Алжаал тайлах

Соёрхын Пүрэвсүрэн: Өш тайлсан өршөөл6 сар 14. 14:57

Цэрэгт мордсон отгон хүүгээ харьж ирэхэд унуулах гэж “чөдөр эмээл” хоёроос харамлаж явсан хурдан үрээгээрээ хээрийн нохой цатгасандаа ихэд харууссан Сумъяа өвгөн мөр шинжин, ийш тийшээ хараачилсаар, "Аглагийн овоо"-ны хөлд дөрөө мултлан, дагжуур газар завилж, пийсүү соруултай гаансныхаа толгойг улайдтал тамхи нэрж, бодолд дарагдан сууснаа, баруун хойд энгэр өөд зөрүү хараатаа талбин хэсэг дурандав.-Тэгнэ ээ тэр. "Енхэрцэг"-ээс гарцаагүй гэж мэдээд байсан юм

Шагж гэлэн: Эхнэртээ базуулж буй он жилүүд6 сар 13. 14:08

Анх сууж байхад манай эхнэр үгээ тоолсон даруу эмэгтэй байлаа. Яригч нь шатчихсан телевизийн удаашруулчихсан бичлэг лугаа амар амьтан. Хичээлээсээ ирж л байдаг, явж л байдаг

Антон Чехов : Уй гашуу6 сар 11. 14:45

Токарьчин Григорий Петров гэгч ур дарханд сайнаараа олны дунд ихэд нэрд гарсан нэгэн боловч бас өөрийн замбараагүй үйл явдлаараа Галчинск хошуу даяар хэлэгдэх болсон ажээ. Энэ удаа тэр бие нь өвдөж хариугүй муудсан эмгэнээ хошууны эмнэлэгт хүргэх санаатай явж байв. Хошууны төв хүртэл гучин бээр холоос гадна зам нь аймшигтай хэцүү, Григорий шиг залхуу нэгэн байтугай улсын шуудан хүргэгч учрыг нь олж туулдаггүй зам билээ

Уулын өвгөдийг няц дарсан нь6 сар 11. 9:10

Уулын өвгөдийн түүх бүр 11-р зуунаас эхэлнэ. Персийн Медрест буюу нийгэм-шашны сургуульд сурч байсан ухаалаг, авьяаслаг 3 хөвгүүний үерхэлээс үүдэлтэй аж

"Сарнайн цэцэрлэг" сургамжит өгүүллэг6 сар 7. 9:15

Гоо үзэсгэлэнгээрээ алдартай нэгэн эмэгтэйн тухай сонсоод түүнийг олж уулзахаар холын замд гарлаа. Хотод нь очоод харвал үнэхээр үгээр хэлж үзгээр бичишгүй үзэсгэлэнтэй нэгэн ажээ

Доржзовдын Энхболд: ВЕРА ТУУЯА ХОЁР6 сар 7. 8:24

Ерэн хоёр насныхаа төрсөн өдрийн баярыг өнгөрөөгөөд долоо хоногийн дараа Вера өөрийнхөө үхлийг олж харав. Тэр нь элбэг найм найман инч сахал хоёр тийш нь дэрийлгэсэн, сахлаасаа долоо дахин урт гартай, бөв бөөрөнхий биетэй одой аж

Д.Мөнхбаатар: Ташуурын амт6 сар 7. 8:14

Үйзэн бээсийн хошуу хийдийн туурь, Зүүнбулагийн баруун хойд руу нүд алдам цэлийсэн хөндийн эхэнд Жүрмэдийнх нутаг сэлгэн буулаа. Мэнэнгийн уудам талд жилийн дөрвөн улирлын аль ч цаг дор дур зоргоороо нутагладаг энэ айл Лаг, Бүрдэнэ гол, Хөх дэрс, Буян-Өндөр болон Матад хан уулын хормой бэлийг тойрон унд ус, өвсний соргогийг даган хаа сайгүй нүүнэ. Таван сарын сүүлээр уудам тал хэдийнээ өнгө засаж, агь таанын хөхөмдөг униараар гоёж, алсын зэрэглээ мяралзан бүжиж, хялгана шивээ оонын зоо шиг халиурчээ. Жүрмэд жар гаран насны өндөр нуруутай, бахим чийрэг биетэй, үг дуу цөөтэй, насаараа мал дагаж, Халх голын ай сав газраас Буйр нуурын баруун зүг Мэнэнгийн уудам тэгш тал, урагшаа Хөх дэрс, Цагаан тэмээтийн их говь, Тосон, Хөвөө, Төгөл зэрэг нуур цөөрмийг эргэж тойрон, сэтгэл зүрхээ баясган, амар тайван эрх тааваараа нутагласаар иржээ. Монгол малчинд заяадаг хатан зориг, хатуужил тэсвэр, гярхай чанар, бие даах чадварыг өөртөө төлөвшүүлсэн Жүрмэд өвсөн далай давлагаалсан өргөн тэгш тал, өгөөж баян нутгаа өр зүрхнийхээ чанадад гүн хайрлаж, өчих гомдолгүй сэтгэл дүүрэн аж төрж яваа эр билээ. Дарийн утаа үнэрлэж дайнд мордож яваагүй, галын шугаманд баатар эр амь эрсдэн унахыг өөрийн нүдээр хараагүй ч гэлээ эрэлхэг дайчдын ач гавьяа, эгэл ардын тэмцэл зүтгэл, эх орныхоо чухам үнэ цэнийг яс махандаа шингэтэл ойлгосон хүн билээ. Дөрвөн улиралд хэдэн мянгаараа нутаглах цагаан зээрийг зэрвэсхэн харахад газар нүүх мэт нүүгэлтэн харагддаг байгаль эхийн тийм хосгүй гайхамшигт дүр зургаас эхлэн Жүрмэд мэлмийгээ нээж, зүрхний гүнд хайр энэрэл бахархал омогшлыг тээж өсчээ. Хойд нутаг буриад зоноос хүндэтгэн авч, өөрийн болгосон хань Буужий нь бас хэдийнээ өтөлж, өвлийн тал шиг бууралтсан ч нэлээн хөнгөн шингэн хэвээрээ гэрийн бүх ажлыг амжуулж орж гарч, хань түшиг тус дэм болсоор иржээ. Хэдэн хүүхдүүд нь өсөж торнин, үүрээ орхин нисэх шувууд шиг хот хүрээ явцгааж, жилдээ хоёр, чадахгүй бол ганц ирж, аав ээжийнхээ үрчгэр магнайг түр тэнийлгэн шуугилдаж байгаад удалгүй гэдрэг яаран буцацгаана

Сэтгэл татам богино өгүүллэгүүд6 сар 6. 8:55

20 орчим насны залуу аавын хамт гал тэргэнд суужээ. Тэрээр яг л бяцхан хүүхэд шиг чангаар хашхираад “Ааваа, ааваа.

Р.Анхням: Эцэг, эхдээ элэгсэг ханд. Энэ л буян5 сар 31. 17:31

Жүжигчин P.Анхням өөрийн цахим хуудсаараа дамжуулан ээж, аавдаа туслаж байхыг санууллаа Тэрээр: Залуучууд дүү нар минь ээ! Энд миний дүү нар хүү ч орноо.Эмээ, өвөө, ээж, аавдаа туслаж бай! Тус гэдэгт тийм айхтар их юм орохгүй ээ! Гуравхан элдүүр гурил элдэж хэрчээд нэг завандаа оруулаад өгчихөд л тус. Жоохон бондгор махаар 20 гучхан банш хийгээд өгөхөд тус болноо. Залуу хүнд юухан байхав дээ. Бидний юухан байхав гэж боддог юмнууд настай хүмүүст мөн ч их ажил болдог юм. Хэдхэн ээлжийнх нь хувцасыг сайхан угааж индүүдээд өг, ярьсан яриаг нь тогтоод чагна, хийсэн хоолыг нь магтаад ид

М. Шолохов: Хүнсний комиссар5 сар 27. 9:25

Мужийн хүнсний комиссар манай тойрогт ирлээ. Энэ хүн хөхөртөл хуссан мөлчгөр уруулаа шазав татав хийлгэн, их л яаруу тэвдүү байдлаар, -Тоо бүртгэлийн ёсоор үзэхэд таны хариуцсан тойргоос зуун тавин мянган пүү тариа хурааж авах ёстой юм байна. Нөхөр Бодягин таныг юмны арга эвийг олдог зоригтой хүн гэж үзээд тус тойргийн хүнсний комиссарын албан тушаалд томиллоо. Ингээд болж бүтэх байлгүй. Ганцхан сарын хугацаа өглөө шүү… Хэд хоногоос явуулын шүүх ирнэ. Арми цэрэг, төв суурин газарт талх тариа ийм л хэрэгтэй байна даа гээд өрөвгөр үстэй төвөнхөө цохиод, араагаа зуун, -Хорон санаалж юмаа нуусан хүнийг дор нь буудах хэрэгтэй!... гэж хэлээд өндөг шиг нүцгэн толгойгоо бондгосхийтэл дохиод яваад өгөв. II Тойргийн нутаг даяар ийш тийшээ сүлжсэн, өндөр нам утасны шон дамжин хүнсэн татвар хураах нь гэдэг цуу тархлаа. Гацаа суурингийн баян тарган хасагууд өөр хоорондоо үг хэлээ нийлүүлж аваад -Тариа талхаа зүгээр л өгөх хэрэг үү? Тэр ярьдаггүй хэрэг… гэж хатуу тогтоцгоов. Тийнхүү хашаа хороонд ч, гудамж чөлөөнд ч, ер хаана л бол хаана нүх ухаж, тариа будааг хэдэн арваар нь байтугай хэдэн зуун пүүгээр нь нууж дарлаа. Ер нь айл болгон, хажуу айл нь хаанаа тариа талхаа нуусныг андахгүй боллоо. Тэгээд л таг чимээгүй байцгаав. Бодягин хүнс хураах отрядаа аваад айл амьтан хэслээ. Тэрэгний дугуйнд хүйтэн цас чахраад л, хүрээ хашаа цасан цанд бүрхэгдэн энд тэнд үзэгдээд л мөн ч сүрхий давхиж дээ. Үдшийн харуй бүрүйн цаг, нэг гацаанд ирэхэд бусад гацаатай л адилхан гацаа байлаа. Харин Бодягины хувьд өөрийн нь өсөж төрсөн гацаа нь байжээ. Бодягийн энэ гацаанаас гарч явсаар зургаан жилийн нүүр үзжээ. Энэ завсар гацаа муудаж өөр болсон нь үгүй байлаа. Зургаан жилийн өмнө зуны долоон сард хадлангийн газар балжингарам тэргүүтэн алаглаад, хүн амьтан тариагаа хадаж байх үес Игнашка Бодягин арван дөрвөн настай байжээ. Аав, хүү хоёр нэг хөлсний хүнтэй гурвуулаа ажиллаж байсан бөгөөд аав нь тэр хүнийг өвсний ацны нэг шүдийг хугалав гэж цохиод авахлаар нь Игнат хүү аавдаа тулж очоод, шүд зуун байж, -Аав та ч муухай амьтан юмаа… гэж хэлсэн гэнэ. Тэгэхэд аав нь, -Хэн тэр вэ би юу? Гэж асуухад Игнат -Тийм, та… гэж хэлжээ. Аав нь Игнатыг ганцхан цохиод унагаж, шоохойны даруулга сураар нэвширтэл ороолгож, үдэш гэртээ харьсан хойноо цэцэрлэг дотроосоо интоорын мод огтолж аваад, засаж янзлан тулуур хийгээд, Игнат руугаа сарвайж -За хүү минь, хүний газар явж юм үзэж нүд тайлаад, ухаан суусан хойноо эргэж ирээрэй дээ гэж хэлээд тавлах байдалтай мушилзан инээвхийлжээ. Тэр үед тийм байж. Харин одоо морин тэрэг тачигнан, цан хүүрэг болсон сүлжмэл хашааны дундуур давхиулж, сүрлэн дээвэртэй байшингийн өнгө өнгийн будагтай цонх эрээлжлэн өнгөрч байлаа. Бодягин эцгийнхээ хашаан доторх улиангар модыг хараад, бас дээвэр дээрээ байдаг төмөр шувуу нь хуучин янзаараа далбаганан хөдөлж байгааг үзмэгцээ хоолой дээр нь нэг юм тээглэх шиг болжээ. Орой нь буусан айлынхаа эзнээс -Бодягин өвгөн мэнд байгаа юу гэж асуужээ. Гэрийн эзэн морины тоног сэлбэж байснаа давирхай болсон гараа хөм суранд арчаад нүдээ жоготой онийлгов. -Байхаар барахгүй баяжсан шүү… Шинэ авгай авсан, эмгэн нь ч аль хэдийн талийгаач болсон, хүү нь нэг тийшээ яваад алга гэтэл өвгөн өтөлснөө мэдэхгүй цэргийн ар гэрээр хэсэж, авгай хүүхэн эргүүлж явдаг болсон… гэж ярьжээ. Тэгснээ царайгаа төв болгоод -Тэглээ ч сүрхий чамбай хүн дээ… Та түүнийг таньдаг юм уу? Гэж асуужээ. Маргааш өглөөний цайн дээр хувьсгалт шүүхийн явуулын хэсгийн дарга -Өчигдөр хурал дээр хоёр нударган талх тариагаа битгий өгөгтүн гэж хасагуудыг ятгалаа… Тэднийхийг нэгжих гэхлээр эсэргүүцэж хоёр цэргийг зодсон байна… Хүн амьтанд сургамж болгохын тулд шүүхээр оруулаад цааш нь харуулж орхиё гэж хэллээ. III Уг нь торх хийдэг байснаа одоо шүүхийн дарга болсон хүн улаан булангийн навтгар тайзан дээрээс -Буудан алсугай! Гэж товч тодорхой хэлсэн нь яг л модон торхондоо хангинасан шинэ төмөр ороолт углах мэт санагдав. Нөгөө хоёр нударганыг үүд рүү аваад явлаа. Сүүлчийн хүн нь манай эцэг юм байна гэж Бодягин танив. Шар сахал нь дөнгөж үзүүрээсээ бууралтжээ. Бодягин, эцгийнхээ үрчгэр бор хүзүүг нэгэнтээ хараад хойноос нь гарч харуулын даргад, -Чи тэр өвгөнийг дуудаадах даа! Гэв. Өвгөн дорвигүй бөгтийн алхсаар ирж, хүүгээ танимагц нүдэнд нь оч бадрах шиг болсноо дорхиноо больж, өтгөн хөмсгөн дороосоо сөлийн хараад -За хүү минь, улааныхантай яваа юу? Гэж асуув. -Тийм ээ, аав аа -Тийм байдаг байжээ… гэж хэлээд нүд буруулжээ. Хэн хэн нь дуугүй болов. -Аав минь, бүтэн зургаан жил уулзсангүй, ярих хэлэх юм алга уу? Гэж хүүгийнхээ асуухад өвгөн хорсолтойёо үрчийн хөмхий зууж -Ярих юм алга шив дээ… Бид хоёрын зам зөржээ. Намайг амбаар савандаа хүн оруулсангүй, эд хөрөнгөө өгсөнгүй гэж буудах гэж байдаг. Би эсэргүүн болж гэнэ. Хүний эд хөрөнгө ухаж явдаг нь энэ засагт сайн хүн байдаг юм байж дээ. Одоо яая гэхэв, дураараа л тоноод байж дээ гэж хэлжээ. Хүнсний комиссар Бодягины чамархайн арьс цайрч -Бид ядуу хүнийг тоноогүй, бусдын хөлс хүчээр баяжсан хүний юмыг авч байна. Тийм улсыг хамаад ө<span style="color: #333333; font-family: tahoma; font-si

О.Генри: Ид шидтэнүүдийн бэлэг5 сар 27. 9:15

Нэг доллар наян долоон цент. Байгаа нь л энэТэрнээс жаран цент нь дан бутархай зооснууд. Энэ зоос бүрийн төлөө идэш уушны худалдаачин, ногоочин, махны наймаачинтай учир зүггүй наймаалцаж, ийм хорголоо тоолсон харамч харигаасаа ичиж, битүүхэн зовохдоо чих нь хүртэл халуу оргиод ирдэгсэн. Делла мөнгөө гурвантаа то

Мунагийг номхотгосон нь5 сар 26. 18:33

Нэгэнтээ Говь мэргэн вангийн харцуул жигтэйхэн мунагтай болцгоожээ. Ерөөс садар самуун явдал дэлгэрч, нийтээр шахам согтуу хөлчүү явах болжээ

Цагаан ноёны домог5 сар 26. 18:31

Тангудын нэгэн хотын дарга хөвгүүнгүй учир нэгэн эмийг татвар эм болгон авчээ. Удалгүй тэр бүсгүй бие давхар болж, хотын дарга эрх мэдлээ алдахаас айж нөгөө татвар эмийг нэг цэргийн даргад нууцаар эм болгон өгчээ

Миний царай муутай эхнэр /Бодит амьдралаас сэдэвлэв/5 сар 25. 11:02

Нүүр дүүрэн сэвхтэй, шодон гэзэгтэй, жижигхэн биетэй шаазгай шиг бүсгүй амьдралыг минь гийгүүлэх чинээ санасангүй явж дээ, би. Арван хэдэн насанд сэтгэл гижигдэн, хорин хэдэн насанд шувуу шиг нисгэж, 40 хэвийгээд ирэхээр хүндлэл болон хувирдаг хайрыг хүн бүр өөр өөрийнхөөрөө илэрхийлж бас хүлээж авдаг. Миний хувьд шувуу шиг дүүлэн нисэх цаг хэдийнэ өнгөрсөн

Болсон явдал: Бүгдээрээ тэр Монголыг ямар их доромжилж байснаа ойлгов5 сар 24. 13:55

Тэр ангид Шотландаас ирсэн нэг залуу,Африкаас ирсэн Уганда залуу хоёр Втетнам, хоёр Япон, Нэг АНУ-гаас ирсэн залуу тэгэээд хоёр Монгол сурдаг байлаа. Тэр дээд сургуулийн хэлний бэлтгэлд ганц хөгжил муутай улс нь Монгол гэсэн ойлголт ангид ноёлж ямар нэгэн хөгжил, техник технилогийн тухай яриа гарангуут л багш өнөөх хоёр Монголд ангийн хүүхдүүдийн ярилцаж байгаа сэдэвийн тухай ярьж тайлбарлаж ойлгуулах гэж хичээнэ

Сургамжит өгүүллэг: Хэтэвч5 сар 21. 11:00

Нэгэн сэрүүхэн өдөр би гэр лүүгээ алхаж яваад хэн нэгний гээсэн хэтэвчийг оллоо.Би хэтэвчнээс ямар нэгэн бичиг баримт олж эзэнд нь өгөхийг туйлаас хүсэв. Гэвч хэтэвчинд ердөө гуравхан доллар, хэдэн жилийн өмнө бичсэн бололтой үнгэгдсэн гэмээр захидалаас өөр юу ч байсангүй

Сэнгийн Эрдэнэ: Эцсийн тулаан5 сар 21. 9:05

Үүр цайв. Хөгшин буурал сүргийн захад зүүрмэглэн зогсоно. Үүр цайхтай зэрэг унага, даага чилсэн биеэ тэнийлгэж тангаралдан наадна. Харин их насны морьд бол нар гарахыг хүлээж хэвтэх нь хэвтэж, зогсох нь зогсон хааяа нэг өвс хазлан эсвэл хөөс бургитал давсгаа суллан суниацгаана. Хөгшин буурал мэтийн амьтад өвс зулгаах ч үгүй, шээх ч үгүй зөвхөн нүд аньсан хэвээр, хааяа эвшээлгэн тургина. Тургихдаа ч ногооны шүүс болсон хамрынхаа самсааг сартайлган нэг муунайтаахчаа аядах ажээ

Хорхе Луис Борхес: Хагацаагч эмэгчин5 сар 15. 15:59

Эл түүхийг мянга найман зуун ерэн хэдэн оны үед Морон тойрогт өөрийн үхлээр нас барсан ах Кристианыхаа авсны дэргэд жаахан сэхээ орох үедээ Нильсенийхэний бага нь болох Эдуардо өөрөө ярьсан гэлцдэг (Үнэн худлыг магадлах аргагүй л дээ). Гэхдээ хэн нэг нь үүнийг эрт цагт нэгэн шөнө өөр хүнээс сонссон нь, тэр нь энэ тухай надад өгүүлсэн Сантьяго Дабовед дамжуулан ярьсан нь л гарцаагүй үнэн юм даг

Сонгодог өгүүллэг: О.Генри "ДYYЖМЭГ"5 сар 15. 15:42

-Наяннэгдүгээр гудамж... Буух хүн байна уу? хэмээн хөх хүрэмтэй малчин паргиа чанга дуугаар гууглав.Сүрэг хонь баахан хар бор улс вагоноос асгаран бууж, өөр нэг сүрэг орыг нь яаран эзлэв

Ишдоржийн Цэрэнжамц : Хувийн пүүсийн эзэн мадам Чогжмаа5 сар 11. 10:49

(Хошин өгүүллэг)      Шүд насыг аргамждаггүй юм байна. Ааруул тас хазах тэнхэлтэй Чогжмаа гуайг тавин тавтайд нь баярын бичиг тэврүүлээд тэтгэвэрт суулгачихав

Шинэ мэдээ

Шуурхай: Сөүл, Бээжин чиглэлийн нислэгүүд саатлаа8 цаг 19 минутын өмнөШуурхай: Нийслэлээс гарсан тээврийн хэрэгслүүдийг буцааж байна9 цаг 33 минутын өмнөӨршөөл байх ёсгүй6 сар 15. 14:4062-той өвөө онгоцны үйлчлэгч болов6 сар 15. 14:30MedicalXpress: Түргэн хоол тархийг эрт хөгшрүүлдэг6 сар 15. 14:00Моносын ЭКО цайн дээр “Байгалийн цэвэр” гэсэн тэмдэглэгээг хууль зөрчиж байршуулжээ6 сар 15. 13:30"ХААНЫ ЭРЭЛД" дэлхийн 37 орны шилдгүүд оролцож байна6 сар 15. 13:30СЭЛЭНГЭ: Монголын анхны ШИЛЭН ГҮҮРИЙГ барьж эхэллээ6 сар 15. 13:00ШХАБ-ын төлөөлөгчдийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаан өндөрлөлөө6 сар 15. 12:39Р.БАТТҮВШИН: -ХУСТАЙН НУРУУНЫ ТАРВАГА ИХ ГАЗРЫН ЧУЛУУНД НУТАГШИЖ ЭХЭЛЛЭЭ6 сар 15. 12:25Шави, Раул, Валдез, Х.Алонсо нар дасгалжуулагчийн лицензээ авлаа6 сар 15. 12:15Шар хайс ганцхан шөнийн хүчтэй салхины ая даасангүй6 сар 15. 12:00КD, Клэй хоёрын төлөвлөгөө6 сар 15. 12:00Түр хорооны гишүүд эрүүдэн шүүсэн шинэ баримт дэлгэв6 сар 15. 11:45Яармагийн гүүрийг өнөөдрөөс эхлэн  энэ сарын 25 хүртэл хаана6 сар 15. 11:44"Lexus-470" автомашин онхолдож,  БНХАУ-ын иргэн  амиа алджээ6 сар 15. 11:39Ажлын хэсгийнхэн Оюутолгойн гэрээгээр Засгийн газарт ямар зөвлөмж өгөх вэ6 сар 15. 11:30Импортын хуурамч гэрчилгээтэй хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлжээ6 сар 15. 11:15Монгол Улсад айлчлал хийх Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Коногийн мэндчилгээ6 сар 15. 11:00ШӨХТГ шатахууны үнийг бууруулах шаардлага хүргүүлжээ6 сар 15. 10:45Өнөөдрийн зурхай6 сар 15. 10:30Өнөөдөр хоёр дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийнэ6 сар 15. 10:15АНХААР: Үер усны аюулаас сэрэмжлээрэй6 сар 15. 10:00ДОЛОО ХОНОГ: УИХ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж, Засгийн газар амьд мал экспортлох шийдвэрээсээ буцав6 сар 15. 9:30“Зөв тусгал” аяны үр дүнд хүүхэд хохирсон гэмт хэрэг 14 хувиар буурчээ6 сар 14. 17:00ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле Дархан-Уул аймгийн Орхон суманд ажиллав6 сар 14. 17:00"Их газрын чулуу"-ны ууланд тарвага нутагшууллаа6 сар 14. 16:54КАТАР-2022: Монголын шигшээ баг сугалааны тавдугаар хэсэгт орлоо6 сар 14. 16:48Торонтогийн "Үлэг гүрвэлүүд" анх удаагаа NBA-гийн аварга боллоо6 сар 14. 16:46Цаг агаарын мэдээ: Амралтын өдрүүдэд бороотой6 сар 14. 16:46
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.