Ноён уулын ДЦГ-т байрлах хүннүгийн үеийн булшин дээр хашаа хатгаж, гэр барьсан байжээ
-Үнэхээр энэ жилийн хувьд шинэлэг зүйл болж байна. Яагаад гэхээр улсын төсвийг Засгийн газар УИХ-д өргөн барихаасаа өмнө ард олон нийтээ
Цахим орчинд пиццаны газрын хүргэлтийн ажилтан автомашинаараа орцны гадаа байсан гурван настай хүүхдийг мөргөж амь насыг нь хохироосон гэх мэдээлэл
Нийтийн эзэмшлийн газарт үйл ажиллагаа явуулж байсан ТҮЦ-үүдийг энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн нүүлгэсэн ч дахин байршуулах тохиолдлууд гарчээ.
Хүүхдийн 100 орчимд болсон зодооны хэрэгт яллагдагчаар татагдан, цагдан хоригдож байсан УИХ-ын гишүүн асан Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэлийг суллах шийдвэрийг шүүх гаргасан байна.
Татварын хувь хэмжээг бууруулах нь зүйтэй гэж 102623 иргэн саналаа өгcөн байна
Сүүлийн жилүүдэд аливаа морин уралдааны үеэр морины сэрвээг хэмжиж, эрлийз эсэхийг тогтоодог, эрлийз гэж үзсэн морио хасдаг үзэгдэл бий боллоо.
Нэг аяга цай хэрхэн Их Британийг Монголын анхны метроны системийг барихад хүргэсэн бэ?
Үйлчилгээний газрын хаалгыг эвдэж архи согтууруулах ундааны зүйл хулгайлжээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: "байр түрээслүүлнэ” гэх нэрийдлээр иргэдийг хохироосон залилах гэмт хэрэг нэмэгдэж байна
Эдийн засагч Б.Өлзийбаяр НДШ-ийн бодлогод “дампуу” гэсэн дүн тавьсантай бид маш олуулаа санал нэгдэж байна. Тэгэхээр одоо УИХ-ыг шахаж үтэр түргэн энэ асуудлыг хэлэлцүүлэх л чухал. Харин энэ парламент чадах уу?
"Бөхчүүдээс допингийн шинжилгээ авахаа болино" гэх УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн зурагтай мэдээлэл цахим орчинд тархаад буй.
Түрүүлж ирсэн морийг дахин хэмжилтээр хасаад өөрийн морио түрүүлүүлдэг эрх ашгийн зөрчилтэй, уяач сэтэртэй хүмүүсээ өөгшүүлсээр байх уу
Ерөнхий сайд асан С.Баяр өөрийн цахим хаягтаа Улаанбаатар хотын өнөөгийн байдлын талаар ийн бичжээ.
НӨАТ-ын сугалааны тохирол ЛХАГВА гарагт явагдана
С.Ганбаатарыг: Нийтийн албан тушаалтан хахууль авах, Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, Мөнгө угаах гэсэн зүйл ангиар яллагдагчаар татжээ.
Монгол Улсын хэмжээнд 2025 оны наймдугаар сарын 12-ны өдрөөс наймдугаар сарын 26-ны өдрийг дуустал E-Mongolia системээр дамжуулан зохион байгуулна.
С.Ганбаатарыг УИХ-ын гишүүнээс түтгэлзүүлэх асуудлыг 9-р сард хэлэлцэнэ
Зовлонгийнхоо угийг мэддэг атлаа түүнтэйгээ эвлэрч зовоод явдаг нь хүний зан гэлтэй. Түүн шиг, Монголын улс төрд тогтворгүй байдал, тэмцэл зөрчлийн эх үндэс нь эрх мэдлийн хуваарилалт л байдаг.
Энэ оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 17:23 минутад “гудамжинд танилцсан 2 эмэгтэй миний гар утас, банкны картыг хулгайлаад 50-60 сая төгрөгийн зарлага гаргачихлаа” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Цэцэрлэгийн бүртгэлийн системд 80,490 хүүхэд бүртгүүлжээ
Шинэ Засгийн газар эмхэрсэн ч энэ намар АН, МАН-ын их хурлууд болно. Тэрүүгээр намын удирдлагууд солигдоно. Асар хэсэж шивнэлдээд байсны нэг том учир нь тэр ажээ. Гэвчиг энэ удаад АН-ын МАН-ын дарга хэн болох вэ гэдэг 2 намд маш чухал. 2026 он гараад л 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн ажил эхэлнэ. Залгаад 2028 оны УИХ-ын сонгууль болно. Энэ 2 сонгуульд хэн намаа авч орох чадалтай байна, тэр хүн намын дарга болох нь зөв гэдэг үзэл бодол 2 намд давамгайлж байна. АН: Намын даргаа ид ярьж эхэллээ. Лу.Гантөмөр үлдэх, шинээр О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж 2-ын нэг болох гээд хувилбарууд яригдсаар байна. АН яахав гаднаас харахад хоорондоо салам нүдэлдээд байгаа шиг байдлаар л намын даргаа сонгочихно. Тэгээд сурчихсан. Зан байдал нь тэр. МАН: Ерөнхий сайд болоод удаагүй Г.Занданшатар байгаа. Цор ганц нэр дэвшигч гэгдэж буй. Гэтэл нь яг их хурал дээрээ өөр нэр дэвшигч гарч ирээд санал булаалдаж болзошгүй гэлцээд байна. Энэ гэхдээ худал цуу байж болзошгүй. Дарга төвтэй МАН-д дарга нар нь шийдчихвэл гишүүд нь гараа өргөөд асуудлыг нэг тийш болгодог. Тэгэхлээр дарга нар нь Г.Занданшатар л гэсэн бол Г.Занданшатар л дарга болох байх. МАН-ынхан, МАН-ын Засгийн газрын сайд нар огцорсон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд сайн биш байгаа нь Г.Занданшатарыг их хурлаасаа дарга болоход нь тус болох шинжтэй. Зуны олон ойн наадмуудын үеэрх асруудын шивнээнээс чимээллээ. Нэгхэн асраас чихэнд орсоныг дуулгахад МАН-ын шинэ сайд нар: Л.Оюун-Эрдэнэ сонгуулиар холимог тогтолцоо хийж, өөрөө ч жагсаалтад оролгүй татгалзаад баахан сураггүй залуучуудыг оруулсан. Нам ялсан ч ах нартайгаа бүгдэнтэй нь, мөнгөтэй хүмүүстэй бүгдтэй нь салам зодолдсон нь буруу байсан. Тэгсээр байгаад намдаа бас хөөгдөж буусан. Жагсаалт руу оруулсан хүмүүстээ ч нүдүүллээ. Л.Оюун-Эрдэнийн том алдаа нь өрсөлдөгч АН-ын өөрөө засагт нийлүүлсэн. Хамаг байдгаа тавьж туусан. Тэгээд АН-ынханд баллуулсан. Хохь нь болсон. Ийм улстөрч ер нь байдаг юм уу. АН-ынхан бас даварчихсаан. Одоо хэдэн хяналтын менежерээ ажилтай нь үлдээчих гээд гуйгаад царай алдацгаагаад байна. Засагт орохоороо арслан бар шиг л байсан чинь засгаас гараад л зан ааш нь засраад ирдэг юм байна гэж ярьцгаав. 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2028 оны УИХ-ын сонгуульд намаа даах дарга гэдэг дээр гол сонголт хийгдэх нь. Ерөнхий сайд Г.Занданшатар ч намрын их хурлаараа МАН-ын даргаар сонгогдчих гээд бэлтгэлээ базаагаад эхэлжээ. Айсуй 2 сонгууль ч яахав ээ намын дарга болчих юм бол арга нь олдчихно. Урьд нь намынхаа ерөнхий нарийн бичгийн дарга байсан учраас намын ажлыг сайн мэднэ. Засгийн газрын ажил нь л олигтой урагшлахгүй байна. Тэрийг дагаад Ерөнхий сайдын рейтинг ч сайнгүй байна. Ерөнхий сайдаар томилоход дэмжиж байсан хүмүүс: Зоримог шийдвэр гаргахгүй байна. Улс төрийн хүч багатай, хүний хэлснээр хөдөлдөг. Засгийн газартаа хуучин сайд нарыг оруулсан гээд муулаад эхэлж. Барометер судалгаагаар тэгсэн байна. Тэр бүү хэл зарим сайдынх нь рейтинг Ерөнхий сайдаасаа давчихаж. Тэгэхлээр намрын их хурлын өмнө ямар нэг том эргэлтийн шинжтэй шийдвэр хэрэгтэй болсон байж магад. Ерөнхий сайд Г.Занданшатар хэл аманд хамгийн их орооцолдож, хариуцсан салбар нь байнгын асуудалтай байдаг болсон Сангийн сайд Б.Жавхлан, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн 2-ыг чөлөөлөх захирамж гаргаж магадгүй нь. Эдгээрээс харах нь: Монголын улс төрийн хүчнүүд 2027, 2028 онуудад болох сонгуульд анхаараад эхэлсэн нь нэгэнт тодорхой болов. Намын дарга нараа сонгож байтал нь сонгуулийн амьсгал ороод эхэлнэ. Тийм учраас өнөөдрөөс 2028 оны 6 сарыг хүртэл улс төрийн үйл ажиллагаа идэвхтэй бөгөөд тасралтгүй үргэлжилнэ гэсэн үг. Ө.Билэг
Хувьчлал яригдаж, Б.Хурц яриад эхэлсэн нь “...Л.Оюун-Эрдэнийн үе дууссан” гэдгийг зарлаж буй хэрэг үү?!
Боловсролын сайд П.Наранбаяр энэ жилээс эхлэн малчин өрхийн нэг хүүхдийг их, дээд сургуульд үнэ төлбөргүй суралцуулах болсон шинэ журмын талаар мэдэгдэл хийжээ.
Боловсролын сайд П.Наранбаяр энэ жилээс эхлэн малчин өрхийн нэг хүүхдийг их, дээд сургуульд үнэ төлбөргүй суралцуулах болсон шинэ журмын талаар мэдэгдэл хийжээ.
сурагчийн дүрэмт хувцсыг нэг дороос өргөн сонголтоор худалдаж авах боломжийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн есөн дүүргийн 19 байршилд "Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа"-г зохион байгуулахаар
Олны сэтгэлд гүн шингэн үлдсэн нэгэн киноны үйл явдлыг бодолдоо тээгээд, нэгэн эрхэм хүмүүний амьдралын үнэтэй цаг хугацаагаар зочлохоор алхаж буй нь миний хувьд азтай тохиолдол байлаа.
Уг этгээд нь БНХАУ-д байрлаж, Солонгос Улсын хууль сахиулах байгууллагын ажилтны дүр эсгэн иргэд рүү утсаар холбогдон 590 гаруй сая вон залилсан байна.