3-р сарын 27
13 цаг 00 минут

Мадейра арлын нисэх онгоцны буудлыг Роналдугийн нэрэмжит болгоно

МОСКВА./TASS/. Португалын Мадейра арлын нисэх онгоцны буудлыг тус улсын хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчин, Испанийн “Реал” клубын тоглогч Криштиан Роналдугийн нэрэмжит болгох ёслолын ажиллагаа 3 дугаар сарын 29-нд болно. Энэ тухай Daily Mail сонинд мэдээлжээ.

Тус нисэх онгоцны буудлыг өөрчлөн нэрлэх тухай өнгөрсөн оны зун зарлаж байсан бөгөөд “Мадейра Криштиан Роналдугийн нисэх онгоцны буудал” гэж нэрлэх юм. Арал дээр мөн хөлбөмбөгчний музей, түүнд зориулсан хөшөө баримал байдаг ажээ. 

Баасан гарагт тус нисэх онгоцны буудлын барилгын нүүрэн талд Мадейра арлын уугуул оршин суугч Роналдугийн зураг бүхий шинэ сүлд тэмдгийг байрлуулна. 

Гэтэл нисэх онгоцны буудлын нэрийг өөрчлөх болсонд дургүйцэх хүмүүс ч олон байгаа аж. Тухайлбал, Португалын орон нутгийн захиргааны байгууллагуудын департаментын гишүүд сэтгэл дундуур байгаагаа нуусангүй, учир нь тэдний үзэж байгаагаар, орон нутгийн эрх баригчид эрх мэдлээ хэтрүүлсэн байна. Үүнээс гадна, Мадейра арлын 5 мянга орчим оршин суугчид нисэх онгоцны буудлын нэрийг өөрчлөхийг эсэргүүцсэн өргөх бичигт гарын үсгээ зуржээ.

Дээрх шийдвэр нь нисэх онгоцны буудлыг хөлбөмбөгчний нэрэмжит болгосон анхны тохиолдол биш юм. Урьд нь Белфастын нисэх онгоцны буудлыг Английн “Манчестер Юнайтед” клубын тоглогч Жорж Бест-ийн нэрэмжит болгосон юм.

О.Барс 

montsame.mn

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

“Гайхамшигт аялал” аяны эхний 5 тохирлын эзэд Бали арлаар аялах батламжаа авлаа11 минут 46 секундын өмнөАварга цолыг тэрбум төгрөгийн найраагаар авсан гэх яриа яагаад гарав17 минут 9 секундын өмнөЛ.Өнөрчимэг: Ерөнхийлөгч өө! Гавьяатыг минь өгөөч, гуйж байна…22 минут 13 секундын өмнөОБЕГ: Үер, усны аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна26 минут 11 секундын өмнөНууц баазыг харь гаригийн ангуучдаас хамгаална гэв31 минут 53 секундын өмнөЖонш баяжуулах үйлдвэрийн хамгаалагч усан санд живж амиа алджээ37 минут 8 секундын өмнөДе Йонг 21 “татав”41 минут 59 секундын өмнө Засгийн газар Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцлээ50 минут 23 секундын өмнөАймгуудын наадамд хэн түрүүлэв56 минут 40 секундын өмнөАжлын хэсгүүдийн хэлэлцэх асуудлууд1 цаг 3 минутын өмнөОн гарсаар 89 удаагийн ой, хээрийн түймэр гарчээ1 цаг 8 минутын өмнө"Цэцэг төв"-ийн уулзварыг өнөөдрөөс эхлэн гурван хоног хаана1 цаг 19 минутын өмнөНаадмын амралтын өдрүүдээр 15 хүн усанд осолдож нас барсан байна1 цаг 30 минутын өмнөГолд машинаа угаасан тохиолдолд сая төгрөгөөр торгоно1 цаг 37 минутын өмнөД.Нарангэрэл: Хоолны хордлогын үед их хэмжээний шингэн зүйл уух нь зүйтэй1 цаг 58 минутын өмнөМуудсан өндгөөр үйлчилж байсан цайны газрыг илрүүлжээ2 цаг 15 минутын өмнөХөвсгөлд үерийн улмаас автомашины дугаараа гээсэн иргэд цагдаагийн газраас авах боломжтой2 цаг 22 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд2 цаг 33 минутын өмнөӨнөөдөр хоёр дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ2 цаг 45 минутын өмнөБаярын өдрүүдээр 2739 кг хуванцар сав ангилан ялгажээ2 цаг 58 минутын өмнөЗүүн бүсийн хурд энэ сарын 27-28-нд болно3 цаг 2 минутын өмнөЕРӨНХИЙЛӨГЧ: УИХ-ын гишүүдийн тоог 108, хугацааг 5 жил болгох санал хүргүүлжээ3 цаг 14 минутын өмнөЗам тээврийн ослын улмаас орон нутагт 1 хүний амь нас хохирчээ3 цаг 19 минутын өмнөЦэцэрлэгийн цахим бүртгэл ирэх даваа гарагт эхэлнэ3 цаг 24 минутын өмнөЗах, худалдааны төвүүд өнөөдрөөс хуваарийн дагуу ажиллана3 цаг 38 минутын өмнөӨнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай3 цаг 51 минутын өмнөНаадам өндөрлөж, ҮНДСЭН ХУУЛИЙН хоёрдугаар хэлэлцүүлэг эхэллээ4 цаг 22 минутын өмнөНаадмын хоёр өдөр монголчууд 606 шинэ хүнээр бүл нэмжээ4 цаг 32 минутын өмнөӨнөөдрийн зурхай5 цаг 17 минутын өмнөЦаг агаарын мэдээ5 цаг 33 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.