Засгийн газар

Айлчлал: Хоёр улсын Ерөнхий сайд албан ёсны хэлэлцээ хийлээ3 цаг 7 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй албан ёсны хэлэлцээ хийв. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны 1 дүгээр сард БНСУ-д айлчилсны хариуд ийнхүү Ерөнхий сайд Ли Наг Ён Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 29 жилийн ойн өдөр Монгол Улсад айлчилж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, БНСУ-ын Ерөнхий сайдын энэхүү айлчлал хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг шат ахиулан хөгжүүлэх, иргэд хоорондын найрсаг харилцааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэв. БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён энэ онд гадаад айлчлалаа Монгол Улсаас эхлүүлж байгаадаа сэтгэл хангалуун байна гээд Монгол, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Монгол Улсын Ерөнхий сайдтай хамтран эрчимтэй ажиллахын төлөө байгаагаа илэрхийлэв. Хоёр улсын Ерөнхий сайд нар 2020 онд тохиох Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэхээр тохирч, БНСУ-ын Ерөнхий сайд ирэх оныг Монгол, БНСУ-ын найрамдлын жилээр зарлах санал дэвшүүлэв

Элчин сайд Дэвид Воунсэнийг хүлээн авч уулзав5 цаг 21 минутын өмнө

УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин  сайд Дэвид Воусэнийг үүрэгт ажилдаа томилогдсонтой холбогдуулан Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

Айлчлал: БНСУ-ын Ерөнхий сайд визгүй зорчих асуудлыг судалж, шийдвэртэй ажиллахаа амлажээ6 цаг 16 минутын өмнө

БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ёны айлчлал өнөөдөр албан ёсоор эхэлсэн. Тэрбээр өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй албан ёсны хэлэлцээ хийсэн байна. Ингэхдээ монголчуудын тэсэн ядан хүлээж буй визний асуудлыг хэлэлцжээ. Улмаар БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён Стратегийн түншлэлийн хүрээнд визгүй зорчих асуудлыг судалж, шийдвэртэй ажиллахаа амласан байна. 

БНСУ-ын Ерөнхий сайдын албан ёсны айлчлал эхэллээ9 цаг 36 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ли Наг Ён 2019 оны 3 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Ерөнхий сайд Ли Наг Ён-ы Монгол Улсад хийх энэхүү айлчлал нь 2018 оны 1 дүгээр сард Монгол Улсын Ерөнхий сайдын БНСУ-д хийсэн айлчлалын хариу бөгөөд БНСУ-ын Засгийн газрын тэргүүн манай улсад ийнхүү 4 жилийн дараа айлчлах гэж байна. БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нарт тус тус бараалхана

Чуулган ээлжит бусаар хуралдаж, С.Зориг агсны хэргийн талаар Засгийн газар хуралдсан өдрүүд3 сар 23. 11:25

Энэ долоо хоног УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийж эхэллээ. Ээлжит бус чуулганыг 73 хувийн ирцтэйгээр нээж, УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. Хуралдаанаар нийт 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Тодруулбал, "Эрдэнэт" үйлдвэрийн болон Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтэц зэрэг анхаарал татсан асуудлуудыг хэлэлцэнэ. 

ЗГ: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг үзэж, ил болгох ёстой гэсэн шийдвэр гаргажээ3 сар 22. 16:16

Засгийн газар өнөөдөр ээлжит бус хуралдлаа. Ингэхдээ С.Зориг агсны хэргийн материалтай холбоотой нууцын зэрэглэлтэй асуудлыг хэлэлцсэн байна. Учир нь өчигдөр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж сэтгүүлчдэд мэдээлэл өгч, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хилсээр ял оноосон. Тиймээс ХЗДХ-ийн сайдын хувьд ар гэрийнхнээс нь уучлал гуйж, тэднийг гаргатал явах болно гэсэн юм. 

Засгийн газар С.Зоригийн хэргийн асуудлаар ээлжит бусаар хуралдаж байна3 сар 22. 13:58

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна. Эх сурвалжийн мэдээлснээр С.Зориг агсны амь насаа алдсан хэрэгтэй холбоотойгоор   хуралдаж багаа аж. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж  өчигдөр энэ хэрэгэй холбоотой ноцтой мэдээлэл хийсэн. Тухайлбал, 1937 оны хэлмэгдүүлэлтийн үеийн  арга давтагдаж,  гэм зэмгүй хүмүүсийг дарамталж хэрэг хүлээлгэсэн гэдгийг хэлсэн.  Тэрбээр  “С.Зоригийн амь настай холбоотой эрүүдэн шүүх ажиллагаа явуулсан нь тодорхой болж байгаа. Энэ асуудлыг аюулгүй зөвлөлд мэдээлэл өгөх байх. Хоёр тагнуулын ажилтан, энэ бүхнийг зохион байгуулахад гар бие оролцсон хүн хоригдсон. Би сайдын ажлаа авсны дараа нэг хүнийг ажлаас халсан. Энэ бүхэн учиртай. Одоо яг тэр хүн шалгагдаж байгаа... Би тэр хоёр яллагдагчтай очиж уулзсан. Хийгээгүй хэрэгт хэлсээр шийтгүүлж, хүйтэн камерт яаж амьдардгийг нь харах гэж би очиж уулзсан.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Наурыз баярыг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ3 сар 22. 13:50

Үндэстэй бүхэн урган дэлгэрч, үртэй бүхэн өсөн үрждэг урин хаврын эхлэл, казах түмний олон зуун жилийн түүхэн уламжлалт Наурыз баярыг тохиолдуулан эх орны өнцөг булан бүрт аж төрөн амьдарч байгаа нийт казах иргэд Та бүхэндээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа халуун баярын мэндчилгээ дэвшүүлье.

Хотын даргыг хоёр орлогчтой, Тамгын газрын орон тоог 129 хүртэл ажилтантай байхаар баталлаа3 сар 21. 16:19

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтэц, орон тооны хязгаарыг баталлаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нь Хөгжлийн бодлого, Хүний хөгжил, нийгмийн бодлого хариуцсан хоёр орлогчтой байна.  Мөн Хот байгуулалт, Инноваци, технологи, Агаар, орчны бохирдол, Зам, тээвэр хариуцсан төсөл, хөтөлбөрийн удирдагчдыг Засаг даргын орлогчтой дүйцэх түвшинд ажиллуулах юм

Ц.Нямдорж: С.Зоригийг хөнөөсөн гэж яллагдсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын гэрийнхнээс уучлал гуйж байна3 сар 21. 10:46

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлын талаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж мэдээлэл хийлээ.

Засгийн газар хуралдаж байна3 сар 21. 9:20

Долоо хоног бүрийн лхагва гариг бүр Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Гэхдээ өчигдөр хуралдах байсан ч чуулганы хуралдаантай давхацсан тул өнөөдөр хуралдаж байгаа аж. Хуралдаанаар нийт 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Тодруулбал, "Эрдэнэт" үйлдвэрийн болон Нийслэлийн Засаг даргын тамгын

Эдийн засагт  “Download” хийж экспортыг дэмжих боломж бий3 сар 20. 15:20

Монголын Гаалийн байгууллага оны эхний 50 хоногт  545.6 тэрбум төгрөг төвлөрүүлсэн тухай мэдээлэл өчигдөр их л бахархалтайгаар цахим орчныг  “чимэв”.

ЗГ: Засгийн газарт чиглэл өгөх тухай Ерөнхийлөгчийн зарлигийн төслийн талаар хэлэлцэнэ3 сар 20. 8:40

Засгийн газрын ээлжит хуралдаан Засгийн газрын хуралдааны танхимд болж байна. Хуралдаанаар нийт 20 гаруй асуудал хэлэлцэх юм. Тодруулбал, Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламжийн стандарт, Налайхын шинэ зам, мөн сайдуудын томилолтын үр дүнгийн талаар хэлэлцэх аж. 

Албаны машины амины "зориулалтыг" халж, эхнэр хүүхдүүдийнхээ "хонины хээр" болгох ёсзүйн гажуудлаасаа хэзээ салах вэ3 сар 19. 9:00

Төрийн албаны машиныг  тэмээнээс  тэмдэгтэй болгох асуудал хэдэн жилийн өмнө яригдаж байсан удаа бий. Төрийн албанд хэрэглэх ёстой машин дарга нарын эхнэр хүүхдийн унаа болж дэлгүүр хэсэх, сургуульд хүргэж  өгөх авах зэргээр хонины морь шиг  болсон учраас л ийм санал санаачлага гарч байсан хэрэг. 

Мэндчилгээ3 сар 18. 12:50

Зэвсэгт хүчний генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, сонсогч нартаа, даян дэлхийд энхийг сахиулж яваа цэнхэр дуулгатнууддаа, дайнд оролцож, дарийн утаа үнэртсэн хүндэт буурлууд, ахмад дайчдадаа болон Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн Та бүхэнд “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 98 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Өнгөрсөн зууны эхэнд буюу 1921 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Ардын журамт цэрэг Хиагт хотыг чөлөөлж, улс орныхоо бүрэн эрх, тусгаар тогтнолыг баталгаажуулах анхны түүхэн ялалтыг тунхагласан түүхтэй

У.Хүрэлсүх: Манай цэргүүд тэсрэх бөмбөг, халдварт тахлын алинаас ч бэргээгүй, няцаагүй, шантраагүй3 сар 18. 10:55

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 98 жилийн ойн баярт зориулан мэндчилгээ дэвшүүллээ. МЭНДЧИЛГЭЭ: Эрхэм хүндэт генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагчид аа, Эх орныхоо нэрийн өмнөөс дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулагчид аа, Бэлтгэлд болон чөлөөнд байгаа ахмад дайчид аа, Эх орны маань нэр төр, сүр хүч, сүлд хийморийн илэрхийлэл болсон зэвсэгт хүчний нийт албан хаагчид, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид Та бүхэндээ Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 98 жилийн ойн баярын мэндчилгээг алс холын Африк тивийн Өмнөд Судан Улсад үүрэг гүйцэтгэж байгаа цэнхэр дуулгат Монгол цэргүүдийнхээ хамтаар  өргөн дэвшүүлж байна. Алс холын оронд, Хубилай хааныхаа алдраар овоглосон цэргийн баазад Монгол цэргүүд дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлж байгаа нь манай зэвсэгт хүчний нэгэн бахархал болж байна. Түүхийн бүхий л үед Монгол цэрэг эх орон, ард иргэдийнхээ өмөг түшиг байж, төр улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, хилийн халдашгүй дархан байдал, монгол түмнийхээ тайван амгалан амьдралын баталгаа, мандан бадрахын бэлгэ тэмдэг болж ирсэн түүхтэй билээ. Цэрэг арми хүнийг зовлонд гунддаггүй жаргалд ташуурдаггүй болгож хүмүүжүүлдэг гэж би боддог. Манай зэвсэгт хүчин Монголын залуучуудын эх оронч үзэл, итгэл үнэмшил, хүмүүжил, иргэний төлөвшил, тэсвэр хатуужлын сургууль болж ирсэн бөгөөд улс орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалт ард түмнийхээ сайн сайхан амьдралд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан юм. Тусгаар Монгол Улсынхаа төлөө бүхий л цаг үед баатарлагаар тэмцсэн өвөг дээдсийнхээ алдар гавьяаг мөнхжүүлэх, халуун амь, бүлээн цусаа урсган байж  бидэнд үлдээсэн өнөөгийн энх цагийн үнэ цэнэ, утга учрыг хойч үедээ ойлгуулах, Эх оронч үндэс угсаагаараа бахархах үзэл төлөвшүүлэхэд  энэхүү Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний ойн баяр онцгой ач холбогдолтой юм. Эзэн Чингисийн эрэлхэг баатруудаас эхлэн орчин цагийн цэрэг эрсэд уламжлагдан ирсэн мохошгүй дайчин шинж чанар, ямар ч аюул занал, саад тотгороос үл шантрах эр зориг, өргөсөн тангарагтаа үнэнч байх шударга шулуун зан байдал нь Монгол цэргийн даян дэлхийд үнэлэгдэх үнэ цэнэ, мартагдашгүй дурсагдах алдар гавьяаны үндэс юм. Баярын энэ өдөр Монгол Улсын Ерөнхий сайд миний бие эх орон, төр засаг, ард түмнийхээ итгэл найдвар, захиас даалгаврыг цэрэг хүний ёсоор нэр төртэй биелүүлж яваа эрэлхэг зоригт энхийг сахиулагч охид, хөвгүүдтэйгээ алс холын Африк тив, Өмнөд Судан Улсад нүүр тулан уулзан учирч байгаадаа сэтгэл хангалуун байна. Манай улсын зэвсэгт хүчний хувьд оролцсон анхны томоохон ажиллагаа бол “Иракийн эрх чөлөө” ажиллагаа байсан юм. Анх оролцсон ажиллагаанаас эхлээд л Монгол цэргүүдийн эр зориг, авхаалж самбаа, ур чадварыг дэлхий дахин мэдэрч эхэлсэн билээ. Манай цэргүүд Сьерра Леон, Косово, Афганистан, Чад, Судан зэрэг улсад хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, Монгол цэрэг дэлхийн шилдэг энхийг сахиулагч цэргүүдийн нэг нь болохоо нотлон харуулж чадсан юм. Өнөөдөр ч Та бүхэн олон үндэстний эвслийн цэргийн хүчний хэдэн мянган алба хаагчдын амь насыг үхлийн эрсдэлээс хамгаалж, олон улсын цэргийн гэмт хэрэгтнүүдийг шударга шүүхээр шүүн таслах нөхцөлийг хангаж, сөргөлдөгч талуудын гал зогсоох гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж, аврал эрэн өвчинд шаналах зуу зуун иргэдэд амьдрал бэлэглэж, мянган мянган дүрвэгчдийн авралын од, аюулгүй байдлын баталгаа нь болж, оногдсон үүргээ нэр төртэй биелүүлж байна. Манай цэргүүд аагим халуун, шаагих мөндөр, исгэрэх сум, тэсрэх бөмбөг, халдварт тахлын алинаас ч бэргээгүй, няцаагүй, шантраагүй. Та бүхэн оролцсон ажиллагаа, үүрэг гүйцэтгэсэн ээлж болгондоо эх орон, ард түмнийхээ нэр төрийг өндөрт өргөж, баатарлаг үйлс, бахархам гавьяа байгуулсаар байна. Хүлээсэн үүргээ цэрэг хүний ёсоор алдаа мадаггүй биелүүлэн халдлага, дайралт, аюул ослыг сөрөн зогссон жинхэнэ баатрууд Та бүхний дунд хэдэн арваараа зогсож байна. Монгол Улсын Ерөнхий сайд миний бие гадаад орны төр, засгийн удирдлагатай уулзахад Та бүхнийхээ байгуулсан гавьяа, үйл хэргээр тань ямагт омогшин бахархаж, нүүр бардам зогсдог юм

Батлан хамгаалахынн сайд Н.Энхболд Турк улсад айлчиллаа3 сар 15. 15:30

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан амгаалахынн сайд Н.Энхболд энэ сарын 13-15-ны өдрүүдэд Бүгд найрамдах Турк улсад албан ёсны айлчлал хийлээ. Түүний айчлалын албан ёсны төлөөлөгчдөөр Монгол улсаас БНТурк улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Р.Болд, БХЯ-ны Стартегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны гарын дарга, хурандаа Гансүх нарын төлөөлөгчид байлцлаа. Олон жилийн найрамдалт харилцаатай байж ирсэн манай хоёр орны хооронд худалдаа эдийн засаг, хүмүүнлэгийн үйл ажиллагаа эрчимтэй явагдаж ирсэн. Харин  1999 оноос эхлэн 2 улсын Батлан хамгаалах салбарын харилцаа хамтын ажиллагаа шинэ түвшинд эхлэн хэрэгжиж эхэлсэн түүхтэй.

Танилц: Хөдөлмөрийн хуульд орох голлох өөрчлөлтүүд3 сар 15. 13:20

Хөдөлмөрийн тухай хуулийг анх 1999 онд баталсан ч шинэчилсэн найруулж нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлага үүссэнийг салбарынх нь сайд С.Чинзориг хэлж байна. Тэрээр “Ажилтан, ажил олгогчийн эрх үүргийн зохистой тэнцвэрт байдлыг бий болгох,  Хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх тогтолцоог сайжруулах,  Ажилтны цалин хөлсийг ур чадвар, мэргэшлийн зэрэгтэй уялдуулан олгох, мэргэшлийн зэргийг улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөх үндэсний тогтолцоог бий болгох хэрэгцээ бий болсон

“Монголын зэс” компанийн дараагийн алхам нь Арбитрийн шүүхэд хандах3 сар 15. 11:37

Эрдэнэтийн 49 хувийг тойрсон  асуудал  энэ хаврын улс төрийн хамгийн халуун сэдэв болж хувираад байна. ОХУ-ын эзэмшилд байсан Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монголын хэсэг залуучууд худалдаж авч, эх орондоо оруулж ирсэн  нь бодит үнэн.  Харин энэ сарын 11-ний өдөр Эрдэнтийн 49 хувийг эзэмшигч “Монголиан коппер кор

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Өмнөд Суданы дэд Ерөнхийлөгчтэй уулзжээ3 сар 15. 8:40

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд найрамдах өмнөд Судан улсын дэд Ерөнхийлөгч Ж.Иггатай уулзав

Шинэ мэдээ

Хуулийн байгууллагын удирдлагуудыг ҮАБЗ-өөр чөлөөлөх төслийг МАН-ын бүлэг дэмжлээ19 минут 31 секундын өмнөГэрийн үйлчлэгчдийн 50 орчим хувь нь хүчирхийлэлд өртжээ20 минут 2 секундын өмнөЧамд атаархдаг хүнийг таних дөрвөн арга25 минут 2 секундын өмнөИтгэхэд бэрх генетикийн өөрчлөлтийн жишээнүүд30 минут 2 секундын өмнөХятадад цагдаагийн нохойг генийн аргаар хувилжээ35 минут 2 секундын өмнөВенесуэлийг дахин харанхуй нөмөрчээ40 минут 2 секундын өмнөБНАСАУ-ын төлөөлөгчид Зохицуулах товчоонд эргэн иржээ45 минут 2 секундын өмнөХаврын улиралд хар, ногоон цай хэрэглэх тохиромжгүй50 минут 2 секундын өмнөНүдний доод зовхины үрчлээ, хаван, хөхрөлтийг арилгах арга55 минут 2 секундын өмнөНайруулагч Ж.Сэнгэдоржийн “Би нар” гэр бүлийн уран сайхны кино нээлтээ хийнэ1 цаг 1 минутын өмнө“Apple” компани шинэ үйлчилгээнүүдээ танилцууллаа1 цаг 6 минутын өмнөХятад Австралиас авах коксжих нүүрсний импортоо 21 хувиар багасгав1 цаг 11 минутын өмнөЖүжигчин П.Баттөр сахал үсээрээ гангараад удах болжээ1 цаг 16 минутын өмнөН.Бажаа: Адууны удамыг худал хэлж болдоггүй1 цаг 21 минутын өмнөОХУ-ын цэргүүд Венесуэлд очсоныг буруушаав1 цаг 26 минутын өмнөЗамын хөдөлгөөний нөхцөл байдлын мэдээллийг 16.30 цагийн байдлаар хүргэж байна1 цаг 28 минутын өмнөVictoria’s Secret-ийн сахиусан тэнгэрүүд усны хувцасны шинэ цуглуулга танилцууллаа1 цаг 31 минутын өмнөiPhone дээрээ хэрхэн Фэйсбүүкийн 3D пост хийх вэ1 цаг 36 минутын өмнөӨнгөрсөн долоо хоногийн шилдэг дамжуулалтын бичлэг1 цаг 41 минутын өмнөБНХАУ, Египет батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ1 цаг 46 минутын өмнөХятад улс Францаас 300 ширхэг онгоц худалдаж авна1 цаг 51 минутын өмнөUFC-ийн тэргүүн Конор Макгрегорын карьераа дуусгах шийдвэрийг дэмжиж байгаагаа илэрхийллээ1 цаг 53 минутын өмнөТөр, хувийн хэвшлийнхэн уул уурхайг байгаль орчинд ээлтэйгээр хөгжүүлэхээр хэлэлцэж байна1 цаг 53 минутын өмнөТамхи татдаг аавууд татдаг ээжүүдээс илүү хүүхдийн зүрхэнд муугаар нөлөөлдөг1 цаг 56 минутын өмнөӨнөөдөр нил ягаан өдөр буюу Purple day2 цаг 1 минутын өмнөХулгайлагдсан хятад оюутныг хайж байна2 цаг 6 минутын өмнөИзраилийн арми Газын зурваст дахин цохилт өгчээ2 цаг 11 минутын өмнөХуулийн байгууллагын удирдлагуудыг ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу чөлөөлдөг болох хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ2 цаг 11 минутын өмнөЙоханнес Бё шагналын мөнгөндөө умбана2 цаг 16 минутын өмнөМексик улс Испаниас уучлалт гуйхыг шаардлаа2 цаг 21 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.