуурхай: Сөүл, Бээжин чиглэлийн нислэгүүд саатлаа8 цаг 19 минутын өмнөШуурхай: Нийслэлээс гарсан тээврийн хэрэгслүүдийг буцааж байна9 цаг 33 минутын өмнөӨршөөл байх ёсгүй6 сар 15. 14:4062-той өвөө онгоцны үйлчлэгч болов6 сар 15. 14:30MedicalXpress: Түргэн хоол тархийг эрт хөгшрүүлдэг6 сар 15. 14:00Моносын ЭКО цайн дээр “Байгалийн цэвэр” гэсэн тэмдэглэгээг хууль зөрчиж байршуулжээ6 сар 15. 13:30"ХААНЫ ЭРЭЛД" дэлхийн 37 орны шилдгүүд оролцож байна6 сар 15. 13:30СЭЛЭНГЭ: Монголын анхны ШИЛЭН ГҮҮРИЙГ барьж эхэллээ6 сар 15. 13:00ШХАБ-ын төлөөлөгчдийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаан өндөрлөлөө6 сар 15. 12:39Р.БАТТҮВШИН: -ХУСТАЙН НУРУУНЫ ТАРВАГА ИХ ГАЗРЫН ЧУЛУУНД НУТАГШИЖ ЭХЭЛЛЭЭ6 сар 15. 12:25Шави, Раул, Валдез, Х.Алонсо нар дасгалжуулагчийн лицензээ авлаа6 сар 15. 12:15Шар хайс ганцхан шөнийн хүчтэй салхины ая даасангүй6 сар 15. 12:00КD, Клэй хоёрын төлөвлөгөө6 сар 15. 12:00Түр хорооны гишүүд эрүүдэн шүүсэн шинэ баримт дэлгэв6 сар 15. 11:45Яармагийн гүүрийг өнөөдрөөс эхлэн  энэ сарын 25 хүртэл хаана6 сар 15. 11:44"Lexus-470" автомашин онхолдож,  БНХАУ-ын иргэн  амиа алджээ6 сар 15. 11:39Ажлын хэсгийнхэн Оюутолгойн гэрээгээр Засгийн газарт ямар зөвлөмж өгөх вэ6 сар 15. 11:30Импортын хуурамч гэрчилгээтэй хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлжээ6 сар 15. 11:15Монгол Улсад айлчлал хийх Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Коногийн мэндчилгээ6 сар 15. 11:00ШӨХТГ шатахууны үнийг бууруулах шаардлага хүргүүлжээ6 сар 15. 10:45Өнөөдрийн зурхай6 сар 15. 10:30Өнөөдөр хоёр дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийнэ6 сар 15. 10:15АНХААР: Үер усны аюулаас сэрэмжлээрэй6 сар 15. 10:00ДОЛОО ХОНОГ: УИХ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж, Засгийн газар амьд мал экспортлох шийдвэрээсээ буцав6 сар 15. 9:30“Зөв тусгал” аяны үр дүнд хүүхэд хохирсон гэмт хэрэг 14 хувиар буурчээ6 сар 14. 17:00ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле Дархан-Уул аймгийн Орхон суманд ажиллав6 сар 14. 17:00"Их газрын чулуу"-ны ууланд тарвага нутагшууллаа6 сар 14. 16:54КАТАР-2022: Монголын шигшээ баг сугалааны тавдугаар хэсэгт орлоо6 сар 14. 16:48Торонтогийн "Үлэг гүрвэлүүд" анх удаагаа NBA-гийн аварга боллоо6 сар 14. 16:46Цаг агаарын мэдээ: Амралтын өдрүүдэд бороотой6 сар 14. 16:46
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.