4-р сарын 21
12 цаг 59 минут

Б.Намтай эмч зөвлөж байна: Яс зөөлрөх өвчин

Та бүхний эрүүл энхийн төлөө Б.Намтай эмч зөвлөж байна...

  •  Анагаах ухааны доктор, дэд профессор 
  • Урт наслах арга зам нийгэмлэгийн тэргүүн
  • Эрүүл амьдрах ухаан судлаач
  • Дундад Улсын дорно дахины анагаах ухааны хүрээлэнгийн зөвлөх эрдэмтэн
  • Найрамдал эмнэлэгийн ерөнхий эмч 

 

Бид та бүхэндээ “Урт наслах арга зам” нийгэмлэгийн тэргүүн, “Найрам­дал” эмнэлгийн ерөнхий эмч, анагаах ухаа­ны док­тор Б.Намтай эмчийн 2014 онд гаргасан "ЗОНХИЛОН ТОХИОЛДОХ ӨВЧИН" номыг цувралаар хүргэж байна.

ӨРГӨЛ ҮГ 

Хүн амьд явахын утга учир нь эрүүл байж, жаргалтай урт удаан наслах билээ. 21-р зууны анагаах ухааны тэргүүн зэргийн асуудал нь өвдсөн хойно нь эмчлэх биш тэр хүнийг эрүүл байлгахад эрүүл мэндийг нь бэхжүүлэх, өвдөхгүй байх бүх боломжийг бүрдүүлэх юм. Эрдэмтэн мэргэдийн судалгаагаар хүн эрүүл аж төрөхөд удам зүй 10%, өвчин эмгэг 15%, байгаль орчин 20%, нийгмийн хүчин зүйл (цалин, байр, орон сууц, хувь хүний хооллолт, амьдралын төлөв байдал гэх мэт) 55%  хамааралтай байгааг тогтоожээ.

Хүн амыг эрүүлжүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх асуудлын гол цэг бол хүмүүст эрүүл мэндийн сурталчилгаа, хамгийн энгийнээр өвчин эмгэгийг зөв ойлгуулахад оршино. Тэгвэл АУ-ны доктор Бямбын Намтай эл номоороо дээрх асуудалд хариулт өгч чаджээ. Өөрөөр “Эрүүл амьдрах ухаан” номондоо өвчин эмгэгийн үүсэл гарал, эмчилгээний асуудлыг Хятад, Монгол, Төвд улсад хэрхэн нэрлэж, яаж эмчилдэгийг онцлон бичжээ.Урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны гол зангилаа, асуудал бол өвчин үүсэх халгаат хүчин зүйлсийг таслан зогсоох явдал байдаг. Халгаат хүчин зүйлсийн эн тэргүүнд амьдралын хэв маяг байдаг. Зохиогч амьдралын хэв маягийг юунаас хамаарах, эрүүл амьдрахад юуг эрхэмлэх, сахин хамгаалах талаар өгүүлжээ. Жаргалтай эрүүл байх нэг сайхан, хоол ундаа цэгцтэй хэрэглэн хорт зуршлаас хол явах бас нэг сайхан, хууч эмгэггүй эрүүл байх бүр ч сайхан. Сайхан болгоны нийлбэр нь эрүүл амьдрах ухаан гэдгийг хэн хүнгүй ойлгох ёстой болжээ. Эрүүл амьдрахад саад болж байгаа хүчин зүйлүүдийг нэг бүрчлэн тэмдэглэж, түүнийг арилгах ухаанаар номоо баяжуулжээ.

Зохиогч зөв хооллолт, зөөлөн цаг агаар, биеийн жингээ зохих түвшинд барих, бялдаржуулах хөдөлгөөн дасгал, бие сэтгэлийн амгалан байдал зэргийг эрүүл амьдрах ухааныг бүрдүүлэх таван багана болгон босгож хүмүүн төрөлхтний эрхэмлэн сахих зарчим, өдөр тутмын дадал заншил болгохыг дахин давтан анхааруулжээ. Түүнчлэн өвчин эмгэг нь хөгшрөлд хэрхэн нөлөөлдөг, хөгшрөлтөөс сэргийлэх уламжлалт болон Европын анагаах ухааны аргуудын талаар ойлгомжтой өгүүлжээ.

Эрүүл мэндийн анхан шатны тусламжийн үндсэн найман элемент байна гэж үздэгийн эрүүл мэндийн боловсрол, хоол хүнсний талаарх асуудал нь уламжлалт анагаах ухааны өвчнөөс сэргийлэх зарчимтай холбоотойг зохиогч тодорхой бичсэнээс гадна бусад нь Европын болон Дорно дахины анагаах ухааны асуудал гэдгийг тодруулжээ.

Доктор Намтай нь эзэмшсэн мэргэжил, арга туршлага, олон жилийн ажиглалт, олон ном товхимолтой танилсаны үндсэн дээр бичсэн гарын авлага нь мэргэжлийн бус хүмүүст төдийгүй эмч, сувилагч, оюутан сурагч нарын сонирхон унших ном болжээ.

Номын их далай улам ундаргатай байхыг ерөөе.           

МУ-ын АУ-ны үндэстний хүрээлэнгийн захирал, ШУ-ны доктор, профессор, Академич Н.Баасанжав

ЯС ЗӨӨЛРӨХ ӨВЧИН

Энэ өвчнийг рахит гэнэ. Өсвөрийн буюу бага насны хүүхдэд илүүтэй тохиолдоно. Уламжлалт анагаах ухаанд тус өвчнийг бадган хийн хүч суларч, шим тэжээл дутсанаас болж үүсдэг хэмээн үздэг. Энэ бол хүүхдэд тохиолдох нэг зүйлийн удаан чанартай яс зөөлөрч булчин сулрах өвчин болно. Европ эмнэлэг дээр үүнийг бас яс зөөлрөх өвчин гэж хэлж болно.

Өвчин үүсэх шалтгаан нөхцөл

Тус өвчин голдуу барилдуулагч бадган болон хийн хүч буурч, шим тэжээлийн зүйл болох витамин “Д”, кальц дутагдсанаас шалтгаалан үүсдэг. Үүнээс гадна орон сууц, амьдралын талаар тохиромжгүй болсон буюу шинэ уур амьсгал болон нар үзэх нь бага, хоол хүнсний төрөл зүйл цөөрч, ходоодны галын илч буураад хоолны шингээлт болон тунгалаг цөвийн ялгаралт боловсрох чадвар муудсан, эсвэл бие махбодын тамир буурч, хий шар бадганы ажиллагаа тэнцвэрээ алдан, ялангуяа яс бол хийн орших орон тул бадган хийний хүч суларснаар хялбархан яс зөөлөрнө. Монгол эмнэлгийн ном бичигт тус өвчний тухай тусгай нэр өгөөгүй боловч энэ тухай дурдсан нь олон байдаг. Яс бол хийн гол орших орон болох тул яс барагдах өвчин гэж хэлсэн нь даруй монгол эмнэлгийн талаар яс зөөлрөх өвчний тухай танилцуулсан гэж үзэж болно. Тус өвчинд нэрвэгсэдийн зарим нь төрөлх чанартай бойжилт муу буюу сар гүйцээгүй дутуу гарсан хүүхдүүд байдаг.

Өвчний шинж тэмдэг

Асуух шинжилгээ: Бие махбодын өсөлт бойжилт нь дорой буурай, хоолны дуршил болон шингээлт муудсан, шөнөдөө хөлс гарч, унтахдаа муу, уйлж зовиурлана, булчин мах нь сулавтар болж гэдэс цүдийн том харагдана. Босч суух, алхаж явах нь ердийн хүүхдээс орой байдаг. Эхлээд толгой нь том харагдаж, зулайн өмнөх хонхор нь их, тун удаан битүүрэх бөгөөд заадасны хэлбэр нь мэдэгддэг.

Үзэж шинжлэх

Хэлэн дээр нь улбар зөөлөн өнгөр сууж, шээс нь шаравтар цагаан өнгөтэй байна. Хүүхэд мөлхөж байх үед нь 2 гар нь тохойн үеэрээ муруй  харагдах бөгөөд ялангуяа алхах нь оройтсон хүүхдийн хоёр хөл нь дотогшоо “О” хэлбэртэй буюу эсвэл гадагшаа “Х” хэлбэртэй муруйж алхахдаа муу байдаг. Хөлийг нь барьж үзэхэд булчин мах нь маш сулавтар мөртлөө хөл нь хүчгүй. Үүнийг европ эмнэлгийн аргаар цусны шинжилгээ хийж үзвэл цусны кальци дутмаг,.рентген зурагт яс нь сийрэг болсон байдаг.

Хүрэлцэж шинжлэх

Судлын лугшилт нь нарийн живэнх байдаг. Үе гишүүний булчин нь сулавтар бөгөөд гарын бугуйн үе болон шагайн үе нь бүдүүн харагдана.

Эмчлэх арга

Үүнийг эмчлэхэд голдуу ходоодны шингээлтийг сайжруулж, тунгалаг цөвийн ялгах, бадган хийн хүчийг тэтгэж, хий цусны гүйдлийг сайжруулж, шим тэжээл, бие махбодь болон яс үес, шөрмөсийг чангаруулах зэрэг зарчмыг баримталж эмчилнэ.

Монгол эмээр эмчлэх

Өглөө тунгалаг-5 өгч үдэд сампилноровоос 7,9 үрлээр уулгана, орой заар-13/зачун-13/-ыг насны байдалд нь тохируулж уулгана. Үүнийг бас мана-4 тангаар даруулж өгч болно. Ходоодны галын илчийг сайжруулахад анар-4 болон анар-5-ыг уулгана. Унтах нь муу бол агар -35 уулгана. Тамираар муу бол танчин-25 дээр луугийн яс болон зээргэний үндэсний шөлөөр даруулах буюу бүлээнээр уулгана. Үүнээс гадна луугийн ястай бусад найрлагаас уулгасан ч болно.

Дөхөм аргаар эмчлэх

Олон төрлийн амьтны ясыг нягт талхдаж 2-3 г-ыг нь өдөрт 2-3 удаа хоолтой нь хольж эм уухтай нь хавсруулж өгвөл сайн.

Зүү төөнөөр эмчлэх

Дөрвөн мөчийн өвчтэй хэсэгт нь зүү төөнө хийж болно. Ялангуяа 2 хөлийн ажиллагаа алдагдсаныг эмчлэхэд Huan tiao, zu san li зэрэг цэгт зүү тавина. Бариа засал хийвэл их сайн тул өвчтэй хөлийг нь сайн хөдөлгөж барьж нухалж байвал цусны эргэлт болон мэдрэлийг сайжруулах үйлдэлтэй. Зуны цагт нар салхинд байлгах, болсон өндөгний шарыг идүүлнэ.

Европ эмээр эмчлэх

Доорх эмүүдийг хавсаргаж хэрэглэж болно. Үүнд загасны тос, Д витаминтай кальц /Oleumjecovispiscis/ болон кальцийн бэлдмэл зэргийг насны байдалд нь тохируулж урт хугацаагаар уулгаж болно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

НӨАТ: 50 сая төгрөгийн нэг, 10 сая төгрөгийн хоёр азтан тодорлоо3 цаг 4 минутын өмнөШуурхай: Лүн сумын чиглэлийн замын хязгаарлалтыг маргааш хүртэл сунгалаа6 цаг 8 минутын өмнөОБЕГ: Болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна6 цаг 17 минутын өмнөҮерт дөрвөн настай хүүхэд урсаж амиа алдлаа6 цаг 18 минутын өмнөСөүл, Хонгконг, Пусан, Токио, Москва, Берлин чиглэлийн нислэгүүд хойшлогдлоо6 цаг 20 минутын өмнөШинэ долоо хоногийг эрч хүчтэй эхлүүлэхийн тулд энэ амралтын өдрүүдэд юу хийх вэ?7 цаг 56 минутын өмнөЯпон Улсын Гадаад хэргийн сайд Коно Таро манай улсад айлчилж байна8 цаг 11 минутын өмнөҮер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна8 цаг 11 минутын өмнөВладимир Путин Ши Жинпиний төрсөн өдрөөр орос зайрмаг бэлэглэжээ8 цаг 26 минутын өмнөМодны ур, модны тайрдасаар эко тавилга хийх санаанууд8 цаг 56 минутын өмнө60 гарсан хүмүүсийн танд өгөх зөвлөгөө9 цаг 11 минутын өмнөТэнгэнцэртэй иргэд ажлын байр бий болгожээ9 цаг 26 минутын өмнөҮхсэн бугын ходоодноос 4 кг гялгар уут гарчээ9 цаг 56 минутын өмнөУнаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай анхааруулга гаргажээ6 сар 16. 12:45Хөтлөгч П.Анужин дөрөв дэх хүүхдээ өлгийдөн авчээ6 сар 16. 12:30Дэлхийн хамгийн баян улс6 сар 16. 12:00Женнифер Лоуренс найз охиддоо гомджээ6 сар 16. 11:45Тамхины тахал гэж юу вэ6 сар 16. 11:30ЭЕШ маргааш эхэлнэ6 сар 16. 11:00Өнөөдрийн зурхай6 сар 16. 10:30Цаг агаарын мэдээ6 сар 16. 10:00Шуурхай: Сөүл, Бээжин чиглэлийн нислэгүүд саатлаа6 сар 16. 0:18Шуурхай: Нийслэлээс гарсан тээврийн хэрэгслүүдийг буцааж байна6 сар 15. 23:04Өршөөл байх ёсгүй6 сар 15. 14:4062-той өвөө онгоцны үйлчлэгч болов6 сар 15. 14:30MedicalXpress: Түргэн хоол тархийг эрт хөгшрүүлдэг6 сар 15. 14:00Моносын ЭКО цайн дээр “Байгалийн цэвэр” гэсэн тэмдэглэгээг хууль зөрчиж байршуулжээ6 сар 15. 13:30"ХААНЫ ЭРЭЛД" дэлхийн 37 орны шилдгүүд оролцож байна6 сар 15. 13:30СЭЛЭНГЭ: Монголын анхны ШИЛЭН ГҮҮРИЙГ барьж эхэллээ6 сар 15. 13:00ШХАБ-ын төлөөлөгчдийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаан өндөрлөлөө6 сар 15. 12:39
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.