Сэтгүүл зүй

Цахим сэтгүүл зүйн II форум: Илүү өндөр түвшинд мэдээлэл бэлтгэн хүргэх шаардлагатай болно5 сар 11. 16:10

 Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан "Үндэсний сэтгүүлзүйн шинэ дэвшилтэд хөгжлийн төлөө” үзэл баримтлалын дор "Цахим сэтгүүл зүйн II форум"-ыг зохион байгууллаа. Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, Харилцаа Холбоо, Мэдээллийн Технологийн Газар, Харилцаа Холбооны Зохицуулах Хороо, Монголын Сайтын Холбоо, Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо, Тэргүүлэгч сайтуудын холбоо зэрэг байгууллагууд хамтран 2018 оны 5-р сарын 01-ний өдөр "Цахим сэтгүүл зүйн II форум”-ыг МУИС-ийн номын сангийн Их танхимд зохион байгуулсан юм.  Тус форумд УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат, Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга С.Адъяасүрэн болон цахим сэтгүүл зүйн салбарын тэргүүлэгч холбоодын удирдлагууд оролцов. Мөн цахим сэтгүүл зүйн салбарын сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд оролцож, цахим сэтгүүл зүйн салбарын цаг үеийн болон тулгамдсан асуудлуудаар санал бодлоо солилцлоо

"Цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдал" сэдэвт нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан зарлаж байна5 сар 9. 8:20

Цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдал сэдэвт нийтлэл, нэвтрүүлгийн уралдааны удирдамж Нийтлэг үндэслэл Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.4.4-т заасан зорилт, ХХМТГ, ГБХЗХГ, ХХЗХ-ны даргын 2018 оны 3-р сарын 22-ны өдрийн А/37/А61/А67 тоот тушаалаар байгуулагдсан мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, цахим орчинд  хүүхэд хамгаалах зорилго бүхий ажлын хэсгийн үйл ажиллагааны төлөвлөгөөний 3.6 дахь зорилтыг  тус тус хэрэгжүүлэх хүрээнд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хамтран энэхүү нийтлэл, нэвтрүүлгийн уралдааныг зарлаж байна. Зорилго Цаг хугацаа, орон зайнаас үл хамааран дэлхий нийтэд тархсан сошиал медиа хэмээх зах хязгааргүй орон зайд ХҮҮХЭД  “хаана нь явж байна”, тэд эрсдэлд байна уу, яагаад тэднийг хамгаалах ёстой, гэмт хэрэг, халдлага, хүчирхийлэлд өртөхөөс хэрхэн урьдчилан сэргийлэх тухай мэдлэг, ойлголтыг нийгэм, олон нийтэд түгээж, улмаар эцэг эхчүүд, томчуудын анхаарлыг хандуулах, хариуцлагыг дээшлүүлэхэд энэхүү нийтлэл, нэвтрүүлгийн уралдааны зорилго оршино. Тус уралдааныг: - Сонин болон сайтын нийтлэл- Телевизийн нэвтрүүлэг гэсэн 2 төрлөөр шалгаруулна. Хамрах хүрээ Сэтгүүлчид, уран бүтээлчдийн баг, судалгааны болон мэргэжлийн байгууллага, хувь хүн (эдгээрийн хамтарсан баг байж болно) Бүтээл хүлээн авах Бүтээлийг 2018 оны 5 дугаар сарын 21-15-ны өдрүүдэд 17:00 цагаас өмнө ХХМТГ-ын Радио, телевиз, нийгмийн мэдээллийн сүлжээний бодлого зохицуулалтын хэлтсийн 207 тоот өрөөнд оролцогч өөрийгөө тодорхойлох бичиг баримтын хамт биеэр авчирч өгнө. Асуулт, тодруулгыг дараах утсаар авна уу: - 99068517, 312835- Д.Ариунцэцэг /ХХМТГ-ын Радио телевиз, нийгмийн мэдээллийн сүлжээний бодлого зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн/ - 99770899, 312835- Б.Даваадорж /Тус хэлтсийн мэргэжилтэн/ Тавигдах шаардлага Агуулгын шаардлага - Бүтээл нь уралдаан сэдэв, агуулгад бүрэн нийцсэн байх;- Нийтлэл, нэвтрүүлэг нь шинэлэг санаа, тодорхой асуудлыг дэвшүүлсэн байх;- Бүтээл нь уралдааны хугацаанд шинээр бэлтгэгдсэн байх;- Бүтээл өмнө нь нийтлэгдэж, нэвтрүүлэгдээгүй байх;- Тухайн сэдвийнхээ хүрээнд зохих судалгаа хийсэн байх;- Албан ёсны, сүүлийн үеийн статистик тоо баримт болон бодит жишээнд тулгуурласан байх;- Хөндсөн сэдвээрээ олон талт үзэл бодол, байр суурийг харьцуулан, анализ хийсэн байх;- Асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлсэн эсвэл тодорхойлсон байх;- Зөвхөн эерэг хандлага, өнгө аясыг агуулсан байх;- Оюуны өмчийн зөрчилгүй байх; Хэлбэрийн шаардлага Нийтлэл нь сонины тал нүүр буюу А2, сайтын хувьд А4 хэмжээтэй цаасны /мөр хоорондын зай single, захаас авах хэмжээ 2.5 см, үсгийн фонт Arial 12/ 3 нүүрнээс тус тус хэтрэхгүй байх; - Нэвтрүүлгийн видеог HD1080-mpeg форматтайгаар DVD дээр бичиж ирүүлэх;- Нэвтрүүлэг нь 10-15 минутанд багтсан байх;- Дүрс, дуу бичлэгийн стандартын шаардлага хангасан байх; Бусад шаардлага - Тухайн бүтээлд бусад улс орнуудын тодорхой үр дүнд хүрсэн бодлого, шийдвэрийн талаарх судалгааг дурдсан байвал давуу тал болно;- Оролцогч зөвхөн нэг бүтээл ирүүлэх;- Шалгарсан бүтээлийг өөрийн телевиз /5-аас доошгүй удаа/, сонин, сайтаар дамжуулан олон нийтэд хүргэх; Шалгаруулалт ХХМТГ, ГБХЗХГ, ХХЗХ-ны даргын А/37/А61/А67 тоот тушаалаар батлагдсан ажлын хэсгийн гишүүд болон мэргэжлийн (сэтгүүл зүйн салбарт ажилладаг, туршлагатай) хүмүүс оролцсон баг бүрэлдэхүүн удирдамжийн  5-д заасан шалгуурууд болон бусад үзүүлэлтээр 5-10 хүртэлх оноо өгч, нийлбэр дүнгээр шилдгүүдийг тодруулна. Зарласан төрлөөр шаардлага хангаагүй болон хугацаа хожимдсон бүтээлийг шалгаруулалтанд оролцуулахгүй.Шалгаруулалт 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 10:00 цагт ХХМТГ-ын хурлын танхимд болно. Шагналын сан Бүтээлийг шилдэг нэвтрүүлэг, шилдэг нийтлэл гэсэн 2 төрлөөр дүгнэж, тус бүр тэргүүн ба дэд байрын шагналыг олгоно. Шагналын нийт сан 8.3 сая төгрөг байна. А

Папараци сэтгүүлийн шинэ дугаар худалдаанд гарлаа4 сар 24. 9:50

Эрхэм уншигч та бүхэндээ шинэ, содон мэдээллээр дүүрэн Папарацци сэтгүүлийн шинэхэн дугаарыг өргөн барьж байна. Сар тутамд хэвлэгддэг сэтгүүлийн маань энэ дугаарын онцлох хүн поп хатагтай Сарантуяа юм

Мэлмийн солонго4 сар 10. 9:30

Унгарын Балатон нуурын эрэг хөвөө үзэсгэлэнтэй. Гоо сайхан.  Дунайн дунайх амгалан  мандал нь өглөөдөө номин цэнхэр. Өдөртөө үүлэн ягаан. Үдэш улбар шар, шар ногоон туяа татуулна. Нар анисны алдад нил хөх, хөхөлбөрөөр тунарна. Балатон солонгын долоон өнгөөр мэлмэрэх бөлгөө.   

Ерөнхийлөгч Х.Баттулга МСНЭ-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа4 сар 6. 12:54

онгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр болон дэд ерөнхийлөгчид, Удирдах зөвлөлийн зарим гишүүдийг /2018.04.04/ хүлээн авч уулзлаа. МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд, 2018 онд Үндэсний сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 105 жилийн ой тохиож буйтай холбогдуулан “Үндэсний сэтгүүлзүйн 105 жилийн ойн бүтээлч ажлууд” хөтөлбөрийг гарган үе шаттайгаар хэрэгжүүлж байгаагаа дуулгалаа. Тэрбээр  “Монгол Улсын Ерөнхийлөгч ба Сэтгүүлчид” уулзалтыг зохион байгуулах, Өргөн нэвтрүүлгийн тухай хууль батлуулах, Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Хэвлэл мэдээллийн тухай хууль санаачлах, Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Интернет технологид суурилсан олон нийтийн сүлжээн дэх мэдээллийг зохицуулсан хууль санаачлах зэрэг Монгол Улсын хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарт нэн тулгамдаад буй хууль, эрхзүйн асуудалд онцгой анхаарал хандуулж, дэмжиж ажиллахыг танаас хүсч байна” гэв.   Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “МСНЭ-ээс хамтран ажиллах санаачлага гаргаж байгаад таатай байна

Сайтад ирсэн захидал3 сар 27. 17:50

Хүн энэ амьдралд ямар нэгэн зорилготой ирдэг. Энэ нь зөв, буруу гэдгээр бус жижиг, том гэдгээр хэмжигдэнэ

Сайтад ирсэн захидал3 сар 27. 10:42

Энд тэнд элдэв төрлийн хүн сонсох нь битгий хэл амьтад хүртэл сонсоход аймшигтай хэргүүд гарсаар байх болжээ. Дөнгөж эхийнхээ мөөмнөөс салаагүй энхрий бяцхан амьтдыг эрэмдэглэн хэмлэгч /алуурчин гэж хэлэхэд ч хайран үг гэмээр/ новшуудыг бодоод бодоод ойлгохгүй юм. Миний бодлоор Энэ новшнуудыг тайган болгоод бүх насаар нь тамлах нь дээр юм шигээ. Харин тэр эмзэглэлийг хүртсэн нялх балчир үрүүд хөөрхийеээ насаараа аймшиг дунд амьдарна. Би нэг биш удаа тийм тамлал амссан охидуудтай танилцаж нэг хэсэг хугацаанд хамтдаа байж тэдний амьдралын хэцүүхэн түүхийг сонссоноосоо хуваалцая. Хамгийн түрүүнд

Хандлагаа хэрхэн өөрчлөх вэ сургалт боллоо3 сар 23. 15:04

Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо (МҮСХНХ) нь “Corporate Training” сургалтын төвтэй хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд хийгдэх эхний сургалт амжилттай болж өндөрлөлөө. Мэдлэг боловсролоос илүү хандлага чухал байдаг

М.Энхбат: Байгууллага хүний хүчин зүйлээс шалтгаалсан асуудлаа шийдээгүй цагт хөгжихгүй3 сар 7. 8:30

Бид Монголдоо мэдээлэл технологийн салбарын мэргэжлийн боловсон хүчинг бэлтгэж эхэлсэн ууган компаниудын нэг Эмпасофт компанийн Бизнес Хөгжлийн Захирал Энхбаттай уулзаж хувийн хэвшил,  компанийн хөгжлийн талаар ярилцлаа.

Монгол Улсад сэтгүүл зүй үүсч хөгжсөний 105 жилийн ой тохиож байна3 сар 6. 9:35

Монгол Улсад үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний 105 жилийн ой өнөөдөр тохиож байна. Монголд тогтмол хэвлэл үүсэж хөгжсөний 104 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тэртээ 1913 оны гуравдугаар сарын 6-нд “Шинэ толь хэмээх бичиг” сонин анхны дугаараас гаргасан нь Монголын хэвлэл мэдээллийн салбарын анхны суурь байсан юм. Энэхүү сонины эрхлэгчээр их соён гэгээрүүлэгч Жамсрангийн Цэвээн ажиллаж байсан бөгөөд түүнийг Монголын сэтгүүл зүйн салбарыг үндэслэгч хэмээн түүхэн эх сурвалжууд үздэг юм. Харин энэ өдрийг 1993 онд болсон сэтгүүлчдийн их хурлаар дэмжиж “Сэтгүүлчдийн өдөр” болгосон байдаг.

Эх үрсийн элч дуучин НОЁН БОНДГОР битүүний билигт сайн өдөр 21 ээжид Монгол дээл бэлэглэлээ2 сар 17. 15:40

Эх үрсийн элч дуучин НОЁН БОНДГОР битүүний билигт сайн өдөр 21 ээжид Монгол дээл бэлэглэлээ

МСНЭ-ийн 17-р чуулганы эргэн тойронд2 сар 9. 13:11

МСНЭ-ийн 17-р Их хуралд оролцлоо. 305 мандат тараагдсан ч өглөөний ирц 240 орчим хүнтэйгээр эхэлж, оройхон тийшээ дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн зарим заалтыг хүлээн зөвшөөрөөгүй хэсэг сэтгүүлч хурлыг орхин гарснаар үлдсэн 180 хүн уг төслийг хэлэлцэн баталж, эвлэлийн Ерөнхийлөгч болон Бага хурлын гишүүд, Хяналтын зөвлөлийн гишүүд, түүний даргыг сонголоо.

Ноён Бондгор ээжүүдэд дээл бэлэглэнэ2 сар 9. 10:25

"ЭХ ҮРСИЙН ЭЛЧ" дуучин НОЁН БОНДГОР - ын санаачилсан "МОНГОЛ ДЭЭЛ" аян амжилттай үргэлжилж байна. Сар шинийн баярыг тохиолдуулан 21 ээжид МОНГОЛ ДЭЭЛ бэлэглэх бөгөөд Үндэсний үйлдвэрлэгч "ТҮМЭН ТОРГО" салон мөн 10-н ээжид дээл бэлэглэжээ. "Монгол дээл" аяны хүрээнд мөн Киви хамтлагийн Ука ээжүүдэд бэлэглэх дээл хандивласан байна. Ариун цагаан буян нь дэлгэрэх болтугайМУ-ын ЭХ ҮРСИЙН ЭЛЧ дуучин НОЁН БОНДГОР - ын САНААЧИЛСАН МОНГОЛ ДЭЭЛ аян Сар шинээр 21 ээжид МОНГОЛ ДЭЭЛ бэлэглэнэ.АЯН - д Үндэсний үйлдвэрлэгч ТҮМЭН ТОРГО - ийн Захирал Очироо найз маань 10 н сайхан ээжид 10 н МОНГОЛ ДЭЭЛ бэлэглэлээ. Найздаа баярлалаа

Нийслэлийн сэтгүүлчид нэгдсэн холбоогоо байгуулж, тэргүүнээ сонголоо1 сар 30. 9:50

Нийслэлийн сэтгүүлчид нэгдэж, өөрийн нэгдсэн холбоогоо байгууллаа. Энэхүү холбоо нь сэтгүүлчдийн эрхийг хамгаалах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, мэргэжлийн сургалт, ёс зүй, хариуцлагыг нэмэгдүүлж, мэдээллийн редакцийг  улстөрч, бизнесмэн, эсвэл  хэн нэг  мөнгөтэй бүлэглэлээс  хамааралгүй байж, сэтгүүлч, редакцийг хамгаалах, бие даасан, хараат бус мэргэжлийн үйл ажиллагаа явуулах боломжийг хангах зорилгоор уг байгууллага байгуулагджээ.

Өнөөдөр болох үйл явдал1 сар 29. 9:00

09.00 цагт “Бишрэлт” зочид буудалд “Төрийн захиргаа болон нутгийн удирдлагын байгууллагын чиг үүргийг дахин хуваарилах аргачлал” зөвлөгөөн болно.09.00 цагт МХЕГ-т “Каротажийн хайгуул, судалгааны үеийн цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах нь” сургалт болно.11.00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлд “Монгол Улсын шүүхийн шүүн таслах ажиллагааны 2017 оны нэгдсэн дүн”-г танилцуулнаа.11.00 цагт Ардчилсан намын төв байранд АН-ын Нарийн бичгийн дарга О.Магнай “Засгийн газрын 100 хоног”-ийн ажилд сөрөг хүчний хийсэн үнэлэлт, дүгнэлтийг танилцуулна.12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Намгүй сум, дүүрэг” цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.13.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Монголын сагсан бөмбөгийн холбоо”-ноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.14.00 цагт Спортын төв ордонд "Пёнчан-2018" өвлийн олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцох Монголын баг тамирчидад хувцас гардуулах ёслол болно.Төрийн ордондУИХ дахь намын бүлгүүд хуралдана.11.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд” “Засгийн газрын 100 хоног”-ийн ажлын талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл хийнэ.14.00 цагт “Улаанбаатар хөрөнгө оруулалт-2018” бизнес уулзалт болно.

МСНЭ-ийн их хурлын төлөөлөгчдийг Удирдах зөвлөлийн хурлаар сонгоно1 сар 26. 14:04

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийнXVIIих хурал 2сарын 8-нд болох гэж байгаа билээ. Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарынхан их хуралдаа суух гэж МСНЭ –ийн байранд урт дараалал үүсгэж байна

Ерөнхий сайд Ардын уран зохиолчоо эргэж очжээ1 сар 17. 12:29

БНСУ-д албан ёсны айлчлал хийж буй Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнг хэвтэн эмчлүүлж буй эмнэлэгт нь эргэж очжээ. Их найрагчийн хувьд ходоодын хорт хавдар оноштойгоор БНСУ-д эмчлүүлэх шаардлагатай болсон юм. Долоон цаг үргэлжилсэн хагалгаа амжилттай болсон ба найрагчийн бие өдрөөс өдөрт сайжирч байгаа гэнэ. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн Ерөнхий сайдтай уулзахдаа: "Төр, түмнийхээ хайр, эмнэлэг, эмчийн хүчээр боллоо" хэмээжээ.

ШУУД: Г.Номуундарьтай холбоотой асуудлаар мэдээлэл хийж байна1 сар 10. 12:07

Уул уурхайн сайд асан Д.Ганхуягийн охин Г.Номуундарьтай холбоотой асуудлаар мэдээлэл хийж байна

“Хайрлана гэдэг хайртай хүнийхээ амьдралаар амьдрахыг хэлдэг”1 сар 8. 10:31

Р.ОЮУН Говь-Алтай аймгийн Алтай сум дахь Монгол Улсын баатар Д.Гуулингийн нэрэмжит, Цэргийн гавьяаны одонт Хилийн 0214 дүгээр ангийн Хүн эмнэлгийн албаны дүн бүртгэгч бага эмч, ахлах дэслэгч В.Цэрэндуламыг Монгол Улсын төлөө булангийн зочноор урьсан юм. Тэрээр Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж байхдаа 0285 дугаар ангийн Улаан байшингийн заставын орлогч дарга, ахлах дэслэгч Ц.Цэнднэрэнг үйлчлүүлэхээр ирэхэд нь анх танилцаж хоёр жилийн дараа гэр бүл болжээ

Малаас дорд үзэгдсэн Монгол хүний удмын сан2017, 12 сар 21. 9:50

С.УЯНГА Монгол Улс нээрэн л оюун ухаанаа гээчихээд байна. Сүүлдээ бүр Монголын төрийн толгойд заларсан эрхмүүд энэ улс орныг ямар бодлогоор, хааш нь чиглүүлэхийг ойлгохоо болилоо

Шинэ мэдээ

Ч. Очгэрэл (Mary J. Blige- Family Affair)5 минут 6 секундын өмнөЦ. Тэмүүлэн (Тэнгэр- Би Монгол хүн)10 минут 6 секундын өмнөБейонсе 850 мянган доллараар сүм худалдаж авчээ15 минут 6 секундын өмнөИракийн парламентын сонгуульд Ас-Садрын удирдсан эвсэл ялжээ20 минут 6 секундын өмнөДАШТ-2018-ын үеэр таксины үнийг хянана25 минут 6 секундын өмнөШХАБ-ын 3 дахь марафон гүйлт 12 дугаар сард болно30 минут 6 секундын өмнөLG группын захирал Ку Бон Му таалал төгсчээ35 минут 6 секундын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд40 минут 6 секундын өмнө“Эдийн засгийн форум-2018” Төрийн ордонд өнөөдөр эхэлнэ45 минут 6 секундын өмнөӨнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь50 минут 6 секундын өмнөО. Тэмүүжин (Andrea Bocelli- Time to say Goodbye)55 минут 6 секундын өмнөБ. Нацагдорж (Д. Жаргалсайхан- Чингисийн баатрууд)1 цаг 1 минутын өмнөЖүжигчин Нарансолонго: Энхрийлэлд минь удаан жаргаарай1 цаг 6 минутын өмнөЖ. Энэрэл (Alicia Keys- If I ain't got you)1 цаг 11 минутын өмнөО. Билгүүн (Tarkan- Dudu)1 цаг 16 минутын өмнөГ. Сүндэрмаа (Jessie J- Bang Bang)1 цаг 21 минутын өмнөУИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн хуралдаан болно1 цаг 31 минутын өмнөЭнэ өдрийн зурхай1 цаг 41 минутын өмнөЦаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ1 цаг 51 минутын өмнөМаурис Слапак: Монгол эмч нарын хүнээ гэсэн сэтгэл, хариуцлагатай чанар нь сэтгэгдэл төрүүлсэн2 цаг 21 минутын өмнөАялал жуулчлалын нөөц бололцоог хөгжүүлэхийн тулд нэгдсэн цахим сүлжээ байгуулна5 сар 20. 15:00Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Орост айлчилна5 сар 20. 14:55Автомат жолоодлоготой “DEVBOT” автомашины мэргэжлийн нисгэгч Райн Таэрктай уралджээ5 сар 20. 14:50Мэргэжлээ хэрхэн сонгох вэ5 сар 20. 14:45Шакил О’Нил Супермэнтэй харшаа худалджээ5 сар 20. 14:40“Wi-Fi” төхөөрөмжийг яагаад шөнө унтраах хэрэгтэй вэ5 сар 20. 14:35Хаврын тариалалт талдаа орлоо5 сар 20. 14:30Женнифер Энистон АНУ-ын ерөнхийлөгч болж, эмэгтэй хүнтэй гэрлэнэ5 сар 20. 14:25Эссэн таргаар үснийхээ өнгийг сэргээж болно5 сар 20. 14:20Тонометр даралтыг буруу заадаг 7 алдаа5 сар 20. 14:15
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.