Нийслэл

Шуурхай: Сөүл, Бээжин чиглэлийн нислэгүүд саатлаа8 цаг 45 минутын өмнө

Улаанбаатар хотын цаг агаарын улмаас өнөөдрийн Сөүл, Бээжин чиглэлийн нислэг саатаж доорхи хуваарийн дагуу явахаар болсон байна. Тодруулбал, Бээжин хотын ОМ227 нислэг 01:00 цагаас Сөүл хотын ОМ301 нислэг 03:30 цагаас

Шар хайс ганцхан шөнийн хүчтэй салхины ая даасангүй6 сар 15. 12:00

Сүүлийн хэд хоног хэл амны бай болоод байсан  автозамын тусгаарлах шар хайс урьд шөнийн хүчтэй салхины аяыг даалгүй нуржээ. Нийтдээ 760 сая  гаруй төгрөгөөр урд хөршөөс импортолсон энэ тусгаарлах хайстай холбоотойгоор цахим орчинд нэлээдгүй шүүмжлэл явж буй. Өчигдөр Монголын зохион бүтээгчдийн холбооноос

Яармагийн гүүрийг өнөөдрөөс эхлэн  энэ сарын 25 хүртэл хаана6 сар 15. 11:44

Өнөөдрөөс эхлэн Яармагийн гүүрийг түр хугацаагаар хаахаар болжээ. Учир нь БНХАУ-ын Засгийн газрын урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийн хүрээнд  хуучин гүүрний дам нуруу буюу доод хэсгийг засварлах ажлыг өнөөдрөөс эхлүүлж байгаа юм.

Импортын хуурамч гэрчилгээтэй хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлжээ6 сар 15. 11:15

Улаанбаатар хот дахь гүний гаалийн бүсэд ажиллаж буй мэргэжлийн хяналтын байцаагчдын байнгын хяналт шалгалтаар он гарсаар 63 зөрчил илрүүлж, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудын холбогдох заалтын дагуу 44 аж ахуйн нэгж, 19 иргэнд 46.050.000 төгрөгийн шийтгэлийн арга хэмжээ авч барагдууллаа.

Өнөөдөр хоёр дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийнэ6 сар 15. 10:15

Өнөөдөр хоёр дүүрэгт цахилгаан хязгаарлана

“Улаанбаатар хотын банк” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох захирамж гаргалаа6 сар 14. 14:00

Захирамжид “Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт байгаа “Улаанбаатар” зочид буудлын урд талд байрлах 10800 м квадрат талбай, МУИС-ын хичээлийн хоёрдугаар байрны 1200 метр квадрат оюутны талбай, цэцэрлэгт хүрээлэн, тохижилт бүхий газруудад эзэмшил ашиглалтад олгохыг хориглосон байршилд газар эзэмшүүлж эрхийн гэрчилгээг олгосон, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй,газар эзэмшигч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа хоёр жил дараалан ашиглаагүй учраас “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай” гэжээ.

Хотын захирагч Азийн Хөгжлийн банкны удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзлаа6 сар 14. 12:50

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр Азийн Хөгжлийн банкны удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх захирал Кшатрапати Шиважигаар ахлуулсан тус банкны удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар, нийслэлийн Засаг даргын зөвлөх М.Мэнд-Очир болон бусад албаны төлөөлөл, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен болон хүрэлцэн ирсэн АХБ-ны удирдах зөвлөлийн найман гишүүн оролцсон юм. Уулзалтын эхэнд Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр нийслэл хотод хэрэгжиж байгаа “Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр” /BRT/ төслийн талаар, цаашид энэ төслийг санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрт заагдсан зорилго, чиглэлийнх нь дагуу хэрэгжүүлж, төслийн ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллах талаар хоёр тал санал солилцлоо

Циркийн ар талын замыг 10 хоног хаана6 сар 14. 12:18

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Циркийн ар талын 0.7 км авто замыг энэ сарын 12-ноос эхлэн арав хоногийн хугацаатай хаахаар болжээ. Учир нь дээрх чиглэлийн замд хос шугам өргөтгөн, шинэчлэх шинэчлэх ажлыг эхлүүлсэн байна

Наадамчдын зам дагуух тохижилт, ногоон байгууламжийн ажил үргэлжилж байна6 сар 14. 11:19

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Хан-Уул дүүргийн 4, 5, 6, 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Наадамчдын зам дагуу хийгдэж байгаа ногоон байгууламж, зүлэгжүүлэлтийн ажилтай газар дээр нь очиж танилцлаа. “Наадамчдын замын урд хэсгийн 6.5 км замд энэ жил Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тохижилт, ногоон байгууламж, зүлэгжүүлэлтэд 90.000 ширхэг хайлаас, 4300 ширхэг гоёлын мод, бут тарьсан. Одоо 2 га газарт зүлэгжүүлэлтийн ажил хийгдэж байна

Яармагийн хуучин гүүрийг 10 хоног хааж засварлана6 сар 14. 8:50

БНХАУ-ын засгийн газрын урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийн хүрээнд  хуучин гүүрний дам нуруу буюу доод хэсгийг засварлахаар болжээ. Яармагийн хуучин гүүрний хөдөлгөөнийг энэ сарын 15-25-ны хооронд хааж, дөрвөн эгнээ шинэ гүүрийг эсрэг урсгалтайгаар зохион байгуулах аж

Ц.Нямдоржийг огцрохыг шаардсан жагсагчдын эрхэнд халдсан гэв6 сар 13. 16:13

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцрохыг шаардсан жагсаал энэ сарын 11-ны өдөр эхэлсэн. Жагсагчид Ц. Нямдоржийг суудлаасаа огцрох хүртэл жагсаалаа үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдээд байгаа юм.  Тэгвэл, өнөөдөр ХЗДХЯ-ны гадна талбайд жагсаал зохион байгуулсан иргэдийг цагдаа нар дарамталсан талаар иргэд хэвлэлийн бага хурал хийж, жагсаал цуглаан хийхэд маш их дарамттай байна. Бидний Үндсэн хуулинд заасан эрхэнд халдаж байна гэдгээ илэрхи

Сургууль, цэцэрлэгийн дулаан алдагдлыг бууруулах хүрээнд хийгдсэн ажлын судалгааны үр дүнг танилцууллаа6 сар 13. 13:10

Швейцарийн хөгжлийн агентлаг, ХБНГУ-ын Холбооны эдийн засаг хөгжлийн яамны хамтарсан санхүүжилттэй Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” төслийн хүрээнд 2018 онд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 53 дугаар сургууль, Сонгинохайрхан дүүргийн 90, 127 дугаар цэцэрлэгүүдийн дулаан алдагдлыг бууруулж, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, засвар шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Төслийн хүрээнд “Сургууль, цэцэрлэгийн дулаан техникийн засвар шинэчлэлтийн ажлын нийгмийн болон эрүүл мэндийн үр ашгийг тодорхойлох судалгаа”-г нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хийж гүйцэтгэсэн байна

Соёл, урлагийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна6 сар 13. 12:55

Соёл, урлагийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор соёл, урлагийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг”–ийг өнөөдөр  Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.  Нээлтэд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш болон урлаг соёлын байгууллагуудын төлөөллүүд оролцож байна. Нээлтийн үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Аливаа улс орны хамгийн том хэрэгцээ соёл урлаг байдаг

Уул уурхайн нөхөн сэргээлтийн сургалт явагдлаа6 сар 13. 11:55

Нийслэлийн Байгаль орчны газраас БНСУ-ын төрийн өмчит Миреко компанийн Монгол дахь төлөөлөгчийн газар, БНСУ-ын хөрөнгө оруулалтыг дэмжих Котра агентлаг, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвтэй хамтран зургадугаар сарын 10-12-ны  өдрүүдэд “Уул уурхайн тогтвортой хөгжил ба уул уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэй сөрөг нөлөөллийг бууруулах технологи” сэдэвт сургалт, семинарыг зохион байгууллаа. Сургалтад зохион байгуулагчдаас гадна Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газар, Ашигт малтмал газрын тосны газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Налайх, Хан-Уул, Багануур зэрэг 9 дүүргийн байгаль орчны мэргэжилтнүүд, Чүннам их сургууль, Ионсей их сургуулийн 60 гаруй төлөөлөл хамрагдлаа. Сургалтад оролцогчид уул уурхайн нөхөн сэргээлт, уул уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэй сөрөг нөлөөлөл, хөрсний хүнд металын бохирдол, зайнаас тандалт судалгаа хийх арга аргачлалын талаар олон улсын туршлагатай танилцав. Зочин багшаар БНСУ-ын Чүннам их сургуулийн профессор Юү Жэ Хён, Ионсей их сургуулийн профессор Ү нам Чил нар хүрэлцэн ирсэн юм. Нийслэлийн Байгаль орчны газар нь 2017 оноос түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлолт ашиглалтаас үүдэлтэй орчны бохирдол, доройтлын асуудалд онцгой анхаарч аж, ахуйн нэгжүүдийн болон төрийн байгууллагуудын ажилтан, албан хаагчдыг дотоод, гадаадад сургалтад хамруулж мэргэшүүлж байна

Цэрэг эх оронч үзэл төлөвшүүлэх сургалт зохион байгууллаа6 сар 13. 10:35

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, Монгол Цэргийн нэгдсэн холбоотой хамтран өнөөдөр ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн эрэгтэй сурагчдад зориулсан сургалт, лекц зохион байгууллаа. Баянзүрх, Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын ахлах ангийн 400 эрэгтэй сурагч хамрагдсан энэхүү сургалт Монгол эр хүний үүрэг хариуцлага, хүмүүжил төлөвшлийн сэдвээр нийслэлийн Иргэний танхимд боллоо.

Нийслэлийн төрийн албан хаагчдын үйл ажиллагааг сайжруулах зорилготой хяналтын картын тогтолцоог нэврүүллээ6 сар 13. 9:30

“Төрийн үйлчилгээний цахим шилжилт” төслийн хүрээнд нийслэлийн дотоод удирдлагын нэгдсэн систем “erp.ulaanbaatar.mn” болон цахим үйлчилгээний нэгдсэн портал “eservice.ulaanbaatar.mn” системүүд хэрэглээнд нэвтэрсэн билээ. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд дотоод үйл ажиллагааны удирдлагын системд хяналтын картын тогтолцоог нэвтрүүлж эхэллээ. Байгууллагын дотоод үйл ажиллагаанд хяналтын картыг нэвтрүүлэх, Төрийн үйлчилгээний цахим системүүдийг үйл ажиллагаандаа хэрхэн ашиглах тухай сургалтыг өнөөдөр НЗДТГ, нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас хамтран зохион байгууллаа. Сургалтад нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын дарга, Захиргаа, хүний нөөц хариуцсан нэгжийн дарга, Хяналт шинжилгээ, үнэлгээний асуудал хариуцсан мэргэжилтэн, Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Мэдээлэл технологийн ажилтнууд зэрэг нийслэлийн 76 байгууллагын 304 төрийн албан хаагч хамрагдлаа. Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг “Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласантай холбогдуулж нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албан хаагчдын үйл ажиллагааг хянах, өдөр дутмын үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг аваад явж байна

Хуульд заасны дагуу үйл ажиллагаа явуулаагүй иргэн, ААН-ийн газрыг нийслэл эргүүлэн авна6 сар 13. 9:20

Улсын их хурлын Өргөдлийн байнгын хорооноос 2018 оны зургаадугаар сард Туул гол бохирдсон, усны нөөц багассан, голын эрэг дагуу газар олгосон, барилга барьсан, түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон талаар иргэд, төрийн бус байгууллагаас ирүүлсэн өргөдлийн дагуу хуулийн хэрэгжилтийг хангаж, зөрчлийг арилгахтай холбогдсон тусгай хамгаалалттай газар нутагт үүссэн суурьшлын бүсийн асуудал, газрын зөвшөөрөлгүй болон зөшөөрөлтэй ч гэрээнд заасан нөхцөл болзлыг зөрчиж барилга барьсан зэрэг хэд хэдэн асуудлуудыг судлан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг холбогдох эрх бүхий албан тушаалтан, албаныханд өгсөн. Өнөөдөр УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан нараар ахлуулсан албаны хүмүүс тус тогтоолын хэрэгжилт болоод Туул голын дагуу зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа болон олгогдсон зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулаагүй газруудын нөхцөл байдалтай танилцаж газар дээр нь ажиллав. Туул голын эрэг орчимд амралт зугаалгын бүс байгуулахаар зөвшөөрөл авсан 18 ААН өнөөдрийг хүртэл ямар ч ажил хийгээгүй байна. “Аж ахуйн нэгжүүдэд олгосон газрыг эргээд төрд авахаар болж байгаа

Соёл, урлагийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг” маргааш болно6 сар 12. 12:05

Соёл, урлагийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг” энэ сарын 13-нд буюу маргааш 10:00-19:00 цагт Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана. Тус нээлттэй хаалганы өдөрлөгөөр соёл, урлагийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор төр засгаас соёлын талаар авч хэрэгжүүлж буй  бодлого, чиглэлийг таниулах мөн олон нийтэд чиглэсэн олон талт арга хэмжээг  зохион байгуулахаар төлөвлөжээ.

“Өгөөмөр өдөр 2019” өдөрлөгт 21952 эд зүйлс цугларч 7320 орчим иргэнд хандивлалаа6 сар 12. 11:55

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019 оны тавдугаар сарын 20-ны өдрийн А/143-р тушаалын дагуу дүүрэг бүр  Засаг даргын Захирамж гарган  “Өгөөмөр өдөр 2019” өдөрлөгийг ням гаригийн 11.00-17.00 цагт дүүрэг бүрт зохион байгууллаа. Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах,  бууруулах, дахин ашиглах, дахин боловсруулах талаарх иргэдийн мэдлэг, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор өөрт хэрэггүй зүйлээ хэрэгтэй нэгэндээ өгцгөөе уриатай хуучин эд зүйлсээ худалдах, солилцох, хандивлах, үнэгүй өгөх зорилготой өдөрлөг амжилттай зохион байгууллаа. Нийт 21,952 эд зүйлс цугларч 7,320 орчим иргэнд хүрч ажиллаа. Нийт 341 ААНБ, 338 иргэн  өөрт хэрэггүй эд зүйлсээ ангилан ялгаж хэрэгтэй нэгэндээ хандивлан, солилцож, маш хямд үнээр зарж борлууллаа

Нийслэлийн ЗДТГ-ын Явуулын байр “Нарантуул” олон улсын худалдааны төвд ажиллав6 сар 12. 11:25

Нийслэлийн ЗДТГ-ын Явуулын байр “Нарантуул” олон улсын худалдааны төвд  ажиллаж, нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуул, нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Нийгмийн халамжийн газар, Цагдаагийн газар, Боловсролын газар, Эрүүл мэндийн газар,  Бүртгэлийн  газрын холбогдох албаныхан иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч, мэдээлэл, зөвлөгөө өглөө.   Энэ үеэр Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын удирдлагууд  “Нарантуул” олон улсын худалдааны төвийн удирдлагуудтай уулзаж, хүүхдийн хөгжил, хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх түр цэгийг ажиллуулах талаар санал бодлоо солилцсон юм. Хүүхэд хөгжил, хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх цэг байгуулах байрны асуудлыг “Нарантуул” олон улсын худалдааны төв хариуцах бөгөөд Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хамгааллын үйлчилгээ үзүүлнэ. Тухайлбал, “Нарантуул” худалдааны төвд хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдэд эрсдлийн үнэлгээ хийж, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд холбон зуучлах, сургууль завсардсан хүүхдүүдийг суралцах боломжоор хангах, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, хүнд нөхцөлд байгаа хүүхдүүдийн асуудлыг шийдвэрлэхээс гадна хамгааллын үйлчилгээ авсан хүүхдүүдийн  эцэг, эхчүүдэд хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэх, асран хамгаалах талаар мэдлэг,  мэдэээлэл олгохын зэрэгцээ ажлын байранд зуучлах гэх мэт цогц үйлчилгээг үзүүлэх талаар харилцан санал солилцов

Шинэ мэдээ

Шуурхай: Сөүл, Бээжин чиглэлийн нислэгүүд саатлаа8 цаг 45 минутын өмнөШуурхай: Нийслэлээс гарсан тээврийн хэрэгслүүдийг буцааж байна9 цаг 59 минутын өмнөӨршөөл байх ёсгүй6 сар 15. 14:4062-той өвөө онгоцны үйлчлэгч болов6 сар 15. 14:30MedicalXpress: Түргэн хоол тархийг эрт хөгшрүүлдэг6 сар 15. 14:00Моносын ЭКО цайн дээр “Байгалийн цэвэр” гэсэн тэмдэглэгээг хууль зөрчиж байршуулжээ6 сар 15. 13:30"ХААНЫ ЭРЭЛД" дэлхийн 37 орны шилдгүүд оролцож байна6 сар 15. 13:30СЭЛЭНГЭ: Монголын анхны ШИЛЭН ГҮҮРИЙГ барьж эхэллээ6 сар 15. 13:00ШХАБ-ын төлөөлөгчдийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаан өндөрлөлөө6 сар 15. 12:39Р.БАТТҮВШИН: -ХУСТАЙН НУРУУНЫ ТАРВАГА ИХ ГАЗРЫН ЧУЛУУНД НУТАГШИЖ ЭХЭЛЛЭЭ6 сар 15. 12:25Шави, Раул, Валдез, Х.Алонсо нар дасгалжуулагчийн лицензээ авлаа6 сар 15. 12:15Шар хайс ганцхан шөнийн хүчтэй салхины ая даасангүй6 сар 15. 12:00КD, Клэй хоёрын төлөвлөгөө6 сар 15. 12:00Түр хорооны гишүүд эрүүдэн шүүсэн шинэ баримт дэлгэв6 сар 15. 11:45Яармагийн гүүрийг өнөөдрөөс эхлэн  энэ сарын 25 хүртэл хаана6 сар 15. 11:44"Lexus-470" автомашин онхолдож,  БНХАУ-ын иргэн  амиа алджээ6 сар 15. 11:39Ажлын хэсгийнхэн Оюутолгойн гэрээгээр Засгийн газарт ямар зөвлөмж өгөх вэ6 сар 15. 11:30Импортын хуурамч гэрчилгээтэй хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлжээ6 сар 15. 11:15Монгол Улсад айлчлал хийх Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Коногийн мэндчилгээ6 сар 15. 11:00ШӨХТГ шатахууны үнийг бууруулах шаардлага хүргүүлжээ6 сар 15. 10:45Өнөөдрийн зурхай6 сар 15. 10:30Өнөөдөр хоёр дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийнэ6 сар 15. 10:15АНХААР: Үер усны аюулаас сэрэмжлээрэй6 сар 15. 10:00ДОЛОО ХОНОГ: УИХ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж, Засгийн газар амьд мал экспортлох шийдвэрээсээ буцав6 сар 15. 9:30“Зөв тусгал” аяны үр дүнд хүүхэд хохирсон гэмт хэрэг 14 хувиар буурчээ6 сар 14. 17:00ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле Дархан-Уул аймгийн Орхон суманд ажиллав6 сар 14. 17:00"Их газрын чулуу"-ны ууланд тарвага нутагшууллаа6 сар 14. 16:54КАТАР-2022: Монголын шигшээ баг сугалааны тавдугаар хэсэгт орлоо6 сар 14. 16:48Торонтогийн "Үлэг гүрвэлүүд" анх удаагаа NBA-гийн аварга боллоо6 сар 14. 16:46Цаг агаарын мэдээ: Амралтын өдрүүдэд бороотой6 сар 14. 16:46
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.