Ярилцлага

Хоёр жилийн баталгаатай үрчлээний эмчилгээ 80.0-120 мянган төгрөг боллоо11 сар 15. 15:50

10 жилийн туршлагтай “Brilliant” гоо сайхны студийн хамт олон шинэ жилийн онцгой хямдрал болгон бүх үйлчилгээндээ 70 хувийн онцгой хямдралыг зарлаад байгаа аж. Мөн 6D ombre уусалттай 3D шивээс мөн контур болон уруулын шивээсүүд, өдөр тутмын сортой болон соргүй сормуусыг мэргэжлийн өндөр түвшинд хийж үйлчилж байгаа аж.

Сурвалжлага: Сураггүй болсон охиныг эрэн хайх ажиллагаа ба Замын-Үүдийн иргэдийн айдас11 сар 15. 13:30

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд найман настай Д.Сэржмядаг гэх охин сураггүй алга болоод  багагүй хугацаа өнгөрлөө. Тодруулбал, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд энэ сарын 2-ны өдөр найман настай охин сургуульдаа явахаар гэрээсээ гараад сураггүй алга болсноос хойш 13 хоног өнгөрсөн ч өнөөдрийг хүртэл ямар нэгэн сураг гараагүй байгаа юм. Үүнтэй холбогдуулан, ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, цагдаагийн хурандаа Н.Ганбадрал мэдээлэл хийж “Замын-Үүд дэх цагдаагийн хэлтсээс БНХАУ-ын Эрээн хот дахь Монгол Улсын консулийн газарт хүсэлт явуулсны дагуу Эрээн хотын холбогдох байгууллагууд хууль, ж

Реппер Серёжа: Миний хайртай хүмүүс11 сар 13. 15:01

  16 хан насандаа алс холын Америкийг зорьж, мөрөөдлийнхөө төлөө тууштай байж, туулах замын уртыг тэвчээртэйгээр даван туулж чадсан Цолмонгийн Мөнхбаяр гэдэг залуутай ярилцсанаа хүргэж байна. Залуус түүнийг Реппер дуучин гэдгээр нь андахгүй. Хип хоп дуучид ихэвчлэн хатуу ширүүн үг хэллэгтэй, амьдралын бараан дүр зургийг дуугаараа илэрхийлдэг. Харин түүний дуунд хүний нутагт олон жил болж, эх орноо санах, аав ээжийгээ санасан залуу хүүгийн бус нас биед хүрч,төлөвшсөн эр хүний бодол хүсэл, үг үйлдэл харагдана.Энэ бол Seryoja /Серёжа/.

Сэтгэлзүйч, одон орон судлаач Б.Цэцэгмаа: САНСАРЫН ӨГӨГДӨЛ БИДНИЙ АМЬДРАЛЫН ТҮЛХҮҮР11 сар 10. 16:47

Би анх хятад улсад хэл соёлын ухааныг нь суралцахаар явж байсан юм. Хятад бол хамгийн өртөг хямд, бас суралцхад хамгийн амархан нөхцөлтэй улс байсан гэдэг утгаараа энэ улсыг сонгож авч суралцсан. Учир нь эцэг эх маань, гэр бүл маань гайхуулаад байхаар баян тансаг байсангүй. Уг нь дотороо Америк ч юмуу, Австрали руу явж суралцахыг хүсэж байсан ч тухайн үедээ боломж байгаагүй гэсэн үг.  Гэхдээ дараа нь миний энэ мөрөөдөл биелсэн л дээ. Хятад хэл соёлыг хоёр жил сурч байгаад, дараа нь хятадын хуулийн их сургуульд сурч байлаа. Эцэстээ нийгэмийн сэтгэлзүйчээр баклавар хамгаалж байсан. Ерөнхийдөө бол би хүний мэдлэг боловсролыг академик мэдлэгээр голчилж дүгнээд байдаггүй. Сэтгэлзүйчид, хуульчид гэсэн нэртэй хүмүүс олон байдаг ч хүмүүс тэдэнд найдаж, үйлчилгээ авах тал дээр ярих юм бол чадвараа дээшлүүлэх, туршлага хураах, ажил дээрээ уран бүтээлч байх гэх мэт зүйлс л тухайн хүнийг олон нийтэд үнэлүүлж чадах гол хэрэгсэл гэж би боддог. Олон удаа сэтгэлзүйчээс тэс өөр мэргэжилтэй хирнээ, сэтгэлзүйчээр ажиллаж байгаа хүнээс хавьгүй сайн сэтгэлзүйч байж чаддаг хүмүүстэй би таарч л байсан. Энүүгээрээ юу хэлэх гээд байна гэхээр эхлэнгүүт л  тийм ийм сургууль, тэнд энд төгссөн гэдэг яриа гараад, үүгээрээ  өөрийгөө хэн болохыг нотлох гээд байгаа хэрэг болж харагдах вий дээ гэсэндээ нэмэлт тайлбар хэлж байгаа юм. Сургуулиа төгсөөд хүний нутагт амьдарч байсан ч гэсэн сэтгэлзүй болон соёлтой холбоотой өөрийнхөө зохиосон яриа лекцийг хятад хэлээр хийдэг байлаа. Монгол хятад соёлын ялгаа, монгол хятад нийгэмийн харилцааны ялгаа гэх мэт сэдэв дээр яриа хийхэд хятад хүмүүс их сонирхоно. Яриа лекц маань тийм ч хүнд гүнзгий түвшинд байгаагүй ч, ерөнхий байдал дээрх хоёр улсын нийгэмийн соёл харилцааны ялгааны тухай, мөн ижил дөстэй талуудын талаар энгийн сонирхолтой хэмжээнд, гол нь сэтгэлзүйн ухааны талын тайлбар шалтгаантайгаар ярьж хийдэг байсан. Мөн яриагаа англи хэл дээр бас хийдэг байсан ч, тухайн үедээ англи хэл маань тийм ч сайн байгаагүй болхоор, англи хэл дээр хийх яриа их олон өдөр бэлтгэгдэж, үгээ цээжилж байж хийдэг байж билээ. Дараагаар нь би Асвтрали руу очиж, тэнд одон орон судалж эхэлсэн байгаа. Австралид нэг жил суугаад, Шинэ зеланд руу нүүж, тэндээ дахиад таван жил болход одон ороныг үргэлжлүүлж сурсан. Одон орон сурахаасаа гадна хүний сансарын өгөгдөлийг яаж зурж гаргах, хувь тавилангын хөдөлгөөний ерөнхий өгөгдөлийг яаж тайлж унших, нэг ёсондоо манайханы хэлдэгээр хүний хувь тавилангын зурхай гаргах аргыг гүнзгий судалсан байгаа. Уг нь бол сэтгэлзүй болон одон орон зурхай хоорондоо бага зэрэг тэрсэлддэг шинжлэх ухаан. Гэхдээ зарим нэг нэр бүхий сэтгэлзүйчид энэ хоёр шинжлэх ухааныг хамтад нь хослуулж хэрэглэх ёстой гэж үздэг, ийм байдалаар ч ажиллаж ирсэн байдаг. Жишээ нь Карл Яань бол хамгийн том жишээ мөн юм. Миний хувьд Австралид байх нэг жилийн хугацаанд хувийн амьдралын шалтгаанаар сэтгэл хямралд нилээд автсан байсан. Тэгээд сэтгэлзүйн ухааныг хэдэн жилийн туршид судалж, гүн ухаанаар удаан оролдож байсан болхоор, энэ мэдлэгээ ашиглаж өөрийнхөө байдалыг засаж чадах байх гэж бодож байсан юм. Гэтэл ямар нэгэн дотоод мөн чанарын гүнзгий зүйл дутагдаад, сурсан мэдлэг маань нэг бол тархины өвчлөлийн тухай, эсвэл дээд оюун ухааны ажиллагаа руу хандсан зүйлс байсанаас, дотоод мөн чанарын зүйлс дутуу санагдаж байсан. Нэг номын дэлгүүрт явж байгаад, Австралийн алдартай одон орон судлаач эмэгтэйн бичсэн арван хоёр ордны мөн чанар

Б.Өлзийсайхан: “Монгол Улсын хөгжилд хүүхэд бидний оролцоо” уралдааны шагналын сан 2 сая төгрөг11 сар 9. 9:32

ЕБС-ийн XI-XII ангийн сурагчдын дунд “Монгол Улсын хөгжилд хүүхэд бидний оролцоо” сэдэвт сэдэмж бичлэгийн уралдааныг зарлаад байгаа билээ. Тус сэдэмж бичлэгийн уралдааны талаар Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн харьяа Билиг дээд сургуулийн захирал Б.Өлзийсайханаас тодрууллаа.

Ж.Амарсанаа: Монголчууд тун удахгүй элэг биш ходоод гээд явдаг болох нь11 сар 6. 11:29

Үйлдвэрийн аргаар шарж боловсруулсан боов боорцог, хоол, бялуу, тос тосон бүтээгдэхүүн, маргарин, жигнэмэг, зарим төрлийн сүүн бүтээгдэхүүн, вафли, бэлэн гоймон, зайрмаг, чипс, хүүхдүүдийн хамгийн их идэх дуртай шарсан төмсөнд транс тос маш ихээр агуулагддаг. Транс тосыг нэг удаа идэхэд л бие организмаас хоёр жилийн дараа гадагшилдаг хэмээн монголчуудад анх мэдүүлж, сурталчилж байсан хүн бол Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа.

Ц.Банзрагч: Ой модны аж үйлдвэрийн яам, Ус цаг уурын удирдах газрыг нэгтгэж Байгаль орчныг хамгаалах яам бий болсон11 сар 3. 17:31

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны зөвлөх Байгаль орчны гавъяат Ц.Банзрагчтай ярилцлаа. -Байгаль орчин, аялал жуулчлалын яамны анх үүсгэн байгуулагдаж байсан түүхээс сонирхуулаач? -Манай яам харьцангуй залуу яам гэж ярьдаг ч хоёр төрийн нүүр үзсэн. Яагаад гэвэл манай яамыг байгуулах анхны шийдвэр гарч байх үед Бүгд Найрамдах Монгол Ард Улс гэдэг байсан. Тэр үед Ардын их хурлын тэргүүлэгчдийн 1987 оны 12 сарын 9-ний өдрийн зарлигаар байгуулагдаж байсан. Ид ардчилал яригдаж байсан ч Монгол Улсын шинэ үндсэн хууль батлагдаагүй байсан. Тэр үеэс монголчууд байгаль орчны бодлогыг, эдийн засгийнхаа бодлогын өмнө тавихгүй болохгүй нь гэдгийг ойлгосон үе.  

Э.Энхбат: Эрчүүдийн өөрийгөө хэн бэ гэдгийг сорьж үзэх газар11 сар 2. 15:58

Өргөсөн тангарагтаа эзэн нь болж, дүрэлзэн асах гал, хуйрнан шуугих ус, тал хээрийг бүрхсэн их түймэр, гамшиг осолын аюулыг сөрж явдаг “баатрууд” бол Онцгойгийнхон. Онцгой байдлын албаныхан нэгэн хүн мэт ажиллаж, энхийн цагт эх орныхоо төлөө, хүн ардынхаа төлөө ажиллаж хөдөлмөрлөж явдаг эрхэм хүмүүс. Онцгой баыдлын албаныхан хэрхэн ажилладаг олон ч удаа харж, тэднээр бахархаж явсан үе цөөнгүй байсан. 

Э.Содномжамц: Бүх асуудал нь шийдэгдсэн хоёр барилга хоёрхон үг бичээгүй гэсэн шалтгаанаар зогсчихоод байна10 сар 30. 16:35

Японы Улсын Засгийн газар манай улсад 174.4 тэрбум төгрөгний буцалгүй тусламжаар орчин үеийн тоног төхөөрөмжтэй иж бүрэн эмнэлэг барьж өгнө. Энэ төслийг дагалдуулан АШУҮИС-ийн цогцолбор байгуулахаар ажиллаж байна. Гэтэл бүх асуудал шийдэгдсэн энэ төсөлд хамрагдах хоёр барилга газрын зөвшөөрөл авахдаа орхигдсон хоёр үгнээс болж зогсчээ. Хэрэв энэ төсөл хэрэгжвэл нийслэлд сургууль, цэцэрлэгийн зориулалтаар ашиглах 21,5 мянган квадрат метр талбайтай бэлэн барилга улсад шилжин ирнэ. Энэ талаар АШ

Н.Баасандорж: Намайг хэвлэх үйлдвэртээ хянагчаар ажилд авчихаасай10 сар 28. 12:37

Нийслэлчүүд төдийгүй хотын төвөөр явж байсан гадаадын хүмүүс ч санахаар Төв шуудангийн ном зардаг ахыг мэдэхгүй хүн ховор биз ээ. Түүнээс машин замаар явж байгаа жолооч цонхоор ном асууна. Өөрт байгаа бол үнийг нь хэлж, хэрэв байхгүй бол хаанаас сураглахыг нь хэлээд өгнө. Түүний хажуугаар өнгөрсөн хүн бүр номыг нь харж, зарим нь түр саатан ямар нэгэн ном асууна. Хүн болгонд тохирсон хариулт өгч яг л номын лавлах шиг л бүгдийг хэлнэ. Тэр саяхан Монгол улсын ерөнхийлөгчтэй уулзаж, ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийн талаар маш чухал санал дуулгаж чадсан гэнэ лээ. Ингээд Н.Баасандорж ахтай уулзаж, сонирхолтой олон сэдвээр ярилцсанаа хүргэж байна.

Э.Отгонбаяр: Элсэн гэрийг барихад 1600 шуудай элс орсон10 сар 26. 9:43

Байгаль дэлхийн баялагийг зөвөр ашиглаж, өөрсдийн нөөц бололцоог ашиглан ая тухтай амьдарч болох орчин үеийн шийдэл бүхий тохижилттой гэр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Халив багт баригджээ.  Хүсвэл ямар ч материал ашиглаг өргөө цагаан гэртэй болох боломжтой гэдгийг тэд харууллаа. Ингээд “Ээж охидын бүтээл” хэмээн цахим хуудсанд нийтлэгдэж олон хүний талархал хүлээж буй хоёр өрөө орчин үеийн монгол гэрийг барьсан Э.Отгонбаатартай холбогдож цөөн асуултад хариулт авсан юм.

С.Мөнхтүвшин:Өмнөд бүсэд 31 орны 1000 гаруй гадны иргэд ажиллаж, амьдарч байна10 сар 24. 14:21

Гадаадын иргэн, харьяатын газраас боомт, орон нутаг дахь газар, хэлтсийн албан хаагчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, шинэ мэдээллээр хангах зорилготой мэргэшүүлэх сургалтыг тогтмол зохион байгуулж байна. Энэ намрын хоёр дахь ээлжийн сургалтын үеэр боомт, орон нутагт олон жил ажилласан, мэргэшсэн албан хаагчдын нэг Өмнөд бүс дэх газрын мэргэжилтэн С

Тэмдэг, тэмдэглэгээг зөв газарт байршуулвал талбай дээр ажиллаж байгаа ажилчдын амь насыг аврах боломжтой10 сар 24. 9:58

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Хөдөлмөрийн нөхцлийн мэргэжилтэн Т.Түвшинзултай аюулгүй ажиллагааны тэмдгийн хэрэглээний талаар ярилцлаа. -Аюулгүй ажиллагааны тэмдгийн ерөнхий ойлголтыг бидэнд өгөхгүй юу.  Тухайн ажилтан аюулгүй ажил хөдөлмөр эрхлэхэд аюулгүй ажиллагааны тэмдэг, тэмдэглэгээ чухал нөлөөтэй байх? -Аюулгүй ажиллагааны тэмдэг нь аюултай, хортой хүчин зүйл бүхий орчинд үүсч болзошгүй аюулыг урьдчилан сануулах, анхааруулах, аюулгүй ажиллагааг хангах зорилгоор тодорхой үйлдлийг гүйцэтгэхийг заах, хориглох болон шаардлагатай мэдээллийг өгөхөд зориулагддаг

С.Дэлгэрцэцэг: Миний бүтээл монгол хүүхдэд л хүрч байвал боллоо10 сар 21. 7:31

Би энэ амьдралд өөрийн гэсэн мөрөө үлдээхийн төлөө оюунаараа хөдөлмөрлөж, хийж байгаа ажилдаа шантралгүй маш их зорилго, хүсэл тэмүүлэлтэй явдаг. Би мэргэжилдээ хайртай, үнэ цэнэтэй болгохын төлөө хүүхдүүдтэй олон сайхан бүтээлийг бүтээж туурвиж байна.

М.Ахмет Язал: Түрэг гэсэн чулуун бичээсийг Турк хүн бүр харахыг хүснэ10 сар 19. 9:32

Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Ахмет Язал өчигдөр /2017.10.18/ хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчидтэй уулзаж, тэдний сонирхсон асуултад хариулт өгсөн юм.   

М.Такаока: Монголд хувь хүн маш мундаг, Японд багаараа чадвараа хөгжүүлдэг10 сар 18. 9:59

Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока өчигдөр “Элчин сайд ба сэтгүүлчид Зангиагүй уулзалт”-ыг зохион байгууллаа. Уулзалтын эхэнд тэрбээр “Юуны өмнө өнөөдөр цаг заваа гарган хүрэлцэн ирсэн Монголын залуу сэтгүүлчдэд талархал илэрхийлж байна. Аливаа улс оронд хэвлэл мэдээллийн салбарынхан чухал үүрэг гүйцэтгэдэг хүмүүс юм.

Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт ирэх сарын 1-ээс эхэлнэ10 сар 17. 15:46

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй Монгол Улсын Засгийн газрын бодлогын хүрээнд нийслэлийн бүх дүүрэг болон аймгийн төвүүд, 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын айл өрхүүдийн хэрэглэсэн цахилгааны шөнийн тарифыг 11 дүгээр сарын 1-ээс эхлэн 50-100 хувь хөнгөлөх гэж байгаатай холбогдуулан УБЦТС ТӨХК-ийн Борлуулалтын бодлогын хэлтсийн дарга Ц.Энхсайхантай ярилцлаа. - Нийслэлийн хэмжээнд энэ жил гэр хорооллын хэчнээн айл өрх шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагдах вэ? - Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь нийслэлийн 6 дүүргээс гадна Налайх, Багахангай дүүрэг, Төв аймгийн 16 сумын айл өрх, аж ахуйн нэгжүүдийг цахилгаан эрчим хүчээр хангадаг. Засгийн газрын тогтоолын дагуу 50 болон 100 хувийн хөнгөлөлтөд хамрагдах манай компанийн 130580 (10 дугаар сарын 1-ний дүн) айл өрх хэрэглэгч байна

ХАБЭА-н боловсролыг хүүхдэд багаас нь олгох хэрэгтэй10 сар 17. 13:39

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн ХАБСХ-сан мэргэжилтэн М.Булгантамиртай ярилцлаа. -Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хичнээн сургалтын байгууллага байна вэ? -Монгол улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 99 сургалтын байгууллага хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрээс 22 нь орон нутагт, үлдсэн нь Улаанбаатар хотод байна

"Тоос, тоосонцор нь уушги, зүрхний өвчлөл, нас баралтын нэг хүчин зүйл болдог"10 сар 16. 11:24

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Эрүүл ахуйч Ц.Цэнд-Аюуштай тоос, тоосонцор нь хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар ярилцлаа. -Сүүлийн үед тоосны харшилтэй хүмүүс ихсэх боллоо.  Тоос, тоосонцор нь хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар дэлгэрэнгүй тайлбар өгөөч?  -Хүний хамгийн үнэ цэнэтэй зүйл бол мэдээж эрүүл мэнд шүү дээ. Өдөр тутмын хэвийн үйл ажиллагаанаас үүдэж хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлүүд бий болж байна

С.Сайханбаяр: Дэлхий бидэнд ойрхон байна, зүгээр л эрэл хайгуул хий10 сар 14. 7:40

Хэдхэн жилийн өмнө зүгээр л бодож явсан бодол минь өнөөдөр зөвхөн монголдоо гэлтгүй дэлхийн улс орнуудад эх орноо таниулах, сурталчилах боломж болон бодит биелэлээ олсонд баяртай байна. Бид цэвэр экспортын мөнгийг эх орондоо оруулж ирж эхэлсэн. Энэ бүхэн жижигхэн юм шиг мөртлөө том юмны эхлэл. Том тулаанд ялахыг хүсвэл жижиг жижиг тулаанд ялах ёстой. Жижиг тулаанд ялж байгаа энэ баяр хөөр миний том тулаанд ялах итгэл үнэмшил. Монголчууддаа хандаж хэлэхэд дэлхийн зах зээлээс хэдүүлээ эх орондоо хэрэгтэй бүхнийг авчирья хэмээн НААД брэндийг үндэслэгч, “Талын эзэн” компанийн Гүйцэтгэх захирал С. Сайханбаяр өгүүлж байсан юм. Түүнтэй хийсэн ярилцлагыг таалан болгооно уу.

Шинэ мэдээ

Ямх охид шиг эрчүүд яасан ч олон болоов дээ11 сар 18. 18:00Кюүшюү башё: Япон ёкозүна Кисеносато гурав дахь ялагдалаа хүлээлээ11 сар 18. 17:47Чихрийн шижин өвчнийг 2 сарын дотор эдгээх нууц жор11 сар 18. 17:21Нэг л амьдрах хорвоо11 сар 18. 16:39Харүмафүжи Д.Бямбадоржийн талаар мэдээлэл цуглуулахаар японы сэтгүүлчид монголд иржээ11 сар 18. 16:35НӨАТ-ын азтангууд маргааш тодорно11 сар 18. 15:58Өчигдөр мал нядалгаан дээр очлоо11 сар 18. 15:56Та хэр үнэнч вэ?11 сар 18. 14:35Форбес сэтгүүлээс гаргасан хүчирхэг 10 эмэгтэйн зөвлөгөө11 сар 18. 14:3030 наснаасаа хойш БИЗНЕСИЙН салбарт ӨНДӨР амжилтанд хүрсэн 8 ХҮН11 сар 18. 14:20Монгол бахархалын өдрийн барилдаанд чансаа өндөр 128 бөх зодоглоно11 сар 18. 14:20Хилийн түгжрэл Монголын нүүрсний эцсийн найдварыг алдагдуулж байна11 сар 18. 14:10Антибиотик УУХ гэж байна уу?11 сар 18. 14:00Жаргал жаргалыг л дагуулдаг11 сар 18. 13:55Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийгдлээ11 сар 18. 13:50Эр нөхрөө хүндлэхгүй байх нь асар муу үр дагавартай11 сар 18. 13:43Монголын хоёр сумочийг зориудаар хагаралдуулж, харүмафүжиг гүтгэжээ11 сар 18. 13:40Д.Хаянхярваа МАН-ын үе үеийн удирдлагуудтай уулзлаа11 сар 18. 13:33Аргентины шумбагч хөлөг сураггүй болж, хайх ажиллагаанд НАСА нэгдэв11 сар 18. 13:33Торгууд Дамбийжанцангийн тухай11 сар 18. 13:30Аав байх уу, эцэг байх уу гэдэг эр хүн таны сонголт...11 сар 18. 13:23Э. Цоомоо: Би хамтлагаа бутарч, тарна гэж хэзээ ч бодож байгаагүй11 сар 18. 13:20Танилц: Энэ өвлийн цаг агаарын төлөв11 сар 18. 13:13Б.Солонго ”Миний амраглалцана уу, сексдэнэ үү, чамд хамаа байхгүй”11 сар 18. 13:10Маргааш хилийн боомтууд амарна11 сар 18. 13:00"ЗЭРЛЭГ" 18-р хэсэг /Зөвшөөрөлтэй/11 сар 18. 12:53"ЗЭРЛЭГ" 17-р Хэсэг /Зөвшөөрөлтэй/11 сар 18. 12:49Туркт цэргийн атташе суулгахаар судалж байна11 сар 18. 12:45Н.Төгсцогт тулаандаа бэлэн11 сар 18. 12:37М.Уранцэцэг хүрэл медаль авчээ11 сар 18. 12:35
© 2008 - 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.