2017 оны 4-р сарын 12
15 цаг 58 минут

Тархины эсийн эмчилгээ нь Паркинсоны өвчнийг анагаах найдвар төрүүлж байна

Тархины гэмтсэн эсийн оронд эрүүл эс суулгах аргаар Паркинсоны өвчнийг эдгээх буюу өвчин даамжрах үйл явцыг зогсоох шинэ аргыг олж чадсан гэдэгтээ эрдэмтэд итгэлтэй байна.

Паркинсоны өвчний улмаас гэмтэж устсан эсийн гүйцэтгэх үүргийг хүний тархинд шилжүүлэн суулгасан эс нөхөн гүйцэтгэх боломжтой гэж тэд үзэж байгаа аж.

Паркинсоны өвчний шинж тэмдэгтэй төстэй шинж тэмдгүүд илэрсэн хулганад эмчилгээ хийж үзэхэд туршилтын дүн сайн гарсан байна. Энэхүү эмчилгээг хүн дээр туршиж үзэхээс өмнө үүнтэй төстэй туршилт судалгааг маш олон удаа хийх ёстой юм.

"Nature Biotechnology" сэтгүүлд хэвлэгдсэн судалгаа нь хэдийгээр эхэн үед явж байгаа боловч маш их найдвар төрүүлж байна гэж мэргэжилтнүүд дүгнэжээ. Эмчилгээ аюулгүй эсэхийг, мөн астросит гэдэг хөрвүүлсэн эс нь Паркинсоны өвчний улмаас үгүй болдог допамин ялгаруулагч мэдрэлийн эсийн үүргийг гүйцэтгэж чадах эсэхийг эрдэмтэд сайтар нягтлах ёстой юм.

Допамин ялгаруулагч тархины эсүүд нь үхсэн байдаг тул Паркинсоны өвчтэй хүмүүс допамины дутагдалд орсон байдаг.

Ямар шалтгаанаар тархины эсүүд үхдэг нь тодорхой бус боловч допамины дутагдлын улмаас бие салгалах, хөдлөх, алхахад хүндрэл учрах зэргээр бие эрхтэний боломж хязгаарлагддаг ажээ. Эдгээр шинж тэмдгийг эмчлэх эмчилгээг эмч нар санал болгодог боловч үндсэн учир шалтгааныг нь өдийг хүртэл тогтоож чадаагүй хэвээр байна.

Допамин ялгаруулагч гэмтсэн мэдрэлийн эсийг тархинд тарих замаар шилжүүлэн суулгах арга замыг эрдэмтэд хайсаар байгаа юм. Харин хамгийн сүүлд судалгаа хийсэн олон улсын эрдэмтдийн баг эс шилжүүлэн суулгахаас өөр шинэ аргыг туршиж үзжээ.

Тэд тархинд байгаа эсийг дахин программчлахын тулд жижиг эсүүдийн нэгдлийг /коктейль/ ашигласан байна. Тэд хүнээс авсан астросит эсийн дээжийг лабораторийн аргаар жижиг эсүүдийн нэгдэлтэй нийлүүлж допамин ялгаруулагч мэдрэлийн эстэй яг адилхан биш боловч төстэй эсийг гарган авсан байна. Дараа нь тэрхүү эсүүдийн нэгдлийг хулганад тарьжээ.

Тархины эсийг дахин програмчилж, Паркинсоны өвчнийг эдгээх эмчилгээний энэ арга ихээхэн найдвар төрүүлж байна.

Х.Сарнай

Эх сурвалж: Монцамэ

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн ажил хаялтыг цагдаа нар дэмжжээ12 сар 11. 18:002019 оны ТРЭНД: Байгаль, ан амьтны шилдэг гэрэл зургууд12 сар 11. 17:556 тайчигчаар ирээдүйн эхнэрээ сольжээ12 сар 11. 17:50Жинхэнэ мэт 3D зургууд12 сар 11. 17:452020 онд трэнд болох жижиг байрны ИНТЕРЬЕРИЙН ШИЙДЭЛ12 сар 11. 17:40Алуурчин халим хөгширснийхөө дараа тугалнуудаа асардаг12 сар 11. 17:352019 оны ТРЭНД: Хамгийн халуухан клип12 сар 11. 17:302019 оны үгээр "тэд"-ийг нэрлэв12 сар 11. 17:25Сайн унтаж амрах нь эрүүл мэндэд маш олон талын ашиг тустай12 сар 11. 17:20“Шимэгч” шилдэг кино боллоо12 сар 11. 17:15Шанхайн “Disneyland”-ийн тасалбарын үнэд өөрчлөлт орно12 сар 11. 17:10Малчид, иргэдэд зориулсан мэдээ12 сар 11. 17:05Бүх л хүмүүс гялалзсан цагаан шүдтэй болохыг хүсдэг12 сар 11. 17:00Маскийг хэрхэн зөв хэрэглэх вэ12 сар 11. 16:55Францын оргилуун дарсны импортын үнийг нэмэгдүүлбэл хариу арга хэмжээ авахаа анхаарууллаа12 сар 11. 16:50Видео: 2019 онд YOUTUBE сайтаас хамгийн их хандалт авсан кпоп дуунууд12 сар 11. 16:45БНСУ-ын Элчин сайдын яамнаас АНХААРУУЛГА гаргалаа12 сар 11. 16:41Эцэг, эхчүүд хүүхдийнхээ гэмт хэрэг үйлдэх гол шалтгаан болдог12 сар 11. 16:40Миами Хит нэмэлт цагт Атланта Хаукс багийг буулгаж авлаа12 сар 11. 16:35“Дисней” кино компани 10 тэрбум ам.долларын ашиг олжээ12 сар 11. 16:30Хятадын төрийн дууллыг үл хүндэлсэн сагсчинг торгожээ12 сар 11. 16:25Ахмадын дэлхийн аврага шалгаруулах шатрын тэмцээнд дэд байр эзэллээ12 сар 11. 16:20Шинэ жилийн баярыг архигүй тэмдэглэхийг уриаллаа12 сар 11. 16:20Шинэ жилийн баяр ба дуучдын ханш12 сар 11. 16:15Танзани улсын ерөнхийлөгч 5.000 гаруй хоригдлыг өршөөлөө12 сар 11. 16:10Нисэх зурваст дрон орж агаарын тээвэрт саад болохоос сэргийлэх систем бүтээжээ12 сар 11. 16:05Жирэмсэн үед согтууруулах ундаа хэрэглэж болох уу12 сар 11. 16:00Б.Ганхуяг: Төр сайн менежер байж болохыг "Эрдэнэс-тавантолгой" компани харуулсан12 сар 11. 15:55БНХАУ газрын тос, хийн хоолойн үндэсний компани байгуулна12 сар 11. 15:50Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ12 сар 11. 15:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.