Эрүүл мэндийн байгууллагууд  24 цагаар бэлэн байдалд ажиллаж байна7 сар 11. 14:20

Эрүүл мэндийн сайд А/317 тушаалын дагуу ЭМЯ болон холбогдох байгууллагуудад 24 цагаар жижүүр ажиллах бөгөөд нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүд,  дүүргийн эрүүл мэндийн төвийн гэмтэл, мэс засал, дотор, шүдний кабенитууд, Шүд эрүү нүүрний төв 10-15 цагийн хооронд ажиллана.  

Наадмын түрүү бөхөд “Ниссан патрол Y62” маркийн автомашин бэлэглэнэ7 сар 11. 11:09

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн бөхөд “Моннис моторс” ХХК-наас 239 сая төгрөгийн өртөг бүхий “Ниссан патрол Y62” маркийн автомашин өгөхөөр болсон гэдгээ мэдэгдээд буй.

"Аваргын энтэй 10 арслан"6 сар 18. 9:45

Арслан цол хvртсэн 44 бөхийн 10-д нь алдарт аварга цолтнуудын эгнээнд багтахуйц амжилт, боломж тохиосон ч харамсалтай нь учраануудаа дийлэлгvй өвдөг шороодсон байдаг. Аварга хэмээх алдар цолоос шүүрэн алдсан аваргын энтэй хүчтэнүүд Нэгэн болбоос бөхийн түүхэнд “Цэргийн” гэгдсэн тодотголтой үлдсэн С.Шагж арслан юм. Тэрээр 1928, 1929 оны улсын их баяр наадамд дараалан үзүүрлэж, улмаар 1930 онд түрүүлж байжээ

Монгол улсын хурц арслан Шаравын Ванчинхүүгийн амьдралын түүх ба дурсамж6 сар 12. 13:52

Энэ сарын 23-нд болох Ш.Ванчинхүү арслангийн нэрэмжит Наадмын сорилго барилдааныг тохилдуулан Төр нийгмийн зүтгэлтэн, сурган хүмүүжүүлэгч, Монгол улсын хурц арслан Шаравын Ванчинхүүгийн амьдралын түүх ба дурсамжаас хүргэж байна. Шаравын Ванчинхүү 1909 онд Ховд аймгийн Буянт сумын нутаг, Хар ус нуурын хөвөө, Цагаан голын “Цагаан тэмээт” гэдэг газар Ч.Шаравын ес дэх хүү болон мэндэлжээ. Тэрээр бага насаа эцэг, эхийн гар дээр мал маллаж, монгол бичиг, түвд ном заалгаж Буянт сумын нутаг Хар Цохио багийн Гүн худгийн дацанд шавилан суудаг байжээ.БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн дарга асан Л.Лааганы аав Д.Лосол, Ш.Ванчинхүүгийн аав Ч.Шарав, Ш.Нинзэн арслангийн өвөө Г.Гончигжав нар төрсөн ах дүүгийн хүүхдүүд байсан бөгөөд нас биед хүрсэн Ш.Ванчинхүү сургуульд сурахаар авга ах БНМАУлсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн дарга асан Л.Лааганыг даган Улаанбаатар хот явж эрдэм номд суралцсан

Заан Батзоригийг зард гаргасан мэх6 сар 12. 10:55

90-ээд онд Батзоригийн солгой хавираа гэж тун ч дархан даамай мэх байж билээ. Ховд аймгийн Чандмань сумын уугуул заан маань цэргийн заан цолтой байхаасаа энэ мэхээрээ олон түмний дунд алдаршсан юм

Буриад түмний магтуу ба "Алтаргана-2018" наадам2018, 7 сар 18. 9:11

Пүрэв гаригийн өглөө ОХУ-ын Эрхүү хотод бороо орж байв. Цүнхэнд минь “Алтаргана - 2018” гэсэн нэр бүхий тэмдэглэлийн дэвтэр, үзэг, дуу хураагуур, мандат зэргээс өөр зүйл байсангүй. Угаас надад өөр хэрэгтэй зүйл үгүй боловч ганц шүхэр ч болов аваад гардаг байж хэмээн бодож билээ. Бороо хэдийн ширүүсэн асгарах боловч Ангар мөрөн зөөлөн давалгаалж урсах нь нэн сонихон санагдана. Жаахан аадар цутгачихвал эрчилсэн давалгаа үүсгэж үерлэх Туулын араншингаас ондоо ажээ.Сэтгүүлчид хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг “Алтаргана -2018” 13 дахь удаагийн их наадмыг сурвалжилахаар ОХУ-ын улсын Эрхүү хотын бороо өглөөг ийнхүү угтаж байна. Би ч мөн адил.1994 онд Буриад түмний соёлын их наадам “Алтаргана” нь Хэнтий аймгийн Дадал суманд “Буриад дууны уралдаан” нэртэ

Шүдлэн насанд Х.Гарьдмагнайн бор үрээ түрүүллээ2018, 7 сар 10. 20:14

Тулгар төрийн 2227, Их Монгол улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан шүдлэн Хүй долоон худагт барианд орлоо. Энэ жилийн хурдан шүдлэн насны морьдын уралдаанд 308 хүлэг шандас сорихоор бүртгүүлснээс Өвөрхангай аймгийн Хархорин сумын харъяат Хаянхярваагийн Гарьдмагнайн бор үрээ түрүү магнай болж наадамчин олноо баясгалаа. Увс аймгийн Зүүнговь сумын Бадарчийн Норовсамбуугийн халиун үрээ хоёрт, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын харъяат Монгол Улсын тод манлай уяач н.Гантөмөрийн хонгор үрээ гуравт, Сэлэнгийн аймгийн Д.Очирсүрэнгийн зээрд дөрөвт, Төв аймгийн Баян сумын харъяат Ононгийн Батболдын өсгий цагаан хээр үрээ айргийн тавд хурдаллаа

“Хүрээ цам-Даншиг наадам”-ын хөтөлбөр2017, 8 сар 1. 8:05

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдтэй хамтран “Хүрээ цам-Даншиг наадам”-ыг гурав дахь жилдээ ирэх сарын 4-7-ны хооронд зохион байгуулахаар болсон.

Наадам 2016 хүчит бөхийн барилдааныг эргэн дурсахуй...2016, 9 сар 2. 11:43

Хүннү гүрэн байгуулагдсаны 2222 жилийн ой, Их монгол улс байгуулагдсаны 810 жилийн ой, Ардын хувьсгалын түүхт 95 жилийн түүхт ойн баяр наадам өндөрлөөд хэд хонож байна. Ирэх жилийн наадам бүртэл ярих сонинтой, шагших, бахдах сэтгэлтэй Монгол түмэн маань өргөн дэлгэр сайхан наадлаа. Хүчит бөхийн барилдаанд газар газрын, нутаг нутгийн шилмэл 1024 бөх зодоглов. Аварга, арслан, заан, харцага, начин цолтнууд шинээр төрөв. Арын хангайн заан, начин хоёр түрүү булаалдаж, аварга арслан цолд хүрэв. Заан ахын, заан багшийн шавь заан цолтон болов. Ойрын жилүүдэд ийм олноор төрөөгүй, харцага, начингууд улсын цолтны бүлд багтлаа. Гурван өдөр бүртгэв... Тэгш ойн жил олон бөх барилдана, мөн аймгуудын наадам улсын наадмаас хойш болох зэрэг учир шаалтгаанаар бөхийн бүртгэл харьцангуй өргөн буюу гурван өдөр үргэлжлэв. Хамгийн эхэнд улсын заан Ч.санжаадамба, улсын харцага Ө.Даваабаатар, улсын заан Т.Санчир тэргүүтэй бөхчүүд ирж бүртгүүлсэн юм. Улс, аймгийн цолтой зарим бөхчүүд бүртгэл 17 цагт хаана гэдгийг мэдсээр байж хожигдож ирээд бүртгүүлэх гэж хэл ам татлах нь хойшдоо анхаарууштай, засууштай  зүйлийн нэг юм. Жил жилийн наадмын бөхийн барилдаанд Улаанбаатар хот доторх цэргийн ангиудаас тодорхой тооны цэрэг барилдуулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд аймгуудын наадам хойно болох учраас аймагт зодоглохоор явдаг сум, аймгийн цолтнууд бүгд барилдахаар бүртгүүлсэн учир бөхийн тоо 1200 гарсан тул аргагүйн эрхэнд цөөнгүй залуусыг хасаг шаадлага гарсан ч уламжлалаа дагаж Алдар болон Хилчин спорт хороодоос нийтдээ 24-хөн цэрэг зодоглуулахаар болсон юм. Тэд аварга, арслан, гарьдуудын аманд гарч, улсын заан цолтнуудын аманд сумын заанууд очсоноор нэгийн даваа эхэллээ. Харин нэгийн давааны төгсгөлд аймгийн начингууд хоорондоо нугарсан нь энэ наадмын чансааг харуулах эхний төрх байв. Нээлт сайхан боллоо Нээлт сайхан боллоо гэж хэн хүнгүй л сэтгэл дүүрэн. Омогшил, эх оронч үзлээр “дүүрэн” наадмын нээлтийн үеэр Төв цэнгэлдэх хүрээлэнд байрлуулсан тулганд гал бадрааж, наадмын талбайгаас “хөлөг онгоц”  хөөргөв. Мөн Т.Ариунаа гавьяат тэмээн жингийн цуваа ахалж, ая дуугаа өргөсөн нь  бас нэг чимэг байлаа. Энэ жилийн наадмын нээлтийг Монгол Улсын төрийн соёрхолт, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар найруулсан агаад ерөнхийдөө сайхан болсон тухай наадамчин олон төдийгүй харьд суугаа монголчууд, твиттер, фэйсбүүкийн хэрэглэгчид шагшин магтаж байна.  Дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ нар цэнгэлдэхэд байрлуулсан том тулганы галыг бадрааснаар хүчит бөхийн барилдаан эхлэв. Наадмын нэг, хоёрын даваа орой 21 цаг гэхэд дууссан байлаа. Бөхчүүд ч тэр, барилдуулж буй багийнхан ч хэн хэн нь түргэн шуурхай, дүрэм журмынхаа дагуу  сайн ажилласных биз ээ. Аймгийн хурц арслан Т.Баттөмөр тэргүүтэй хэд хэдэн залуу бөх бүртгүүлчихээд ирсэнгүй. Өчнөөн олон залуу барилдаж чадалгүй хасагдаж байгааг мэдсээр байж, ийм хэнэггүй, хариуцлагагүй байж болно гэж үү.   Нас залуу, наадам олон доо... Нэг, хоёрын даваанд а.а Б.Гончигтавхай, О.Хангай, Х.Оргилболд, У.Мөнхбаяр, У.Батгэрэл гээд цөөнгүй аймгийн цолтон тахим буулгаж, дараа жилийн наадам хүлээхээр үлдэв. Тэднийг цолд хүрчих болов уу гэж итгэж, хүлээгсэд цөөнгүй байсан нь мэдээж. Гэхдээ нас залуу, наадам олон. Тэдэнд дахиад зөндөө боломж бий. Ерөнхийдөө гурвын даваа бол тэр чигээрээ дэмжлэг, татаас байсан гэж хэлэхэд нэг их буруудахгүй болов уу. Ахмад настай болон улсын бага цолтнууд нутаг нуга, спорт хороо, хамаатан садныхаа залуусыг олноор нь дэмжсэн, гар амар давуулсан. Хэн хэнийг авч хэрхэн барилдсаныг дүйзээс харах биз ээ. Гурвын давааны төгсгөлд 30 гаруй аймгийн цолтон хоорондоо нугарчээ. Тэднээс  онцолбол Дорнодын Анар Булганы Энх-Амгалантай, Баянхонгорын Золбоо, Завханы Чимэдвандантай, Завханы Пүрэвгарьд Хөвсгөлийн Даваа-Очиртой гээд бас л хатуухан оноолтууд байлаа. Золбоо Чимэдвандангийн зайлж татах мэхэнд уначихаад орж ирэхдээ “Үлдтэй хүнээ хасаач. Зааланд хасаад байсан биз дээ” гээд ихэд бухимдалтай явна лээ. Пэрэнлэйн Батмөнх арслан Булганы Амарсайханыг бараг хаяж яваад тун харамсалтай уначихна лээ. Үетэй, мэдрэмжтэй, хийцтэй Амарсайханыг бүр баараггүй дарж байж л давлаа гэхгүй бол хэцүү гэж бөхчүүд ярьдаг. Унаж яваад хаяна гэдэг  мэдрэмж өндрийнх гэхээс яах. Энэ жил ганцхан залуу бөх гурав давсан. Тэр бол Архангай аймгийн Бөхбилэгт дэвжээний О.Мөнх-Эрдэнэ байв.  Тэрээр нэгийн даваанд улсын начин С.Батсуурийг, хоёрт улсын харцага Л.Пүрэвжавыг, гуравт улсын заан Ц.Баярсайханыг тус тус давж, дөрвийн оноолтонд дархан аварга Г.Өсөхбаяртай таарч өвдөг шороодсон юм. Нас бага ч, арал, чацтай хүү харагдана лээ. Бараг 190 гаруй өндөр байгаа даг. Наадмын дараа болсон аймгийнхаа наадамд 5 даван шөвгөрч аймгийн начин цолны болзол хангасан түүнийг их ирээдүй  хүлээж буй биз ээ. Харин бусад бага цолтнууд гэвэл 6-р сард болсон Бүх цэргийн наадмаар шөвгөрч цэргийн начин цол хүртсэн б.Зоригтбаатар, улсын начин Л.Өлзийбаярын хүү Ө.Дүүрэнбаяр нар байсан. Цэргийн начин Зоригтбаатар дөрөв дээр аварга Мөнхбаттай таарч нэлээд тэмцэлтэй, явж барилдсан боловч аргагүй хүч дутан унав бололтой. Дүүрэнбаяр ч гэсэн Эрхэмбаяр аваргатай сайн барилдсан. Тэрээр хоёрын даваанд улсын цолонд хамгийн ихээр яригдаж байсан Ховдын О.Хангайг даван энэ наадмын эхний дуулианыг тарьсан гэхэд болно.   Гучин залуу дөрөв давлаа Аймгийн заан Буянт Баяржавхлан гарьдыг хамгийн түрүүнд давснаар дөрвийн даваа эхэлсэн. 1024 бөх зодоглсон учраас дөрвийн оноолт харьцангуй гайгүй таарах нь тодорхой байсан. Гэхдээ мэдээж бүгд биш л дээ. Завханы а.з Д.Бат-Эрдэнэ Азжаргал арслантай ёстой л хүчийг шавхан барилдсан. Азаа арслан барьц сонгуулсан ч биеэ маш сайн суллаж, үлддэг онцлогтой бөх. Тэд нэлээд хэдэн удаа барьц сонголцсоны эцэст Бат-Эрдэнэ давснаар цаашлаад начин, харцага цолны зүг итгэл дүүрэн гүйж байлаа. Харин Хөвсгөлийн Хөхчирэнгэр харцага Бат-Оршихыг шуудагнаас шахаж татангуутаа эргүүлж дараад хаячихсан нь энэ давааны оргил барилдаануудын нэг байлаа. Жил жилд сайн барилдана, наад зах нь заан болно гэж итгэл тавин дэмждэг Бат-Орших харцагыг ингээд дөрөвт уначихна гэж хэн ч бодоогүй л болов уу. Өвөрхангайн Х.Гантулга гарьд Бат-Эрдэнийг бас л их зовоож байж хаясан. Угийн бяртай, суурилаг барилддаг бахим арслан Бат-Эрдэнэ гарьдыг мушгиад л дарчихна лээ. Сүхбаатарын хоёр хурц арслан хоорондоо оноолт таарснаас Мөнгөнбаатар нь давлаа. Энэ даваанд Өсөхбаяр заан Архангайн Цогт-Эрдэнийг барьц сонгож өргөөд, тавингуутаа халз хутгаад, Оюунболд арслан Ховдын Мөнх-Одыг давхар шуудагнаас шахаж татан мушгиад, Батсуурь арслан Говь-Алтайн Эрдэнэсайхныг суйлаад, Даваабаатар харцага Баянхонгорын Бат-Оршихыг хонгодоод, Сайнбаяр заан а.а Тамирыг барьц сонгоод, а.а Бат-Өлзий Нямсүрэн начинг шахаж татаад, өргөж хавиран давсан бол А.Отгонбаатар чөлөөтийн Ганзориг начинг мордоод, а.а Суманчулуун аралтай бяртай начин Батчулууныг барьц сонгоод тус тус давцгаалаа.   Сугаржаргал хоншоортой эр юм Яагаад ингэж хэлэх болов гэвэл начин Сугаржаргал дөрвийн оноолтонд Дорнодын залуу арслан Анартай оноолт таарсан байв. Тэдний барилдаан сэрвүүгээс ч тэр, хав золгооноос ч тэр шийдэгдэлгүй нэлээд удсан. Эцэст нь Сугаржаргал начин “шодоод азаа үзчихье” гэсэн санал гаргаснаар тэд шодож. Азын шоо Анарт таарчээ. Сугаржаргал “Сайн барилдаарай” гээд л шууд тахимаа өгчихсөн. Энэ бол баргийн аавын хүүгээс гарах шийдвэр биш байлаа. Тэр тусмаа улсын наадам дээр шүү. Дийлэхгүй нь, давахгүй нь гэж халгасандаа өгөөгүй нь лавтай. Тэр үед начинг хэн хүнгүй л “Хоншоортой эр юм даа” гэж бодсон дог...   Бадарч биеэ брьсаар унах юм... Цойлоод гараад ирж мэдэх залуусын нэг гэгддэг Архангайн Бадарч ноднин жилийн начин Бо.Батжаргалтай оноолт таарч, хурц, эрэмгий барилдаанаа гаргаж чадалгүй биеэ барьсаар уначихав бололтой. Нэг удаа бүр ард нь гараад бараг л хаях шахаад алдчихаж байгаа харагдсан. Бас л харамсалтай барилдаан болсон доо. Мөн Эрдэнэхүү, Сүхбат хурцуудын барилдаан мөн чиг ширүүн болсон доо. Эцэст нь Сүхбат тахимдаж давснаар начин цолны даваанд босох эрхээ авсан бол энэ жил баараггүй цолд хүрнэ гэж яригдаж байсан Эрдэнэхүү хурц дараа жилийн наадам хүлээхээр үзэгчийн суудалд шилжсэнээр дөрвийн даваа өндөрлөв.   Ам авах гэж л энд суудаг байлаа... Бөхийн спортоо орхиж, улс төрд орсон Сумъяабазар аварга гарын даа нарын асраар зочилж, хүн бүртэй гар барин мэндчилээд сууж айраг амсангаа “Ам авах гэж л энд ирж с уудаг байлаа. Сонин байна шүү” гэж бөхийн дэвжээнд халгиж, цалгиж явсан үеэ нэгэнтээ дурсаад инээмсэглэн гарч одов. Уг нь дөрвийн давааны дараа наадам хэсэг завсарлаж, бөхчүүдийг даваа эхлэхийн өмнө ам авахуулдаг боловч энэ удаа цаг орой болж байсантай холбогдуулан дөрөв дуусангуут шууд ам авахуулах шийд гарсан байлаа. Дархан аварга Өсөхбаяр дүү Батбаяр харцагын хамт ирж нэр сонсон хэсэг зөвлөлдсөний дараа “Шинэбаатарыг авъя даа” гээд босов. Шинэбаатар бол дархан аваргатай нэг нутаг төдийгүй нэг сумынх. Дархан аварга түүнийг нутаг орныхоо нэрийг өргөж, цаашид улам сайн барилдаасай хэмээн итгэл хүлээлгэж амалсан нь гарцаагүй. Харин С.Мөнхбат аварга Давааням зааны хүү, начин Лхагвадоржийг амалжээ. Лхагвадорж начин сүүлийн хоёр жил АНУ-д сурч амьдарч байгаад наадмын өмнөхөн эх орондоо ирсэн агаад бэлтгэлгүй шахуу барилдсан гэхэд төвөггүйхэн дөрөв давчихна лээ.  Дөрөв дээр гэхэд Говь-Сүмбэрийн бяртай арслан Пүрэвсүрэнг хаясан. Эрхэмбаяр аваргыг ам авахаар ирэх мөчид утас нь дуугарсаар, аварга ч багагүй хугацаанд утсаараа ярив. Түүнтэй нагац ах нь болох Ц.Баярсайхан заан хамт ирж тэд нэлээд зөвлөлдсөн. Ямартай ч аваргын энэ давааны сонголт Увс аймгийн арслан Л.Жамсран байлаа. Нутгийнх нь гурван ч залуу дөрөв давчихаад догдолж байсан болохоор Д.Ганхуяг арслан ямар ч эргэлзээгүйгээр а.а Х.Гантулгыг авлаа. Түүний араас Бүрэнтөгс Цэвэлсодномыг, Мөнхбаатар Нямдоржийг, Ганбат Ганзоригийг гэх зэргээр арслангууд аймгийн цолтнуудаас сонгосоор, амалсаар байв. Мэдээж тэр амлалтууд бүгд өөр өөрийн онцлогтой, учир жанцантай л байв бололтой. Мөнгөнбаатар Анар хоёр тунажээ... Тавын давааны хамгийн сонин содон мэдээний нэг яалт үгүй  хурц арслан Ш.Мөнгөнбаатар залуу арслан Д.Анартай тунасан явдал мөн байлаа. Энэ бол хамгийн их сонирхол татсан бас хамгийн ихээр халаглуулсан барилдаан байв. Гурвын даваанд шинэхэн заан, нутгийн ах Ц.Магалжав нь гаргаж өгсөн бол дөрөвт нутгийн арслан Ба.Батжаргалыг давсан Мөнгөнбаатарыг цолд хүрчихээсэй гэсэн олны дэмжлэг, хүлээлт тэр үед их байсан нь мэдээж. Ямартай ч улсын цолтнууд амлалгүй өнгөрөөсөөр, үлдээсээр байгааг ажаад “нутгийн дүү начин Бо.Батжаргал нь амлах нь дээ, бараг л улсын цолны босго алхах нь тодорхой боллоо” хэмээн хэн хүнгүй бодож, баярлаж байв. Гэвч Л.Цэрэнтогтох начин эрэмбийн дагуу Бо.Батжаргал начныг амласнаар Мөнгөнбаатар яалт ч үгүй тунаанд үлдсэн юм.  Ингээд тэд барилдсан. Хөмөрсөн. Хоёулангийнх нь дархан мэх. Хурц арслан арай түрүүлээд газардчихсан. Анар чанар чансаа дүүрэн начин цолны болзлыг хангаад тугны зүг гүйж хурц арслан дараагийн наадмыг хүлээхээр үлдэв.  Анарын хувьд дараагийн даваанд мөн начин цолны болзол хангасан Ховдын Бат-Өлзийтэй тунаж хүчийг үзэн барилдсан ч энэ удаа начин цол дээрээ үлдэж энэ жилийн хамгийн залуу начнаар тодрон хурдан удмын даага хөтөлсөн юм. Ямар хэцүү юм бэ... Заан Санжаадамба тавын даваанд ам авахаар нэр сонсож суухдаа ийн дуугарна лээ. Үнэхээр халаглахаас аргагүй. Зааны сонголтыг ч таах аргагүй байв. Хоёр дахин нэр сонссоны эцэст “Алтангэрэлийн Отгонбаатарыг авъя” гээд босов. Зөв ам авлаа гэж тэнд байсан ахмадууд дэмжлээ. Харин Батмөнх заан ирж суугаад “Дэлгэрсайхан, Давааням хоёрын нэгийг авъя даа. Хэн нь дээр вэ” гээд тэнд байгаа хүмүүсийг тойруулан харлаа. Энэ үед асарт дархан аварга Сүхбат ороод ирсэн өөдөөс нь хараад зогсож байсан юм. Аварга “Сайн бодож байж шийдээрэй” гэж хэлсэн. Ингээд заан Хөвсгөлийн Давааням арсланг амалсан юм. Давааням арслан өмнөх даваануудад барилдаж байхдаа хөлийнх нь бэртэл сэдэрсэн тухай сүүлд нь сонсогдсон. Тэгсэн ч заантай хамаг хүчээ шавхан барилдахыг хараад өмнөөс нь нэг бодлын халаглаж, нэг бодлын бахархаж байв. Бас л олон жил сайн барилдаж байгаа, дан ганц үндэсний бөх ч биш, самбо, жүдо, сүмо, кураш гээд бөхийн төрлүүдээр улсдаа төдийгүй дэлхийд хүч үздэг арслан даа. Булганы Бат-Эрдэнэ арсланг Пүрэвсайхан харцагад унаад ирэхэд нь Мөнхбаатар арслан “Шатаагаад байгаа биз” гэж асуув. Бат-Эрдэнэ “Тэгдэг юм байна. Яагаад ч болсонгүй. За яахав, начин болох хэмжээнд бэллтгэл хийгээгүй л байна даа, би. Тийм ээ” гэж хэлээд айраг залгилчихаад яваад өгөв. Өөрийгөө чамлаж байна гэдэг амжилт ахихын үндэс билээ. Ойрын жилүүдэд ийм олон цолтон төрсөн наадам ховор Ойрын жилүүдэд ийм олон цолтон төрсөн наадам ховор оо. Төрөөгийн Баасанхүү, Нэгдэл начны хүү Жаргалбаяр, Баярхүүгийн Бат-Өлзий, Хүрэл-Очирын Гантулга, Дамдинпүрэвийн Бат-Эрдэнэ хэмээх арал бяр дүүрэн үндэсний бөхийн дараагийн өнгийг тодорхойлох шилдэг залуус улсын харцага цолонд хүрч, 18 залуу шинээр начны болзол хангаснаас дөрөв нь ийнхүү шууд харцага цолны эзэн боллоо.  Тавын даваанд гучин аймгийн цолтон боссоноос 18 нь ийнхүү улсын цолтны гэр бүлд багтлаа. Сайхаан сайхан. Ноднин жил Ховд аймгийн Чандмань сумын уран барилдаант заан Бямбадорж хорвоогоос буцсан ч багшийнхаа шийрийг хатаах, алдрыг дуурсгах нэгэн сайхан заан төрлөө. Батзориг зааны ахын хүү Баатархүүгийн Пүрэвсайхан хэмээх залууг ямархан барилддаг, ямархан бөх гэдгийг бөх сонирхогчид надаар хэлүүлэлтгүй мэдэх хойно... Заан цолоо гардчихаад “Багшийнхаа ачийг хариуллаа” хэмээн ярилцлага өгч байна лээ, Пүрэвсайхан. Нээрээ л багшийнхаа ачийг хариулж байна даа. Улсад ч, аймагт ч Аварга дээд сургуулийн төгсөгч нараас олон ч цолтон төрлөө. Арван дөрвөн начны тухайд... Аймгаар нь ангилвал Архангай 4, Өвөрхангай 2, Хөвсгөл 2, Увс 1, Завхан 1, Дорнод 1, Сэлэнгэ 1,  Баян-Өлгий 1, Булган 1 начин цолтон өлгийджээ.  Тэрдундаа Баян-Өлгий аймгаас 35 жилийн дараа улсын цолтон төрлөө. Зөвхөн Өлгийнхан биш Монгол даяараа баярлав. Тэр их хүлээлтийг а.а Баатарцол тайлах учиртай байжээ. Уран барилдаант Даваабаатар харцагыг суйлж даваад шүү. Олон жил барилдсан а.а Дэлгэрсайхан, Бат-Отгон, Нямдорж нарыг цолны босгоор алхахад олон хүн “болж дээ” гэж дэмжсэн, баярласан. Шантралгүй олон жил зүтгэсэн хөдөлмөрөө тэд үнэлүүлсэн. Алдарт аваргуудын нэрийг өргөх хувьтай Завханы Чимэдвандан, Архангайн Ванданцэрэн нарыг бөх мэддэг хүмүүс болох л ёстой хүмүүс боллоо гэж байна. Сумын цолтны барилдаанаас тодорч, аймаг цэрэгт чамгүй амжилттай барилддаг Чимэдвандан бол улсын гарьд Б.Гончигдамбын гарын шавь нарын нэг. Харин улсын заан Ш.Гомбосүрэнгийн удмын бөх, биеийн хийц галбир сайхантай, өөртөө тохирсон барилдаанч Ванданцэрэн хавар “буур” Жамъяан аваргын нэрэмжит “Ирээдүйтэй бөх”-ийн шагналыг гардаж байлаа. Мөн Цэнхэр сумаас начин цолтон ихэрлэж төрсөн нь энэ наадмын бас нэг сонин мөн. Хөвсгөлийн хоёр начинг хүмүүс мэднэ. Аймаг цэрэгт магнайлан барилддаг а.х.а Ганхуяг гуравт нутгийн ах у.н Баянмөнхийг, дөрөвт а.а Сүмбээг, тавд манлай начин Энхбатыг давж улсын цолтны бүлд орлоо. Харин Галт нутгийн хүү Хөхчирэнгэр гурвын даваанд а.а Т.Сүрэнжавыг, дөрөвт у.х Ө.Бат-Оршихыг, тавд чөлөөтийн Чулуунбат начинг давж, нутагтаа 15 жилийн дараа улсын цол авчирав. Түүнийг “начнаар тогтохгүй, том сайхан бөх болно доо” гэж нутгийнх нь ах, харцага Г.Ганхуяг итгэл дүүрэн хэлж байна лээ. Өврийн хангайн хоёр бас сайхан начингууд. Жил жилийн наадамд л гайгүй барилдах болов уу гэж олны хүлээлт, итгэлийг хүлээдэг залуус. Аралтай, бяртай, удамтай Лутын Батзоригийг ноднинхон цэргийн арслан болоход нь хүмүүс мөн чиг их баярласан. Жилийн дараа ийнхүү улсын цолд хүрсэн нь тэр олны итгэл хий хоосон зүйл биш байсныг илтгэнэ. Тэрээр дараагийн даваанд шилдэг харцага Содномдоржтой сайн барилдсан. Өөрийн дархан гэхээр давуулж гуядах  мэхийг шийдэмгий хийсэн боловч өөр дээрээ татчихсан нь харамсалтай. Хужирт нутгийн хүү Чимэддорж арслан алдарт аварга, арслангуудын өлгий нутаг, зон олныхоо итгэлийг дааж, улсын цолд хүрлээ.  Зургаад түүнийг Гончигдамба гарьд амалж, барилдааныг нь сайн мэдэхийн хувьд тун чиг зай өгөлгүй сэнжигнээс дунгуйлдаж татаад давчихна лээ. Шинэбаатар бол нэгэн цагт улсын цолны тааварт дээгүүр яригдаж байсан а.а Л.Үйтүмэнгийн дүү, жүдо бөхийн 90 кг-ийн жинд Монголыноо нэрийг дэлхийд мандуулж яваа Л.Отгонбаатарын ах, сайхан барилддаг арслан. Цаашдаа сайн барилдаж, цолоо ахиулах боломж бүрэн бий. Анхдагчдын өлгий нутгийн хүү Амарсайхан хамгийн эхэнд тав давснаар нутаг усныхаа “анхдагч” гэдэг тодотголыг бас харуулаад амжив. Зургаад түүнийг Баасанхүү начин амалсан. Тоолвол нас чацуу, төөлвөл бие чацуугаар зогсохгүй барилдааны хурд техник, арга барил, ир хийц, тэсрэлт, уян хатан гээд олон зүйлээр адил төстэй тэдний барилдаан сонирхолтой болох нь тодорхой байв. Хоёулаа инээгээд л, яриад л барилдаад байсан. Яг яаж давсныг үнэндээ хараа гүйцэж хараагүй. Ямартай ч Увсын уран барилдаант начин Баасанхүү давчихаад гараа өргөөд гүйж яваа дүр төрх дэлгэцэнд үлджээ.

Аймгуудын баяр наадмаа тэмдэглэж байна2016, 7 сар 24. 11:24

Аймгуудын Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадмаа тэмдэглэж байна. Энэ жилийн хувьд таван аймаг долдугаар сарын 15-наас хойш наадмаа тэмдэглэсэн бол 18-аас 24-нд 11 аймаг баяр наадмаа тэмдэглэж байна.

“Их хурд-7” уралдааны хуваарь2016, 7 сар 24. 11:19

Монголын уяачдын баяр, Монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд-7” уралдаан өнөөдөр Хүй долоо худагт эхэллээ. Тэгвэл тус уралдааны хуваарийг танилцуулж байна.

Маргааш “Их хурд”-ын морьдыг бүртгэж, дугаар олгоно2016, 7 сар 22. 14:20

Монголын уяачдын баяр, Монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд-7” уралдаан болоход хоёр хоног үлдэв. Долдугаар сарын 24-ний өдөр Монголын шигшмэл хурдан хүлгүүд Хүй мандлын дэнжид хуран чуулна.

“Их хурд-7” уралдааны хуваарь2016, 7 сар 21. 8:28

Монголын уяачдын баяр, Монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд-7” уралдаан энэ сарын 24-нд Хүй долоо худагт болно

Шинэ мэдээ

Автобус тоормосгүй болсон учраас осол гарсан хэмээн мэдүүлжээ9 цаг 40 минутын өмнөДуучин Нарагийн экс нөхөр Батцацрал дахин нэг хүний амьдралыг бусниулжээ10 сар 19. 19:19Зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон анхааруулж байна10 сар 19. 17:57Дулааны цахилгаан станцуудын шүүлтүүрийн ашиглалтын хугацаа дуусч байна10 сар 19. 17:52АНУ Европоос импортлодог зарим төрлийн бараанд нэмэлт татвар тогтоолоо10 сар 19. 15:00Түүхэнд анх удаа эмэгтэйчүүдийн баг задгай сансарт ажиллалаа10 сар 19. 14:55Ор сураггүй болсон нуурын эрдэмтэд тайлж чадсангүй10 сар 19. 14:50Ургац хураалт 83,9 хувьтай10 сар 19. 14:45Хэрэв 20-иод наснаас эхлэн таргалбал эрт нас барна10 сар 19. 14:40Нэг бүсгүйд дурласан эхнэр нөхөр хоёр10 сар 19. 14:35НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно10 сар 19. 14:30Гэрийн нөхцөлд шүдний өнгөө сэргээх 8 алхам10 сар 19. 14:30Японы эзэнт гүрний ирээдүйн хувь заяа 13 настай хүүгийн мөрөн дээр10 сар 19. 14:25Ханхүүтэй гэрлэсэн орчин үеийн "Үнсгэлжин"-үүд10 сар 19. 14:20Каталонд бэртэж гэмтсэн хүний тоо 89 болжээ10 сар 19. 14:15Яармагийн замд явган зорчигч нарт зориулсан гэрлэн дохионы товчлуур ажиллана10 сар 19. 14:14Тарвага худалдан авсан, тээвэрлэсэн зөрчлүүдийг шалгаж байна10 сар 19. 14:10“Жокер” ашиг орлогоороо boxoffice-ийг дахин тэргүүлжээ10 сар 19. 14:05Автобус огт тоормосгүй болсон учраас осол гарсан хэмээн мэдүүлжээ10 сар 19. 14:00Нийслэлд хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болгов10 сар 19. 14:00Алан хядах ажиллагаанд бэлтгэж байсан сэжигтнийг баривчилжээ10 сар 19. 14:00Улайсдаг гэрлийн хэрэглээнээс татгалзъя10 сар 19. 13:55Нүдний зовхи яагаад татдаг вэ10 сар 19. 13:50Гоолиг Бритни Спирс залуу амрагаараа гоёв10 сар 19. 13:45Энэ ням гарагт хүчит бөхийн барилдаантай10 сар 19. 13:40Өнөөдөр "Дүнжингарав" худалдааны төвөөс Амгалан хүртэл замыг түр хаана10 сар 19. 13:36Abominable хүүхэлдэйн киног эсэргүүцсэн гурав дахь орон Малайз болов10 сар 19. 13:35Гэрээслэл үлдээгээд алга болсон эхнэр, нөхрийг олжээ10 сар 19. 13:30Б.Баднайнямбуу өсвөрийн сумод түрүүлж Японд очиж барилдах эрхээ авлаа10 сар 19. 13:25Инстаграм дахь хамгийн их дагагчтай 10 хэрэглэгчид10 сар 19. 13:20
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.