Засгийн газрын агентлагийн газар, хэлтэс, албаны даргын тоог 54-өөр цөөлөв
"Эрчим хүчний хэрэглээний нүүрсний үнийг индексжүүлэн өөрчлөх журмыг энэ сард батална"
Иймд Ц.Мөнхтуяагийн гишүүнчлэл нь багш нарын саналаар тодорхой хэмжээгээр төлөөлөгдсөн ч, АН-ын том намын дэмжлэг, жагсаалтын байрлалаас шууд хамааралтай байсныг үгүйсгэх аргагүй.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинтэй утсаар ярив
“Blackpink” хамтлагийн Лиза нигерийн хүүхдүүдэд хандив өргөлөө
Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцах Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр боллоо. Энэ үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар хууль бус хөрөнгө хураах түүнийг ашиглахтай холбоотой мэдэллийг өглөө.
Г.Занданшатар Л.Оюун-Эрдэнийн “бохир”-ыг цэвэрлэж байна
Ерөнхийлөгчийн Тамгын газрын “гал тогоо”-г хэн хэн барьдаг вэ?
ЭМДС-д хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахална
Төрийн өндөр албан тушаалтнуудын үндэслэлгүй хөрөнгөжсөн эсэхийг шалгана
НӨАТ-ын сугалааны тохирлоос нэг супер азтан тодорлоо
Б.Жавхлан: 56 сая ам.долларын өртгөөр III эмнэлгийн дэргэд зүрх судасны бие даасан төв байгуулна
Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж, татварын шинэчлэлд өгсөн тэдний саналыг дахин нягтлахыг Сангийн яаманд даалгалаа
Энэ чиглэлд хуулиар тодорхой үүрэгтэй, төсөвтэй оролцогч талууд нь төр засгийн зүгээс нийслэл, аймаг, дүүргийн Засаг дарга нар байдаг. Тиймээс бид тэднийг илүү мэдлэгжүүлэх, хариуцлага, оролцоог нэмэгдүүлэх ажлыг эхлүүлсэн.
С.Эрдэнэ өөрөө АН-ын хамгийн том хатиг нь юм биш үү?
-Үнэхээр энэ жилийн хувьд шинэлэг зүйл болж байна. Яагаад гэхээр улсын төсвийг Засгийн газар УИХ-д өргөн барихаасаа өмнө ард олон нийтээ
Татварын хувь хэмжээг бууруулах нь зүйтэй гэж 102623 иргэн саналаа өгcөн байна
"Бөхчүүдээс допингийн шинжилгээ авахаа болино" гэх УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн зурагтай мэдээлэл цахим орчинд тархаад буй.
С.Ганбаатарыг УИХ-ын гишүүнээс түтгэлзүүлэх асуудлыг 9-р сард хэлэлцэнэ
Зовлонгийнхоо угийг мэддэг атлаа түүнтэйгээ эвлэрч зовоод явдаг нь хүний зан гэлтэй. Түүн шиг, Монголын улс төрд тогтворгүй байдал, тэмцэл зөрчлийн эх үндэс нь эрх мэдлийн хуваарилалт л байдаг.
Шинэ Засгийн газар эмхэрсэн ч энэ намар АН, МАН-ын их хурлууд болно. Тэрүүгээр намын удирдлагууд солигдоно. Асар хэсэж шивнэлдээд байсны нэг том учир нь тэр ажээ. Гэвчиг энэ удаад АН-ын МАН-ын дарга хэн болох вэ гэдэг 2 намд маш чухал. 2026 он гараад л 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн ажил эхэлнэ. Залгаад 2028 оны УИХ-ын сонгууль болно. Энэ 2 сонгуульд хэн намаа авч орох чадалтай байна, тэр хүн намын дарга болох нь зөв гэдэг үзэл бодол 2 намд давамгайлж байна. АН: Намын даргаа ид ярьж эхэллээ. Лу.Гантөмөр үлдэх, шинээр О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж 2-ын нэг болох гээд хувилбарууд яригдсаар байна. АН яахав гаднаас харахад хоорондоо салам нүдэлдээд байгаа шиг байдлаар л намын даргаа сонгочихно. Тэгээд сурчихсан. Зан байдал нь тэр. МАН: Ерөнхий сайд болоод удаагүй Г.Занданшатар байгаа. Цор ганц нэр дэвшигч гэгдэж буй. Гэтэл нь яг их хурал дээрээ өөр нэр дэвшигч гарч ирээд санал булаалдаж болзошгүй гэлцээд байна. Энэ гэхдээ худал цуу байж болзошгүй. Дарга төвтэй МАН-д дарга нар нь шийдчихвэл гишүүд нь гараа өргөөд асуудлыг нэг тийш болгодог. Тэгэхлээр дарга нар нь Г.Занданшатар л гэсэн бол Г.Занданшатар л дарга болох байх. МАН-ынхан, МАН-ын Засгийн газрын сайд нар огцорсон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд сайн биш байгаа нь Г.Занданшатарыг их хурлаасаа дарга болоход нь тус болох шинжтэй. Зуны олон ойн наадмуудын үеэрх асруудын шивнээнээс чимээллээ. Нэгхэн асраас чихэнд орсоныг дуулгахад МАН-ын шинэ сайд нар: Л.Оюун-Эрдэнэ сонгуулиар холимог тогтолцоо хийж, өөрөө ч жагсаалтад оролгүй татгалзаад баахан сураггүй залуучуудыг оруулсан. Нам ялсан ч ах нартайгаа бүгдэнтэй нь, мөнгөтэй хүмүүстэй бүгдтэй нь салам зодолдсон нь буруу байсан. Тэгсээр байгаад намдаа бас хөөгдөж буусан. Жагсаалт руу оруулсан хүмүүстээ ч нүдүүллээ. Л.Оюун-Эрдэнийн том алдаа нь өрсөлдөгч АН-ын өөрөө засагт нийлүүлсэн. Хамаг байдгаа тавьж туусан. Тэгээд АН-ынханд баллуулсан. Хохь нь болсон. Ийм улстөрч ер нь байдаг юм уу. АН-ынхан бас даварчихсаан. Одоо хэдэн хяналтын менежерээ ажилтай нь үлдээчих гээд гуйгаад царай алдацгаагаад байна. Засагт орохоороо арслан бар шиг л байсан чинь засгаас гараад л зан ааш нь засраад ирдэг юм байна гэж ярьцгаав. 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2028 оны УИХ-ын сонгуульд намаа даах дарга гэдэг дээр гол сонголт хийгдэх нь. Ерөнхий сайд Г.Занданшатар ч намрын их хурлаараа МАН-ын даргаар сонгогдчих гээд бэлтгэлээ базаагаад эхэлжээ. Айсуй 2 сонгууль ч яахав ээ намын дарга болчих юм бол арга нь олдчихно. Урьд нь намынхаа ерөнхий нарийн бичгийн дарга байсан учраас намын ажлыг сайн мэднэ. Засгийн газрын ажил нь л олигтой урагшлахгүй байна. Тэрийг дагаад Ерөнхий сайдын рейтинг ч сайнгүй байна. Ерөнхий сайдаар томилоход дэмжиж байсан хүмүүс: Зоримог шийдвэр гаргахгүй байна. Улс төрийн хүч багатай, хүний хэлснээр хөдөлдөг. Засгийн газартаа хуучин сайд нарыг оруулсан гээд муулаад эхэлж. Барометер судалгаагаар тэгсэн байна. Тэр бүү хэл зарим сайдынх нь рейтинг Ерөнхий сайдаасаа давчихаж. Тэгэхлээр намрын их хурлын өмнө ямар нэг том эргэлтийн шинжтэй шийдвэр хэрэгтэй болсон байж магад. Ерөнхий сайд Г.Занданшатар хэл аманд хамгийн их орооцолдож, хариуцсан салбар нь байнгын асуудалтай байдаг болсон Сангийн сайд Б.Жавхлан, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн 2-ыг чөлөөлөх захирамж гаргаж магадгүй нь. Эдгээрээс харах нь: Монголын улс төрийн хүчнүүд 2027, 2028 онуудад болох сонгуульд анхаараад эхэлсэн нь нэгэнт тодорхой болов. Намын дарга нараа сонгож байтал нь сонгуулийн амьсгал ороод эхэлнэ. Тийм учраас өнөөдрөөс 2028 оны 6 сарыг хүртэл улс төрийн үйл ажиллагаа идэвхтэй бөгөөд тасралтгүй үргэлжилнэ гэсэн үг. Ө.Билэг
Хувьчлал яригдаж, Б.Хурц яриад эхэлсэн нь “...Л.Оюун-Эрдэнийн үе дууссан” гэдгийг зарлаж буй хэрэг үү?!
Ч.Чинбат: “Би хүргэндээ чи их тэнэг хүн байна. Гэр бүлийн нууц гэж байх ёстой. Чи гэр бүлээ хамгаалах ёстой болохоос бусдад ад болгох ёсгүй" гэж хэлсэн
Увс аймгийн 100 жилийн ойн баярын үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн телевизэд өгсөн ярилцлагадаа "Өөрийн багцаасаа 2 тэрбум төгрөг зарцуулсан" хэмээн ярьсан нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан.
Г.Занданшатар: Алдагдалтай ТӨК-ийн захирлууд өндөр цалин авдаг байж болохгүй