4-р сарын 20
10 цаг 20 минут

Б.Намтай эмч зөвлөж байна: Улаанбурхан өвчин

Та бүхний эрүүл энхийн төлөө Б.Намтай эмч зөвлөж байна...

  •  Анагаах ухааны доктор, дэд профессор 
  • Урт наслах арга зам нийгэмлэгийн тэргүүн
  • Эрүүл амьдрах ухаан судлаач
  • Дундад Улсын дорно дахины анагаах ухааны хүрээлэнгийн зөвлөх эрдэмтэн
  • Найрамдал эмнэлэгийн ерөнхий эмч 

 

Бид та бүхэндээ “Урт наслах арга зам” нийгэмлэгийн тэргүүн, “Найрам­дал” эмнэлгийн ерөнхий эмч, анагаах ухаа­ны док­тор Б.Намтай эмчийн 2014 онд гаргасан "ЗОНХИЛОН ТОХИОЛДОХ ӨВЧИН" номыг цувралаар хүргэж байна.

ӨРГӨЛ ҮГ 

Хүн амьд явахын утга учир нь эрүүл байж, жаргалтай урт удаан наслах билээ. 21-р зууны анагаах ухааны тэргүүн зэргийн асуудал нь өвдсөн хойно нь эмчлэх биш тэр хүнийг эрүүл байлгахад эрүүл мэндийг нь бэхжүүлэх, өвдөхгүй байх бүх боломжийг бүрдүүлэх юм. Эрдэмтэн мэргэдийн судалгаагаар хүн эрүүл аж төрөхөд удам зүй 10%, өвчин эмгэг 15%, байгаль орчин 20%, нийгмийн хүчин зүйл (цалин, байр, орон сууц, хувь хүний хооллолт, амьдралын төлөв байдал гэх мэт) 55%  хамааралтай байгааг тогтоожээ.

Хүн амыг эрүүлжүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх асуудлын гол цэг бол хүмүүст эрүүл мэндийн сурталчилгаа, хамгийн энгийнээр өвчин эмгэгийг зөв ойлгуулахад оршино. Тэгвэл АУ-ны доктор Бямбын Намтай эл номоороо дээрх асуудалд хариулт өгч чаджээ. Өөрөөр “Эрүүл амьдрах ухаан” номондоо өвчин эмгэгийн үүсэл гарал, эмчилгээний асуудлыг Хятад, Монгол, Төвд улсад хэрхэн нэрлэж, яаж эмчилдэгийг онцлон бичжээ.Урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны гол зангилаа, асуудал бол өвчин үүсэх халгаат хүчин зүйлсийг таслан зогсоох явдал байдаг. Халгаат хүчин зүйлсийн эн тэргүүнд амьдралын хэв маяг байдаг. Зохиогч амьдралын хэв маягийг юунаас хамаарах, эрүүл амьдрахад юуг эрхэмлэх, сахин хамгаалах талаар өгүүлжээ. Жаргалтай эрүүл байх нэг сайхан, хоол ундаа цэгцтэй хэрэглэн хорт зуршлаас хол явах бас нэг сайхан, хууч эмгэггүй эрүүл байх бүр ч сайхан. Сайхан болгоны нийлбэр нь эрүүл амьдрах ухаан гэдгийг хэн хүнгүй ойлгох ёстой болжээ. Эрүүл амьдрахад саад болж байгаа хүчин зүйлүүдийг нэг бүрчлэн тэмдэглэж, түүнийг арилгах ухаанаар номоо баяжуулжээ.

Зохиогч зөв хооллолт, зөөлөн цаг агаар, биеийн жингээ зохих түвшинд барих, бялдаржуулах хөдөлгөөн дасгал, бие сэтгэлийн амгалан байдал зэргийг эрүүл амьдрах ухааныг бүрдүүлэх таван багана болгон босгож хүмүүн төрөлхтний эрхэмлэн сахих зарчим, өдөр тутмын дадал заншил болгохыг дахин давтан анхааруулжээ. Түүнчлэн өвчин эмгэг нь хөгшрөлд хэрхэн нөлөөлдөг, хөгшрөлтөөс сэргийлэх уламжлалт болон Европын анагаах ухааны аргуудын талаар ойлгомжтой өгүүлжээ.

Эрүүл мэндийн анхан шатны тусламжийн үндсэн найман элемент байна гэж үздэгийн эрүүл мэндийн боловсрол, хоол хүнсний талаарх асуудал нь уламжлалт анагаах ухааны өвчнөөс сэргийлэх зарчимтай холбоотойг зохиогч тодорхой бичсэнээс гадна бусад нь Европын болон Дорно дахины анагаах ухааны асуудал гэдгийг тодруулжээ.

Доктор Намтай нь эзэмшсэн мэргэжил, арга туршлага, олон жилийн ажиглалт, олон ном товхимолтой танилсаны үндсэн дээр бичсэн гарын авлага нь мэргэжлийн бус хүмүүст төдийгүй эмч, сувилагч, оюутан сурагч нарын сонирхон унших ном болжээ.

Номын их далай улам ундаргатай байхыг ерөөе.           

МУ-ын АУ-ны үндэстний хүрээлэнгийн захирал, ШУ-ны доктор, профессор, Академич Н.Баасанжав

УЛААН БУРХАН ӨВЧИН

Тус өвчнийг улаанууд гэж нэрлэх бөгөөд улаануудын вирусээс үүсэх халдварт өвчин болно. Уламжлалт анагаах ухаанд нян халуун, цус болон шар усны халуун арьс маханд бууснаас үүсдэг хүүхдийн нэг зүйлийн халдварт өвчин болох бөгөөд бадган халууны чанараас болж өвөл хаврын улиралд илүү дэлгэрдэг юм. 6 сараас дээшх бага насны хүүхдэд халдварлаж, нэрвэгдэх нь олон байдаг бөгөөд нэг удаа өвчлөгсөд улаан бурхны дархлаа тогтож дахин халдварлахгүй болдог. Тус өвчнийг европ эмнэлэг дээр бас улаанууд гэж хэлдэг.

Өвчин үүсгэх шалтгаан нөхцөл

Тус өвчний үүсэх нь ерийн хижиг халуунтай адил бөгөөд голдуу нян халуун, шар ус цусанд бууснаас үүснэ. Тус өвчинд нэрвэгсэдтэй ойр байснаас өвчин халдварлах нь их байдаг. Үүнээс гадна тус өвчин бол бадган халуун чанартай тул өвөл, хаврын улиралд үүсч дэлгэрэх нь их.

Өвчний шинж тэмдэг

Асуух шинжилгээ: Эхний үедээ хижиг тагшуурын шинж илэрч бие нь эвгүй оргих буюу даардас хүрч ханиах, найтаах, нүд нь гэрлээс дальдрах, нүд улайх, бие нь халуурах, хамраас нь шингэн нус гоожих, хоолны дуршил муудах, цог сүлдгүй болох, хөдөлгөөн хийх дургүй болох зэрэг шинж тэмдэг илэрдэг. Зарим нь бөөлжиж суулгана. Энэ үед тагшуураас ялгах нь хэцүү бөгөөд 2-3 өдөр нүд нь улайж нуухтах, нулимс гоожих, амыг нь нээж үзэхэд тагнайн дотор талд нь жижиг улаан юм гарсан нь харагдана. Зарим нь амны 2 завжинд нь будааны ширхэг шиг цагаавтар жижиг толбо гарсан байдаг. Эдгээр шинж тэмдэгээр тус өвчнийг бусад өвчнөөс ялган таних чухал шинж тэмдэг болно. Ингэсний дараагаар нүүр царайд нь эхлээд бэржгэр эсэргэнэ илрэхийн дагуу завьжин дахь нь алга болдог. Энэ нь бараг халдвар авсан өдрөөс эхлэн 2-3 хоногийн дотор илэрнэ. 4-6 хоногийн дараа тууралт гарах хугацаа болох тул энэ хугацаанд биеийн халуун нь ихсэж, амьсгал нь бачимдаж, бага зэрэг ханиах, хэл уруул нь хатах, хаг тогтох ба чихний ар, зулай, нүүр царайнаас эхлэн аажмаар цээжний хэсэг, 4 мөч болон бүх биед адил бус хэмжээгээр улбар өнгөтэй бэржгэр тууралт гарна. Бэржгэрүүдийн хооронд эрүүл хөрс харагдана. Энгийн байдалд эдгээр бэржгэр нь 3-5 хоногийн дотор бүрмөсөн гарч дуусах бөгөөд судал шээсэнд нь халууны шинж илэрнэ. 7-9 хоногт бэржгэр нь аажмаар эдгэрч үгүй болно. Бэржгэр нь арилвал өвчин даруй хөнгөрнө. Бэржгэр нь гарч дуусвал биеийн халуун нь аажмаар буурч өвчний шинж тэмдэг нь хөнгөрч, хоолны дуршил сайжрах ба бүх биеийн арьснаас нь цагаан хальс ховхорч унадаг. Энэ мэтийн байдал нь өвчин эдгэрсний гол шинж тэмдэг болно. Гэвч анхаарах нь, улаан бэржгэр илрэх хугацаанд хоол хүнс, үйл явдал буруудсанаас махбод хямрах, эсвэл тамир дорой зэргээс болж бэржгэр нь гүйцэт гарахгүйгээр гэнэт өвчин дахин илэрвэл яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй. Тэгэхгүй бол өвчин нь дотогшилж, амь насанд аюултай байдаг. Үүнээс гадна тус өвчинд  тохирох сувилгаа хийгээгүйгээс хоол хүнс гам цээр буруудсанаас нүдэнд цагаа тогтох буюу уушгинд халуун нуугдах, хоолой хавдаж сөөх, суулгах зэрэг өвчин давхцаж архаг болно.

Үзэж шинжлэх

Хэлэн дээр нь шаравтар өнгөр сууж, шээс нь шаравтар өнгөтэй бөгөөд нүд нь улайж, арьсан дээр нь бэржгэртэй харагдана. Биеийн халууныг нь хэмжихэд өндөр байдаг.

Хүрэлцэн шинжлэх

Судлын лугшилт нь нарийн эрчимтэй байдаг бөгөөд биеийг нь тэмтэрч үзэхэд халуун байдаг.

Эмчлэх арга (эмийн засал)

Үүнийг эмчлэхэд голдуу эс боловсорсон халууныг боловсруулж бэржгэр болон халууныг гадагшлуулах зарчмыг баримтална.

Монгол эмээр эмчлэх

Бадган халуун их бол мана-4 танг чанаж, өдөрт 2-3 удаа уулгана. Шарын халуун их бол шар танг чанаж өдөрт 2-3 удаа уулгана. Пурнаг-29 найрлагыг насны байдалд нь тохируулж 5-7 үрлийг эрдэнэ-7 тангаар хөлөг болгож өгнө. Бэржгэр илрэх нь удаан бол хасарбаани-5 танг чанаж уулгах буюу эсвэл хирсын эвэр, бөхөнгийн эврийг чанаж шүүсийг нь уулгавал маш сайн байдаг. Буцалсан ус сайн уулгах хэрэгтэй. Уушиг болон хоолойд халуун ихтэй бол жуган-3 найрлагыг өгөх буюу сорол-4 тан, 3 улааны танг /марву тан/ чанаж уулгана. Гэдсэнд халуун бууж, суулгах нь их бол баатар -7 найрлагыг бага хувиар уулгах буюу эсвэл тэмээний хөх-4 тангаар даруулж уулгана. Гэнэт бэржгэр нь дотогшоо буувал хасарбаани -5 найрлагыг өгөх буюу бугын ясан эврийг чанаж шүүсийг нь уулгана. Эсвэл пурнаг-29 найрлагыг хирсийн эвэр чанасан шүүсээр даруулж уулгавал даруй гадагшлах юм.

Хялбар аргаар эмчлэх

Шинэ хулсны үндсийг 30-50г сайтар чанаж, шүүсийг нь 50-100гр-аар өдөрт хэд хэдэн удаа уулгавал маш сайн. Халуун их бол догол өвсийг 30-50г чанаж уулгавал халуун буурч бэржгэр нь гадагшилна. Жижиг үзмийг 10-20 г нүдэж идүүлэх ба чанаж шөлийг нь уулгавал улаанууд гадагшлахад тустай.

Европ эмээр эмчлэх

Хэрэв халуурах нь их бол холимог Аспирин /АРС/-аас уулгаж болно. Үрэвсэл халуун их бол тохирох антибиотикоос хэрэглэнэ. Ханиах нь их бол чихэр өвсний хандыг витамин С-тэй өгч болно.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Э.Оюунболд: Миний шээсийг сольсон байна. Би допинг хэрэглээгүй8 сар 17. 20:16Индонезын нийслэлийг Калимантан арал руу шилжүүлэх саналыг албан ёсоор тавьжээ8 сар 17. 15:00Хонконгийн жагсагчид дахин жагсахаар төлөвлөж байна8 сар 17. 14:5568 жил хамт амьдарсан хос нууцаа дэлгэв8 сар 17. 14:50Наранд түлэгдсэн арьсанд гурилтай сүүн маск тустай8 сар 17. 14:45Эртний очир алмааз олжээ8 сар 17. 14:40Биеэс давс гадагшлуулах арга8 сар 17. 14:35Их мэнгэтэй хүмүүс илүү удаан амьдардаг8 сар 17. 14:3061 нас хүрсэн Мадоннагийн амьдралын дүрэм8 сар 17. 14:25Токио 2020 Олимпийн бэлэгдэл Мираитова болон Сомэити8 сар 17. 14:20ОХУ, БНАСАУ хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр тохиролцжээ8 сар 17. 14:15Зүүдний тухай сонирхолтой 10 баримт8 сар 17. 14:10Нөхөрлөлүүд ойгоо хамгаалсны төлөө ашиг хүртэх ёстой гэв8 сар 17. 14:05Заанаас суралцах амьдралд хэрэгтэй дөрвөн чанар8 сар 17. 14:00Нил ягаан өнгө юуг илэрхийлдэг вэ8 сар 17. 13:55Женнифер Лопес тайчигч бүжигчний дүрд тогложээ8 сар 17. 13:50Фото: Кем Чин Уны олны өмнө дэлгэгдээгүй ховор агшин8 сар 17. 13:45Залуу эмэгтэйн заавал унших НОМЫН жагсаалт8 сар 17. 13:40Казах Курес бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монголд эхэллээ8 сар 17. 13:35Хомхой гарах шалтгаан болон эмчлэх арга8 сар 17. 13:30Мессигүй “Барселон” Ла Лигийн улирлын эхний тоглолтод хожигдлоо8 сар 17. 13:25Н.Анударь залуучуудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ8 сар 17. 13:20Конор МакГрегорын хүн зодсон бичлэг ил болжээ8 сар 17. 13:15Ховд голын усанд сүүлийн гурван сард зургаан иргэн осолдож амиа алджээ8 сар 17. 13:10“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” төслийн концепц, Загвар зураг төсөл боловсруулах уралдаанд ирүүлсэн ... бүтээлд иргэд, олон нийт саналаа идэвхтэй өгөхийг уриалж байна8 сар 17. 13:05Амралтын өдрүүдээр үр бүтээлтэй байх 10 зөвлөмж8 сар 17. 13:00Монгол эмэгтэйн сувдан гоёл бас соёл8 сар 17. 12:55“Бавария” Коутиньог зээлээр авлаа8 сар 17. 12:50Японы импортын хаягдлын хяналтыг чангатгана8 сар 17. 12:45Домог Иньеста хараагүйчүүдийн хөл бөмбөг тогложээ8 сар 17. 12:40
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.