Хууль эрх зүй

ХУУЛЬ: 2026 онд нэмэгдэх цалин, тэтгэвэр, тэтгэмжтэй танилц
2025-12-17

ХУУЛЬ: 2026 онд нэмэгдэх цалин, тэтгэвэр, тэтгэмжтэй танилц

Хууль: 2026 оны нэгдүгээр сараас "иргэд хуримтлалын сангаас ашиг хүртэнэ"
2025-12-15

Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн улсын төсөв, нийгэм, эдийн засаг, нийгмийн хамгаалал зэрэг олон салбарт хамаарах хууль, тогтоомжууд албан ёсоор хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ. Тухайлбал, иргэд Хуримтлалын сангаас ашиг хүртэх юм

Цоожтой хаалганы цаана үйлдэгддэг харгислалыг хуулийн шинэчлэл таслан зогсоох уу?
2025-12-10

Арванхоёрдугаар сарын 10-ныг олон улсад Хүний эрхийн өдөр болгон тэмдэглэж ирсэн. Хүний эрх гэдэг нь хүн болж төрсний хувьд заяагдсан, ялгаварлалгүйгээр эдлэх ёстой үндсэн эрх чөлөө, нэр төрийг хэлдэг бөгөөд энэ нь хүн бүрийн үнэ цэнтэй, эрх чөлөөтэй амьдрах боломжийг хангадаг, салшгүй, халдашгүй, хуваагдашгүй ойлголт юм

Гарцаар гарч байсан хүүхдийг мөргөж, гэмтээсэн хэргийг шалгаж байна
2025-12-4

Цагдаагийн байгууллагад энэ сарын арванхоёрдугаар сарын 03-нд нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс “автомашинд хүүхэд мөргүүллээ” гэсэн дуудлага ирснээр алба хаагчид газар дээр нь шуурхай ажиллажээ. Шалгалтаар Лексус маркийн автомашин жолоодож явсан жолооч явган хүний гарц дээр зам хөндлөн гарч байсан хүүхдийг мөргөж гэмтээсэн нь тогтоогдсон бөгөөд уг хэрэгт Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн, шалгалтын ажиллагааг үргэлжүүлж байна. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасч, гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж буй явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасан байдаг

Б.Идэр-Од: Баялагийн хулгайч ах нар бүхэл бүтэн хүний амьдралыг золиослож сенсациа дардаг болжээ
2025-12-4

Б.Идэр-Од "Баялагийн хулгайч ах нар сенсациа хов живээр дардаг байснаа болиод бүхэл бүтэн хүний амьдралыг золиослож дардаг болоод удаж байгаа. Үеийнхнээ чадахгүй, дандаа залуусыг түүж туг тахидаг болсон" хэмээв. Түүний хэрэг хаагдаагүй, эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байна

“Админерал” компанид давуу байдал олгосон албан тушаалтнуудыг торгох ялаар шийтгэжээ
2025-12-4

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын засаг дарга Г.Бацмаа, газрын даамал Ү.Наранбямба нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж "Админерал" ХХК-д 351 мянган метр квадрат бүхий газрыг таван жилийн хугацаатай, үйлдвэр барих зориулалтаар олгосныг шүүхээс буруутгаж, торгох ялаар шийтгэжээ. Тодруулбал, Ү.Наранбямба, Г.Бацмаа нарыг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 25 сая төгрөгөөр тус тус торгох ял оноосон байна. Шүүх тэднийг "Админерал" ХХК-д давуу байдал бий болгож, төрд 2.2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж буруутгасан байна. Дашрамд дурдахад, “Админерал” ХХК-ийн дэд захирал Ц.Ламжавыг "оргон зайлсан", "урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн” гэх үндэслэлээр цагдан хорьсон

Шимтгэлээ хугацаанд нь төлөхгүй байгаа байгууллагуудаас болж "ажилгүйдлийн тэтгэмж"-ийг олгож чадахгүйд хүрчээ
2025-11-25

Улсын хэмжээнд нийт 4675 даатгуулагч энэ оны 10, 11 дүгээр сарын ажилгүйдлийн тэтгэмжээ Нийгмийн даатгалын сангаас хугацаандаа авч чадахгүй байгаа аж. Тэдний ийнхүү тэтгэмжээ авч чадахгүй байгаагийн гол шалтгаан  зарим байгууллагууд нийгмийн даатгалын шимтгэлээ хугацаандаа төлөхгүй байгаагаас санхүүжилтын асуудалтай тулгарчээ

Тав хоногийн цалинтай чөлөө нь эмнэлгийн магадлангийн актаас ялгаатай гэв
2025-11-24

Засгийн газрын 2025 оны аравдугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 147 тоот тогтоол гаргасан. Энэ тогтоолоор, томуу, томуу төст өвчний идэвхжилийн үед хүүхэд нь өвдсөн эцэг эх, асран хамгаалагчдад 5 хоногийн цалинтай чөлөө олгохоор болсон юм. Томуу, томуу төст өвчний тархалт 2025 оны 11 дүгээр сарын 21-ны байдлаар улсын хэмжээнд алаг цоог дэгдэлтийн түвшинд байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Вирус судлалын тандалтаар, Амьсгалын замын синцитиаль вирус, A (H3N2) вирус орчилд орж, идэвхжил нэмэгдэж байгааг мөн мэдээлж буй

google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.