4-р сарын 20
8 цаг 00 минут

Монголын нүүрсний үнэ унавал Европын холбоо буруутай

Нүүрсний салбарт сайн мэдээ олон байгаа. Тэр бүхэн монголчуудад шинэ боломжийн тухай сануулга болон ирдэг.  Яагаад гэвэл нүүрс Монголын эдийн засгийн тулах цэгийн нэг  болсоор удаж буй. Байгаа юмаа зөв хөдөлгөж, үнэ хүргэж чадах эсэх нь бидний асуудал. Харин гадаад талдаа нар байнга ивээж, намираа хур шаагьж байдаггүй. Үнийн савалгаа, зах зээлийн эрэлт, өрсөлдөөн гээд олон хүчин зүйлийн саад тээг бий.  Дэлхий улам бүр глобалчлагдаж улс орнуудын эдийн засгийн харилцан хамаарал бүр ихээр ажиглагдаж байна. Нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргино гэдэг шиг.  Яг ийм жишгээр Евро комиссын энэ сарын эхээр гаргасан нэгэн шийдвэр хаа байгаа талын монголчуудын нүүр тахалдаг нүүрсний үнэд нөлөөлж мэдэхээр нөхцөл байдал үүсгэлээ. Энэ талаар өгүүлсү.

Дөрөвдүгээр сарын эхээр Европын холбоо Хятадын гангийн импортод  18.1-35.9 хувийн татвар оногдуулахаар шийдвэрлэлээ. Энэ шийдвэр таван жилийн турш хэрэгжинэ. Еврокомисс энэ шийдвэрээ “Демпингийн эсрэг арга хэмжээ” гэж тодотгож байгаа бөгөөд  Хятадаас импортолдог цувимал  болон хавтгай ган бүтээгдэхүүнд өндөр татвар ногдуулах болсноо мэдэгдсэн юм.  Демпинг гэдэг нь товчхондоо бол бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг өөрийн өртгөөс нь хямд худалдан борлуулахыг нэрлэдэг. Манай улс өмнөх Засгийн газрын үед Аж үйлдвэрийн яамнаас  санаачлан Демпингийн эсрэг хуулийн төсөл өргөн барьж байсан санагдана.

Энэ шийдвэр Европын холбооны 28 оронд хэрэгжинэ гэсэн үг. Ингэж  тооцохоор үүнийг дагасан эрсдэл БНХАУ-ын үйлдвэрлэгчдийг төдийгүй тус улсын гангийн үйлдвэрт коксжих нүүрс нийлүүлдэг Монголыг бас дайрна гэсэн үг. 

Евро комиссын татвар нэмэх энэ шийдвэрт Хятадын ган үйлдвэрлэгчид тэр дундаа “Bengang steel plates", "Handan iron&steel" зэрэг томоохон компаниуд өртжээ.  Хэрэв энэ шийдвэрээс шалтгаалан Европын холбооны улс орнуудад гангийн хомсдол үүсвэл Бразил, ОХУ, Иран, Украин зэрэг орноос импортлох боломжтой гэж тооцож байгаа аж.

Европын холбооны энэ шийдвэр гарсаны дараа  Хятадын Худалдааны сайд  энэ  явдалд маш их санаа зовниж байгаагаа илэрхийлэхийн хамт  “Европын холбоо энэ алдаагаа засах байх гэдэгт найдаж байна” гэжээ.  Мөн тэрбээр үндэсний компаниудаа хамгаалах шаардлагатай арга хэмжээ авахаа мэдэгдэв.

Хятад бол дэлхийн гангийн томоохон үйлдвэрлэгч бас хэрэглэгч. 2000 онд жилд 140 орчим сая тонныг үйлдвэрлэж байсан бол 2006 онд 419 сая тонн болтлоо өсч байв. Харин  ойрын таван жилд ган үйлдвэрлэлийн хэмжээгээ 150 сая тонноор бууруулахаар төлөвлөж буй юм. Тухайлбал 2017 онд 50 сая тонноор бууруулна гэсэн тооцоо байгаа. Гэтэл энэ  тооцооллыг Еврокомисс  Хятадын гангийн импортонд өндөр татвар ногдуулах шийдвэрээрээ ташуурдав бололтой. Жилд 100 сая тонноос илүү ган экспортонд гаргадаг улсын хувьд  энэ алхам хүндээр тусахаас аргагүй. 

Гэхдээ энэ бүхэн тэдний асуудал. Харин Европын холбооны шийдвэр дам утгаараа Монголын эдийн засагт сөрөг нөлөө авчрах магадлал маш өндөр. Хэрэв Европын орнуудад нийлүүлдэг Хятадын ган бүтээгдэхүүний хэмжээ багасвал тус улсын дотоод үйлдвэрлэлийн хэмжээ тэр хэмжээгээр буурна.  Хятадын зүүн хойт болон зүүн нутаг дэвсгэрт төвлөрсөн гангийн үйлдвэрүүд нь Монголын коксжих нүүрсний гол хэрэглэгчид юм. Өөрөөр хэлбэл тэнд үйлдвэрлэл явагдаж байвал манай нүүрс бэлэн зэлэн зах зээлтэй байдаг.  

Харин Хятадын гангийн үйлдвэрлэл буурвал Монголын коксжих нүүрсний эрэлт, үнэ аль аль нь уруудана. Тэгвэл тэр “буруутан” нь Европын холбоо болно гэсэн үг. Эдийн засаг гэгч ийм дам хамааралтай болжээ. Гэхдээ ийм глобал хамаарлаас  ашиг унагах уу, алдагдал үүрэх үү гэдэг нь  улс орнуудын удирдлагын  менежмэнтийн ур чадвараас л шалтгаална. Бизнест нэг хаалга хаагдаж байхад нөгөө хаалга нь нээгдэж байдгаараа онцлог.

П.Булган

 

34
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

34 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.72.245.122т   • 4 сарын 21. 9 цаг 15 минут

бүтээлч бус зөвхөн тайлбалагч хальт орчуулагч залуу үеийн давалгаа

112.72.11.67 ахмад геологич,   • 4 сарын 20. 20 цаг 51 минут

залуусаа гадаад оронд мөнгө оффшордохдоо гарамгай , баялаг бүтээхдээ усан толгойлоод байж таарахгүй

112.72.11.67 ахмад геологич,   • 4 сарын 20. 20 цаг 48 минут

залуусаа монголын бүх баялаг та нарын гарт байна монгол оронд ГАН үйлдвэрлсэн ч чадна , ган бөмблөг үйлдвэрлэсэн ч чадна, бензин солярка үйлдвэрлсэн ч боломж байна хийл дээ ажилдаа ороочдээ сонгууль болохоор бүгд л чаддг мэддэг гэж ярина бүгдээрээ дарга болох гээд байна уу монголын залуучууд ажиллаачээ гадаад оронд мөнгө оффшодохдоо сайн балаг өүтээх болохоор бүгд өмдандөө чачга тавина пурак залуус

182.172.52.213Зочин   • 4 сарын 20. 20 цаг 28 минут

Evropiin holboond buruugaa chiheed bhdaa yahav. Ene setgelgeeneesee salah heregtei. Yaj hugjih u

202.21.106.107yana   • 4 сарын 20. 19 цаг 43 минут

kazakstan uls mongol jil bur 50myangan tonn talh ogdog ter ni ch baihgui

202.21.106.107yana   • 4 сарын 20. 19 цаг 40 минут

hytadaas zahialsan medee bain shdee

202.21.106.107yana   • 4 сарын 20. 19 цаг 39 минут

medrel ym bichehee bolichih

202.21.106.119Зочин   • 4 сарын 20. 19 цаг 20 минут

Тэгвэл хурдхан шиг гангийн үйлдвэр бариад ган үйлдвэрлэедээ

183.234.119.2zochin   • 4 сарын 20. 18 цаг 30 минут

Gangiin uildver orosuudtai hamtraad barikh heregtei dee. Oros asuudaltai gehed Mongoliin uildver asuudalgui baikh buren bolomjtoi.

202.179.23.212Зочин   • 4 сарын 20. 18 цаг 24 минут

алтаар бороо орсонч ард түмний дээр дусахгүй

203.91.115.38бйй   • 4 сарын 20. 22 цаг 40 минут

Яг зөв

202.9.43.234Зочин   • 4 сарын 20. 17 цаг 47 минут

hyatadas gadagshaa

102.23.108.23Зочин   • 4 сарын 20. 17 цаг 34 минут

gargalgaatai mundag bichsen bna shuu manai ediin zasagchid sain unshij awsan bhda

202.131.243.190Зочин   • 4 сарын 20. 17 цаг 26 минут

эх орноо үйлдвэрлэл хөгжсөн сайхан улс болохыг хараад үхэх юмсаан

43.228.131.113Зочин   • 4 сарын 20. 17 цаг 25 минут

yund danda shuumjilj bdag yum ugaasaa hiij buteej chadahgui uls hudaldaj aw

202.179.25.71Зочин   • 4 сарын 20. 17 цаг 20 минут

buruug gadnaas bish dotoodoosoo l haih heregtei tegj suraad 76 g shaard ogtsruul hairiutslagiig shaard solongos uls shig

103.26.195.2Зочин   • 4 сарын 20. 17 цаг 19 минут

evlelden negdeed zutge zaluusaaa

43.228.131.113Зочин   • 4 сарын 20. 17 цаг 17 минут

мэдэх юм алгадаа төр засаг дэмжээд өгвөл ажлаад монгол улсынхаа зүтгээд байх залуус их л байгаа байх түүхий эдээр биш 2 догч 3 дагч боловсруулсан бүтгээдэхүүн л ядаж экспортлож баймаар юмдаа

202.131.243.190Зочин   • 4 сарын 20. 17 цаг 15 минут

zub asuudal hundsun bnada

43.242.242.6Зочин   • 4 сарын 20. 17 цаг 13 минут

zaluus idevhitei iim medeelluudiig unshaad eh orondoo medleg chadwaraa zoriulj bmaar yumda hii tomorch arhidaj ajilguidel yarih tsetserhsen l huuhduud bh yum

66.181.181.237Зочин   • 4 сарын 20. 17 цаг 14 минут

chi tiim lag yumuu

66.181.190.224Зочин   • 4 сарын 20. 17 цаг 11 минут

боловсон хүчин монголд байгаашдээ гангийн сайн үйлдвэр байгуулах юмсан дандаал түүхий эд гаргаж байх юм

102.23.108.23Зочин   • 4 сарын 20. 17 цаг 10 минут

hoyr horshoo tushihgui uur yah yum uhsen elentsegnii hyatadas haraat gej

202.21.113.238Зочин   • 4 сарын 20. 17 цаг 03 минут

зөв асуудал хөндөж бичсэн байнаа

65.49.68.166Lord   • 4 сарын 20. 13 цаг 24 минут

Ingeed l erguu yum bicheed l busdaas buruu haigaad unah yumaa neeree!!!Ooroo bolon oorsdoo ogt buruugui te????Busad l buruutai busdad buruu bgaa te???Boliod og l doo.Hedii boltol iim zan gargah yum be????

112.72.11.119Зочин   • 4 сарын 20. 12 цаг 18 минут

hi

150.129.143.183Аэрогеодези ХХК   • 4 сарын 20. 12 цаг 04 минут

Монголд Гангийн үйлдвэр баривал талбайн зураглал, кадастрын болон гүйцэтгэлийн зураг гэх мэт ажлуудыг нь үнэгүй хийж өгий.

202.179.24.120Зочин   • 4 сарын 20. 17 цаг 14 минут

chadahuu xhi dugaaraa uldeechihdee

202.9.43.234Зочин   • 4 сарын 20. 11 цаг 13 минут

Монгол улс эдийн засгаараа хятадын хараат байдалд орж байгаа харамсалтай байна. Хятадын улсын хараат байдлаас даруйхан гарах хэрэгтэй. Монгол улс түүхийгээр нь нүүрс хүдэр хоёроо гадагшаа хямд зараад байвал монгол улсад ямарч ашиггүй. Тиймээс нүүрс төмрийн хүдэр боловсруулаад ган болгон хувиргаад япон солонгос руу нэг тонныг нь 500 доллароос 1000 доллараар худалдах хэрэгтэй.

103.9.90.66Зочин   • 4 сарын 20. 9 цаг 53 минут

Харин бид энэ боломжийг ашиглах хэрэгтэй өөрөөр хэлбэл бид өөрсдөө гангийн үйлдвэр бариад европын холбоонд өндөр үнээр гангаа шахвал манай бүтээгдхүүн европын холбоонд татваргүй орох эрхтэй байгаа шүү дээ. Бид нар том улсуудын гаргасан шийдвэрт гоморхож суухын оронд ашигтай талыг нь хараад ажиллаж сурах хэрэгтэй байна.

202.21.113.238Зочин   • 4 сарын 20. 9 цаг 08 минут

Гангийн үйлдвэртэй улс орнууд л хөгждэг жишиг байдаг юм байна.Ган бол стратегийн бүтээгдэхүүн юм биш үү

1.25.118.116иргэн   • 4 сарын 20. 9 цаг 04 минут

энд тэнд мөнгө нуусан дураакууд ганц гангийн үйлдвэр эх орондоо барьчидаггүй юм байхдаа, өнхрөөд өгсөн ч үр хүүхэд нь үйл ажилын цааш нь аваад явна шдэ

66.181.190.224Зочин   • 4 сарын 20. 8 цаг 50 минут

Энэ чинь харин эсэргээрээ манайд гангийн үйлдвэрлэл хөгжих боломж нээж өгч байгаа юм бишүү

104.63.233.120Badam   • 4 сарын 20. 8 цаг 42 минут

Buruutan khaisan AMITAN baina

Шинэ мэдээ

Баяр баясгалан, ажлын амжилт, сэтгэл ханамжийг авч ирнэ40 секундын өмнөОУХМ боксчин Ж.Отгонжаргал БНСУ-д бусдад зодуулж, биеийн байдал нь хүнд байна1 минут 36 секундын өмнөМодель Амгаа жүжигчин Бямбаатай учир ургуулсан уу5 минут 32 секундын өмнөТрампад зүтгэх болсон Хоуп Хикс гэж хэн бэ10 минут 50 секундын өмнө13 жилийн өмнө гээсэн бөгжөө луувангийн ачаар олжээ14 минут 50 секундын өмнөУсайн Болт хөлбөмбөгт хүч үзэх үү?21 минут 16 секундын өмнөБ.Обамагийн жиргээ дээд амжилт тогтоов26 минут 48 секундын өмнөУлаанчулуутын хогийн цэгийг битүүмжиллээ30 минут 17 секундын өмнөМонголыг мөхөөх таван өгөөшийн арга35 минут 2 секундын өмнөАНХААР: Амь шигээ хайрладаг үр тань, амиа хорлох талаар бодож байгаа юм биш биз35 минут 35 секундын өмнө“Галт шорон” зоогийн газар37 минут 2 секундын өмнө10 мянга орчим сурагч гурван ээлжээр хичээллэнэ42 минут 4 секундын өмнөИрэх сарын нэгэнд хүлээлгэн өгөх зам засварын ажлын гүйцэтгэл дуусчээ43 минут 38 секундын өмнөБ.Хангай Япон улсын Парламентын дээд танхимаас зохион байгуулсан тэмцээнд түрүүлжээ48 минут 32 секундын өмнөШ.Алтанбагана "Цагдаагийн олимп"-ийн наадмын рекорд амжилтыг эвдлээ53 минут 9 секундын өмнөУдирдах Зөвлөлийн хурал дээр У.Хүрэлсүх буулт хийжээ58 минут 24 секундын өмнөД.Лүндээжанцан: Үндсэн хуулийн өөрчлөлтийг Ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэнэ1 цаг 4 минутын өмнөӨнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь1 цаг 8 минутын өмнөШуурайн Солонго: Цооногт1 цаг 12 минутын өмнөНэймарын шинэ хамгаалагч1 цаг 14 минутын өмнөШэрон Стоун эрс өөрчлөгдөв1 цаг 20 минутын өмнөЗасгийн газрын ээлжит хуралдаан 11.00 цагаас болно1 цаг 25 минутын өмнөМ.Шарапова-д US Open-д оролцох эрх олгожээ1 цаг 31 минутын өмнөЗүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг зөв "залж" болно1 цаг 41 минутын өмнөТэнгэр аргадаж, нутгийнхныг царайлчилсан нүүдлийнхэн1 цаг 51 минутын өмнө"Эмнэг сургагч" баримлыг бүтээсний 70 жилийн ой тохиож байна2 цаг 1 минутын өмнөСХД-ийн 22-р хороо хоёр шинэ цэцэрлэгтэй боллоо2 цаг 11 минутын өмнөҮс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй2 цаг 21 минутын өмнөУлаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан байна2 цаг 31 минутын өмнөМАН-ын УЗ-ийн хурлаас сонгуулийн үр дүнд үнэлэлт өгөх ажлын хэсэг байгуулав8 сар 16. 21:58
© 2008 - 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.