2017 оны 4-р сарын 27
10 цаг 15 минут

Б.Намтай эмч зөвлөж байна: Ургамлын харшил

Та бүхний эрүүл энхийн төлөө Б.Намтай эмч зөвлөж байна...

  •  Анагаах ухааны доктор, дэд профессор 
  • Урт наслах арга зам нийгэмлэгийн тэргүүн
  • Эрүүл амьдрах ухаан судлаач
  • Дундад Улсын дорно дахины анагаах ухааны хүрээлэнгийн зөвлөх эрдэмтэн
  • Найрамдал эмнэлэгийн ерөнхий эмч 

 Бид та бүхэндээ “Урт наслах арга зам” нийгэмлэгийн тэргүүн, “Найрам­дал” эмнэлгийн ерөнхий эмч, анагаах ухаа­ны док­тор Б.Намтай эмчийн 2014 онд гаргасан "ЗОНХИЛОН ТОХИОЛДОХ ӨВЧИН" номыг цувралаар хүргэж байна.

ӨРГӨЛ ҮГ 

Хүн амьд явахын утга учир нь эрүүл байж, жаргалтай урт удаан наслах билээ. 21-р зууны анагаах ухааны тэргүүн зэргийн асуудал нь өвдсөн хойно нь эмчлэх биш тэр хүнийг эрүүл байлгахад эрүүл мэндийг нь бэхжүүлэх, өвдөхгүй байх бүх боломжийг бүрдүүлэх юм. Эрдэмтэн мэргэдийн судалгаагаар хүн эрүүл аж төрөхөд удам зүй 10%, өвчин эмгэг 15%, байгаль орчин 20%, нийгмийн хүчин зүйл (цалин, байр, орон сууц, хувь хүний хооллолт, амьдралын төлөв байдал гэх мэт) 55%  хамааралтай байгааг тогтоожээ.

Хүн амыг эрүүлжүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх асуудлын гол цэг бол хүмүүст эрүүл мэндийн сурталчилгаа, хамгийн энгийнээр өвчин эмгэгийг зөв ойлгуулахад оршино. Тэгвэл АУ-ны доктор Бямбын Намтай эл номоороо дээрх асуудалд хариулт өгч чаджээ. Өөрөөр “Эрүүл амьдрах ухаан” номондоо өвчин эмгэгийн үүсэл гарал, эмчилгээний асуудлыг Хятад, Монгол, Төвд улсад хэрхэн нэрлэж, яаж эмчилдэгийг онцлон бичжээ.Урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны гол зангилаа, асуудал бол өвчин үүсэх халгаат хүчин зүйлсийг таслан зогсоох явдал байдаг. Халгаат хүчин зүйлсийн эн тэргүүнд амьдралын хэв маяг байдаг. Зохиогч амьдралын хэв маягийг юунаас хамаарах, эрүүл амьдрахад юуг эрхэмлэх, сахин хамгаалах талаар өгүүлжээ. Жаргалтай эрүүл байх нэг сайхан, хоол ундаа цэгцтэй хэрэглэн хорт зуршлаас хол явах бас нэг сайхан, хууч эмгэггүй эрүүл байх бүр ч сайхан. Сайхан болгоны нийлбэр нь эрүүл амьдрах ухаан гэдгийг хэн хүнгүй ойлгох ёстой болжээ. Эрүүл амьдрахад саад болж байгаа хүчин зүйлүүдийг нэг бүрчлэн тэмдэглэж, түүнийг арилгах ухаанаар номоо баяжуулжээ.

Зохиогч зөв хооллолт, зөөлөн цаг агаар, биеийн жингээ зохих түвшинд барих, бялдаржуулах хөдөлгөөн дасгал, бие сэтгэлийн амгалан байдал зэргийг эрүүл амьдрах ухааныг бүрдүүлэх таван багана болгон босгож хүмүүн төрөлхтний эрхэмлэн сахих зарчим, өдөр тутмын дадал заншил болгохыг дахин давтан анхааруулжээ. Түүнчлэн өвчин эмгэг нь хөгшрөлд хэрхэн нөлөөлдөг, хөгшрөлтөөс сэргийлэх уламжлалт болон Европын анагаах ухааны аргуудын талаар ойлгомжтой өгүүлжээ.

Эрүүл мэндийн анхан шатны тусламжийн үндсэн найман элемент байна гэж үздэгийн эрүүл мэндийн боловсрол, хоол хүнсний талаарх асуудал нь уламжлалт анагаах ухааны өвчнөөс сэргийлэх зарчимтай холбоотойг зохиогч тодорхой бичсэнээс гадна бусад нь Европын болон Дорно дахины анагаах ухааны асуудал гэдгийг тодруулжээ.

Доктор Намтай нь эзэмшсэн мэргэжил, арга туршлага, олон жилийн ажиглалт, олон ном товхимолтой танилсаны үндсэн дээр бичсэн гарын авлага нь мэргэжлийн бус хүмүүст төдийгүй эмч, сувилагч, оюутан сурагч нарын сонирхон унших ном болжээ.

Номын их далай улам ундаргатай байхыг ерөөе.           

МУ-ын АУ-ны үндэстний хүрээлэнгийн захирал, ШУ-ны доктор, профессор, Академич Н.Баасанжав

УРГАМЛЫН ХАРШИЛ 过敏

Энэ өвчнийг хамрын харшил гэж нэрлэнэ. Энэ өвчин эмзэг бие махбодтой хүмүүст тохиолдох нь их бий. Лууль, шарилж, өлөн тоос шороо болон бусад ямар нэгэн ургамлаас үүсэж, хамрын салст бүрхэвч нь гадны хүчин зүйлийн сэдэлтийг маш соргогоор хүлээн авч хариу урвал гарч байгаа үзэгдэл буюу явц юм. Хамар битүүрэх, найтаах, нус, нулимс элбэгших, нүд тагнай загатнах, хүндэрвэл хоолой сэрвэлзэн ханиах, салст бүрхэвч улайж, хавагнах, амьсгал авч чадахгүй болох, арьсан дээр ямар нэгэн харшлын сэжиг илрэх, самалдаг зузаарах байдал үргэлж тохиолдоно. Ямар нэгэн ургамал, тоос, шавьж хорхой, химийн бодис, эм тариа зэргээс улбаалан сэдэрнэ. Хавар зуны улиралд өвс ногоо цэцэглэх үеэр хөдөлж тэдгээрийн үнэр, уур дуусахад өвчин аяндаа намдах, харин олон дахин хөдөлбөл өвчин хүндэрч улирал харгалзахгүй болж, астам бронхит болж өргөждөг. Харшлын өвчний үүсэх шалтгаан, нөхцөл, шинж илрэл, өвчний явц нь янз бүр байж амархан сэдэрдэг.

Эмчилгээний хувьд:

  1. Өвчин ид хөдөлсөн үед өвс ногоо, тоос шороотой газар аль болох очихгүй байх, гэрийн үүд цонхоо үдийн өмнө онгойлгон шөнө орой нээхгүй байх. Учир нь ихэнх ургамал хороо шөнийн цагаар цацдаг. Өвчин хөдлөхөөс нэгээс хоёр сарын өмнөөс сэргийлж, дасгал хөдөлгөөн, эм бэлдмэлээр биеэ чийрэгжүүлэх
  2. Мэргэжлийн эмчид үзүүлж харшиж буй уг бодисыг тодруулах.
  3. Хуурайшил, тоосжил, улирлын чанартай хөдлөх нь их байдаг тул энэ цаг хугацаанд чийглэг, шинэ соргог уур амьсгалтай газар болон далай тэнгистэй оронд өнгөрүүлбэл өвчин хөдлөхөөс зайлсхийж болно.
  4. Ямар ч төрлийн харшил өвчнийг эмчид үзүүлж эмчийн зөвлөгөөний дагуу эм танг хэрэглэх учиртай.

Нийгэм дээр дур мэдэн тайвшруулах буюу харшлын эм, хамрын дусаагуур, гормоны төрлийн эмийг хэрэглэх үзэгдэл их гардаг. Энэ нь хэтэрвэл сөрөг заалттай тул анхаарах хэрэгтэй. Жишээ нь: Ихэнх харшлын унтуулах, тайвшруулах эм нь төв мэдрэлийн хөөрөлтийг дарах үйлчилгээтэй байдаг тул удаан хэрэглэснээс мартах, нойргүйдэх, мангуу тэнэг юм шиг болохыг үгүйсгэхийн аргагүй юм. Мөн хамрын дусаагуурыг удаан хэрэглэх нь самалдаг хөөж зузаарах, самалдагны архаг үрэвслийг үүсгэх тал байдаг тул бага насны хүүхдэд хэрэглэхгүй нь зүйтэй. Аливаа гормон агуулсан эмийг эмчийн зааврын дагуу хүний биед сөрөг муу нөлөө үзүүлэхгүй стандарт заалтын хэмжээнд хэрэглэх ёстой. Богино хугацаанд харшил дарах хлорфенамин, кэмин нин “loratadine”, шан тенин “zurtec”, хамрын дусаагуур зэргээс сонгон хэрэглэж болно.

Монгол, Төвдийн анагаах ухаанд энэ өвчнийг хамрын ям өвчний хүрээнд багтаан үздэг. Эртний Төвд эмнэлгийн сударт хамрыг тархины үүд, уушигны цэцэг гэж бичсэн байдаг. Хамранд цусны судас, мэдрэлийн ширхэг эс элбэг маш нарийн бүтэцтэй бөгөөд амьсгал буюу уушгины шударга туслагч болно. Хамар өвчилснөөр махбодын дээш гүйгч хийн зохицуулах үйлдэл алдагдаж уушгинд нөлөөлөх болно. Гадна дотрын олон зохимжгүй нөхцөл шалтгааны улмаас хамрын өвчин буюу ям өвчин үүснэ. Хий, нян, цус, шарын шалтгаан гол болж байдаг тул эдгээрийг анхаарч нитахажор, банзжүни, чун-а, ноцог-6 болон туйплан тан зэргээс хэрэглэвэл үр дүн өгнө. Зарим эмч шин и гэдэг хотон үндэстний жорыг хэрэглэвэл хамрын ям өвчнийг бүрмөсөн анагаана гэж бичсэн байдаг. Жорыг судалж үзэхэд шин и цэцэг 3 г, гүнд сэмбү 10 г, huai jiao цэцэг 20 г буцалсан усанд дэвтээн зөөлөн галаар буцалгаж уулгана. Мөн chan er zi 160 г, шишин 16 г, ургамлын тос1000 г-ыг хамт 20 цаг дэвтээгээд дахиж зөөлөн гал дээр буцалгаж 800 г болгоно. Ингээд хөргөж шүүсэн хэсгийг лонхонд савлаж бэлтгэнэ. Дээрхийг хотон жортой хавсарган хийвээс хамрын ям харшил дарахад нэлээд сайн үр дүнтэй.

Дусаагуурыг өвчний байдалд тохируулан хэдэн ч  удаа дусааж болно. Хамрын харшилд цаг тухайд нь тохиромжтой арга хэмжээ авахгүйгээс хамрын самалдагны үрэвсэл буюу хамрын самалдагны зузаарал, астам багтраа өвчин хавсран үүсэх нь олон байдаг тул анхаарах хэрэгтэй. Хорыг хороор гэдэгчлэн зарим ургамлын гаралтай харшилт өвчнийг ургамлын гаралтай эм тангаар эмчлэх тал бас байдаг. Уламжлалтын эмч нар чагдар үрлийг хамрын харшилд өргөн хэрэглэдэг. Өвөрмонголд чагдар үрлийн талаарх судалгаа нэлээн өргөн цар хүрээнд яригдаж хятад улсын анагаах ухааны салбарт чагдар үрлээр хамрын харшил эмчилнэ гэх сэдэв яригдах болсон. Он удаан практик дээр суурилсан Монгол, Төвд анагаах ухааны дотор олон сайн шилдэг жор байдгийг судлан хөгжүүлэх шаардлагатай байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Т.Номин-Эрдэнэ өсвөрийн Азийн аварга боллоо1 цаг 33 минутын өмнөМаргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь4 цаг 57 минутын өмнөМалчид, тээвэрчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд5 цаг 7 минутын өмнөСирид 250 мянга гаруй хүн орон гэргүй болжээ5 цаг 17 минутын өмнөЭлвис Преслигийн тухай сонирхолтой баримт5 цаг 22 минутын өмнө2019 оны онгон байгалийн шилдэг зургууд5 цаг 27 минутын өмнөХятад, Балба хоёр Эверестийг дахин хэмжихээр тохиролцжээ5 цаг 32 минутын өмнөДэлхийн хамгийн хөөрхөн охид5 цаг 37 минутын өмнөИхэр сувилагчид ихэр охидыг эх барьжээ5 цаг 42 минутын өмнөАНУ тэргүүтэй эвсэл Сири дэх зэвсгийн агуулахаа устгажээ5 цаг 47 минутын өмнөП.Баярмагнай: Дуулж явах хамгийн сайхан шүү5 цаг 52 минутын өмнөТурах зорилгоор хоолныхоо давсыг хязгаарлах нь буруу5 цаг 57 минутын өмнөГовь-Алтай аймгийн нийт нутгийн 75 хувь нь бэлчээрийн хүрэлцээ муу үнэлэгдлээ6 цаг 2 минутын өмнө“GEM OKTOBERFEST” шар айрагны "Хамгийн том фестиваль" болов6 цаг 6 минутын өмнө75 настай энэтхэг эмэгтэй анхны хүүхдээ төрүүлжээ6 цаг 7 минутын өмнө108 мөргөх нь жин хасахаас гадна ямар ач тустай вэ6 цаг 12 минутын өмнөӨвдөг яагаад гардаг вэ6 цаг 17 минутын өмнөEminem-ийн ДҮРЭМ: Үеийнхэндээ хүндлүүлэхийг хүсвэл РЕП дуул6 цаг 22 минутын өмнөРеппер Тимати хоёр дахь хүүхдээ өлгийдөн авлаа6 цаг 27 минутын өмнөГоломт банкны “Зургаан буудал тооцооны төв” шинээр нээгдлээ6 цаг 30 минутын өмнө7 дахин өндөр үнээр зарагдсан зураг6 цаг 32 минутын өмнө”Friends” цувралын жүжигчид 25 жилийн дараа6 цаг 37 минутын өмнөНэг тэрбум удаа үзсэн 1980-аад оны анхны дуу тодорчээ6 цаг 42 минутын өмнөДалай, тэнгисийн цэвэрлэгч6 цаг 47 минутын өмнө“Беларусь Барби” хүнд цохилтоор ялагдлаа6 цаг 52 минутын өмнө“Токио-2020” наадмын марафон гүйлтийн тэмцээн Саппород болж магадгүй6 цаг 57 минутын өмнөТрамп Талархлын баяраар "ажилгүй болж" мэдэх нь7 цаг 2 минутын өмнөЭлэгний хатуурал өвчний үеийн хоолны онцлог7 цаг 7 минутын өмнөЗүүн, баруун тайгад 2654 толгой цаа өвөлжинө7 цаг 12 минутын өмнө6G технологийг 10 жилийн дараа нэвтрүүлж магадгүй7 цаг 17 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.