4-р сарын 4
8 цаг 00 минут

SOS: Хар тамхи удмын санд нөлөөлж байна

Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газраас хар тамхи, мансууруулах бодисын асуудлаар Төрийн бус байгууллагуудтай хамтарч өчигдөр “Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх ажилд төрийн бус байгууллагын оролцоо”сэдэвт  хэлэлцүүлэгийг зохион байгууллаа.

Уг хэлэлцүүлэгээр энэ төрлийн гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, хар, тамхи мансууруулах бодистой тэмцэх ажилд төрийн бус байгууллагуудын оролцоог хэрхэн нэмэгдүүлэх, цаашид хамтран ажиллах арга замын тухай нээлттэй ярилцаж, санаа оноогоо хуваалцсан юм.

Дэлхий дахинд 200 гаруй сая иргэн хар тамхийг идэвхтэй хэрэглэдэг гэсэн судалгааг НҮБ-аас гаргасан байдаг. Тэгвэл Монголд хийсэн хоёр судалгаа байгаа. Нэг судалгаа нь 74 мянган иргэн, нөгөөх нь 90 гаруй мянган иргэн хар тамхи хэрэглэдэг гэх. Хэрэглэгчдийн дундах судалгааг хараад үзэхээр 19-29 насны залуус байдаг. Дийлэнх нь эрчүүд. Боловсрол, нийгмийн ангиллалын байдлаараа дээшээ доошоо янз бүрийн хүмүүс байдаг аж.

Хар тамхи мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн нөхцөл байдал, шалтгаан, урьдчилан сэргийлэх ажилд ТББ-ын оролцоо сэдвээр ХТТГ-ын мөрдөх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Л.Төгс-Ухаан мэдээлэл өглөө.

Тэрбээр сүүлийн гурван жилийн хугацаанд хар тамхи, мансууруулах төрлийн бодистой холбоотой гэмт хэрэг өссөн. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа болон шийтгүүлсэн хүмүүсийн тоо өссөн гэдгийг онцолсон юм.

Монгол Улс хоёр том гүрний дунд оршдог. Гадаад харилцааны яамнаас өгсөн мэдээллээр манай улсын иргэд 2006 оноос хойшхи байдлаар БНХАУ-д 94, ОХУ-д 5, Казахстанд 3, Германд 1, Малайзад 5, Унгарт 3, Грект 1, Болгарт 1 Бангладешт 3, Словакт 1 зэрэг нийт 117 хүн энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож шалгуулснаас тээвэрлэсэн 13, хадгалсан 15, хилээр нэвтрүүлсэн 41, хэрэглэсэн 39, бусдад дамжуулсан нэг иргэн тус тус шүүхээр ял шийтгэгджээ.

Манай улсад одоогийн байдлаар урд хөршөөс хоёр төрлийн мөс, ОХУ-аас химийн аргаар боловсруулсан цэцэгт бодисыг оруулж ирдэг байна. Түүнчлэн гурван жилд бүртгэгдсэн хар тамхитай холбоотой хэргийг авч үзвэл, хадгалсан, хил нэвтрүүлсэн, тээвэрлэсэн, борлуулсан, олж авсан гэх хэргээр 1112 хүн холбогдсон байна.

2015 онд 79 хэрэг, 201 гэмт үйлдэлд 169 хүн, 2016 онд 109 хэрэг, 250 үйлдэлд 224 хүн, 2017 оны эхний гурван сарын байдлаар 30 хэрэгт 73 хүн холбогдон шалгуулж байна. Насны хувьд 19-25 насны залуус. Сүүлийн 3 жилийн байдлаар 0-18 насны хүүхдүүд буюу насанд хүрээгүй хүүхдийн тоо 2 дахин өсчээ.

Ш.Лхагвасүрэн: Манайд 271 хүн эмчлүүлэхээр хандсан

Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийн захирал Ш.Лхагвасүрэн “Хар тамхи, мансууруулах бодисын ойлголт, ангилал, хор хөнөөл” гэсэн сэдвээр мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Сүүлийн үед хар тамхины хэрэглээ маш өндөр харагдаж байна. Өнгөрсөн онд оюутнуудын дунд судалгаа хийж үзлээ. Тэдний дунд бүр илүү өсөлттөй хэрэглэгч болсон байх жишээний. 2011 онд Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс хийсэн судалгаагаар манайд 90 мянган хэрэглэгч бий гэж үзсэн. Тэгэхээр асуудал үндэсний аюулгүй  байдлын хэмжээнд хүрчихжээ гэж ойлгож болно. Сургуулиараа, анги хамт олноороо хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглэж байгаа тохиолдол байна. Гэвч хууль бус хэрэглээ учраас тийм амархан илэрдэггүй. Судалгаагаар 620 хүн хэрэглэсэн гэх. Өнөөдрийн байдлаар манай төвд эмчлүүлэхээр 271 хүн хандсан байна” гэв.  

Түүнчлэн хар тамхи мөн биш эсэхийг мэдэхгүй хэрэглээд эрүүл мэнд, амь насаараа хохирох золгүй байдал гарсаар байна. Хамгийн сүүлд гэхэд 15 давхраас хар тамхи хэтрүүлэн хэрэглэсэн үедээ унаж амиа алдсан хэрэг гарсан. Мөн Хан-Уул дүүрэгт 15 настай гурван хүүхэд хэтрүүлэн хэрэглээд нэг нь эмнэлгийн тусламж авч чадалгүй амьсгал хураасан.

Хар тамхи хэрэглэсэн хүмүүс эрсдэл өндөртэй байдаг. Тухайлбал, амь насаа хорлох, судсаа ханах, сэтгэл гутралаа дийлэхгүй өөрийгөө боомилох зэрэг эрсдэлүүдийг дагуулдаг байна. Тэгэхээр хар тамхины хэрэглээ маш аюултай гэдгийг ирээдүй болсон хүүхдүүддээ зөвөөр ойлгуулж таниулах нь маш чухал байна, эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгч нараа.

Хэрэглэгч хүн насан туршдаа өөрийгөө зовоодог. Тиймээс зовж байгаа зовлонгоосоо ангижрах хүсэл зорилготой нэг нь дээрх төвд ханддаг байна. СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлсэн хүний тоо сүүлийн хоёр жилд өссөн харагдана.

2015 онд хар тамхи, мансууруулах төрлийн бодист донтож эмчилгээ хийлгэсэн хүний тоо 22 байсан бол 2016 онд 40 болтлоо өссөн байна. Нэг хүн 8 төрлийн мансууруулах бодис хэрэглэж үзсэн тохиодол бүртгэгдэж байжээ.

Б.Түмэнбаяр: Хууль хүчний байгууллага болон ТББ-уудын уялдаа холбоо муу байна

Төрийн бус байгууллагууд хар тамхитай тэмцэх оролцоог нэмэгдүүлэх талаар ямар бодлого баримталж, ямар ажил хийдэг талаараа “Зөв мэдлэг, гэрэлт ирээдүй” ТББ-ын тэргүүн Б.Түмэнбаяр

“Хар тамхины донтолттой тэмцэх асуудал өөрөө тухайн улс орны чухал сэдвүүдийн нэг байдаг. Энэ сэдвийн хүрээнд ТББ-ууд төрийн байгууллагуудын харж амжаагүй сэдвийг хамгийн түрүүнд олж хардаг. Тэгээд тухайн орныхоо төр засгийн байгууллагуудтай хамтарч программ зохиож ажиллаж байна. Мэдээж урьчилан сэргийлэх, засан сэргийлэх, танин мэдүүлэх чиглэлээр голлон ажилладаг. Мөн тухайн орны хар тамхитай тэмцэх хөтөлбөрийг боловсруулахад бид бүхэн гар бие оролцдог. Түүнчлэн манай байгууллага хар тамхинд донтсон хүмүүстэй ажиллах, ар гэрийнхэнд нь туслах, сэтгэлзүйн зөвлөгөө өгөх зэргээр ажилладаг.

-Хар тамхи, мансууруулах төрлийн бодисоос урьдчилан сэргийлэх чиглэлээр яг ямар ажил хийх ёстой вэ?

-Олон жишээ бий. Манайд хамгийн түрүүнд хэрэглэгч нарыг донтолтойгоо тэмцэхэд, даван гарахад авах ёстой туслалцааг нь хууль зүйн байгууллагаас ямар нэгэн дарамт шахалтгүйгээр, гэмт хэрэгт холбогдуулахгүйгээр тусалдаг байх ёстой. Яагаад гэвэл хэрэглэгч гэдгээ зарлаж чадахгүй.  Тэгэхээр нуугдмал, цаанаа өөр ангиллыг үүсгээд байдаг.

-Төрийн бус байгууллагууд хууль хүчний байгууллагуудтайгаа хэр уялдаа холбоотой ажилладаг вэ?

-Барууны хөгжилтэй орнуудтай харьцуулахад хангалттай биш. Тэгэхээр уялдаа холбоо дутмаг гэж хэлнэ.

Интернет орчин, кино, цахим хуудас хүүхэд залуусыг уруу татаж байна

Сүүлийн үед интернетийн замбараагүй хэрэглээ, хэвлэл мэдээллийн эерэг сөрөг мэдээллийг залуус ямар ч шүүлтүүргүй авч, уншиж байна. Хар тамхитай холбоотой мэдээлэл ил задгай цацагдснаас болж өсвөр насныхан, залуучууд сонирхох, өдөөгдөх уруу татагдах зэрэг асуудал ар араасаа гарч байгааг үгүйсгэхгүй юм.Тодруулбал, интернет, чат, тв-ийг ашиглаж хууль бус эргэлтэнд татан оролцуулдаг байна. Тухайлбал, өндөр цалинтай ажилд зуучилж өгнө хэмээн хууран мэхлэх замаар авч яваад хар тамхи тээвэрлүүлдэг аж. Түүнээс гадна сүүлийн үед гаргаж байгаа уран сайхны кинондоо насны хязгаарыг зааж өгөх ч юмуу, эсвэл хязгаарлаж өгөх ёстой гэдгийг Гэр бүл, хүүхэд хөгжлийн залуучуудын газраас анхааруулав.

Хар тамхи хэрэглэж үзсэн хүүхдүүдийн хэлж буйгаар ихэнх нь цахим хуудас болон олон нийтийн сүлжээгээр олж авсан гэж мэдүүлжээ.

Хар тамхи, мансууруулах бодис эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх вэ

Хүний биед үзүүлэх хор уршиг нь өвчлөмтгий болгоно. Элдэв вирүсийн халдвар авах магадлал өндөр. Хорт хавдар үүсгэнэ, эрхтэн системд хүчтэй нөлөөлж биеийн зөөлөн эдийг “иддэг”. Тархины бүтцийг гэмтээнэ, хөгжлийн бэрхшээлтэй болгоно гэх мэтээр нөлөөлнө. Цаашлаад удмын санд өөрчлөлт орж, нөлөөлнө, уураг тархийг гэмтээж үхэлд хүргэх аюултай гэдгийг хэлэлцүүлэгт оролцож байсан эмч Б.Мөнхтуяа онцолсон юм.

Бүр цаашлаад тун хэтрүүлснээс болж амь насаа алдах аюултай ажээ.  

О.Сайхан

 

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.178.41Зочин   • 2017, 4 сарын 4. 13 цаг 39 минут

АН-ЫНХНЫ ХИЙСЭН АЖЛЫН ҮР ЭНЭ.

202.9.42.5Зочин   • 2017, 4 сарын 4. 12 цаг 41 минут

xexe ene neg elii balai yum bichig useg buren tailagdaagui baij yun ih yum shal shal hiih durtai ch yumbede

49.0.147.29!!!!   • 2017, 4 сарын 4. 10 цаг 31 минут

Mongol hun buhen ene ayuliin esreg soron zogsoh zag ni boljee !!! Ohid Howguudee hamgaalj halamjilj muu yumnaas bolgoomjluulzgaaya !!!

Шинэ мэдээ

Жэй Ло нүүрээ будах дургүй5 минут 39 секундын өмнөЦагаан сар ба хар хэл ам...10 минут 39 секундын өмнөП.Эрдэнэзаан: Өнөөгийн нийгэмд хотын, харилцааны, сэтгэхүйн соёл яригдаж байна15 минут 39 секундын өмнөПарисын Гранд сламд манай 21 жүдоч оролцоно20 минут 39 секундын өмнөЗуун айлын уулзвараас 32-ын тойрог хүртэлх замыг тавдугаар сараас тавьж эхэлнэ25 минут 39 секундын өмнөАфганистанд цэргийн цогцолборт халдлага болж 126 хүн амиа алджээ30 минут 39 секундын өмнөӨмнөговь аймагт H1N1 вирусын халдвараар нэг хүн нас баржээ 35 минут 39 секундын өмнөХятадын хүн ам 1 тэрбум 395 саяд хүрч өсчээ40 минут 39 секундын өмнөУнтахынхаа өмнө утсаа “маажих” нь ямар хортой вэ45 минут 39 секундын өмнөӨвөр Монголын анхны эстрадын дуучин Мөнгөнцэцэг50 минут 39 секундын өмнөӨдөр тутмын сонины тойм 1 сарын 2255 минут 39 секундын өмнөРоботууд ажиллах хүчний хомсдолыг зохицуулахад тусалж байна1 цаг 1 минутын өмнөЭнэ өдөр дэлхийн түүхэнд1 цаг 6 минутын өмнөМ.Помпео, Т.Коно нар ирэх сард уулзана1 цаг 11 минутын өмнөЦагаан гаа, нимбэгээр ядаргаа тайлах ШИДЭТ УС бэлтгэх арга1 цаг 16 минутын өмнөХятад улс 2019 оныг "Цэвэр агаартай байлгах тэмцлийн жил" болгов1 цаг 21 минутын өмнөӨнөөдрийн оргил барилдаан: Озеки Такаясү - Сэкиваке Такакейшо1 цаг 26 минутын өмнөХийн асуудлаар Орос, Украин болон ЕХ уулзалт хийнэ1 цаг 31 минутын өмнөГэрийн нөхцөлд хар батга арилгах зургаан арга1 цаг 36 минутын өмнөКолумбид терроризмын эсрэг жагсаал цуглаан өрнөжээ1 цаг 41 минутын өмнөҮндэсний үйлдвэрлэлийн үнийн талаар үйлдвэрлэгчид болон иргэд юу хэлэв1 цаг 46 минутын өмнөДэлхийн тэргүүлэх 26 тэрбумтны хөрөнгө 3.8 тэрбум хүний хөрөнгөтэй тэнцэнэ1 цаг 51 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд1 цаг 56 минутын өмнөМалайз улсад амь насаа алдсан Ш.Алтантуяагийн иргэний хэргийн шүүх хурал болно2 цаг 1 минутын өмнөАрабын улсууд Гаалийн холбоо байгуулахаар төлөвлөж байна2 цаг 6 минутын өмнөБНСУ-ын эмэгтэй тамирчин тэшүүрийн спорт дахь бэлгийн дарамтын талаар ярьжээ2 цаг 11 минутын өмнөГадаад паспорт ажлын тав хоногт гардаг болно2 цаг 21 минутын өмнөБайнгын хороо: Шанхайд консулын газар нээн ажиллуулах тогтоолын төслийг хэлэлцэнэ2 цаг 31 минутын өмнөЗурхайч А.Эрдэнэбат: Ерөнхийдөө жилийн ноён нуруу гайгүй гарч байгаа, жилдээ ялимгүй хямралтай2 цаг 41 минутын өмнө“Дундаж” хэмээх бөөрөнхийлөл буюу тодорхойгоос тойрох нь2 цаг 51 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.