2017 оны 5-р сарын 2
18 цаг 30 минут

Тамхи татах нь судасны бөглөрөх эрсдлийг нэмэгдүүлдэг болохыг Америкийн эрдэмтэд тогтоожээ

Тамхи татах нь цусны судсыг хамгаалах үүрэгтэй генийг сулруулдаг ба үүний улмаас судас бөглөрөх эрсдэл нэмэгддэг байна.

Судалгааг явуулсан АНУ-ын эрдэмтдийн “Circulation” сэтгүүлд нийтэлсэн өгүүлэлд дурдсанаар, бүлэн нөжрөл нь судасны уян чанарыг алдагдуулдаг ба энэ нь зүрхний өвчний шалтгаан болдог байна.

Ийм дүгнэлтийг 140 мянган хүний генетикийн материалыг судалж үзсэний үндсэн дээр хийжээ.
Судалгааг хийсэн эрдэмтдийн нэг болох Пенсильванийн их сургуулийн доцент Даниш Салехин ярихдаа "энэхүү судалгаагаар генд нөлөөлөх нөлөө нь зүрхний цусан хангамж дутагдах/ишеми/ өвчинд хүргэдэг гэдгийг нотлох нэг алхам юм" гэлээ.

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ мэдээллээр, тамхи татах нь хавдар, уушигний өвчин, зүрх судасны өвчин зэрэг олон төрлийн архаг өвчин үүсгэх гол хүчин зүйлүүдийн нэг ажээ.

Тус байгууллагын тооцоолсноор, тамхи татсаны улмаас дэлхий даяар жилд 1,6 сая хүн нас барж байна. 

Эрдэмтдийн тооцоолсноор, дэлхий дээр нас барж буй 10 хүн тутмын нэг нь тамхинаас болж нас бардаг ба нас барсан хүмүүсийн тэн хагас нь Орос, АНУ, Хятад, Энэтхэг гэсэн дөрвөн оронд ногддог байна. 

Өнгөрсөн онд Их Британийн Сенгерийн хүрээлэн, АНУ-ын Лос-Аламосын үндэсний лабораторийн эрдэмтэд өдөрт нэг хайрцаг тамхи татахад жилийн хугацаанд уушигны эс бүрт 150 мутац, төвөнх, дуу хоолойн аппаратны эсүүдэд 97, амны хөндийд 23, давсганд 18, элгэнд 6 мутац үүсэхэд хүргэдэг болохыг тогтоожээ.
 
О.Барс
Эх сурвалж: Монцамэ
0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн ажил хаялтыг цагдаа нар дэмжжээ9 цаг 7 минутын өмнө2019 оны ТРЭНД: Байгаль, ан амьтны шилдэг гэрэл зургууд9 цаг 12 минутын өмнө6 тайчигчаар ирээдүйн эхнэрээ сольжээ9 цаг 17 минутын өмнөЖинхэнэ мэт 3D зургууд9 цаг 22 минутын өмнө2020 онд трэнд болох жижиг байрны ИНТЕРЬЕРИЙН ШИЙДЭЛ9 цаг 27 минутын өмнөАлуурчин халим хөгширснийхөө дараа тугалнуудаа асардаг9 цаг 32 минутын өмнө2019 оны ТРЭНД: Хамгийн халуухан клип9 цаг 37 минутын өмнө2019 оны үгээр "тэд"-ийг нэрлэв9 цаг 42 минутын өмнөСайн унтаж амрах нь эрүүл мэндэд маш олон талын ашиг тустай9 цаг 47 минутын өмнө“Шимэгч” шилдэг кино боллоо9 цаг 52 минутын өмнөШанхайн “Disneyland”-ийн тасалбарын үнэд өөрчлөлт орно9 цаг 57 минутын өмнөМалчид, иргэдэд зориулсан мэдээ12 сар 11. 17:05Бүх л хүмүүс гялалзсан цагаан шүдтэй болохыг хүсдэг12 сар 11. 17:00Маскийг хэрхэн зөв хэрэглэх вэ12 сар 11. 16:55Францын оргилуун дарсны импортын үнийг нэмэгдүүлбэл хариу арга хэмжээ авахаа анхаарууллаа12 сар 11. 16:50Видео: 2019 онд YOUTUBE сайтаас хамгийн их хандалт авсан кпоп дуунууд12 сар 11. 16:45БНСУ-ын Элчин сайдын яамнаас АНХААРУУЛГА гаргалаа12 сар 11. 16:41Эцэг, эхчүүд хүүхдийнхээ гэмт хэрэг үйлдэх гол шалтгаан болдог12 сар 11. 16:40Миами Хит нэмэлт цагт Атланта Хаукс багийг буулгаж авлаа12 сар 11. 16:35“Дисней” кино компани 10 тэрбум ам.долларын ашиг олжээ12 сар 11. 16:30Хятадын төрийн дууллыг үл хүндэлсэн сагсчинг торгожээ12 сар 11. 16:25Ахмадын дэлхийн аврага шалгаруулах шатрын тэмцээнд дэд байр эзэллээ12 сар 11. 16:20Шинэ жилийн баярыг архигүй тэмдэглэхийг уриаллаа12 сар 11. 16:20Шинэ жилийн баяр ба дуучдын ханш12 сар 11. 16:15Танзани улсын ерөнхийлөгч 5.000 гаруй хоригдлыг өршөөлөө12 сар 11. 16:10Нисэх зурваст дрон орж агаарын тээвэрт саад болохоос сэргийлэх систем бүтээжээ12 сар 11. 16:05Жирэмсэн үед согтууруулах ундаа хэрэглэж болох уу12 сар 11. 16:00Б.Ганхуяг: Төр сайн менежер байж болохыг "Эрдэнэс-тавантолгой" компани харуулсан12 сар 11. 15:55БНХАУ газрын тос, хийн хоолойн үндэсний компани байгуулна12 сар 11. 15:50Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ12 сар 11. 15:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.