Ерөнхийлөгч

Үндсэн хуулийн өөрчлөлт Ерөнхийлөгч Х.Баттулгад Монголыг 10 жил "эрхшээх" боломж олгов уу11 сар 15. 8:00

Үндсэн хуулиа бид 19 жилийн дараа арай хийж өөрчиллөө. Ерөнхий сайддаа танхимаа бүрдүүлэх эрх өгсөн, гишүүдийг эргүүлэн татдаг болсон, парламентын засаглалыг бэхжүүлсэн, гишүүд төсөвт дураараа гар хүрдэггүй болсон гээд хэд хэдэг ололт, давуу талыг ард түмэнд бий болголоо. Үүнд хүрэхийн тулд хаа хаана их л гүрийлээ.

Ерөнхийлөгч Х.Баттулгад “Токио олимп” сангийн цомыг гардууллаа11 сар 8. 14:15

Ерөнхийлөгч Х.Баттулгад “Токио олимп” сангийн цомыг гардууллаа  55 минут  Tweet   2020 оны зуны олимп, паралимпын наадамд бэлтгэх Үндэсний хорооны тогтоолоор үндэсний шигшээ багийн тамирчдыг дэмжих, бэлтгэл сургуулилтыг чанартай явуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилго бүхий “Токио олимп” сан байгуулагдан ажиллаж байна.     Тус сангийн цомыг уламжлал ёсоор 21 аймаг, 9 дүүргийн Засаг даргад гардуулан, орон даяар аялуулж байсан бол энэ жил анх удаа Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын даргад гардуулахаар болсон юм. Ийнхүү Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит “Токио олимп” сангийн цом, цом аялуулах удирдамжийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өнөөдөр гардууллаа.   Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга удахгүй болох зуны олимпын наадамд оролцох эрхийг илүү олон тамирчин авч, амжилтаа ахиулан оролцохыг хүсэн ерөөв.   Өнөөдрийн байдлаар Үндэсний шигшээ багийн 8 тамирчин олимп, паралимпын буудлага, хөнгөн атлетик, пара таеквондо, пара буудлага, пара пауэрлифтинг зэрэг төрөлд өрсөлдөх эрхээ аваад байна

Ц.Батбаяр, Н.Батаа тэргүүтэй таван Элчин сайдыг эгүүлэн татна11 сар 1. 18:56

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарт “Элчин сайдыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх тухай” албан бичиг илгээж, зарим улсад суух Элчин сайдыг эргүүлэн татах, томилох саналаа зөвшилцөхөөр хүргүүлэв.

Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улсын Тэргүүн Ш.В.Кара-оолтой уулзлаа10 сар 25. 16:30

ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улсын Тэргүүн Ш.В.Кара-оолтой уулзлаа  11 минут  Tweet       Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улсын Тэргүүн Шолбан Валерьевич Кара-оолтой уулзлаа.   Уулзалтын эхэнд, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Тува улсын Тэргүүн Монгол Улсад хүрэлцэн ирж бүс нутгийн нөхцөл байдалтай танилцаж байгаа нь Монгол Улс, ОХУ-ын хил орчмын болон бүс нутаг хоорондын хэлхээ холбоог улам бэхжүүлэх, хоёр орны харилцаанд жинтэй үүрэг гүйцэтгэхэд чухал нөлөө үзүүлнэ хэмээн онцлон тэмлэглэлээ.   Талууд уулзалтаар хөдөө, аж ахуй, соёл, хүмүүнлэгийн солилцоо, иргэд хоорондын харилцаа, эдийн засгийн харилцаа, агаарын тээвэр зэрэг өргөн сэдвээр ярилцсан бөгөөд Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд Тува болон Монгол Улс санаачилгатай ажиллах асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.   ОХУ-ын Тува улсын Тэргүүн Ш.В.Кара-оолын хэлснээр ОХУ-ын Засгийн газрын хэрэгжүүлж буй төсөл дунд Кызыл-Курагино чиглэлийн төмөр замын төсөл багтсан бөгөөд энэ нь ОХУ-ын алс хязгаар /Тува/, Монгол Улсын баруун хязгаарыг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулна хэмээн талууд санал нэгдсэн юм

Иргэд угаартаж амь насаа алдсантай холбогдуулан Ерөнхийлөгч эмгэнэл илэрхийллээ10 сар 9. 16:14

Сүүлийн өдрүүдэд иргэд шахмал түлшинд угаартаж хордсон хэрэг гарсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эмгэнэл илэрхийлж, буруутай хүмүүст хариуцлага тооцохыг уриаллаа. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭМГЭНЭЛД: “Өнгөрсөн өдрүүдэд эмгэнэлт явдал тохиолдож, Улаанбаатар хотын 6 иргэн амь насаа алдаад байна. Нийслэлийн 48 хорооны 61 өрхийн 122 иргэн шахмал түлшинд угаартаж хордсоноос 58 иргэн эмнэлэгт хэвтсэн гэсэн мэдээ авлаа. Нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Энэ эмгэнэлт үйл явдлын шалтгаан, нөхцөлийг бодитойгоор судалж тогтоон цаашид ийм харамсалтай хэрэг гаргуулахгүй байх, урьдчилан сэргийлэхэд холбогдох төрийн болон орон нутгийн байгууллага, албан хаагчид онцгой анхаарч, шуурхай ажиллах шаардлага тулгарч байна. Иргэд өөрийнхөө гэрт амь насаа алдах, хордох нөхцөл байдал үүссэн нь эрүүгийн хариуцлага хүлээхүйц гэмт хэрэг юм

З.Энхболд: “Тийм, үгүй” гэдэг хариулт авахын тулд 30 тэрбум төгрөг зарцуулах нь дэндүү хайран10 сар 4. 12:50

  МАН-ын бүлгээс Ард нийтийн санал асуулга явуулах УИХ-ын 73-р тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн. Энэ талаар Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд мэдээлэл өглөө.

Ерөнхийлөгч Х.Баттулга Зэвсэгт хүчний 017-р ангийн үйл ажиллагаатай танилцлаа9 сар 28. 14:43

Ерөнхийлөгч Х.Баттулга Зэвсэгт хүчний 017-р ангийн үйл ажиллагаатай танилцлаа У. УранцэцэгУлс төр2 минутын өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт Хүчний Ерөнхий Командлагч Х.Баттулга Өнөөдөр Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн Одонт, Монгол Улсын Гавьяат Барилгачин, Хошууч Генерал Х.Жүгдэрнамжилийн Нэрэмжит Зэвсэгт Хүчний 017 Дугаар Ангийн Үйл Ажиллагаатай Танилцлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдан Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Зэвсэгт хүчний жанжин штаб /ЗХЖШ/-ын дарга, хошууч генерал А.Ганбат, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөх Д.Даваа нар тус ангид ажиллав. Барилгын цэргийн гэж нэрлэгддэг тус анги барилга угсралт, төмөр бетон материал хийцийн үйлдвэр /мужааны, вакум цонхны, агааржуулалт, халаалтын тогоо үйлдвэрлэлийн зэрэг цех багтана/ гэсэн үндсэн салбартай үйл ажиллагаатай явуулдаг талаар Зэвсэгт хүчний 017-р ангийн захирагч, ахмад Т.Амартүвшин танилцуулсан юм. Энэ анги 16 хүртэлх давхар барилга угсралтын ажил гүйцэтгэх, зураг төслийн ажил боловсруулах, барилга-инженерийн ангиудын барилгын бага мэргэжилтэн бэлтгэх тусгай зөвшөөрөлтэй ажилладаг байна

Ерөнхийлөгч Х.Баттулга БНЭУ-ын тэргүүлэх компаниудаар зочиллоо9 сар 24. 9:25

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр БНЭУ-ын нарны эрчим хүчний “Тата Пауэр Солар” болон технологийн “Инфосис” компанийн үйл ажиллагаатай танилцаж, удирдлагуудтай нь уулзаж ярилцлаа.

Ж.Сүхбаатар: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах бодит үндэслэл бага9 сар 24. 8:00

Ерөнхийлөгчийн зүгээс Ард нийтийн санал асуулга явуулах, Үндсэн хуулийн өөрчлөлтийн эхийг батлах УИХ-ын тогтоолд хориг тавьсан. Тодруулбал “Ард нийтийн санал асуулгыг хуульд нийцүүлж явуулах шаардлагатай, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5.2.4-т Үндсэн 

Ард нийтийн санал асуулгад тавьсан ХОРИГИЙГ 14 хоногийн дотор хэлэлцэнэ9 сар 23. 10:30

УИХ-ыг тараах асуудал өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр намжихтай зэрэгцээд Ерөнхийлөгчийн зүгээс Ард нийтийн санал асуулга явуулах, Үндсэн хуулийн өөрчлөлтийн эхийг батлах УИХ-ын т

Ерөнхийлөгч Х.Баттулга БНЭУ-д байдаг Монгол хийдэд зочиллоо9 сар 23. 8:20

Бүгд Найрамдах Энэтхэг улс /БНЭУ/-д Төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Бихар мужийн Бодь Гаяа хотод байх Монгол хийдэд зочиллоо.

Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийг улам бэхжүүлнэ9 сар 21. 10:50

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Бүгд Найрамдэх Энэтхэг улсад хийсэн Төрийн айлчлал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНЭУ-ын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд, тус улсын Ерөнхий сайд Нарендра Модитой уулзсан уулзалтын дүнд “Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийг улам бэхжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл”-ийг гаргаж байна.    

Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолд Ерөнхийлөгч ХОРИГ тавьлаа9 сар 20. 17:21

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 73 дугаар тогтоолд хориг тавилаа. Хориг тавих тухай албан бичгийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн болно.

Ерөнхийлөгч Х.Баттулгын Энэтхэг улсад хийх төрийн айлчлал эхэллээ9 сар 20. 15:48

  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Энэтхэг улсын Ерөнхийлөгч Рам Натх Ковиндын урилгаар тус улсад Төрийн айлчлал хийхээр өчигдөр Шинэ Дели хотноо хүрэлцэн очсон юм.

Ерөнхийлөгч Х.Баттулга Энэтхэг улсад Төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо9 сар 19. 9:25

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Энэтхэг улс /БНЭУ/-ын Ерөнхийлөгч Рам Натх Ковиндын урилгаар 2019 оны 9 дүгээр сарын 19-23-нд тус улсад төрийн айлчлал хийхээр өнөөдөр эх орноосоо мордлоо.

Хэлмэгдэгчдийн гэгээн дурсгалд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ9 сар 10. 14:20

Өнөөдөр /2019.09.10/ хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр тохиож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Улсын Их хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар болон бусад

Гүйцэтгэх засаглалыг Ерөнхийлөгч тэргүүлдэг байх саналыг УИХ-д хүргүүлжээ9 сар 10. 8:10

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр парламентын засаглалыг бэхжүүлэх, гүйцэтгэх засаглалыг  УИХ-ын барьцаанаас гаргах зорилгор  оруулсан хэд хэдэн заалт хоёрдугаар хэлэлцүүлэгт дэмжигдээгүйгээс улс төрийн шинэ нөхцөл байдал үүсээд буй. 

З.ЭНХБОЛД: Ерөнхийлөгчийн дэмжигдсэн 7 санал Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт болоод цааш явна9 сар 9. 13:50

Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн саналуудаа бүрэн буцаан  татаж  авч байгаагаа  албан ёсоор мэдэгдэж, Бүх нийтийн санал асуулгаар Засаглалын хэлбэрийн талаар ард иргэдээсээ санал авах талаар УИХ-ын тогтоолын төсөл боловсруулж  УИХ-ын даргад хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.

ЕРӨНХИЙЛӨГЧ: Ямар засаглалтай байх вэ гэдгийг иргэдээсээ асуухаар болов9 сар 7. 16:03

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр  ард нийтийн санал асуулга явуулах нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглалтай байх уу” гэдгээ иргэдээсээ асуухыг санал  болголоо. Энэ талаар  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдээлэл хийлээ.

ВЛАДИВОСТОК: Монгол Улс 2024 он гэхэд 10 сая тн нүүрсийг далайгаар тээвэрлэнэ9 сар 6. 8:20

Владивостокоос   хоёр ч сайн мэдээ дуулдаж байна.  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус хотноо зохиогдож байгаа Дорнын эдийн засгийн Y чуулганы үеэр Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзжээ. Хоёр удирдагчийн хувьд Владивостокт гурав дахь удаагаа уулзаж буй нь энэ юм.

Шинэ мэдээ

Эмэгтэй бөхчүүд маргааш хүрэл медалийн төлөө барилдана11 сар 16. 18:29Кымган уулан дахь барилгуудаа буулгахыг шаардсан бичиг хүргүүлжээ11 сар 16. 15:00Туршилтын журмаар “like”-н тоог нууцалж эхэллээ11 сар 16. 14:55Хамгийн өгөөмөр тэрбумтан Чарльз Фини 15 долларын цаг зүүдэг11 сар 16. 14:50"Ниссан" концерн 444 мянган машинаа эргүүлж татна11 сар 16. 14:45Бэлтгэлгүй бэлгийн харилцаа нэг насны харуусал11 сар 16. 14:40Болзоонд тохиромжтой залууг хэрхэн сонгох вэ11 сар 16. 14:35Манай гарагийн хамгийн ухаалаг амьтад11 сар 16. 14:30НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно11 сар 16. 14:30Т.Ариунаагийн фэн, дуулиантай ч даруухан бүсгүй11 сар 16. 14:25Залуу үетэйгээ учирсан 22 алдартан11 сар 16. 14:20NIKE “AMAZON”-р дамжуулж шууд борлуулалт хийхээ болино11 сар 16. 14:15Хятадын хамгийн том хогийн цэг тооцоолсноос 25 жил урьтаж дүүрэв11 сар 16. 14:10Хан-Уул дүүрэгт угаартах эрсдэлтэй өрхүүдийн пийшин янданг засварлах баг ажиллаж байна11 сар 16. 14:05Дугуй хэлбэртэй, хөвдөг аралтай нуур эрдэмтдийг алмайруулж байна11 сар 16. 14:00Эрдэнийн хүлэг мориныхоо эрдмийн гэрэлт шастирыг нээмүй11 сар 16. 13:55Улаангомын бүүдгэр, бүрсгэр өдрүүд эхэллээ11 сар 16. 13:50Хөргөгчинд хадгалж болохгүй 10 хоол хүнс11 сар 16. 13:45Хүүхдийн эмч нар ОХУ-д хүүхдийн яаралтай тусламжийн чиглэлээр суралцана11 сар 16. 13:40Диснейн гүнжүүдийг огт өөр өнцгөөс харуулах эвлүүлгүүд11 сар 16. 13:35NBA-ын шилдэг 10 үзүүлбэр (19-11-15)11 сар 16. 13:30Ирээдүйн эзэд мэргэжил сонголтын аян үргэлжилж байна11 сар 16. 13:25“August” баг “Extremesland-2019” тэмцээнд оролцож байна11 сар 16. 13:20Дэлхийн цом: Манай бүсгүйчүүд эхлээд Оростой, удаад нь Америктай учраа таарчээ11 сар 16. 13:15Хүй долоо худаг дахь “Монгол наадам цогцолборын хэсэгчилсэн төлөвлөгөөний тодотгол”-ын саналыг дэмжлээ11 сар 16. 13:10Эхнэртээ 9,500 ам.долларын үнэтэй “өмсдөггүй” даашинз худалдаж авчээ11 сар 16. 13:05Унгарын Засгийн газрын 2020-2021 оны тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа11 сар 16. 13:00Өнгөрсөн долоо хоногийн тойм11 сар 16. 12:55Цагаан хоолны хэрэглээг нэмэгдүүлэх зөвлөгөө11 сар 16. 12:50Хяналт, шалгалтаар цахим тоглоомын хоёр газрын үйл ажиллагааг зогсоов11 сар 16. 12:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.