Үндэсний үйлдвэр

“Улаанбаатар түншлэл-2019” олон улсын үзэсгэлэн эхэллээ9 сар 12. 10:50

“Мишээл экспо” төвд  “Улаанбаатар түншлэл-2019” олон улсын  уламжлалт үзэсгэлэн яармаг эхэллээ. Үзэсгэлэн-худалдаа нь үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээ, брэнд бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлах, зах зээлээ өргөжүүлэх, экспортод гаргахад нь дэмжлэг үзүүлэх, шинэ зах зээлд гарах түншлэлийг бий болгох зорилготой арга хэмжээ юм.

ЖИНХЭНЭ ЖДҮ: "ЖДҮ-гийн зээл горьдож сууснаас хөдөлмөрлөсөн нь дээр"8 сар 19. 8:10

ЖДҮ-ийн хөгжил ямар байхаас шалтгаалж ажлын байр нэмэгдэж, эдийн засаг өснө. Жинхэнэ ЖДҮ яагаад чухал вэ. Өөрөөр хэлбэл ЖДҮ өнөөдөр ямар байдалтай байна вэ.

Ч.Гантулга: Нийслэлчүүдийн нэг сар 20 хоногийн түлшний хэрэглээг нөөцлөөд байна8 сар 15. 12:05

Түүхий нүүрсийг ахуйн зориулалтаар нийслэлд нэвтрүүлэхгүй, гэр хороололд түүхий нүүрсийг хэрэглэхгүй байх Засгийн газрын шийдвэр 2018 оны тавдугаар сарын 15-аас  хэрэгжиж эхэлсэн. Үүний оронд сайжруулсан шахмал түлш худалдаанд гаргаж, нийслэл хотын агаарын бохирдлыг дор хаяж 50 хувиар бууруулах зорилт тавин ажиллаж байна. Энэ ажлын явцын талаар Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Гантулгатай ярилцлаа. 

70-аас дээш онооны босго давсан 59 төсөл сонгон шалгаруулах хорооны хурлаар орж байна 8 сар 15. 10:55

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журмын хүрээнд тус сангийн зүгээс сонгон шалгаруулалтын үе шат бүрт нээлттэй, ил тод, шударга зохион байгуулах тал дээр ихээхэн анхаарал хандуулж иргэд аж ахуй нэгжүүд сонгон шалгаруулалтын үйл явцад хяналт тавих боломжоор ханган ажиллаж байна. Мөн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зээлд жинхэнэ жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид хамрагдах боломжийг нэмэгдүүлэх талаас уян хатан, хэрэглэгчийн эрэлтэд нийцүүлэн ЖДҮ-зээлийн багц гаргаж, тус бүрт сонгон шалгаруулалтыг журмын дагуу явуулж байна.   Энэ удаагийн сонгон шалгаруулалт нэгдүгээр шатны сонгон шалгаруулалтаар төслийн шаардлага, иж бүрдэл хангаж, дараагийн шатанд тэнцсэн 20.0 сая төгрөгнөөс дээш 100.0 сая төгрөгийн зээлийн багцад хамрагдах /“ЖДҮ багц-3”/ нийт 101 иргэн, аж ахуйн нэгжийн 12.6 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг ЖДҮХСангийн мэргэжилтнүүд судлаж, төслийн урьдчилсан болон нарийвчилсан судалгааг хийж, батлагдсан хүснэгтийн дагуу үнэлгээ хийж дууслаа. Санд судлагдсанаас 87 иргэн, аж ахуйн нэгжийн 5.6 тэрбум төгрөгийн төслүүдэд төслийн урьдчилсан судалгааны болон нарийвчилсан судалгааны үнэлгээ хийгдэж, 70-аас дээш онооны босго давсан 59 төслийн 21 аж ахуйн нэгж 38 иргэн, аж ахуйн нэгжийн 3.7 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт бүхий төсөл шалгарч, эцсийн шат буюу төсөл сонгон шалгаруулах хорооны хуралд орохоор боллоо

13.2 тэрбум төгрөгийн төсөл шалгуур хангаж, хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар болов7 сар 22. 10:31

ЖДҮС өмнөх долоо хоногт төсөл сонгон шалгаруулалтаа нээлттэй явуулсан. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журмын хүрээнд 300  сая төгрөгнөөс дээш тэрбум төгрөгийн зээл хүссэн нийт 65 иргэн, аж ахуйн нэгжийн 47.4 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт ЖДҮХСанд иржээ. 

Дэлхийн ноолуурын зах зээлд "Louis vuitton"-той өрсөлдөх суурь нь “Монголын хаан ширхэгт” гэв7 сар 8. 16:22

“Монгол ноолуур дэлхийд” сэдэвтэй хэлэлцүүлэг өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт “City tower”-т боллоо. Монголын Ноос ноолуурын холбооноос зохион байгуулсан тус хэлэлцүүлгийн гол оролцогчид нь маркетерууд байв.

Атганд орсон алтан боломж буюу Монголын экспортын тухай өгүүлэх нь6 сар 18. 9:55

Монголд албан ёсны айлчлал хийсэн Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Коно Ерөнхийлөгч Х.Баттулгад  бараалхах үеэр яригдсан нэг асуудал  гэвэл өнөөгийн түвшинд тусламж, дэмжлэг, хөнгөлөлттэй зээл гэхээс илүүтэй харилцан ашигтай бизнесийн зарчимд тулгуурлан хамтарч ажиллах тухай байлаа. Энэ бол өнөөгийн түвшинд эдийн засгийн гадаад харилцааны шинэ хандлага, барих чиглэл мөн.

“Ачит-Ихт” компани гурав дахь улирлын ногдол ашгаа хуваариллаа6 сар 18. 8:40

Лондоны металлын биржийн гишүүн, Монголын үндэсний үйлдвэрлэгч “Ачит-Ихт” компани нийгмийн хариуцлагын хүрээнд хийж байгаа давуу эрхийн хувьцааны гурав дахь улирлын ногдол ашгаа хуваариллаа. Балансын бус хүдрийг ашиглаж, баялаг бүтээж буй ажилчдадаа үйлдвэрлэлийнхээ үр шимийг давуу эрхийн хувьцаагаар дам

ЖДҮ-чид нэгдтүгэй: Анхаар, хүнсний бүтээгдэхүүний төрөлжсөн худалдаа6 сар 10. 9:35

Монголын үндэсний жижиг, дунд, бичил үйлдвэрлэл эрхлэгчид нэгдэн “ЖДҮ корпораци” байгуулж, одоогоор 340-өөд ЖДҮ эрхлэгчид нэгдээд байна. Тэд ЖДҮ-г жинхэнэ ёсоор нь хөгжүүлэн, ЖДҮ хэмээх нэрийг хамгийн сонсголонтой нэр болгоно гэсэн зорилт тавиад буй. “ЖДҮ корпораци” одоогоор Хархорин, Дүнжингарав захуудад дэлгүүр ажиллуулж байгаа. Үүнийгээ цаашид өргөжүүлэн ойрын хугацаанд нийслэлд 10, цаашилбал энэ ондоо багтааж 30 сүлжээ дэлгүүр байгуулахаар төлөвлөөд байгаа билээ. Яагаад гэвэл үндэсний үйлдвэрлэгчдийн хувьд хамгийн гол бэрхшээлүүдийн нэг нь борлуулалт байдаг.  Жижиг үйлдвэр эрхлэгчид тэр бүр дангаараа лангуу түрээслэн ажиллуулах боломжгүй, том дэлгүүрүүдэд бараагаа борлуулах хүсэлтэй ч шимтгэл өндөр, удаан хугацаанд борлогддог

"ЖДҮДС-аас зээл авах хүсэлтэй иргэдийн төслийг энэ сарын 10 хүртэл хүлээж авна"6 сар 6. 11:10

  Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд зориулан урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах ажил орон даяар явагдаж байна. Экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг дэмжин, шинээр бизнес эхлүүлэх болон ажлын байр бий болгох, нэмэгдүүлэх зорилгоор урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаа талаар ЖДҮХС-ийн Захирал Б.Батцэцэгээс тодрууллаа.

О.Гэрэлт-Од: Үндэсний бүтээгдэхүүн гэхээр эсгий табчик, арьсан түлхүүрийн оосор төсөөлдөг үе ард өнгөрсөн6 сар 3. 8:20

Монголын үндэсний жижиг, дунд, бичил үйлдвэрлэл эрхлэгчид нэгдэн “ЖДҮ корпораци” байгуулсан билээ. Тэд “Аса” циркийн өмнөх талбайд байрлах асарт ЖДҮ корпорацийн өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна. Энд чихэр амттан, монгол үндэсний тоглоом бүхий хүүхдийн бэлэгнээс эхлээд уран тансаг алчуур ороолт, үндэсн

Үзэгч хүүхдүүдийг суудлаас нь өндөлзүүлсэн “Mongoloo kids” брэндийн загварын шоу5 сар 31. 14:40

Үндэсний өв соёл, зан заншлыг бүтээлдээ шингээн хүүхдүүдэд бэлэг барьдаг “Mongoloo kids” брэнд үүсгэн байгуулагдсанаасаа хойш 3 жил болж байна. Мэдээж тэдний үйлчлүүлэгч нь хүүхдүүд.  Гурван жилийн хугацаанд багагүй үйлчлүүлэгчтэй болж өнөөдөр анхны албан ёсны хүүхдийн загварын шоуг амжилттай зохион байгууллаа.

С.Амарсайхан дарга аа, “ЖДҮ корпораци”-аар зочлоорой5 сар 30. 10:05

Монголын үндэсний жижиг, дунд, бичил үйлдвэрлэл эрхлэгчид нэгдэн “ЖДҮ корпораци” байгуулж буйгаа зарласан. Улстөрчдийн бульхайгаас болж бараг л “муу” үг мэт ойлгогдох болсон энэ нэрийг өөрчлөн жинхэнэ ЖДҮ-чид  юу бүтээж, ямар амжилтанд хүрч болохыг харуулах зорилготой үндэсний үйлдвэрлэгчдийн нэгдлийн талаар та мэдээж сонссон байх. Тэд одоогоор нийслэлд 10, цаашилбал энэ ондоо багтааж 30 сүлжээ дэлгүүр байгуулахаар төлөвлөөд байгаа билээ. “ЖДҮ корпораци” -ийн асарт тавтай морил “Аса” циркийн өмнөх талбайд “ЖДҮ корпораци” хэмээх логотой асар буй

Г.Ундрам: “Mongoloo Kids” брэндийн шоунд ирсэн хүүхдүүдэд маникюрын үйлчилгээ үзүүлнэ5 сар 29. 11:30

Энэ сарын 30-ны өдөр  “Mongoloo Kids”- брэндийн анхны албан ёсны хүүхдийн загварын шоу Үндэсний соёл амралтын хүрээлэн дэх "WHITE ROCK CENTER”-т 16.00 цагаас зохион байгуулагдах гэж байна. Тус шоуны гол зорилго нь Үндэсний үйлдвэрлэлээ дэмжин Монгол эх орныхоо ахуйн зан заншил, өв соёлыг сонирхолтой, хөгжилтэйгээр бяцхан үрсдээ таниулж түгээх зорилготой аж. 

Гурилгүй талх МООДОНД орлоо5 сар 27. 12:10

Бид өнөөдрийн зочноор “Сэмбэгэр” гэх содон нэртэй, гурилгүй талхыг үйлдвэрлэн гаргаж буй “Гоо органик” ХХК үүсгэн байгуулагч Халиун Хишгээ гэх хоёр сэмбэгэр бүсгүйчүүдтэй товчхон ярилцлаа.

Танилц: Энэ сарын 30-нд болох “Mongoloo Kids” брэндийн шоуны хөтөлбөр5 сар 27. 11:30

Энэ сарын 30-ны өдөр  “Mongoloo Kids”- брэндийн анхны албан ёсны хүүхдийн загварын шоу Үндэсний соёл амралтын хүрээлэн дэх "WHITE ROCK CENTER”-т 16.00 цагаас зохион байгуулагдах гэж байна. Тус шоуны гол зорилго нь Үндэсний үйлдвэрлэлээ дэмжин Монгол эх орныхоо ахуйн зан заншил, өв соёлыг сонирхолтой, хөгжилтэйгээр бяцхан үрсдээ таниулж түгээх зорилготой аж.  Шоунд  “Mongoloo Kids” брэндийн загварын коллекцууд, авъяаслаг хүүхдүүдийн болон хамтлаг дуучдын тоглолт, хамтрагч байгууллагуудын хүүхдэд зориулсан бараа бүтээгдэхүүнийг танилцуулах үйл ажиллагаа, тасалбарын дугаараар азтан шалгаруулах, үзэгч хүүхдүүдийн дунд загварын тэмцээн явуулж, дараагийн зохиогдох арга хэмжээний нүүр царай болох бяцхан модель хүүхдийг шалгаруулах хөтөлбөрүүд багтжээ

Үндэсний компаниа хааш нь чирч эхлэв ээ?5 сар 22. 9:30

 1978 оноос балансын бус хэлбэрээр овоолж ирсэн ядуу агуулгатай хүдрийн овоолгоос баялаг бүтээж бизнес хийнэ гэдэг аз сорьсон зовлонтой ажил. Хамтрах хүн олдохгүй, хөрөнгө оруулагчид ч итгэхгүй. Гэхдээ л хэн нэгэн зориг гарган эрсдлийг үүрч, газрын доорх баялагийг лиценз нэртэй цаасаар гадныханд зарчихалгүй, газар ухалгүй, гаргасан балансын бус овоолгоос нь баялаг бүтээж, улсаа хорлолгүйгээр улсынхаа эдийн засаг, нийгмийн хөгжилд дэм болж болдгийг харуулж чадсан нь сайн хэрэг. Даанч сайнд с

ЖДҮ-гийн эх орон-6:Хаан жимс дэлхийг байлдан дагуулна5 сар 21. 9:15

Үндэсний үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжих хүрээнд "ЖДҮ" корпорациас үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний нэгдсэн сүлжээ байгуулахаар ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд Монголын үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнээс цувралаар танилцуулж байна.

ЖДҮ-ийн эх орон 4 : Тулгамдаж буй асуудал – Борлуулалтын суваг5 сар 20. 9:35

ЖДҮ эрхлэгчдийн хувьд бараа бүтээгдэхүүнээ борлуулна гэдэг хөнгөлөлттэй зээлээс ч илүүтэй хамгийн тулгамдсан асуудал байдаг.  Тухайн үйлдвэр эрхлэгчийн бараа зарагдаж байж тэр үйлдвэр эрхлэгч бүтээгдэхүүнийхээ өнгө загвар, дизайн, сав баглаа боодлыг сайжруулж илүү чанартай, илүү сонголттой бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж тэр үр дүнг нь хэрэглэгчид хүртдэг. Томоохон сүлжээ дэлгүүрүүдээр борлуулах нь эрсдэл багатай боловч нь бага мөнгөөр эргэлт хийдэг жижиг үйлдвэр эрхлэгч нарын хувьд  сард 1 удаа зарагдсан барааны буцаан олголт хийдэг нь мөнгө болон бараа бүтээгдэхүүнээ түгжиж эргэлтийг удаашруулахын зэрэгцээ дунджаар 30 % -ийн шимтгэл  авч байгаа нь үйлдвэрлэгч нараасаа илүү ашгийг сүлжээ дэлгүүрүүдэд өгч байна.  ЖДҮ эрхлэгч нар өөрсдөө олны хөл ихтэй томоохон зах, худалдааны төвүүдэд лангуу түрээслэж борлуулах нь тухайн үйлдвэр эрхлэгч нар хэрэглэгчидтэй шууд харилцаж хэрэглэгчдийн хүсэл сонирхлыг цаашдын бүтээгдэхүүн үйлдвэрлэлтдээ тусгах давуу талтай боловч томоохон худалдааны төвүүдэд лангуу олдох боломж хомс мөн нэр төрөл, тоо хэмжээ цөөхнөөр үйлдвэрлэдэг жижиг үйлдвэрлэгч нарын хувьд лангууны түрээс өндөр төлж, худалдагч ажиллуулна гэдэг бас л хүндхэн асуудал. Өнөөдөр Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа олны хөл дагуух томоохон худалдааны төвүүдийн 1 мкв талбайн түрээс дунджаар 80.000 - 100.000 төгрөгийн хооронд байна

“ТОП-100” аж ахуйн нэгжийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ тэргүүллээ5 сар 18. 10:20

Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-аас хамтран 2018 оны Монгол Улсын "ТОП 100" ААН–ийг  шалгарууллаа. Монгол улсын эдийн засгийн хөгжил, ард түмний амьдралд оруулж буй хувь нэмрээр нь үнэлж тодруулдаг ба тухайн жилдээ улсад төлсөн татвар, орлого, хөрөнгө, ашиг, ажиллагсдын тоо гэсэн 5  үзүүлэлтээр яам, агентлагуудаас санал авах зарчмаар тодруулдаг юм.

Шинэ мэдээ

ДАШТ: ОУХМ Г.Баярхүү эхний ялалтаа байгууллаа3 цаг 34 минутын өмнөХалдлагын улмаас газрын тосны борлуулалт тавин хувиар буурчээ6 цаг 48 минутын өмнө121 см хумстай эрэгтэй дэлхийн дээд амжилтыг тогтоов6 цаг 53 минутын өмнөДэлхийн хамгийн сайхан үндэстэн шалгаруулахад манай улс дөрөвдүгээрт оржээ6 цаг 58 минутын өмнөАнгараг гарагийн тухай сонирхолтой баримт7 цаг 3 минутын өмнөЭдвард Сноуден: Би Кремлийн өмнө сэлфи хийдэггүй7 цаг 8 минутын өмнөШар айрагны гаж нөлөө7 цаг 13 минутын өмнөОХУ: Ажлын дөрвөн өдрийг турших асуудлыг хэлэлцэнэ7 цаг 18 минутын өмнөКрасноярск хот 25 жилийн дараа ДАШТ-ийг хүлээн авна7 цаг 23 минутын өмнөБүсгүйчүүдийн гоо сайхан ба тэдний темпрамент7 цаг 28 минутын өмнөАвстралийн дугуйчин шаазгайн дайралтад өртөж нас баржээ7 цаг 33 минутын өмнөБеларусь Венесуэл рүү эм тариа илгээнэ7 цаг 38 минутын өмнөТурк “С-400” системийн хоёр дахь хэсгийг хүлээн авжээ7 цаг 43 минутын өмнөBox office: "IT: Chapter two" тэргүүлж байна7 цаг 48 минутын өмнөАНУ-ын стратегийн нөөцөөс газрын тос ашиглахыг зөвшөөрчээ7 цаг 53 минутын өмнөРегбигийн домогт тамирчин Гарет Томас ХДХВ/ДОХ туссан гэдгээ зарлалаа7 цаг 58 минутын өмнөӨлгий хотын халаалтыг ирэх сарын 1-нээс өгнө8 цаг 3 минутын өмнөЖенерал Моторсын 50,000 орчим ажилтан ажил хаяна8 цаг 8 минутын өмнөУулын эрчимт алхалтын УАШТ энэ бямба гарагт болно8 цаг 13 минутын өмнөЭрүүл байхын тулд их зажилж идээрэй8 цаг 18 минутын өмнөВидео: "Чарлигийн сахиусан тэнгэрүүд" киноны дуу бэлэн болжээ8 цаг 23 минутын өмнөЛи Көцян ОХУ-д айлчилж байна8 цаг 28 минутын өмнөБ.Эрдэнэбатыг яллагдагчаар татжээ8 цаг 31 минутын өмнөМалчид, иргэд, тариаланчид, хадланчидад зориулсан мэдээ8 цаг 33 минутын өмнө“Ниссан мотор”-ын захирал огцорчээ8 цаг 38 минутын өмнөДуут хавдар илэрчээ8 цаг 43 минутын өмнөХүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ өнөөдөр нээлтээ хийлээ8 цаг 45 минутын өмнөСонгомол бөхийн ДАШТ-д Оросын баг тамирчид хоёр медаль хүртжээ8 цаг 48 минутын өмнөНайз бүсгүйнхээ үнэнчийг шалгах гээд цагдаад баригджээ8 цаг 53 минутын өмнөДэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр тохиож байна8 цаг 54 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.