2017 оны 4-р сарын 26
9 цаг 04 минут

Б.Намтай эмч зөвлөж байна: Гахайн хавдар

Та бүхний эрүүл энхийн төлөө Б.Намтай эмч зөвлөж байна...

  •  Анагаах ухааны доктор, дэд профессор 
  • Урт наслах арга зам нийгэмлэгийн тэргүүн
  • Эрүүл амьдрах ухаан судлаач
  • Дундад Улсын дорно дахины анагаах ухааны хүрээлэнгийн зөвлөх эрдэмтэн
  • Найрамдал эмнэлэгийн ерөнхий эмч 

 Бид та бүхэндээ “Урт наслах арга зам” нийгэмлэгийн тэргүүн, “Найрам­дал” эмнэлгийн ерөнхий эмч, анагаах ухаа­ны док­тор Б.Намтай эмчийн 2014 онд гаргасан "ЗОНХИЛОН ТОХИОЛДОХ ӨВЧИН" номыг цувралаар хүргэж байна.

ӨРГӨЛ ҮГ 

Хүн амьд явахын утга учир нь эрүүл байж, жаргалтай урт удаан наслах билээ. 21-р зууны анагаах ухааны тэргүүн зэргийн асуудал нь өвдсөн хойно нь эмчлэх биш тэр хүнийг эрүүл байлгахад эрүүл мэндийг нь бэхжүүлэх, өвдөхгүй байх бүх боломжийг бүрдүүлэх юм. Эрдэмтэн мэргэдийн судалгаагаар хүн эрүүл аж төрөхөд удам зүй 10%, өвчин эмгэг 15%, байгаль орчин 20%, нийгмийн хүчин зүйл (цалин, байр, орон сууц, хувь хүний хооллолт, амьдралын төлөв байдал гэх мэт) 55%  хамааралтай байгааг тогтоожээ.

Хүн амыг эрүүлжүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх асуудлын гол цэг бол хүмүүст эрүүл мэндийн сурталчилгаа, хамгийн энгийнээр өвчин эмгэгийг зөв ойлгуулахад оршино. Тэгвэл АУ-ны доктор Бямбын Намтай эл номоороо дээрх асуудалд хариулт өгч чаджээ. Өөрөөр “Эрүүл амьдрах ухаан” номондоо өвчин эмгэгийн үүсэл гарал, эмчилгээний асуудлыг Хятад, Монгол, Төвд улсад хэрхэн нэрлэж, яаж эмчилдэгийг онцлон бичжээ.Урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны гол зангилаа, асуудал бол өвчин үүсэх халгаат хүчин зүйлсийг таслан зогсоох явдал байдаг. Халгаат хүчин зүйлсийн эн тэргүүнд амьдралын хэв маяг байдаг. Зохиогч амьдралын хэв маягийг юунаас хамаарах, эрүүл амьдрахад юуг эрхэмлэх, сахин хамгаалах талаар өгүүлжээ. Жаргалтай эрүүл байх нэг сайхан, хоол ундаа цэгцтэй хэрэглэн хорт зуршлаас хол явах бас нэг сайхан, хууч эмгэггүй эрүүл байх бүр ч сайхан. Сайхан болгоны нийлбэр нь эрүүл амьдрах ухаан гэдгийг хэн хүнгүй ойлгох ёстой болжээ. Эрүүл амьдрахад саад болж байгаа хүчин зүйлүүдийг нэг бүрчлэн тэмдэглэж, түүнийг арилгах ухаанаар номоо баяжуулжээ.

Зохиогч зөв хооллолт, зөөлөн цаг агаар, биеийн жингээ зохих түвшинд барих, бялдаржуулах хөдөлгөөн дасгал, бие сэтгэлийн амгалан байдал зэргийг эрүүл амьдрах ухааныг бүрдүүлэх таван багана болгон босгож хүмүүн төрөлхтний эрхэмлэн сахих зарчим, өдөр тутмын дадал заншил болгохыг дахин давтан анхааруулжээ. Түүнчлэн өвчин эмгэг нь хөгшрөлд хэрхэн нөлөөлдөг, хөгшрөлтөөс сэргийлэх уламжлалт болон Европын анагаах ухааны аргуудын талаар ойлгомжтой өгүүлжээ.

Эрүүл мэндийн анхан шатны тусламжийн үндсэн найман элемент байна гэж үздэгийн эрүүл мэндийн боловсрол, хоол хүнсний талаарх асуудал нь уламжлалт анагаах ухааны өвчнөөс сэргийлэх зарчимтай холбоотойг зохиогч тодорхой бичсэнээс гадна бусад нь Европын болон Дорно дахины анагаах ухааны асуудал гэдгийг тодруулжээ.

Доктор Намтай нь эзэмшсэн мэргэжил, арга туршлага, олон жилийн ажиглалт, олон ном товхимолтой танилсаны үндсэн дээр бичсэн гарын авлага нь мэргэжлийн бус хүмүүст төдийгүй эмч, сувилагч, оюутан сурагч нарын сонирхон унших ном болжээ.

Номын их далай улам ундаргатай байхыг ерөөе.           

МУ-ын АУ-ны үндэстний хүрээлэнгийн захирал, ШУ-ны доктор, профессор, Академич Н.Баасанжав

ГАХАЙН ХАВДАР

Уламжлалт анагаах ухаанд үүнийг нян хижигт гүрээний булчирхайн хавдар гэж нэрлэдэг. Тус өвчин голдуу хий цус хямарч, нян цусны халуун гүрээний булчирхайд бууж цугларснаас гүрээний булчирхай хавддаг байна. Ихэнхдээ өвөл хаврын улиралд илүү дэлгэрдэг бага насны хүүхдийн халдварт өвчин болно. Тус өвчин нь европ эмнэлгийн тахлын чанартай чихний доорх булчирхайн үрэвсэлтэй бараг адил.

Өвчин үүсэх шалтгаан нөхцөл

Үргэлж тохиолдох нян халуун өвчинтэй адилаар ариун цэвэр бус, уур амьсгал болон хоол ундны зүйл ба тус өвчтөнтэй ойр байснаас болж халдварлах ба олонх нь цус шарын халуун ихтэйгээс болдог байна. Хүүхэд бол бадганы мөн чанартай, цусан халуун дийлэнх байдаг тул тус өвчинд нэрвэгдэх нь илүү байдаг гэж үзэж байна.

Өвчний шинж тэмдэг

Асуух шинжилгээ:Тус өвчин голдуу 2-3 нас хүрсэн хүүхдэд их тохиолддог бөгөөд өрөөсөн чих буюу хоёр чихний доод талын гүрээний булчирхай нь цочмогоор хавдаж өвддөг байна. Хавдсан хүрээний хэмжээ нь тодгүй мөртлөө арьсаны өнгө нь улайхгүй байдаг боловч хоол зажлах үед хүндэрч өвдөх буюу бие нь халуурч толгой өвддөг юм. Тэрчлэн нян халууны хүч нь их багаараа харилцан адил бус байдаг тул хавдрын хатуу зөөлөн болон илч, өвчний хатгуулах явцын түргэн удаан зэрэг нь харилцан адил бус байдаг юм. Тиймээс булчирхайн хавдар бол бараг 7 хоног хэртэй үргэлжилж, эрүүний доорх булчирхай хэлэн доорх уг нь хавдаж өвддөг бөгөөд хэл болон судас, шээсэнд нь халуун, үрэвслийн  шинж илэрдэг. Хэрэв нян халуун нь тархвал тархины хатгалгаа ба төмсөгийн хавдар зэрэг бусад өвчин болж үүсэх ч байдаг.

Үзэж шинжлэх

Хэлэн дээр нь улбар шар өнгөр тогтож, шээс нь шаравтар өнгөтэй бөгөөд биеийн халуун нь их байдаг.

Хүрэлцэж шинжлэх нь

Судлын лугшилт нь нарийн эрчимтэй байдаг. Хавдрыг нь тэмтэрч үзэхэд өвдөлт ихтэй бөгөөд халуун мэдэгдэнэ.

Эмчлэх арга

Үүнийг эмчлэхэд голдуу нянг нядалж, цус шарын халдварыг арилгаж хавдрыг хариулах, цугларсаныг тараах, цус шар усыг хатаах зарчмаар эмчилнэ.

Монгол эмээр эмчлэх

Өглөө баатар-7-г 5-7 үрлээр уулгаж, өдөр гавар-25-ыг бага хувиар өгч оройд нь дамиран марбуг 5-7 үрлээр өгнө. Үүнд гурван улааны тан уулгасан ч болно. Үүнээс гадна гарьд-5 найрлага ба мөнгөн ус /өлчи/-18-ыг бага хувиар өгч бас болно. Гаднаас нь хэрэглэх эмэнд, далан түрүү-8-ыг (либабалжор) хоолны цуу буюу өндөгний цагаанаар зуурч хавдар дээр нь шавж хөхүүлнэ.

Хятад эмийн лү шин ван, нюү хуан жэ ду ван, хуан лиан сан чин ван, бан лан ген ханд зэргээс сонгон хэрэглэж болно.

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Дэвид Бекхэм замын хөдөлгөөний дүрэм зөрчжээ2 минут 59 секундын өмнөVolkswagen шинэ үеийн Golf машинаа худалдаалж эхэллээ7 минут 59 секундын өмнөВалютын ханш12 минут 59 секундын өмнөДэлхийн улс орнуудад цайны мөнгө хэрхэн өгдөг вэ17 минут 59 секундын өмнөТаеквондогийн "Москва гран при финал-2019"22 минут 59 секундын өмнөВидео: 2019 оны хамгийн шилдэг зургаан кпоп дуу27 минут 59 секундын өмнөБрэд Питт: Би 20 жил нэг ч уйлаагүй32 минут 59 секундын өмнөНийт газар нутгийн 70 хувьд зудын эрсдэл үүсэх төлөвтэй байна37 минут 59 секундын өмнөHalsey болон “BTS”-ын Suga нар хамтарсан дуу гарлаа42 минут 59 секундын өмнөУИХ-ын байнгын хороод ирэх долоо хоногт...47 минут 59 секундын өмнө“Нийслэлийн хүүхдийн шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн” боллоо52 минут 59 секундын өмнөМелания Трамп импичментийн талаар анхныхаа "МЭДЭГДЭЛ"-ээ хийлээ57 минут 59 секундын өмнө2018 онд улаан бурхан өвчний улмаас 140 мянга гаруй хүн амиа алджээ1 цаг 3 минутын өмнөОнгоцонд ашигласны дараа идэж болох аяганд кофе хийж өгдөг болно1 цаг 8 минутын өмнөБНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт бүртгэгдсэн тарваган тахал өвчний талаарх албан мэдээлэл1 цаг 13 минутын өмнөУИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд ирэх 7 хоногт...1 цаг 18 минутын өмнөМиссээ дэмжих үү1 цаг 23 минутын өмнөБ.Буджаргал Ази тивд анх удаа болсон 6 өдөр, 6 шөнийн гүйлтэд түрүүллээ1 цаг 28 минутын өмнөФОТО: “Face Geniuses” буюу Солонгосын шилдэг нүүр царайгаар шалгарсан эмэгтэй кпоп одод1 цаг 33 минутын өмнөЗам, тээврийн хөгжлийн яамнаас сэрэмжлүүлж байна1 цаг 38 минутын өмнөТОЙМ: Хийн хоолой төслийг эхлүүлж, төсөвт хориг тавьж, Сонгуулийн хууль хэлэлцсэн долоо хоног1 цаг 43 минутын өмнөЯпон улс эдийн засгийн өсөлтийг дэмжих 240 тэрбум ам.долларын санхүүгийн төлөвлөгөөг баталлаа1 цаг 48 минутын өмнөХүн төрөлхтөнтэй эн зэрэгцэх хиймэл оюун ухаан1 цаг 53 минутын өмнөДуучин Г.Эрдэнэтунгалагийн CЮРПРИЗ1 цаг 58 минутын өмнөУИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх долоо хоногт...2 цаг 3 минутын өмнө“Train to Busan“ киноны хоёрдугаар анги “Peninsula“ 2020 оны зун нээлтээ хийнэ2 цаг 8 минутын өмнөАлтан Дорнодын Дайчид нэг ч ялагдалгүй…2 цаг 13 минутын өмнөУлсын хэмжээнд мал тооллого өнөөдрөөс эхэллээ2 цаг 18 минутын өмнө“Гүүгл” компани Сингапурт улс төрийн зар сурталчилгааг хоригложээ2 цаг 23 минутын өмнөМонгол эмэгтэйчүүдийн 35 хувь нь сүүлийн 12 сарын хугацаанд ямар нэгэн хүчирхийлэлд өртжээ2 цаг 33 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.