Чөлөөт цаг

"Мөнх юм гэж үгүй"1 сар 11. 15:27

Нэрт жүжигчин Арнольд Шварцнеггер хүрэл хөшөөний өмнө, гудамжинд унтаж байгаа зургаа тавиад доор нь “цаг хугацаа ингэж л өөрчлөгддөг юм байна” хэмээн гунигтайгаар бичжээ. Арнольд, Калифорнийн амбан захирагч байхдаа энэ буудлыг өөрөө биечлэн нээж байсан аж. Тэр үед буудлын захиргаа Арнольдод: “..та дуртай цагтаа манайд ирээд танд тусгайлан хадгалсан өрөөнд буудаллаж байж болно шүү..” хэмээж байсан байна

"Ливерпүүл"-ийн улаан фэн Хосоо багш1 сар 11. 14:18

“Хобби”-гийн ээлжит зочноор “Алдар” спорт хорооны чөлөөт бөхийн дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярыг урилаа. Тэрээр өнөөх л янзаараа шавь нарынхаа бэлтгэл юуг нь базааж “унаж, даваад” л сууж байна. Хосоо багшийг онцлохын учир нь тэрээр хөл бөмбөг тэр дундаа Ливерпүүлийн улаан фанат бөгөөд үүнийг нь илтгэх олон цуглуулгатай. Чөлөөт бөхөөсөө ч өмнө их спортод дурласан гавьяатын хөл бөмбөг сонирхож эхэлсэн түүх нэгдүгээр ангид байхдаа буюу 1974 оноос эхтэй гэнэ. 1982 онд ОХУ-ын Улаан-Үд хотод чөлөөт бөхийн олон улсын тэмцээнээр очсон байхдаа хүртэл зурагтын өмнө хөл бөмбөг шимтээд дасгалжуулагчдаа “загнуулж” явсан дурсамж санаанаас нь гардаггүй гэсэн. Ливерпүүлийн шүтэн бишрэгч болсон нь 1997 онд гол тоглогч болох “алтан жаал” хочит Майкл Оуэн тодрон гарч ирсэн үеэс ажээ. 2000 оноос өмнө Монголын телевизүүд хөл бөмбөгийн тэмцээнийг бүрэн эхээр нь гаргадаггүй байсан үед голчлон Оросын сувгаар хайж үздэг байж. Бүр их дэлгэрэнгүй мэдээлэл авахын тулд Оросын спортын сэтгүүлийг захиалж уншдаг, захиалгынхаа мөнгийг олох гэж нэлээд ч юм болдог байснаа дурсав. Одоо түүний шүтээн нь Стивен Жерард. Найз нөхөд, шавь нар, спорт сонирхогчид түүнийг Ливерпүүлийн шүтэн бишрэгч гэдгийг мэдсэн үеэс энэ төрлийн хувцас, хэрэглэл бэлэглэдэг болж, өөрөө ч гадагшаа тэмцээнд явахдаа ёс болгож заавал авдаг гэнэ лээ. “Ливерпүүлийн тэмдэгтэй хослол, цаг, цүнх, цамц, түлхүүрийн оосор, цамц, ороолт хэдэн арваараа бий. Тоолж үзээгүй. Хүний өдөр тутамдаа хэрэглэдэг хэрэглэл учраас шүүгээнд хадгалаад байхаас илүүтэй өмсч зүүж, эдэлж хэрэглэж дуусгадаг. Өнөөдөр хүртэл цамцыг нь өмсчихсөн байгаа биз дээ” хэмээн ливерпүүлийн тэмдэгтэй хар цамцаа заав. Ажлын ширээн дээрээ хүртэл цагийг нь тавьчихсан байх жишээтэй. Харин сүүлийн үед шавь нартаа төрсөн өдрөөр нь нандигнан цуглуулсан хэрэглэлээсээ бэлэглэж заншаад байгаа гэнэ. Цаашдаа манай Ливерпүүлийн ирээдүй гэрэлтэй байгаа, гурван жилийн өмнө Германы дасгалжуулагчийг авснаас хойш арга барил, амжилт нь эрс сайжирсан гээд тоглолт, тамирчин бүрээр нь онцлоод хөл бөмбөг бол манай бөмбөрцгийн хамгийн их дэлгэрсэн, хамгийн олон үзэгч, сонирхогчтой спорт гэв. Түүний сонирхол хөл бөмбөг, сагсан бөмбөг, теннис цаашлаад бүр спортоор хязгаарлагдахгүй олон төрлийн хоббитой болох нь ярилцаж байхад илт мэдрэгдсэн. Энэ нь түүнийг амьдралд тун идэвхтэй, өөрийгөө хөгжүүлэхэд ихээхэн анхаардаг нэгэн гэдгийг илтгэх шиг санагдав.   Д.Болор Эх сурвалж:  "Соёмбо" сонин

Ном уншдаггүй хүнтэй битгий гэрлээрэй1 сар 10. 10:51

Ном уншдаггүй хүнтэй хэзээ ч гэрлэж болохгүй. Яагаад? Яагаад гэвэл тэр чамайг үргэлж амьдын тамд байлгана

Нас ахихаар...1 сар 9. 16:53

Жил жилийн шинэ онд цаг хугацаа насыг минь жигүүр дээрээ тээж ѳндрѳѳс ѳндѳрт нисдэг. Хичнээн ѳндѳрт дүүлэх тусмаа энэ ертѳнцийг, эгэл амьдралыг дээрээс нь хараачлан сэтгэлдээ багтаана

Харвардын их сургууль маш сонирхолтой бас урт судалгаа хийжээ1 сар 9. 14:15

Хүн ер нь явал хамгийн их аз жаргалтай байдгийг мэдэхээр 75 жилийн турш судалгааны баг нь ажиллажээ. 1938 онд эхлүүлсэн уг судалгаанд сэтгэлзүй, антропологи, IQ, согтууруулах ундааны хэрэглээ, гэр бүлийн харилцаа, орлогын түвшин зэрэг нилээд олон хувьсагчийг тооцохыг хичээжээ

“Атаман” Б.Галсансүх1 сар 7. 9:20

Бүгд л бурханд  мөргөж, шүтдэг атал  “Болор цом”-ын тайзнаас “Бурхан битгий хуц” гэсэн нөхрийг  “атаман” гэхээс яахав. Тэр шүлгээрээ 2006 оны “Болор цом”-ыг авсан ч   “Тэрслүү байх гээд ядчихсан…”  зэрэг шүүмжлэл хэсэгтээ л өрнөсөн

Үнэнч тууштай зан ялдаг1 сар 5. 14:50

Үнэнч тууштай зан ялдаг. Энэ эмэгтэй Жак Ма-д 14 жилийн турш зүтгэжээЖак Ма-тай энэ зураг дээр байгаа бүсгүйг Тонг Венхонг гэдэг. Тэрээр Алибаба-д 16 жилийн өмнө угтагч (receptionist)-аар ажилд оржээ. Жак Ма компанийн хувьцааг хуваарилаж байхдаа Тонг-д 0.2 хувийн хувьцаа өгч Алибаба зах зээлд нээлттэй олон нийтийн компани болох үед 100 тэрбумын үнэ цэнэтэй болно гэж хэлсэн байна. Өөр компаниуд руу шилжилгүй энэ компанидаа үлдэж ажиллахыг түүнээс гуйсан бөгөөд Алибаба-г олон нийтийн компани болох үед 100 сая долларыг түүнд өгнө гэж амлажээ.

Эхнэрээ үнсээгүй гарсан өдөр /сургамжит өгүүллэг/1 сар 4. 17:50

Эхнэр минь их л ядарсан болтой хацараа дэрэнд наагаад доошоо хараад унтчихсан байлаа. Аргагүй дээ сүүлийн үед тайлан энэ тэр гээд ядарч байгаа

Эх хүний 10 нууц1 сар 4. 11:20

1.Ээжийгээ та ямар их уйлуулснаа мэдэх үү? Тэр таныг гэдсэндээ бүрэлдсэнийг мэдмэгцээ уйлсан. Тэр таныг төрүүлэх гэж өвдөж байхдаа уйлсан

Жангум жинхэнээсээ "Тэргүүн оточ" болно1 сар 4. 9:40

БНСУ-ын жүжигчин, манайхан Дэй Жангүмын дүрээр сайн мэдэх И Ён Э хүнд байдалд ороод буй төрөх эмнэлэгт туслахаар болжээ. Сөүл хотын Чёонгү дүүрэгт байрладаг “Чэ Ил” эмнэлэг нь 1963 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн боловч санхүүгийн хүндрэлтэй байдалд ороод байгаа юм байна. Учир нь Өмнөд Солонгост төрөлт бууран үйлчлүүлэгчид багассанаас тус эмнэлэг ажилчдынхаа цалинг өгч чадахгүй байдалд оржээ. Жүжигчин И Ён Э ихэр хүүхдээ энэхүү эмнэлэгт төрүүлсэн ба 150 сая вон хандивлаж байсан аж

Жим Керригийн амьдралын төлөөх тэмцэл1 сар 4. 9:30

Холливудийн алдартай Инээдмийн жүжигчин Жим Керри нь маш ядуу гэр бүлд өссөн ба хамаатныхаа эдлэн газарт гэр бүлийн хамт эвдэрхий хуучин ачааны Волксваген машин дотор амьдардаг байсан. Хэдийгээр аав ээжийнхээ ядуу амьдралыг Жим том болоод үргэлжлүүлэхээр байсан хэдий ч тэрбээр өөрийнхөө ирээдүйг маш их өөдрөгөөр төсөөлдөг байв. Жим өөрийгөө энгийн нэг хүүхэд биш харин өөрт нь авьяас байгаа гэдгээ мэддэг байсан ба 10 насандаа өөрийнхөө товч намтарыг америкийн алдарт ТВ Шоу ны хөтлөгч Кэрол Бурнетт рүү явуулсан байв.Намайг бага байхад Татварын байцаагчид манай гэрийн хаалгыг тогшин ороод гэр бүлийг маань гудамжинд хөөж гаргаж байхад, би хадгалж байсан $100 оо оймсондоо хийн нуугаад гарч байсан

2019 оны ордуудын ерөнхий зурхай1 сар 2. 9:35

Ажил хэрэгтээ хуулийн шугамаас хол хазайхгүй хэв маяг баримталвал ирж буй 2019 онд хонины ордынхон өндөр амжилт гаргана. Эрүүл мэнд тань зөвхөн өөрийн чинь гарт байна

Оны онцлох есөн бүсгүй2018, 12 сар 29. 14:24

Ч.ОЛДОХ “Зууны мэдээ” сонин 2018 онд Монголдоо болон  тив, дэлхийд нэрээ дуурсгасан  салбар салбарын онцлох бүсгүйчүүдийг танилцуулж байна.   ДЭЛХИЙН ДЭЭВРИЙГ ЭЗЭГНЭСЭН  Б.ГАНГААМАА Монгол Улсын гавьяат тамирчин, “Seven summit”-ийн эзэн, уулын спортын ОУХМ Б.Гангаамаа Эверестийн оргилоос эхлээд дэлхийн долоон тивийн долоон ноён  оргилд төрийн далбаагаа мандуулсан туршлагатай уулчин билээ.  Тэрээр  Монголын  төдийгүй дэлхийн бахархал болж “Оргилын бүсгүй”, “Цаст уулыг эзэгнэгч” хэмээн алдаршив. Б.Гангаамаа 2018 онд “Алуурчин уул” хэмээн нэршсэн дэлхийн хоёр дахь ноён оргил К2 ууланд амжилттай авирсан анхны монгол хүн болсон юм

Долоон голтон2018, 12 сар 29. 14:04

Ленардо Ди Кабриогийн гол дүрд тоглосон “Revenant” буюу “Долоон голтон” хэмээн орчуулагдсан кино тайз, дэлгэцийн ертөнцөд шинэ өнгө төрхийг авчирсан билээ. Гэхдээ баавгайнд сэмлүүлж, хавцлаас нисч, өргөн их ойг хувцасгүй, шалдан шахуу туулсан залуугийн түүх зохиомол юм

Мэрилин Монрогийн гоо үзэсгэлэнгийн нууц юу байсан бэ?2018, 12 сар 29. 10:55

Алдарт Мэрилин Монрогийн сайхан биеийн нууц юу байсан бэ гэж та бодож үзсэн үү. Тэрбээр 1952 онд 26 настай байхдаа 66 инч өндөртэй, 108 фунт жинтэй байсан гэлцдэг

Үндэсний эрх чөлөөний хувьсгалын түүхэн ой тохиож байна2018, 12 сар 29. 10:00

Манжийн эрхшээлээс гарч, үндэсний тусгаар тогтнол, төр ёсоо дахин сэргээсэн үйл явц   ХХ зууны эхэн болоход Монголын ард түмний тэмцэл өргөжин эрх чөлөө, тусгаар тогтнолоо харийн эрхшээлээс чөлөөлөх түүхэн цаг үед тулж ирсэн юм. Тусгаар тогтнол, эрх чөлөөний тэмцлийн үр дүнд 1911 оны 12 сарын 29-нд одоогийн Улаанбаатар хот буюу Их Хүрээнд VIII Богд Жибзундамба хутагтыг тулгар улсын хаанд өргөмжилж, Засгийн газрыг шинээр байгуулан дэлхий нийтэд зарлан тунхаглажээ

Ёс суртахуундаа бөхөлзөж амьдарсан эр хүн..2018, 12 сар 29. 9:32

Түүнд гуниг хийгээд баяр, харуусал хийгээд хатуужил, хагацал хийгээд хүлээлт, жаргал хийгээд зовлон...бүгд байсан. Сэтгэлийг нь эмтлээд байгаа гунигаа хэзээ ч тайзан дээр авч гардаггүй дуучин тэр байв. Хүүгээ хүлээсэн эцэг хүний олон жилийн хүлээлт, бэтгэрлээ хөшигний ард үлдээгээд, үзэгч сонсогчдынхоо өмнө дуу хуур болон эгшиглэж чаддаг байсан эгшигт сэтгэл, яруу уянга бас л тэр байв...Ярилцлага авахаар зориод очиход минь яг л тэр баяр гуниг үнэртсэн чин сэтгэлээ хүүхэд шиг дэлгэн яриад, заавал ажил дээр өөрийн биеэр хүргэж өгнө хэмээн зүтгэж билээ.-Яагаад, би замаа мэднэ

Цас хүний биед ямар эерэг нөлөөллүүд үзүүлдэг вэ?2018, 12 сар 27. 10:00

Цасанд хүний биед цаанаасаа үзүүлдэг зарим нөлөөлөл байдаг. Эдгээр нь эерэг бөгөөд мэдэхэд илүүдэхгүй болов уу. -Цас орсон үед алхахад бид булчингаа илүү ихээр ажиллуулах шаардлагатай болдог

Ажлаараа монита зарлах болсон гэсэн мэдээ хоромхон зуур тарлаа2018, 12 сар 23. 12:53

Ажлаараа шинэ жилийг угтаж монита зарлах болсон гэсэн мэдээ албан газрын хэдэн ажилчдад хоромхон зуур тарлаа. Ганц бие татлаа түтлээгүй нь өөртөө таалагддаг нэгнээ сонгочих юмсан гэсэн нууцхан бодол өвөрлөн баярлаж байхад ар гэр амьдрал үр хүүхэдтэй нь эхнэр хүүхдээ баярлуулах мөнгөгүй байхад бас юун илүү зардал вэ гэсэн янз муутайхан хүлээж авч байлаа

Шинэ мэдээ

ГАЛЫН БУРХАН гурван настай эрэгтэй хүүхдийн дүрээр залардаг2 цаг 32 минутын өмнөМонгол Тулгатны 100 эрхэм - Б.Бааст4 цаг 6 минутын өмнөХөдөлмөрийн баатар Бөхийн Бааст гуай тэнгэрийн оронд заларчээ4 цаг 19 минутын өмнө"БАГАХАНГАЙ-СҮҮН СЭТГЭЛ" сайн үйлсийн хандивын аян4 цаг 48 минутын өмнөХацү башё: Хакүхо дэвжээний захад "Ардаа нүдтэй" юм шиг барилдав4 цаг 54 минутын өмнөКисеносато аварга зодог тайлахаар боллоо4 цаг 54 минутын өмнөВидео: "Хакүхо Эргэлтийн гайхамшигийг дахин үзүүлэв"4 цаг 56 минутын өмнө1-р хорооллын 22-р байрны өмнөх талбайд ийм Номын сан байгуулжээ4 цаг 59 минутын өмнөХотын даргаар С.Мөнхчулуун сонгогдлоо5 цаг 27 минутын өмнөМалчид, иргэдэд зориулсан мэдээ6 цаг 6 минутын өмнөБНАСАУ-ыг "дайсан" гэж үзэхээ больжээ6 цаг 16 минутын өмнөАдольф Гитлерийн “нас барсан”-ы дараах амьдрал ил боллоо6 цаг 21 минутын өмнөЗидан Роналдуг үлдээж, Бэйлийг явуулах гэж байжээ6 цаг 26 минутын өмнөЭрчүүд эмэгтэйчүүдээс илүү хов баздаг6 цаг 31 минутын өмнө”Хуанжу гэг” киноны од ”Burbery”-гийн нүүр царай боллоо6 цаг 36 минутын өмнөПогба: Би довтлох дуртай6 цаг 41 минутын өмнөЛима хот дахь Венесуэлийн ЭСЯ үйл ажиллагаагаа түр зогсоожээ6 цаг 46 минутын өмнөМуу зуршил, түүний эрүүл мэндэд нөлөөлөх нөлөө6 цаг 51 минутын өмнөАмерикийн хөрөнгийн зах зээлийн 2019 оны таамаглал6 цаг 56 минутын өмнөА.Баярцэцэг: Үнэхээр энд бас ямар ч гуниг алга7 цаг 6 минутын өмнөБүх цаг үеийн шилдэг 500 дуу: №466 Missy Elliott, ‘Get Ur Freak On’7 цаг 11 минутын өмнөЖирэмсэн үедээ ЗАЙЛШГҮЙ татгалзах ДОЛООН зүйл7 цаг 16 минутын өмнөШуурхай: Хоёр нэр дэвшигчийн санал тэнцлээ7 цаг 16 минутын өмнөАлла Пугачёва нэвтрүүлгийн үеэр амьсгал нь боогджээ7 цаг 21 минутын өмнөШ.Энхмаа: Байгалиараа байгаа төрх хамгийн үзэсгэлэнтэй7 цаг 23 минутын өмнөДэлхий нийтийн шинжтэй сүйрэл айсуйн “дохио” Антарктидаас илэрчээ7 цаг 26 минутын өмнөАзар “Реал”-д очиж мэднэ7 цаг 31 минутын өмнөХамгийн “Өндөр настай” хүүхэлдэйн киноны баатрууд7 цаг 36 минутын өмнөЯпон улс 2018 онд 30 сая жуулчин хүлээн авчээ7 цаг 41 минутын өмнөШ.Даваадорж дахин Дэлхийн хэмжээний амжилт гаргаж эх орондоо ирлээ7 цаг 44 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.