Танин мэдэхүй

Гегелийн "Билгийн мэлмий"8 цаг 58 минутын өмнө

ГЕГЕЛИЙН «БИЛИГИЙН МЭЛМИЙ» 01. «Дэлхийн түүх Монголоос эхлэлтэй.» хэмээн Германы сонгодог философийн нэрт төлөөлөгч Гегель айлдсан байдаг

Шороотын Цэвээний хайгаад явдаг сайхан бүсгүй Дулмаа буюу Б.Сосорбарам3 сар 4. 11:55

1936 онд дэлгэцнээ амилсан “Монгол хүү” киноны Шороотын Цэвээн монголчуудын зүрх сэтгэлд баттай хоногшиж үлдсэн дүр билээ. Уг кинон дээр Шороотын Цэвээний сэтгэлт бүсгүй Дулмаа хэмээх сайхан хүүхэн үе үе гардаг

Монгол эмэгтэйн мэдвэл зохих дом засал2 сар 26. 15:24

Жирэмсэн эхнэр төрж ядан хүндэрвээс гэрийн өрхний оосрыг тооноор оруулж унжуулан домноно.-Нярайлсан эхийн хөх хавдаж үрэвсвээс хөхнийх нь арьсан дээр хөөгөөр гэрийн тооно зурж домноно.-Хүнээс юм горьдсоноос хөх нь хавдсан бол горьдуулсан хүн нь цаасанд аргал боож бэлэг мэт өгч дахин нэг горьдуулаад дараа нь жинхэнэ өгөх юмаа өгч горьдоог гаргадаг домтой-Эхнэр хүн шүдээ хавирах цээртэй бөгөөд аль нэгэн тохиолдлоор шүдээ хавирч эхэлбэл засал ном хийнэ. Эхнэр хүн шүдээ хавирваас эрдээ муу, охин хүүхэд шүдээ хавирвал эцэг эх хоёрт муу гэдэг

Аав нь хүүдээ захьсан алт шиг ЗУРГААН СУРГААЛ2 сар 13. 16:34

Миний хүү аав нь чамд нэг юм хэлье. Нэгдүгээрт: ТЭСВЭРТ СУРАЛЦ! Тэвчээртэй бай! Аливаа сайн муу. Аль алинийг нь тэсээд өнгөрөөж сур

105 настай Андрей Вороны эрүүл, урт наслах талаар зөвлөсөн сургамж2 сар 13. 12:20

1. Эргэн тойрныхоо, өвс, мод, амьтад, газар орон, тэнгэр, бүхнийг анхааралтай, сайнаар харж сураарай

Зава Дамдины алдрыг баригч би: Дамдины хөвүүн Сүхбаатар2 сар 12. 14:53

ДАМДИНЫ ХӨВҮҮН СҮХБААТАР Хадын чулууг харгилууланханХадмалхан тахтай ухаа хонгор Хайртай л олондоо алдаршигсан Дамдины Хөвүүн Сүхэ-Багатор Довын чулууг доргилууланханДавтамалхан тахтай ухаа хонгор Даяар олондоо алдаршигсан Дамдины Хөвүүн Сүхэ-Багатор Уулын чулууг уралдууланханУлдаа тахтай ухаа хонгор Улс Монголоо байгуулагсан Дамдины Хөвүүн Сүхэ-Багатор (Буриад ардын дуу) Зава Дамдины алдрыг баригч би дөрвөн жилийн өмнө эртний сайхан ерөөлөөр Хөлөн Буйрын Шинхөн Буриадуудтай учирч явтал нэгэн гацаанд Мэдог Авжаа хэмээх нэгэн Буриад эмээгийнд цай уугаад мордох зуур эмээ нилээн зандрангуй "чи! Дамдины хөвүүн Сүхбаатарыг таних уу? Хэмээлээ. Ерөнхийдөө мэднэ ээ! Хэмээн өчтөл

Цагаан сарын баяраар анхаарах зүйлс2 сар 7. 9:44

Монголчууд айл хотлоороо битүүн гэж сайхан зан үйлийг хүндтэй үйлддэг. Битүүний орой тахиа буюу 17.40-19.40 цагийн хооронд хүндэтгэлийн ширээндээ идээгээ залж ариулдаг. Үүний дараа тухайн айлын гэрийн эзэгтэй шинийн 1-ний өглөө өмсөх хувцас зэргийг бэлтгэж тавьдаг уламжлалтай. Унтахын өмнө гэрийн эзэгтэй долоон бурхан одонд залбирч, сүү өргөх ёстой. Үүнийг хөдөөний айлуудын ёс заншил гэж ойлгож болохгүй. Битүүлэгний дараа Лхам бурхан айлд морилж ирдэг гэж ярьдаг. Тиймээс Лхам бурхны хүлэгт зориулж өвс, гурван мөс, цас тотгон дээрээ тавьдаг. Битүүнд уурлах, архи уух, хашгирах, нохой, мал амьтныг зодож үргээх, угаасан хувцас гадаа хонуулах болон сэвлэгийг нь үргээгээгүй хүүхдийг нэрээр нь дуудахыг цээрлэдэг. Мөн өр, авлагын асуудлаа цэгцлэх ёстой. Малыг цадтал нь идэшлүүлж, нохойг сайн хооллох учиртай. Битүүний шөнө уур дуугаргаж утаа гаргасан тоонот өргөөтэй, тотгот босготой ямар ч хүн заавал гэртээ хонодог. Ам цагаан хулганыг морилон орж ирэх /23,40 цагт/ үед гэртээ идээ будаа элбэг дэлбэг байвал дараагийн 365 хоногт өлсч, цангахгүй гэдэг. Энэ бэлгэдлийг мэдэхгүй өнөөгийн залуус их алддаг. Гэхдээ айлд зайлшгүй хонох шаардлага гарч болно. Ингэхдээ ам бүлийнхээ тоогоор тахилынхаа цөгцөд дүүрэн зултай байх ёстой. Битүүний орой унтахдаа заавал өрхөө тэгшилж унтах ёстой. Гэтэл нүүрс түлдэг зэргээс шалтгаалж, өрхөө тэгшлэхгүй байх нь олонтаа. Ийм тохиолдолд өрхийнхөө оосрыг урд зүгтээ авч ирэх нь зөв. Харин орон сууцны айлууд хөшгөө хаах хэрэгтэй Цагаан сараар хүмүүс хүссэн хүсээгүй заавал үндэсний хувцас дээл, малгайгаа өмсөх ёстой. Ингэхдээ хамгийн гол нь хиргүй, бүтэн байх нь чухал. Ерөөсөө л болсноос ам хүрч, буурлаас үг сонсдог л байх учиртай. Цагаан сараар зочилж ирсэн хүн бүрийн гарыг цайлгадаг. Ингэхдээ заавал хоёр зүйлийг өгөх ёстой. Хүнд нэг юм өгдөггүй. Цагаан сараар идэж, уугаад өгч авахдаа гол биш хамгийн чухал нь хүмүүжлийн маш их ач холбогдолтой. Тавгийн идээгээ засахдаа хэвийн боовыг 3-7 үеэс хэтрүүлэхгүй байх ёстой.. Эгэл жирийн ард 3-5 үеэр тавгийн идээгээ засдаг. Аав нь амьд байхад ааваасаа өндөр идээ тавьдаг бүстэй хүүхэд байдаггүй. Ааваасаа өндөр идээ засвал аавтайгаа суудал булаацалдсан болдог бөгөөд ааваасаа түрүүлж хорвоогоос явчих гээд байдаг юм. Хэрэв аав нь бурхан болсон тохиолдолд насныхаа эрэмбээр хамгийн том ах нь аавынхаа засч байсан үеэр идээгээ засдаг. Тэгээд бусдадаа аавынхаа захьсан сургаалаар сургамж хайрладаг. Уур дуугаргаж, утаа гаргаж байгаа айл бүхэн цагаан сарын шинийн 1-ний өглөө яг туулай цагт босдог. Өөрөөр хэлбэл, 5.40-7.40 цагийн хооронд босч чадаагүй бол тэр жилдээ сүлд хийморьтой байх талаар яриад ч хэрэггүй. Гэхдээ хэвтрийн ч юм уу ямар нэгэн хүндэтгэх шалтгаанаар босч чадахгүй хүмүүс сэрээд хэвтэж байдаг. Мөн сэвлэгийг нь үргээгүй хүүхэд унтаж байж болно.. Шинийн 1-ний өглөө өрхийн тэргүүн болон бүстэй хүүхэд зүгээ гаргадаг уламжлалтай юм.. Шинийн нэгний өглөө луу буюу 7.40-9.40 цагт золгодог. Шинийн 1-нд золгохдоо хэнийг ч ялгахгүйгээр бүх хүнийг хоёр хацар дээр нь заавал үнсдэг. Харин энэ өдрөөс хойш өөрийн хүүхэд болон ойрын садан төрлөө л үнсдэг. Золгосны дараа хангай дэлхийдээ идээ цайныхаа дээжийг өргөдөг юм. Дэлхийг хүн төрүүлээгүй, хүнийг дэлхий төрүүлсэн учир дэлхий дээр байгаа хорхой бүхэн бидний хаан байдаг.   Тиймээс энэ бүхэнд Цагаан сарын хишиг хүртэх ёстой. Цагаан сарын хоол цайны хамгийн чухал нь цагаалга. Энэ ёсыг гүйцэтгэдэггүй монгол айл гэж байхгүй болов уу. Хэрэв аав ээж нь хол байгаа тохиолдолд шинийн 1-нд золгож чадаагүй бол шинийн 3, 8, 15 эсвэл зуны эхэн сарын шинийн 15-нд учран золгох учиртай.

Шороон гахай жилийн Шинийн нэгний өглөө зүг мөрөө гаргах, жилийн цээрийг арилгах дом засал2 сар 4. 17:02

Хаврын амьсгал орсон өдрийн махбодыг гол болгон жилийн ноён нурууг шинждэг аргын дагуу “Шороон үхэр”-ийн шинжээр дүрсэлбэл “Үхэрийн толгой нь шар, бие, эвэр, чих, сүүл нь хөх, дөрвөн шийр, омруу, туурай, өвчүү нь цагаан, ходоод нь ногоон, ногт нь цагаан, цулбуур нь шар, амаа хамхиад, сүүлээ баруун тийш нь шарвасан байна. Үхэр хариулаач нь царай нь цагаан, малгайгаа баруун гартаа барьсан, дээл нь улаан, бүс нь хөх, гэзэг үсээ чихнийхээ урдуур унжуулж боосон, зүүн хөлдөө цагаан гутал өмссөн, баруун гутлаа зүүн талынхаа бүсэнд хавчуулсан, олсоор томсон бургасан хөх шилбүүр барьсан, хүч чадал бага өвгөн хүмүүн, үхрийнхээ зүүн талд тайвнаар алхаж явна” гэж дүрсэлжээ. Энэхүү зураглалаас жилийн байцыг ажвал “Өвгөд хөгшдөд болон өндөр дээд суудалтанд сайн, залууст хийгээд дунд сууталтанд дунд, нялхаст, олон түмэнд муу ажээ.

Битүүний өдөр цээрлэх зан үйл2 сар 4. 14:00

1. Битүүн бол тэр жилийн хамгийн сүүлийн өдөр. Энэ өдөр айл хэсэхийг цээрлэнэ. Хэсүүчилсэн хүн шинэ ондоо бас тэнүүчилнэ гэдэг. Энэ шөнө айлд хоновол сүнс төөрнө. Гэрийн эзэн гэртээ байх нь ямар нэг гай барцад тохиолдохоос сэрэмжилж, буян хишгээ тонтоож буй хэрэг.

БИТҮҮЛЭХ ЁС ба битүүний өдөр ЦЭЭРЛЭХ зан үйл2 сар 4. 9:50

Монголчууд өвлийн адаг сарын сүүлийн өдөр битүүлдэг. Битүүлэх гэдэг нь билгийн улирлын cap бүрийн гучинд тэнгэрт cap үл үзэгдэх битүү харанхуйгаас үүдэн буурал жилийн отголох өдрийг тэмдэглэхийг хэлнэ. Энэ өдрийг тусгай зан үйлээр үддэг. Мөн хүнээс зээлсэн мөнгө, зоос, эд мал байвал даруйхан эргүүлэн өгөх, хэрэлдэж эв түнжин эвдэрсэн хэн хүнтэй зориуд уулзаж эв эеэ засдаг. Битүүний өмнөх өдөр айл болгон бурхан шүтээнээ тахин, гэр орныхоо тоос шороог гүвж хог буртгийг цэвэрлэдэг. Энэ өдөр эмэгтэйчүүд нь идээ цагаагаа бэлдэж харин эрчүүд нь хүлэг морьдоо барьж хур дэлийг нь засч бэлдэнэ. Битүүний орой өрхийн тэргүүлэгч гэрийнхээ баруун тотгоны дээр цагаан чулуу, сахиусуудын орох үүдийг нээдэг. Мөн зүүн тотгоны дээр өргөс, харгана, шарилж тавьж муу зүгийн ад зэтгэрийн хорлолыг хөөж буцаана. Ингээд шинэ сайхан хувцсаа өмсөцгөөн гал, бурхандаа дээж өргөөд дараа нь битүүлдэг.

Та яагаад ядуу вэ?1 сар 30. 11:55

АНУ-ын Brown Их сургуулийн эрдэмтэд санхүүгийн сахилга бат, мөнгөнд хандах хандлага нь хүний хувь заяанд хэрхэн нөлөөлдгийг судалжээ. Таван жил үргэлжилсэн нүсэр судалгаанд 50 мянган гэр бүлийн 150 мянга гаруй хүнийг хамруулжээ. Эрдэмтэд олон жилийн турш хүмүүсийн мөнгөнд хандаж байгаа хандлагыг сонирхон судалж, зарим хүний дадал хэвшил нь санхүүгийн хувьд бүтэлгүй байх учир шалтгаан байж болох юм гэсэн дүгнэлтэд хүрчээ

Мөрөөдлөө биелүүлж, амжилтанд хүрэх 14 алхам2018, 12 сар 11. 14:49

1. Өөрийгөө мэдэр. Өөрийхөө давуу болон сул талуудаа хүлээн зөвшөөр. Сайн, давуу чанаруудаа илүү хөгжүүлж, харин сул талуудаа арилгах арга хэмжээнүүдийг ав. Амжилтанд хүрч, мөрөөдлөө нээн илрүүлж түүндээ хүрэхийн тулд хийх ёстой эхний алхам бол өөрийгөө сайн мэдэж байх явдал юм. Юуны өмнө та өөрийгөө бий болсондоо баярлах хэрэгтэй. Одоо танд мөрөөдөл байгаа бол тэр мөрөөдөл чинь үнэхээр таны хүсэж буй мөрөөдөл мөн үү гэдэгт анхаарал хандуул. Тэгээд мөрөөдлөө цаасандээр бичээрэй. 2. Цог золбоотой бай. Өөрийн тавьсан мөрөөдөлдөө бүх хүслээрээ тэмүүл. Хэрвээ та ингэж хүсэж тэмүүлж байвал та мөрөөдлөө биелүүлэх хүчтэй боллоо гэсэн үг. Хүн хийе гэсэн зүйлээ би чадна гэж итгэх аваас хийх ажлын 90% нь хийгдсэн гэсэн үг. Харин үлдсэн 10% ыг нь та гүйцэтгэх л хэрэгтэй байдаг гэж ярьдаг шүү дээ. Тэгвэл яг үүнтэй адил юм. 3. Өөрийгөө сайн енергитэй газар байлга. Муу гутранги үзэлтэй хүмүүсийн хажуугаас өөрийгөө холдуул. Тэд таны мөрөөдлийг сонсонгуутаа л муу талаас нь харж, таны урам зоригыг мохоох болно. Харин болно,бүтнэ, чадна гэсэн хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх хэрэгтэй. 4. Та мөрөөдлөө биелүүлэхийн тулд өөрийнхөө гэж зөв гэж бодсон, хүссэн алхамаа л хийх хэрэгтэй. Та үйлдэлээ хэн нэгэнд таалагдах үүднээс бүү хий. Таны тухай хүмүүс юу гэж бодох нь ер хамаагүй юм. Ганцхан та өөртөө таалагдсан, өөрийн зөв гэж бодсон зүйлээ л хий. 5. Хэзээд өөрийхөөрөө бай. Хэн нэгнийг бүү дуурай. Хүмүүс бид өөрийхөөрөө байгаа үед л илүү үр бүтээлтэй байж, хүмүүст нөлөөлж чаддаг байна. 6. Алдаа гаргахаас бүү ай. Та юу ч сурч авахгүй байна гэдэг ямар ч хөгжил дэвшил гарахгүй байна гэсэн үг юм. “ Юу ч хийхгүй, ямар ч амжилтгүй байснаас юм хийгээд алдаанаасаа суралцсан нь хамаагүй дээр” . 7. Юм хэзээ ч амар байдаггүй ба таны мөрөөдлөө биелүүлэх замд чинь маш их бэрхшээл гарч ирнэ гэдгийг хүлээн зөвшөөрч, өөрийгөө бэлтгэ. Зарим хүмүүс 99 алдаанаас амжилт бий болдог гэж хэлдэг шүү дээ. 8. Даруу төлөв , шударга шулуун бай. Та хичнээн амжилтанд хүрсэн байсан ч даруу төлөв байх хэрэгтэй. 9. Өөрийгөө битгий дутуу үнэл. Агуу эрдэмтэд зөвхөн тархиныхаа 5 % ыг л ашигладаг гэдэг. Тэгвэл хүн гэдэг ямар хүчтэй вэ гэдэг нь харагдаж байгаа биздээ. Тэгэхээр та өөрийгөө дорд үзэлгүй бүгдийг хийж чадна гэж бодох хэрэгтэй. 10. Хөгжилтэй бай. Өөрийн хийж буй зүйлээсээ таашаал авах хэрэгтэй. Ямар нэг зүйл буруутвал битгий их шаналж, гутар. Ямар ч зүйл харагдаж байгаагаасаа муу байна гэж байдаггүй юм. Ж.М.Баррие- Би амьдралдаа хэзээ ч зүгээр энгийн зүйл хийж байгаагүй. Тэд бүгд хөгжилтэй байсан. Амьдралын хөгжилтэй мөчүүдэд инээж сур. Амьдрлаас гоё зүйлийг хайх бус байгаа зүйлд инээж хөгжих хэрэгтэй” гэсэн байдаг. 11. Өөрийгөө хатуужилтай болго. Амьдралд болж бүтэхгүй зүйл их байдаг. Хүн амжилтаасаа бус алдаанаасаа сурдаг. Яагаад гэвэл алдаа бидэнд юуг хийж болдоггүй юм бэ гэдгийг зааж өгдөг. Тэгэхээр алдаа бидэнд нэг шатыг ч гэсэн урагшлуулж өгдөг гэсэн үг. Яг үнэндээ алдаа амжилт 2ын нэг ялгаа нь гэвэл алдаа нь нэг алхам л илүү үйлдэл хийдэг юм. 12. Бусдад туслах хүсэл эрмэлзэлтэй бай. 13. Байнгын боломжуудыг хайж яв. Боломж таныг тойроод зөндөө бий. Хятадаар уналт гэсэн үг нь аюул + боломж гэсэн үг байдаг. Та хэрвээ боломжоо алдсан гэж бодож байгаа бол тийм биш .Танд боломж байгаа. Илүү сайн, илүү үр ашигтай боломж байгаа гэж бод. Дээрээс нь танд дахиад нэг оролдоод үзэх өдөр бий шүү дээ. 14. Мөрөөдлөө биелнэ гэдэгт хэзээд итгэн хүлээ. Хүний хийх боломжгүй зүйлийг бурхан бидэнд өгнө гэж үү? Мөрөөдлөө хангалттай том байлга. Бүтэхгүй юм гэж хэзээ ч байдаггүй. Мөрөөдөлдөө хүлээцтэй ханд. “ Амжилтанд хүрэх хүн хэзээ ч буцдаггүй. Харин буцсан хүн хэзээ ч амжилтанд хүрдэггүй” . Та явах замыхаа бүх шатыг харж байх албагүй. Хамгийн гол нь та эхний алхамаа л хийх хэрэгтэй. Ямар ч үед эхний алхам хамгийн хэцүү байдаг. Тийм учраас та эхний алхамаа хийсэн байхад цаашид танд илүү амар байх болно.Та заримдаа байгаа зүйлийг байгаагаар нь харах хэрэгтэй байдаг. Гэхдээ ихэнх тоходолд байгаа зүйлийг байгаагаар нь харах бус харин байж болох хувилбараар нь харах хэрэгтэй. Ингэх аваас та бусдаас илүү гарч, илүүг хийж чадах болно.

Өөхтэй мах идвэл зөнөхгүй, мартахгүй, таргалахгүй, ядрахгүй, цөс өвдөхгүй2018, 12 сар 10. 14:33

Мах бүрийн онцлог ач тусыг мэдээд аваарай Монголчуудын хоолны үндсэн хольц нь малын мах мөн боловч бидний өвөг дээдэс, малчин ардууд буянт мал сүргээ хайрлан энхрийлж, зөвхөн зун, намрын улирал өнгөрч, малын сааль сүү татарсан үед хотон дахь малаасаа ялгаж заазалж иддэг, цагаан сараас хойш намар болтол тарга тэвээргээ авч гүйцтэл нь мал гаргахыг цээрлэдэг уламжлалтай байжээ. Монгол малын мах бие махбодийн өсөлт, хөгжилт, нөхөн төлжилт, биеийн эсэргүүцлийг сайжруулж, уургийн хэрэгцээг хангахын зэрэгцээ өндөр илчлэг бүхий өөх тосоор бие махбодийг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Махны уураг нь бие махбодид нийлэгжих замаар үүсдэггүй, үл орлогдох амин хүчлийн агуулсан төгөлдөр уургийн эх үүсвэр болдог.Махны найрлагын нэг гол бүрэлдэхүүн нь өөх тос. Өөх тос нь илчлэгийг ялгаруулах эх үүсвэр болдог. Маханд В-ийн төрлийн аминдэм, тухайлбал, В1, РР агуулагдана.Маханд карнозин, креатин, пурины суурь зэрэг хандлагч бодис байдаг нь шөлийг өвөрмөц амттай, хурц болгодог

Японд амьдарч байхад нүдийг минь нээсэн 17 чухал хичээл2018, 12 сар 10. 14:30

1.Талархалаа үргэлж илэрхийлэх.Японд хэн нэгний хүргэсэн ач тусыг зүгээр л хүлээн авах бус, аль болох чадлынхаа хэрээр заавал хариу барьдгийг сурах болно. Бичээгүй талархлын захидлаа санаж байна уу? Худалдаж авчихаад илгээгээгүй төрсөн өдрийн мэндчилгээ юу? Ийм зүйл Японд хэзээ ч тохиолдохгүй

Яагаад бичих ёстой вэ?2018, 12 сар 5. 13:20

Зорилго тавиад түүнийгээ цаасан дээр тодорхой буулган бичсэн хүмүүс амжилтанд хүрсэн болох нь тогтоогдсон байдаг. Олон нэр алдартай, амжилтад хүрсэн хүмүүс бодлоо цаасан дээр буулган бичдэг гэдийг бид мэднэ. Аливаа шийдвэрийг бид зөвхөн оюун ухаанаараа гаргаж, зүрх сэтгэлийн шийдвэрээ анзаараагүй өнгөрсөн байдгаас гаргасан шийдвэртээ харамсах тохиолдол олон

Таны түрийвчийг мөнгөөр дүүргэх дом2018, 12 сар 5. 9:20

Мөнгөнд аз жаргал оршихгүй гэдэг. Үнэн, худлыг нь сайн мэдэхгүй юм, ямартай ч хүмүүс материаллаг баялгийн төлөө байнга тэмцэж байсан нь үнэн. Гэртээ аз, мөнгө хэрхэн дуудахыг мэдэх үү? Эдгээр домд олон жилийн ардын ухаан шингэсэн учраас гэрт мөнгө, эд баялгийн урсгалыг чиглүүлнэ. Мөнгөний урсгалыг авчрах домууд Бидний өвөг дээдсийн оюун ухаан, ажиглалтаар шалгагдсан эдгээр домыг сайн мэдэж, шалгахад буруудах зүйл үгүй билээ

Хүүхдээ монгол ёсоор хүмүүжүүлье!2018, 11 сар 30. 13:50

“Аяга тавгаа өрж хонуулвал өрөнд орно!” гэж биднийг бага байхад ээж аав минь сургадаг байсан билээ. Ухаант ардын минь эртнээс мөрдөж уламжилж ирсэн энэ мэт хорио цээр нь зүгээр ч нэг мухар сүсэг төдий байсангүй.   Хүүхдээ монгол ёсоор хүмүүжүүльеХарин хүүхдэд багаас нь “болох”, “болохгүй”-г мэдүүлэх, тэднийг осол гэмтлээс сэргийлэх, хүмүүс болон эд зүйлс, байгальтай зөв харьцахад сургах санаа зорилгыг чамгүй агуулсан байдаг ажээ

Амьдралын 22 үнэн2018, 11 сар 28. 16:23

/ Эрдэн зуу хийд Баасансүрэн хамба/1.Буулт хийсэн нь ялж байдаг.Уур гэр бүлийг салгаж, хөндийрүүлж л чаддаг. Уур хувааж, дайсагнуулж холдуулж л чаддаг

Та үүнийг мэдэх үү: Шаргын говь2018, 11 сар 27. 12:40

Шаргын говь нь монгол Алтайн нурууны төв хэсэг рүү түрж орсон Шаргын цагаан нуурыг тойрсон цөлөрхөг газар. Шаргын хотгор нь урд талаараа Алтайн нуруу, баруун хойд талаараа Дарвийн нуруу, зүүн хойгуураа Хасагт хайрханаар хүрээлэгдэнэ.   1993 онд монгол бөхөнг хамгаалах зорилгоор Говь-Алтай аймгийн Тонхил, Дарви, Шарга, Халиун, Төгрөг сумдын нутгийг хамарсан Шарга байгалийн нөөц газрыг байгуулсан билээ.   Шаргын хотгорт хамгийн түгээмэл тархацтай амьтан бол монгол бөхөн бөгөөд хар сүүлт ч элбэг

Шинэ мэдээ

"ЭКО АЛТАН ЗААМАР" компани уурхайгаа улсын комисст хүлээлгэж өгөлгүй үйл ажиллагаа явуулж байжээ1 цаг 3 минутын өмнөЗХЖШ-ын даргаар А.Ганбатыг томиллоо1 цаг 59 минутын өмнөОйрын өдрүүдэд цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна2 цаг 3 минутын өмнөДэлхийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамгийг бууруулав2 цаг 13 минутын өмнөМҮОХ-ны ерөнхийлөгчийн хууль бус эсэхийг тогтоох шүүх хурал Д.Загдсүрэнгийн хүсэлтээр хойшилжээ2 цаг 13 минутын өмнөБаталгаа олгохгүй бол “Brexit”-ийн хугацааг хойшлуулахыг дэмжихгүй гэв2 цаг 18 минутын өмнөТом Жерри хүүхэлдэйн киноны эзэн авхай энэ эмэгтэйгээс эхтэй2 цаг 23 минутын өмнөХашааны шинэ загвараа аваарай2 цаг 28 минутын өмнөОюутолгойг шалгах ажлын хэсэг тайлангаа Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн гишүүдэд хүргүүлжээ2 цаг 30 минутын өмнөЭсийн аргаар хувилсан анхны мөрч нохойг сургаж эхэлжээ2 цаг 33 минутын өмнөХалуун цай хорт хавдар үүсгэдэг2 цаг 38 минутын өмнөСүүний хэрэглээний 27,9 хувийг фермерүүд хангаж байна2 цаг 43 минутын өмнөБүх цаг үеийн шилдэг 500 дуу: №285 Bill Withers, ‘Ain’t No Sunshine’2 цаг 48 минутын өмнөАНУ-д долоон кг жинтэй хүүхэд төржээ2 цаг 53 минутын өмнөТөрсний дараах сул гэдсийг арилгах шилдэг арга2 цаг 58 минутын өмнөӨсөж үржсэн Улаан өрвилдэй3 цаг 3 минутын өмнөДэлхийн шилдэг борлуулалттай цомог: Whitney цомог 20 сая хувь борлуулагджээ3 цаг 8 минутын өмнөДэлхийн шилдэг 30 хоол3 цаг 13 минутын өмнөГоланы өндөрлөгийн асуудлаарх маргаан шинэ түвшинд хүрлээ3 цаг 18 минутын өмнөБНАСАУ-ын парламентын анхдугаар чуулган ирэх сард болно3 цаг 23 минутын өмнөЖ.Гүррагчаа: Энэ хорвоогийн бүх хүнд эх дэлхийг нь сансраас нэг удаа ч гэсэн харуулахсан3 цаг 28 минутын өмнөГэртээ ганцаараа үлдсэн хүү цонхоор харж байгаад унаж, гадаа осгож нас баржээ3 цаг 28 минутын өмнөКазах иргэдийн төлөөлөлтэй уулзаж, баярын мэндчилгээ дэвшүүллээ3 цаг 29 минутын өмнөЭЗБХ: Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ3 цаг 32 минутын өмнөХолливудын одод 19 дүгээр зуунд...3 цаг 33 минутын өмнөБНХАУ-ын хоёр компанийн эсрэг АНУ хориг арга хэмжээ авчээ3 цаг 38 минутын өмнөНагасаки хотын зарим хэсэг усанд автжээ3 цаг 41 минутын өмнөХүнийг дотроос нь үхүүлж байдаг 7 хорт зуршил3 цаг 43 минутын өмнөКим Жөн Уны шадар туслах Москвад айлчилж байна3 цаг 44 минутын өмнөУргамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын арга хэрэгслийг сайжруулах төсөл хэрэгжиж байна3 цаг 48 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.