Хууль эрх зүй

АТГ-ын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал төлөөлөгчийг хүлээн авч уулзав1 цаг 5 минутын өмнө

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал Авлигын эсрэг НҮБ-ын конвенц, авлигын эсрэг баримт бичгийн хүрээнд хулгайлагдсан хөрөнгийг илрүүлэх, буцаан олгох асуудлаар НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны Хулгайлагдсан хөрөнгийг буцаан олгох олон улсын “СТАР” санаачилгын төлөөлөгч Лаура Попыг хүлээн авч уулзлаа.

Гурван сарын визээр очсон Монгол эмэгтэйчүүд хулгай хийгээд баригджээ1 цаг 9 минутын өмнө

 Өмнөд Солонгос улсын Тэгү хотын цагдаагийн газраас тус хотын нутаг дэвсгэр дээр санаатайгаар хэд хэдэн удаа хулгайн гэмт хэрэг үйлдсэн Монгол улсын иргэн эмэгтэйчүүдийг баривчилжээ.    Хэргийг шалгаж байгаа цагдаагийн газраас Солонгос улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр өгсөн мэдээлэлд "Монгол улсын иргэн 42 настай эмэгтэй Б, 47 настай эмэгтэй А нар нь Солонгос улсад аялал жуулчлалын ангиллын гурван сарын хугацаатай визтэй ирцгээсэн.      Тэд энэхүү гурван сарын турш Солонгос улсад байсан ба визний хугацаа дуусч, эх орондоо буцахаар дөхсөн үедээ Тэгү хотын худалдаа үйлчилгээний гудамжаар сэлгүүцэж, барааны болон хүнсний дэлгүүрүүдээс санаатайгаар, бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлджээ

АТГ-ын ажлын хэсэг ХХҮЕГ-т ажиллаж байна1 цаг 46 минутын өмнө

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалтын албаны дарга Л.Сүх-Очироор ахлуулсан ажлын хэсэг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ажиллаж байна.

35, 63 дугаар ангийнхан өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ2 цаг 1 минутын өмнө

Хаврын хуурайшилтын үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгаа тул Баянзүрх дүүргийн Онцгой комисс хуралдаж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, шаардлагатай арга хэмжээг яаралтай авах, ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, байгууллагуудад хяналт шалгалт явуулах, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.   Түүнчлэн тус дүүргийн Онцгой байдлын хэлтэс болон Гал түймэр унтраах 35, 63 дугаар ангиуд өнөөдрөөс эхлэн зургадугаар сарын 15-ны өдрийг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахаар болжээ

29 дүгээр сургуулийн багш нар цагдаад шаардлага хүргүүллээ4 сар 25. 15:43

29 дүгээр сургуулийн асуудал нийгэмд нэлээн дуулиан тарьж байна. Учир нь 29 дүгээр сургуулийн сурагчдын эрх ашиг хөндөгдөж байгаа нэвтрүүлэг Ийгл телевизээр гарсан юм. Нэвтрүүлэгт тус сургуулийн багш нар хичээлээ дохионы хэлээр заадаггүй учраас хүүхдүүд хуулан бичиг хийхээс өөр зүйл сурдаггүй, хуулж байгаа зүйлээ ч ойлгодоггүй, уншиж бичиж чаддаггүй, бэлгийн дарамтад өртдөг зэрэг ноцтой асуудлыг дэлгэн харуулсан.

БНСУ-д хоёр монгол иргэн нурангид дарагджээ4 сар 25. 12:52

Өмнөд Солонгос улсын Сөүл хотын Кангнам дүүрэг дэхь нэгэн барилга дээр ажиллаж байсан Монгол улсын иргэн А, Б нар өнгөрсөн Бямба гаригт барилгын нурангид дарагдсан тухай мэдээлэл тархсан билээ.    Уг  ослын талаар Солонгос улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр "Монгол улсын иргэн А, Б нар нь осол гардаг өдөр Кангнам дүүрэг дэхь таван давхар барилгыг нураах ажлыг хийж байсан. Тухайн барилга нь доошоо гурван давхар, дээшээ таван давхар ба осол гарах үед бага оврын эксковатор нь нэгдүгээр давхрын ханыг нурааж байсан бол Монгол залуус нураалтаас үүсэх тоосыг багасгах зорилгоор хана руу ус цацаж байжээ.     Гэвч нэгдүгээр давхрын шал ачааллаа даалгүй доош нурсаны улмаас Монгол залуусын дээр барилгын нуринга унаж, тэдний биеийн 50% нь нурингад дарагдсан

Хууль зүй, дотоод хэргийн салбараас гурван генерал мэндэллээ4 сар 25. 11:15

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хууль зүй, дотоод хэргийн салбараас өчигдөр гурван генерал мэндэллээ. Тодруулбал, ХХЕГ-ын Ар тал зэвсэглэл, инженер техник эрхэлсэн орлогч хурандаа Х.Лхагвасүрэнд бригадын генерал, ХХЕГ-ын Захиргаа, удирдлага эрхэлсэн орлогч хурандаа Ж.Бямбасүрэнд бригадын генерал, ШШШЕГ-ын дарга хурандаа Ц.Амгаланбаярт бригадын генерал цол тус тус олголоо

Өрсөлдөх эрхийг нь хязгаарласан гэж үзэн, Цэцэд хандав4 сар 25. 9:31

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалтын зохицуулалт нь өмгөөлөгч, шүүгч, прокуророор арваас доошгүй жил ажилласан, Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуульд арваас доошгүй жил багшилснаас бусад хуульчдын Улсын Дээд шүүхийн шүүгчийн албан албан тушаалд өрсөлдөх эрхийг хязгаарласан гэж иргэн П.Оюунчимэг үзжээ

Сураггүй алга болсон хүү ломбарданд утсаа тавиад үрж дуусгасан нь шалгалтаар тогтоогджээ4 сар 25. 9:07

“Сураггүй алга болсон хүүг нийтийн байранд хорьж байжээ” гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр нийтлэгдсэн нь олны анхаарлыг татаж байна.

Долоон гомдолд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзжээ4 сар 24. 16:07

Авлигатай тэмцэх газраас 2017 оны 04 дүгээр сарын 17-21-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 10 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 29 гомдол мэдээллийг шалгав. Үүнээс 1 гомдолд эрүүгийн хэрэг үүсгэж, 7 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна

Сэрэмжлүүлэг: Хаяг, шошгогүй гүзээлзгэнэ худалдаж авахгүй байхыг анхаарууллаа4 сар 24. 15:50

Нийслэлийн гудамж талбайд суудлын машины тэвшний ард болон ил задгай  гарал үүсэл тодорхойгүй, шинжилгээ баталгаажилтгүй, хаяг шошгогүй гүзээлзгэнийг “Чандмань жимс”, “Ногоон сор” ХХК-ийн нэрийг барин дотоодод тариалсан мэтээр иргэдийг төөрөгдүүлэн худалдаалж байгаа тул “ИРГЭД” та бүхэн хаяг шошгыг харж худалдаж авна уу.“Ногоон сор ХХК”-ийн хаяг шошготой гүзээлгэнэ

АТГ: 19 нэр дэвшигчийг ашиг сонирхлын зөрчил үүссэн гэж үзсэн4 сар 24. 10:18

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба 2017 оны 1 дүгээр улиралд төрийн байгууллагуудаас ирүүлсэн Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэгт дүн шинжилгээ хийв. 2017 оны 1 дүгээр улиралд нийтдээ 3753 мэдүүлгийг Авлигатай тэмцэх газар хүлээн авсан байна. Эдгээрээс 824 нь өөр албан тушаалд шилжин томилогдох, 2164 нь албан тушаалын ангилал, зэрэг өөрчлөгдсөн, 112 нь эрхлэх асуудлын чиг үүрэг өөрчлөгдсөн, 591 нь нийтийн албанд шинээр томилогдох мэдүүлэг байв. Төрийн албаны томилгоо, шилжилт хөдөлгөөн Баян-Өлгий, Говьсүмбэр аймагт харьцангуй тогтвортой байна. АТГ хүлээн авч хянасан мэдүүлгийг байршлаар нь авч үзэхэд Нийслэл Улаанбаатар хотод томилогдох этгээдийн 2103, харин орон нутагт 1650 мэдүүлэг бүртгэгдсэн байна

Я.Цэцэгдарь: Адгийн зарга арав хоног гэдэг үг ард хоцорсныг мэдэрлээ4 сар 24. 9:39

Баянгол дүүргийн VII хорооны иргэн Я.Цэцэгдарьтай ярилцлаа. Аав нь хэлмэгдсэнээс үүдэж цагдаа, шүүхийн байгууллагын нэр сонсохоос хүртэл жийрхдэг байсан тэднийхэн шүүхийн шинэтгэлийг биеэр мэдэрч, бодлоо өөрчилснөө ярьсан юм.

Эхнэрээ зээ дүүгийнх нь хамт заазуурдсан өвөрмонгол иргэнийг шүүх хурал хойшиллоо4 сар 21. 13:17

Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд нөхөр нь эхнэрээ зээ дүүгийнх нь хамт заазуурдаж хөнөөсөн хэрэг оны өмнө буюу арванхоёрдугаар сарын 31-нд гарч олныг цочирдуулсан. Тодруулбал ӨМӨЗО-ны Үзэмчин хошууны иргэн Өргөнтал онц харгис хэрцгий аргаар хоёр хүний аминд хүрсэн юм. Тус хэргийн шүүх хурал өнөөдөр 11.00 цагт хуралдаж, 

Гурван хүүхдийн амь аварсан У.Баяртогтохыг “Цагдаагийн алдар” тэмдгээр шагналаа4 сар 21. 13:05

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтын тушаалаар Архангай аймгийн Цахир сумын хэсгийн төлөөлөгч, ахлах дэслэгч У.Баяртогтохыг “Цагдаагийн алдар” тэмдгээр шагналаа. Хэсгийн төлөөлөгч У.Баяртогтох энэ сарын 16-ны өдөр 18.00 цагийн орчимд Цахир сумын Тэрхийн гол орчимд эргүүлийн үүрэг гүйцэтгэж явахдаа усанд живэх аюулд өртсөн гурван хүүхдийн алтан амийг аварсан юм. Түүнийг эргүүлд гарсан өдөр гол дээр хүүхэд зогсч байгаа нь харагдсан байна

Ээж хүү хоёрыг зэрлэгээр хөнөөсөн өвөрлөгч эрийг маргааш шүүнэ4 сар 20. 16:38

Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд шинэ он шилжих шөнө хүн амины аймшигтай хэрэг гарсан билээ. Тодруулбал, дөрвөн настай хүүг, ээжийнх нь хамт заазуурдан хөнөөж, 13 настай дагавар хүүхдээ хүнд гэмтээсэн ноцтой хэрэг гарсан.

Цахир сумын хэсгийн төлөөлөгч У.Баяртогтох гурван хүүхдийн амийг аварлаа4 сар 19. 17:55

Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Цахир сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч У.Баяртогтох нь 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэж явахдаа Цахир сумын Тэрхийн голын мөс цөмөрч бага насны 3 хүүхэд хөлдсөн байдалтай байхад нь амь насыг нь аварлаа. Хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч У.Баяртогтохыг очих үед Тэрхийн голын дунд хэсэгт тогтсон мөсөн дээр гурван хүүхэд хэвтэж байсныг ус гатлан очиход 7 настай хүү мөсөн дээр хөдөлгөөнгүй, орчноо мэдрэх чадваргүй осголттой зогсож байсан ба 4 настай, 5 настай хоёр хүү голын мөсөн дээр ухаангүй, амнаас нь цагаан хөөс гарч, бүх хувцас нь нойтон, хөлдөж мөсөнд наалдаж осгосон байдалтай хэвтэж байсныг Цахир сумын иргэн Г.Эрдэнэбатын хамт аварч эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн байна

788 сая төгрөгийн хохирол учруулсан этгээдэд хорих ял оноолоо4 сар 19. 11:50

Иргэн Т нь 2013 онд “Нью Энержи стар” ХХК-тай хуурамч бичиг баримтаар газрын тос худалдах худалдан авах гэрээ байгуулж, хуурч мэхлэх, итгэл эвдэх замаар 375,440 литр түлш залилж бусдад 788 сая 424 мянган төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогджээ. Дээрх эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн

“Гандан бороо” хочит Ч.Батхуяг нас баржээ4 сар 19. 10:19

Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авдаг “Гандан Бороо” хочит Ч.Батхуяг болон “Сэлэнгэ”-ийн хэмээн алдаршсан У.Баатаржав нарыг Тусгай ажиллагааны газрын ажилтнууд өнгөрсөн нэгдүгээр сард баривчилан цагдан хорьсон байгаа билээ. “Гандан Бороо” хочит Ч.Батхуяг, У.Баатаржав нарт холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын байгууллагаас шүүхэд шилжүүлсэн байгаа юм. Тэгвэл “Гандан бороо” хочит Ч.Батхуягт холбогдох хэргийг тусгаарлаж хэрэгсэхгүй болгожээ. Учир нь тэрээр өнгөрсөн сарын сүүлээр өвчний улмаас нас барсан гэдгийг эх сурвалж хэ

Энэ он гарсаар 13 хүүхэд автын ослоор амиа алджээ4 сар 19. 8:20

Замын цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр 2010-2016 онд авто замын ослоор бид 300 хүүхдээ алдаж, 7000 гаруй хүүхэд гэмтэж бэртсэн байна. Харин 2017 он гараад 13 хүүхдээ алджээ.

Шинэ мэдээ

Бондоо булаалдсан АН-ын будилаан3 минут 19 секундын өмнөЧилид болсон хүчтэй газар хөдлөлтийн дараа 130 гаруй удаа чичиргээ бүртгэгджээ5 минут 18 секундын өмнөУИХ-ын гишүүн О.Баасанхүү өрөөгөө суллаж өгөхөөр болжээ10 минут 15 секундын өмнө“Челси” хожлоо12 минут 34 секундын өмнөӨмнөд Солонгост зоосон мөнгийг хэрэглээнээс гаргахаар туршилт явуулж байна17 минут 4 секундын өмнөНиколас Кейдж шинэ киноны зураг авхуулж байгаад хамраа хугалжээ22 минут 40 секундын өмнөАрхеологичид анхны лууны дүрслэлийг Сибириэс нээсэн гэв25 минут 16 секундын өмнөЯпончууд үндэсний хоолныхоо гол түүхий эдийг Монголд тариалахаар болжээ26 минут 41 секундын өмнөНярайн шарлалт хүндрэх нэг л шалтгаан байдаг31 минут 39 секундын өмнөЭрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд борц үйлдвэрлэж байжээ35 минут 38 секундын өмнөЭнэ өдөр дэлхийн түүхэнд37 минут 2 секундын өмнөЗасгийн газар “Эрдэнэс Монгол”-ын талаар хэлэлцэнэ42 минут 36 секундын өмнөГ.Батбаяр: Хүчирхийлэгч багш байгаа бол олж тогтоо43 минут 57 секундын өмнө“Дорнодын хөгжилд миний хувь нэмэр” Оюутны эрдэм шинжилгээний хурал46 минут 36 секундын өмнөТосон Бумбын нулимс : Цуврал №1 Мангасын аман дахь Гурван Тэс...47 минут 33 секундын өмнөМонгол улсын баатрууд-Л.Дандар /цуврал-3/52 минут 38 секундын өмнөДэвид Бекхэмийн хүү загалмайлсан эцэг болжээ55 минут 4 секундын өмнөЗалуужуулах увидастай хүсний бүтээгдэхүүнүүд59 минут 12 секундын өмнөАТГ-ын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал төлөөлөгчийг хүлээн авч уулзав1 цаг 5 минутын өмнөГурван сарын визээр очсон Монгол эмэгтэйчүүд хулгай хийгээд баригджээ1 цаг 9 минутын өмнөСЕХ: Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг ирэх сарын 17-нд олон нийтэд мэдээлнэ1 цаг 9 минутын өмнөБ.Намтай эмч зөвлөж байна: Гахайн хавдар1 цаг 12 минутын өмнөДараах байршилд цахилгааны хязгаарлалт хийнэ1 цаг 14 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд1 цаг 17 минутын өмнөШ.Сүрэнжав: Нэр1 цаг 20 минутын өмнөТТЭНН-ынхан Г.Уянгааг намаасаа хөөжээ1 цаг 21 минутын өмнөМ.Зэнээ: “Эрх чөлөөний тэмцлийн түүх аман зохиолын холбогдол” өгүүллээс1 цаг 22 минутын өмнөАвтомашин импортлогчдод ичих нүүр, цочих булчирхай алга1 цаг 23 минутын өмнөХЗБХ Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ1 цаг 28 минутын өмнөЦэрэгт байхдаа хөлөө хөлдөөж, 9 хуруугаа тайруулсан байлдагчийн захидал1 цаг 31 минутын өмнө
© 2008 - 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.