2017 оны 4-р сарын 28
17 цаг 09 минут

Америкийн эрдэмтэд "хиймэл сав" зохион бүтээжээ

Америкийн хүүхдийн эмч нар эхийн савтай маш адилхан “хиймэл сав”-ыг бүтээжээ. Ийм систем нь дутуу төрсөн хүүхдийг бойжуулах практикыг чанарын хувьд өөрчилж чадна гэж тооцоолж байгаа ажээ. Энэ тухай “Nature Communication” сэтгүүлд нийтэлжээ.

Филадельфийн Хүүхдийн эмнэлгийн эмч Алан Флэйк мэргэжил нэгтнүүдийнхээ хамтаар бүтээсэн энэ бүтээл нь ургийн байнгын эргэлттэй хиймэл усаар дүүргэсэн битүү сав, оксигенатор буюу цусыг хүчилтөрөгчөөр баяжуулах төхөөрөмжөөс бүрддэг байна. Оксигенаторыг ургийн хүйсээр дамжуулан түүний цусны эргэлтийн системтэй холбодог. Зохиогчдын мэдэгдэж байгаагаар, туршилтад орсон, уушигны хөгжлийн түвшингээрээ 23-24 долоо хоногтой дутуу төрсөн хүүхэдтэй тэнцэх хурганууд нь ийм хиймэл саванд дөрөв хүртэл долоо хоног хэвийн хөгжих” бүрэн боломжтой аж. 
 
Судалгааны хамтран зохиогч Эмили Партриж хэвлэлийн хурал дээр юуны түрүүнд дутуу төрөлттэй хүүхдүүдэд уушиг нь дутуу хөгжсөн байдгаас болоод асуудал үүсдэг, уушиг нь агаар амьсгалах чадваргүй байдаг ба эхийн хэвлийд байхдаа хүүхдийн уушиг шингэнээр дүүрсэн байдаг, тиймээс “хиймэл сав” энэ төлөв байдлыг нь зохиомлоор дууриан бий болгосон гэж тайлбарлажээ. Үүнээс гадна, дутуу төрөлттэй хүүхэд асрах ердийн практикаас ялгаатай нь гэвэл энэхүү хиймэл сав нь битүү ариутгагдсан орчинтой байлгаж чаддаг ба ингэснээр гадаад орчны эмгэг төрүүлэгчдээс хамгаалдаг. Мөн тус систем насосгүйгээр төрөлхийн савтай адилхан ажилладаг. Кесаревын хагалгаа хийлгэх замаар төрсөн дутуу төрөлттэй хүүхдийг эхийн савнаас уг төхөөрөмжид шилжүүлэн байрлуулахад ердөө 1 минут 30 секундын хугацаа шаардагдах ба ийм хугацааг ургийн бие махбодь тэсвэрлэх бүрэн боломжтой байдаг байна.

“Мэдээж хэрэг, энэ системийг хүн дээр үр ашигтай гэж батлахын өмнө бид уг системийг амьтан дээр нэмэлт туршилт хийх бөгөөд үүнд нэлээд цаг хугацаа шаардагдана. Одоо бид FDA-тэй /Хүнсний бүтээгдэхүүн, эмийн чанар, ариун цэврийн хяналтын удирдах газар/ хамтран амьтны эмнэл зүйн өмнөх судалгаа шинжилгээний төлөвлөгөөг боловсруулж байна. Энэ ажлыг бид ойрын 2-3 жилд хийнэ гэж тооцоолж байгаа” хэмээн А.Флэйк ярьжээ. Түүний тооцоолсноор, ийм төхөөрөмж эмнэлгийн практикт 10 жилийн дотор нэвтрэх боломжтой аж.

Энэ системийг бүх их дутуу төрөлттэй хурга эсвэл хүүхдэд ашиглах боломжгүй, учир нь энэ нь хангалтгүй хөгжилтэй ургийн хувьд хэтэрхий их эрсдэлтэй байдагтай холбоотой.

Энэ системд 28 долоо хоног хүртэл дутуу төрөлттэй хүүхэд хөгжих боломжтой гэж эрдэмтэд үзэж байгаа ба түүнээс хойш бол үр дүн нь ихээхэн сайжирдаг байна.

“Ийм систем гарч ирснээр, дутуу төрөлттэй хүүхдүүдийг уутанд хийгээд ханаар ярайтал нь өлгөнө гэсэн үг хараахан биш юм. Ийм төхөөрөмж нь ирээдүйд дотор тал нь харагддаггүй ердийн инкубатортой төстэй байна гэж бид тооцоолж байгаа, эцэг эхчүүд хүүхэд нь хэрхэн амьсгалж, бойжиж байгааг харах, тэдний дууг нь сонсох боломжтой болгохын тулд камер ч тавьж болох юм. Бид энэ системийг хүүхэд ердийн инкубаторт тохьгүй байдгаас илүү эвтэйхэн стрессгүй, эцэг эхчүүдэд “найрсаг” болгохыг зорьж байгаа” хэмээн эрдэмтэн онцлон хэлжээ.

Хүн ба хонь  

Дөрвөн долоо хоногийн хугацааг системийн зарчмын боломжоос бус харин туршилтын протоколоор хязгаарласан гэдгийг А.Флэйк дурджээ. Эрдэмтэд уг системд нийтдээ зургаан хургыг амжилттай бойжуулжээ. Хиймэл орчин эдгээр амьтдын тархи, уушиг, мэдрэлийн болон цусны системийн хөгжилд хэрхэн нөлөөлснийг нь нарийвчлан судлаж мэдэхийн тулд “хиймэл саванд” бойжуулсны дараа эдгээр амьтдын заримд нь үхлийн унтуулах тариа хийжээ. Үлдсэн хурганууд туршилт дууссанаас хойш хэвийн хөгжилтэй өсч бойжжээ. “Бид тэдгээр хургануудыг сүүгээр угжиж өсгөсөн ба тэд тун сайн хөгжилтэй, бас миний бодлоор тун ухаантай. Одоо эдгээр хурганы хамгийн том нь 1 ойнд хүрч байгаа” гэж А.Флэйк ярьжээ.

Хургыг судалгаанд сонгож авсны учир бол хурга нь хэвлийн доторхи ургийн хөгжлийг судлахад шалгарсан загвар бие махбодь болдог байна. Энэ судалгааны хувьд хүн хонь хоёрын хоорондын зарчмын нэг чухал ялгаа бол дутуу төрөлттэй хургын хөврөлийн буюу герминаль матрикс нь илүү эрт боловсордог явдал юм. Энэ нь тархины маш чухал, эмзэг хэсэг бөгөөд чухам түүн дотор түүний хөгжлийн явцад нейрон, глиаль эсүүд бүрэлдэн тогтдог байна. Тархины энэ хэсэгт цус алдах нь хэт их дутуу төрөлттэй хүүхдүүдэд хамгийн их түгээмэл тохиолддог хүндрэлүүдийн нэг юм.

Энэ нөхцөл байдалтай холбоотойгоор уг систем хүн дээр хэрэглэхэд аль хир тохиромжтой вэ гэсэн асуултад А.Флэйк дутуу төрөлттэй нярай хүүхдэд ийм цус алдалт үүсэх шалтгааны нэг нь уушгийг механикаар агааржуулан үлээлгэх явдал гэж үздэг, тэгэхлээр манай энэ системд чухам ийм механик агааржуулалт огт байдаггүй нь давуу тал хэмээн тэр тодотгон хариулжээ.

Цусны эргэлтийн хиймэл системийг ашиглахтай холбоотой өөр нэг үр дагавар бол тромб /бүлэн/ үүсдэг явдал юм. Энэ тал дээр эрдэмтэн хэдийгээр бид цус шингэлэх гепариныг хамгийн бага тунгаар хэрэглэж байсан ч ийм тохиолдолд нэг ч удаагүй бүртгэгдээгүй гэдгийг онцолжээ. Цаашдаа ийм “хиймэл сав”-ны илүү боловсронгуй хувилбарууд ерөөсөө гепариныг огт хэрэглэхгүй байх боломжийг олгох боломжтой, ингэснээр цус алдалтын эрсдлийг улам ихээр бууруулах ажээ. Үүнээс гадна, эрдэмтэд хурганы хүйсний цусны судас нь шинж чанараараа хүнийхтэй аль хир адилхан болохыг одоохондоо мэдэхгүй байгаа юм. Үүнийг эрдэмтэд цаашдын судалгаандаа олж мэдэх ажээ.
 
Эх сурвалж: Монцамэ
0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн ажил хаялтыг цагдаа нар дэмжжээ9 цаг 8 минутын өмнө2019 оны ТРЭНД: Байгаль, ан амьтны шилдэг гэрэл зургууд9 цаг 13 минутын өмнө6 тайчигчаар ирээдүйн эхнэрээ сольжээ9 цаг 18 минутын өмнөЖинхэнэ мэт 3D зургууд9 цаг 23 минутын өмнө2020 онд трэнд болох жижиг байрны ИНТЕРЬЕРИЙН ШИЙДЭЛ9 цаг 28 минутын өмнөАлуурчин халим хөгширснийхөө дараа тугалнуудаа асардаг9 цаг 33 минутын өмнө2019 оны ТРЭНД: Хамгийн халуухан клип9 цаг 38 минутын өмнө2019 оны үгээр "тэд"-ийг нэрлэв9 цаг 43 минутын өмнөСайн унтаж амрах нь эрүүл мэндэд маш олон талын ашиг тустай9 цаг 48 минутын өмнө“Шимэгч” шилдэг кино боллоо9 цаг 53 минутын өмнөШанхайн “Disneyland”-ийн тасалбарын үнэд өөрчлөлт орно9 цаг 58 минутын өмнөМалчид, иргэдэд зориулсан мэдээ12 сар 11. 17:05Бүх л хүмүүс гялалзсан цагаан шүдтэй болохыг хүсдэг12 сар 11. 17:00Маскийг хэрхэн зөв хэрэглэх вэ12 сар 11. 16:55Францын оргилуун дарсны импортын үнийг нэмэгдүүлбэл хариу арга хэмжээ авахаа анхаарууллаа12 сар 11. 16:50Видео: 2019 онд YOUTUBE сайтаас хамгийн их хандалт авсан кпоп дуунууд12 сар 11. 16:45БНСУ-ын Элчин сайдын яамнаас АНХААРУУЛГА гаргалаа12 сар 11. 16:41Эцэг, эхчүүд хүүхдийнхээ гэмт хэрэг үйлдэх гол шалтгаан болдог12 сар 11. 16:40Миами Хит нэмэлт цагт Атланта Хаукс багийг буулгаж авлаа12 сар 11. 16:35“Дисней” кино компани 10 тэрбум ам.долларын ашиг олжээ12 сар 11. 16:30Хятадын төрийн дууллыг үл хүндэлсэн сагсчинг торгожээ12 сар 11. 16:25Ахмадын дэлхийн аврага шалгаруулах шатрын тэмцээнд дэд байр эзэллээ12 сар 11. 16:20Шинэ жилийн баярыг архигүй тэмдэглэхийг уриаллаа12 сар 11. 16:20Шинэ жилийн баяр ба дуучдын ханш12 сар 11. 16:15Танзани улсын ерөнхийлөгч 5.000 гаруй хоригдлыг өршөөлөө12 сар 11. 16:10Нисэх зурваст дрон орж агаарын тээвэрт саад болохоос сэргийлэх систем бүтээжээ12 сар 11. 16:05Жирэмсэн үед согтууруулах ундаа хэрэглэж болох уу12 сар 11. 16:00Б.Ганхуяг: Төр сайн менежер байж болохыг "Эрдэнэс-тавантолгой" компани харуулсан12 сар 11. 15:55БНХАУ газрын тос, хийн хоолойн үндэсний компани байгуулна12 сар 11. 15:50Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ12 сар 11. 15:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.