Боловсрол

Санал хүргүүлэх тухай1 сар 17. 13:33

УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд Монгол улсын ерөнхий сайд Ж.ЭрдэнэбатБСШУС-ын сайд Ж.БатсуурьМАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар танаа МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН БАГШ НАРЫН ХОЛБОО210646 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 47, Утас/99018393 2016.01.17 Санал хүргүүлэх тухайТа бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.Боловсрол, шинжлэх ухаан бол нийгмийн тогтвортой хөгжлийн үндэс, баталгаа юм. Энэ баталгааг бий болгож, хөгжүүлж байдаг газрын нэг нь МУИС билээ

Нийслэлийн болон Ховд, Завхан аймгийн сурагчдын амралтыг сунгалаа1 сар 17. 11:28

Сурагчдын амралтыг сунгаж байгаатай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас мэдээлэл хийлээ. Тодруулбал, цаг агаарын урьдчилсан мэдээгээр ирэх долоо хоногт нийт нутгаар хүйтний эрч чангарч байгаа мөн ханиад томууны дэгдэлт ихэссэнтэй холбогдуулан нийслэлийн болон Ховд, Завхан аймгийн 1-12 дугаар ангийн сурагчдын амралтыг сарын энэ 30-ныг хүртэл долоо хоног сунгалаа. 

БСШУЯ: Cурагчдын амралтыг сунгах, сунгахгүй шийдвэр гаргаагүй1 сар 17. 9:28

Ерөнхий боловсролын дунд сургуулийн хоёрдугаар улирлын амралт энэ сарын 18-наар дуусч, пүрэв гарагт хичээл эхлэх ёстой. Гэвч томуу, томуу төст өвчний тархалт өндөр байгаа учраас Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг сурагчдын амралтыг хойшлуулах хүсэлтийг  Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад  хандан гаргасан. Эцэг эхчүүд ч "Хотын утаа, агаарын бохирдол, ханиад томуу их байгаа учраас сруагчдын амралтыг сунгах нь зөв" гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Тэгвэл БСШУЯ өчигдөр уг асуудлыг хэлэлцээд амралтыг сунгахааргүй болжээ.  Тиймээс ЕБС-ийн хичээл энэ сарын 19-нөөс хуваарийн дагуу хичээллэх юм.

Сурагчдын амралтыг сунгах эсэхийг зөвшилцөж байж шийдвэрлэхээр болжээ1 сар 10. 10:43

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг сурагчдын амралтыг сунгах, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахгүй байх асуудлаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдод хандан албан тоот ирүүлсэн билээ

Б.Гангаамаа: Би “Дэлхийг хураалаа” гэж хэлмээр байна1 сар 9. 16:48

Монгол Улсын Гавьяат тамирчин, уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Гангаамаа эх орондоо ирлээ. Түүнийг өнөөдөр /2017.01.09/ БСШУС-ын сайд хүлээн авч уулзан баяр хүргэв.Тэрбээр “Seven summit” буюу долоон тивийн долоон ноён оргилд гарсан анхны монгол уулчин боллоо. Мөн Өмнөд туйлд очсон м

Номоо солилцох өдөрлөг өнөөдөр Сүхбаатар талбайд болно1 сар 7. 10:13

Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, уншигчид номоор нөхөрлөх, бусадтай номоо солилцох боломжийг бүрдүүлэх зорилгоор “Номоо солилцъё” өдөрлөгийг Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан зохион байгуулах гэж байна. Энэхүү өдөрлөгт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нийслэлийн иргэдийг идэвхтэй оролцохыг уриалж оролцох аж

Сурагчдын амралтыг сунгах шаардлагагүй гэж үзжээ1 сар 5. 13:50

УИХ-ын зарим гишүүдээс хүйтний улиралд сурагчдын амралтыг сунгах санал гаргасныг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцээд сунгах шаардлагагүй гэсэн дүгнэлт гаргасан байна. Тодруулбал, Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан томуу, томуугийн дэгдэлт өндөр байгаа, зарим аймгийн нутагт цаг агаар хүндэрч, хүйтэрсэнтэй холбогдуулан сурагчдын амралтыг сунгах, долдугаар сар хүртэл сунгаж хичээллэх саналыг зарим УИХ-ын гишүүд гаргасан ч ерөнхий боловсролын сургуулиудын амралтыг сунгах шаардлагагүй гэж үзсэн байна

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам мэргэжилтнүүдийнхээ ур чадварт анхаарч ажиллаж байна1 сар 4. 15:44

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Хүн амын сантай хамтран "Хүүхэд, залуучууд, гэр бүлийн хөгжлийн асуудлаар үүрэг хүлээгчдийн нэгдсэн сургалт, семинар"-ыг зохион байгуулж байна. Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд баасан гараг хүртэл/2017.01.06/ үргэлжлэх сургалтын зорилго нь салбарын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх бөгөөд орон нутгийн анхан шатны нэгжид ажиллаж буй дарга, мэргэжилтнүүдийг хамруулж буй

Д.Долгорыг Алтангадас одонгоор шагнав1 сар 3. 16:06

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинэ оны босгон дээр зарлиг гарган ажил, хөдөлмөрөөрөө тэргүүлсэн хүмүүст төрийн дээд одон медаль хүртээсэн билээ.   Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 170 дугаар зарлигаар боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан ахмад багш Дагдангийн Долгорт Алтангадас одон хүртээснийг Монгол Улсын Засгийн газрын газрын гишүүн, БСШУС-ын сайд Ж.Батсуурь өнөөдөр /2017.01.02/ гардуулав

Сурагчдын амралт эхэллээ2016, 12 сар 29. 8:40

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт энэ сарын 29-нд эхэлнэ. Тодруулбал, I-V ангийн сурагчид гурван долоо хоног амарч нэгдүгээр сарын 18-нд хичээлдээ орно.

Мөрөөдөл биелүүлэгч 11б ангийнхан2016, 12 сар 23. 10:30

“Шинэ эхлэл” олон улсын лаборатори сургуулийн Б.Золзаяа багштай 11б ангийнхан бусдыг баярлуулж шинэ жилийн баяраа тэмдэглэсэн байна.  “Өөрийн илүүгээ дүү нартаа” гэсэн сайн санааны аянг нэг сарын хугацаатай сургуульдаа өрнүүлж  хүүхдүүдээс  цуглуулсан зүйлсээ Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургуулийн 4ё, 4к ангийн дүү нартаа бэлэглэсэн байна. Хамгийн сонирхолтой нь дээрх ангийн дүү нараасаа шинэ жилээр юу авахыг хүсэж байна, хүсэл мөрөөдлөө хуваалцсан захидал бичүүлж авчээ. Мэдрэгчтэй утас буюу ухаалаг утас, бөмбөг, унадаг дугуй, ахтай болох, хичээлийн хэрэглэл гээд өөр өөрийн хүсэл мөрөөдлөө ний нуугүй бичсэн байж

Шилдэг оюутнуудад Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг хүртээв2016, 12 сар 22. 13:32

Шилдэг оюутнуудад Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг хүртээх ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо. Тэтгэлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан гардуулан өгөв. Ерөнхийлөгчийн нэрэмжит 2016 оны тэтгэлгийг ШУТИС-ийн Үйлдвэрийн механикжуулалтын 4 дүгээр ангийн оюутан Цэрэнгийн Доржсүрэн, МУИС-ийн Санхүүгийн менежментийн 4 дүгээр ангийн  оюутан Мөнхбаярын Мөнхтуяа, СЭЗИС-ийн Санхүүгийн менежментийн  4 дүгээр ангийн оюутан Мөнхбаатарын Шүрэнцэцэг, МУИС-ийн Олон улсын эдийн засгийн харилцааны 4 дүгээр ангийн оюутан Жамъяндагвын Болор, МУИС-ийн Олон улсын эрхзүйн 4 дүгээр ангийн оюутан Энхтайваны Мягмарнаран, ШУТИС-ийн Үйлдвэрийн механикжуулалтын 4 дүгээр ангийн оюутан Дамжингийн Чинзориг, МХҮХ-ны дэргэдэх МСҮТ-ийн Ардын гоцлол хөгжимчин-Морин хуурын ангийн оюутан Лхамжавын Эрдэнэчулуун, ХААИС-ын Газар зохион байгуулалтын 4 дүгээр ангийн оюутан Батсайханы Энэрэл, "Эм Ай Ю"  ДС-ийн Олон улсын бизнесийн менежментийн 3 дугаар ангийн оюутан Жаргалсайханы Ариундэлгэр, МХҮХ-ны дэргэдэх МСҮТ-ийн Эсгий гар урлалын ангийн оюутан Пүрэвцэндийн Цогт-Очир, МУИС-ийн Олон улсын харилцааны 3 дугаар ангийн оюутан Бат-Эрдэнийн Үүрцайх, МУИС-ийн Санхүүгийн менежментийн 4 дүгээр ангийн оюутан Батмөнхийн Хүслэн, АШУҮИС-ийн Хүний их эмчийн 6 дугаар ангийн оюутан Бямбадоогийн Лхам-Эрдэнэ, МУИС-ийн Эрхзүйн 5 дугаар ангийн оюутан Баасанхүүгийн Түмэннасан, СУИС-ийн Уран зургийн 4 дүгээр ангийн оюутан Чойжхоролын Тунгалагтуяа, АШУҮИС-ийн Хүний их эмчийн 3 дугаар ангийн оюутан Батбаатарын Энхжин, ХУИС-ийн Герман хэлний 4 дүгээр ангийн оюутан Балжиннямын Отгонжаргал, УБЭИС-ийн Нягтлан бодох бүртгэлийн 4 дүгээр ангийн оюутан Төмөрбатын Тайванбаатар, МУИС-ийн Социологийн 4 дүгээр ангийн оюутан Ганбаатарын Батпүрэв, ХААИС-ийн Малын их эмчийн 3 дугаар ангийн оюутан Чулуунбаатарын Сарантуяа, МУИС-ийн Биохимийн 4 дүгээр ангийн оюутан Алтантулгын Энх-Ариун, МУИС-ийн Эдийн засгийн онолын 4 дүгээр ангийн оюутан Бямбажавын Насан-Эрдэнэ, СУИС-ийн Соёл урлагийн менежментийн 4 дүгээр ангийн оюутан Мөнхжаргалын Оюунтуяа, ШУТИС-ийн Архитектурын 3 дугаар ангийн оюутан Намжилын Цэрэнчимэд, Ховд ИС-ийн Түүх, нийгэм судлалын 4 дүгээр ангийн оюутан Батзоригийн Мөнх-Эрдэнэ, Сити ИС-ийн Олон улсын худалдааны менежментийн 4 дүгээр ангийн оюутан Бат-Эрдэнийн Болдбаатар, МХҮХ-ны дэргэдэх МСҮТ Хүртээмжтэй технологийн мэргэжилтний ангийн оюутан Өлзий-Очирын Мөнхтөр нарын шилдэг 30 оюутан хүртсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан тэтгэлэг гардуулж хэлсэн үгэндээ: ““Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2016 оны тэтгэлгийг оюун ухаан, хичээл зүтгэлээ дайчлан сурлага, спорт, урлагийн онцгой амжилт гарган суралцаж байгаа оюутнуудад мэргэжлийн ур чадвар, сурлагын амжилтыг нь чухалчлан олгож байна. Оюутны сурлагын амжилт, мэргэжлийн чиглэлийн судалгаа хоёр бол оюутан хүний хамгийн гол шалгуур юм

Оюутнуудын сургалтын зээлийг өнөөдрөөс олгоно2016, 12 сар 16. 9:03

Оюутнуудад өнөөдрөөс сургалтын төлбөрийн зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгож эхлэхээр болжээ. Эхний ээлжинд Капитрон болон Голомт банкаар дамжуулан тус зээлийг олгоно гэж албаны эх сурвалж мэдээллээ. Харин цаашдаа Төрийн банк, ХААН банк, Улаанбаатар хотын банк, ХАС банкаар дамжуулан олгох юм. Мөн хоёр болон түүнээс дээш хүүхэд нь зэрэг суралцаж буй өрхийн нэг хүүхдэд олгох сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжийг 1,500 орчим оюутанд олгох тооцоо гаргажээ. Дашрамд, 2016-2017 оны хичээлийн жилд сургалтын төлбө

Оюутны 70 мянгыг энэ сард олгоно2016, 12 сар 12. 9:14

Энэ жилийн хичээл эхэлсэнээс хойш 9,10,11,12 дугаар сарын оюутнуудын тэтгэлэг болох 70.200 төгрөгийг энэ сард багтаан олгоно гэдгийг албаныхан мэдээлэв. Тэгвэл чухам яг хэзээнээс эхэлж өгөх нь одоогоор тодорхойгүй байгаа аж. Тэтгэлэгийг олгохдоо өнгөрсөн хаврын сурлагын дүн хамаарах бөгөөд 3.0 ба түүнээс дээш голчтой оюутануудад энэ тэтгэлэгийг олгох юм байна. Харин ирэх оноос оюутны 70 мянган төгрөг олгохгүй юм байна.

Арилжааны банкууд оюутны сургалтын төлбөрийн зээлийг олгож эхлээгүй байна2016, 12 сар 5. 15:39

Оюутнуудад өнөөдрөөс сургалтын төлбөрийн зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгож эхэлсэн гэж Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас мэдээлсэн. Гэтэл цахим ертөнцөд, санхүүжилт орж ирээгүйй гэх шалтгаанаар зээл олгохгүй байна гэсэн мэдээлэл цацагдаж эхэллээ. Энэ талаар арилжааны банкнуудаас тодруулахад, Оюутны хөгжлийн зээлийн эх үүсвэр орж ирээгүй тул зээл олгож эхлээгүй. Хэзээнээс олгох нь тодорхойгүй байна” гэв. Өөрөөр хэлбэл, өнөөдрөөс олгож эхэлээ гэх мэдээлэл худал бөгөөд арилжааны банкууд зээлийн эх

Бага ангийн сурагчид энэ сарын 29-нөөс эхлэн амарна2016, 12 сар 5. 9:52

Ерөнхий боловсролын бага ангийн сурагчид энэ сарын 29-нөөс эхлэн амарна. Тодруулбал, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь “Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц, сурагчдын амралтын хугацаа”-г өнгөрсөн аравдугаар сард баталж, хичээлийн жилийн бүтцээсээ хамаарч жил бүр өөрчлөгддөг сурагчдын амралт тогтвортой мөрдөгдөхөөр болсон. Шинэ журмын дагуу Улаанбаатар хотын бага

Оюутнуудад өнөөдрөөс таван хувийн хүүтэй сургалтын төлбөрийн зээл олгож эхэллээ2016, 12 сар 5. 9:44

Оюутнуудад өнөөдрөөс сургалтын төлбөрийн зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгож эхлэнэ. Тус зээлийг Төрийн банк, Хаан банк, Голомт банк, Улаанбаатар хотын банк, ХАС банк, Капитрон банк олгож байгаа аж. Энэхүү зээлд 2016-2017 оны хичээлийн жилд 70 мянга гаруй оюутан хамрагдах боломжтой бөгөөд энэ оны төсөвт 90 тэрбум төгрөг, 2017 оны төсөвт 110 тэрбум төгрөгийг суулгажээ. Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн төрийн болон төрийн бус өмчийн бүх их, дээд сургууль, коллежийн оюутан энэ зээлд хамрагдах боломжтой бөгөөд сургуулиа төгсөж, ажил эрхлээд таван хувийн хүүтэйгээр төлбөрөө эргэн төлөх аж.

Нийслэлийн сурагчид 3 долоо хоног, орон нутгийн сурагчид 2 долоо хоног амарна2016, 12 сар 2. 11:48

Ерөнхий боловсролын бага ангийн сурагчдын амралт энэ сарын 29-нөөс эхэлнэ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь “Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц, сурагчдын амралтын хугацаа”-г өнгөрсөн 10 дугаар сарын 21-ний өдөр баталж, танилцуулсан билээ. Ингэснээр хичээлийн жилийн бүтцээсээ хамаарч жил бүр өөрчлөгддөг сурагчдын амралт цаашид тогтвортой мөрдөгдөхөөр болсон юм. 

Оюутны сургалтын зээлийг ирэх даваа гарагаас олгоно2016, 11 сар 30. 12:57

Оюутнуудад ирэх сарын 5-наас буюу даваа гарагаас сургалтын төлбөрийн зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгож эхлэхээр болжээ. Тодруулбал,” Сургалтын зээл олгоход шаардагдах бэлтгэл ажлыг дуусгасан. Оюутнуудад сургалтын төлбөрийн зээл олгох бэлтгэл ажил дуусч, бэлэн болсон” гэж салбарын сайд нь мэдээлсэн. 

Оюутнуудын сургалтын төлбөрийн зээлийг энэ долоо хоногоос олгоно2016, 11 сар 28. 9:44

Оюутнуудад энэ долоо хоногоос сургалтын төлбөрийн зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгож эхлэхээр болжээ.  Тодруулбал,” Сургалтын зээл олгоход шаардагдах бэлтгэл ажлыг дуусгасан. Оюутнуудад сургалтын төлбөрийн зээл олгох бэлтгэл ажил дуусч, бэлэн болсон” гэж салбарын сайд нь мэдээллээ. Мөн хоёр болон түүнээс дээш хүүхэд нь зэрэг суралцаж буй өрхийн нэг хүүхдэд олгох сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжийг 1,500 орчим оюутанд олгох тооцоо гаргажээ. Дашрамд, 2016-2017 оны хичээлийн жилд сургалтын төлбөрөө төлөх боломжгүй 74 мянган оюутан байгаа аж.

Шинэ мэдээ

Б.Хишгээ: Тагнуулынхан ямар баримт байгаагаа ч хэлээгүй2 минут 26 секундын өмнөЭлэг шилжүүлэх хагалгааны төлбөр болон донорын олдоц иргэдэд дарамт учруулж байна2 минут 33 секундын өмнөХурууныхаа оёдлыг авахуулахаар эмнэлэгт ирсэн өвгөн цаг руугаа байн байн хялмалзана...5 минут 55 секундын өмнөХятадаас хөдөлсөн галт тэрэг Лондонд хүрлээ10 минут 2 секундын өмнөСараа гоолиг галбирын төлөө 2.000 ам.доллар төлсөн гэв үү14 минут 22 секундын өмнөХятадын нэгэн хотод хурим хийхийг хоригложээ19 минут 25 секундын өмнөБэлла Хадид: “Селена Гомез бол The Weeknd-г ашиглаж байгаа”23 минут 48 секундын өмнөДэлхийн хамгийн аюултай 15 зам26 минут 22 секундын өмнөНарийхан бэлхүүсний нууц: 8-25 кг өтгөнөөсөө салцгаая29 минут 34 секундын өмнө“Сүлд” спорт хорооныхон илүү байж чадлаа33 минут 13 секундын өмнөТаван удаа хөрвөөсөн машинаас азаар амьд үлджээ /видео/37 минут 37 секундын өмнө​Ариана Грандэ, Жон Лэжэнд нар “Beauty and The Beast” киноны дууг хамтарч дуулна43 минут 37 секундын өмнөЭцэг эхийн хараа хяналт суларснаас болж бага насны хүүхдүүдийн түлэгдэлт ихсэж байна45 минут 44 секундын өмнөКравчук Украин цөмийн зэвсэг боловсруулахад бэлэн байсан гэжээ49 минут 19 секундын өмнөЧ.Сайханбилэг: 49 хувиа буцаагаад ОХУ-ын талд өгчих өө!53 минут 47 секундын өмнөОбамагийн охидын савлуурыг Трампын хүү авахаас татгалзсан тул орон гэргүйчүүүдэд хандивлажээ55 минут 17 секундын өмнө2017онд Солонгос хэлний тусгай шалгалт явагдахгүй59 минут 32 секундын өмнөСенегал болон Нигерийн цэргүүд Гамбид нэвтрэн орох гэж байна1 цаг 2 минутын өмнөХонг Конгийг Монгол хулгайч нар "хоослов"1 цаг 6 минутын өмнөЖүжигчин Эмбер Херд Tesla Motors-ийн эзэнд ухаангүй дурлажээ1 цаг 11 минутын өмнөУлаан биржрүүг устгая1 цаг 14 минутын өмнө2016 он хамгийн дулаахан жил болжээ1 цаг 16 минутын өмнөХятадад хувийн 742 дээд сургуульд 6 сая гаруй оюутан суралцдаг1 цаг 21 минутын өмнөКим Кардашьян Ocean’s eigth кинонд тоглохоор болжээ1 цаг 24 минутын өмнөЧернобылийн АЦС-ын ослын үеэр гал унтрааж байсан гал сөнөөгчийн бэлэвсэн эхнэрийн хүүрнэл1 цаг 27 минутын өмнөЮвентусын шинэ лого бол зүгээр л хог1 цаг 29 минутын өмнө"Харц"-аараа мэдрэхүй1 цаг 32 минутын өмнөТаеквондогийн цахим шүүлтийг Монгол улс дэлхийд хамгийн түрүүнд ашиглаж байна1 цаг 35 минутын өмнөАмьнаас үнэтэй LIKE1 цаг 37 минутын өмнөД.Трампын хоосон орхих орой зайг Си Зиньпин нөхөж чадах уу1 цаг 41 минутын өмнө
© -2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.