5-р сарын 9
16 цаг 33 минут

Ялалтын баярт зүтгэсэн Монгол морьд

Тэртээ 1942 оны гуравдугаар сараас тухайн үеийн БНМАУ-ын төр, засаг ЗХУ-д зориулж морьд “бэлтгэх” төлөвлөгөөт ажлыг эхлүүлсэн байна. Дайн өрнөсөн дөрвөн жилийн хугацаанд ЗХУ-д 485 мянган агт морьд нийлүүлжээ. Зарим нэг тоогоор 500 гаруй мянгыг нийлүүлсэн гэж үздэг.

Монголын ард түмэн ЗХУ-д өөрийн зүгээс сэтгэлийн өргөл, тусламж болгож 32 мянган агт морьдыг нэмж өгсөн билээ. Энэ нь зургаан морьт дивизийг бүрэн хангах хэмжээний морьд гэсэн үг юм. Ер нь бол 1943-1945 онуудад байлдаанд оролцож явсан таван морь тутмын нэг нь монгол адуу байжээ.

Хагас зэрлэг, тэсвэр тэвчээртэй монгол адуу Зүүн фронтын хүнд хэцүү нөхцлийн аяыг хамаагүй сайн дааж байсан тухай маш олон баримт байдаг.

1941-1945 онуудад морьт механикжуулсан анги нэгтгэлүүдийг удирдаж дайн байлдаанд оролцсон генерал Исса Плиев хожим нь монгол морины ид хавын талаар ингэж дурссан билээ. “Биеэр жижиг ч хөл чангатай, тэсвэр хатуужилтай монгол адуу Зөвлөлтийн танктай мөр зэрэгцэн Берлинд хүрсэн юм” гэж тэрбээр бичиж үлдээсэн юм.

Мөн Аугаа Эх орны дайнд оролцож, Монгол морьтой нөхөрлөж явсан Зөвлөлтийн армийн байлдагч, түрүүч, офицерүүд Монгол морины тухай дурсахдаа: -“Монгол морийг магтаж хэлэх үг олдохгүй” хэмээн дурсан ярьцгаасаар байна.

Улаан армийн генерал И.А.Андреев: "Монгол морьд давхихад амьсгаа багатай, зугатааж яваа дайсныг хөөхөд заавал гүйцнэ. Монгол морьдод гайхамшигтай чанар олон байлаа. Хүрье гэсэндээ хүрдэг, дайны ширүүн цагийн яаруу тэвдүү байдалд яг дүйсэн, хазаартай мөртөө өвс ногоо идээд байдаг, идүүлэхгүй бол өл даадаг, эцэж цуцаж зогсдоггүй нь даанчиг сайхан. Миний Васка их үнэнч, эх оронч морь байлаа" хэмээн өөрийн дурсамжиндаа цохон тэмдэглэсэн юм.

5
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

116.44.154.116zochin   • 2017, 5 сарын 8. 22 цаг 21 минут

MONGOLchuud hezeed MORItoigoo hamt ERENGII SHANDAST MONGOL HULEG MORI MINU ZE

202.72.245.122ё   • 2017, 5 сарын 8. 10 цаг 23 минут

Оросууд финүүдэд дийлэгдсэн Гэвч Жуков Монгол жанжнуудтай Халх гол илүү дайсныг ялах аргад сайн суралцаад Ялалтын жанжин болж алдаршсан даа.

66.181.179.250Зочин   • 2017, 5 сарын 9. 0 цаг 18 минут

тэр үед жижигхэн Финланд улсад маршал Карл Маннергейм гэж агуу цэргийн удирдагчийг Бурхан бэлэглэсэн юм улаан оросууд бараагүй дээ Финландтай дайтсан дайны ачаар оросын улаан арми маш их өөрчлөлт шинэчлэлийг яаралтай эрчимжүүлсэн

202.9.40.81Зочин   • 2017, 5 сарын 8. 17 цаг 23 минут

орос финландад ялагдсан гэх юм яс үзвэл орос финляндыг арчина , финляндыг 100 нугалсан германыг ялж байгаа улс шүү , яахав финийн дайнд оросууд санаснаас их хохирол хүлээсэн, бодож байсан амжилтандаа хүрээгүй, эцэстээ финлянд бууж өгөн Выборг мужыг оросын харьяанд өгсөн дөө , одоо ч выборг орост хэвээрээ байдаг , тэгж байж ленинградаас хилийг зайтай болгосон юм , уг нь 2-р Екатеринагийн үед Выборгийг Оросууд эзлэж аваад 1-р Александрын үед Финланд шведээс орост шилжих үед буцаагаад финд нь өгсөн, 1917 онд финланд тусгаар улс болоход үлдсэн

183.81.171.150Зочин   • 2017, 5 сарын 8. 10 цаг 22 минут

монгол морьдын хөшөөг босгох мөн дорнодын цэргийн эмнэлгийн 16 баатарлаг асрагч бүсгүйн хөшөөг босгох хэрэгтэй махн ба бхя-хан энэ тухай 70жил нууж байгаа үр хүүхдүүд нь байгаа шүү

Шинэ мэдээ

Гар утсаар хэт их тоглосон хүүгийн нүд солир болжээ16 минут 41 секундын өмнө“SK Telecom”-ын 5G сүлжээг ашиглагчдын тоо 1 сая давжээ21 минут 41 секундын өмнөСкарлетт Йоханссон хамгийн их ашиг орлоготой эмэгтэй жүжигчнээр тодорчээ26 минут 41 секундын өмнөЗохиолчдын хачиргүй яриа31 минут 41 секундын өмнөАНУ-тай яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна гэж мэдэгджээ36 минут 41 секундын өмнөМартагдсан “Мода”-ыг “wasabies”-ынхан сэргээв 82019/08/23МЭДЭЭЛЭЛ41 минут 41 секундын өмнөМайли Сайрус сүүлрээгүй гэдгээ мэдэгдэв46 минут 41 секундын өмнөИргэн Б.Болороогийн гомдлыг шуурхай шалгаагүй цагдаа нарт хариуцлага тооцжээ51 минут 41 секундын өмнөАрьсан түрийвч, жийнсэн материал “Apple Card”-ыг гэмтээж болзошгүй56 минут 41 секундын өмнөХар тамхи тээвэрлэж явсан 17-28 насны 7 этгээдийг баривчилжээ1 цаг 2 минутын өмнөБүх Африкийн шатрын тэмцээн Касабланкад эхэлжээ1 цаг 7 минутын өмнөНийслэл өнгөрсөн долоо хоногт1 цаг 12 минутын өмнөБайгалийн үзэсгэлэнт газар "Хяргас нуурын хэцүү хад"1 цаг 17 минутын өмнө"Русские Витязи" багийн нисэгчид сөнөөгч онгоцоор үзүүлбэр үзүүлнэ1 цаг 22 минутын өмнөЖүдо бөхийн ДАШТ-д өрсөлдөх Гүржийн шигшээ баг1 цаг 27 минутын өмнө“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн загвар зураг төсөлд шалгарсан бүтээл1 цаг 32 минутын өмнөУрт удаан наслах энгийн аргыг хэлжээ1 цаг 37 минутын өмнөМалчид хүссэн үедээ цаг агаарын мэдээлэл авах системийг баталгаажуулав1 цаг 42 минутын өмнөИх Британийн эргийн хамгаалалт 50 дүрвэгчийг аварчээ1 цаг 47 минутын өмнөУИХ-ын чуулган даваа гаригт хуралдаж Үндсэн хуулийг хэлэлцэнэ1 цаг 52 минутын өмнөМария Шарапова “US Open” тэмцээний эхний тойрогт Серена Уильямстай учраа таарчээ1 цаг 57 минутын өмнөХичээлийн шинэ жилийн нээлт есдүгээр сарын 1-ний Ням гарагт болно2 цаг 2 минутын өмнөЭ.Макрон: Бидний орон гэр шатаж байна2 цаг 7 минутын өмнөГадаадын иргэн, харьяатын газрын даргын урилгаар БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны төлөөлөгчид Монгол Улсад айлчиллаа2 цаг 12 минутын өмнө“Fox News” дэх бэлгийн хүчирхийллийн тухай шинэ киноны трейлер гарчээ2 цаг 17 минутын өмнөЕгипетэд байгаль орчин, соёлын наадмыг зохион байгуулж байна2 цаг 22 минутын өмнөНийслэлийн соёл, урлагийн байгууллагуудын удирдах ажилтны шуурхай хурал боллоо2 цаг 27 минутын өмнөӨнөөдөр 0, 2, 4, 6, 8-аар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно2 цаг 32 минутын өмнөХариуцлагагүй уул уурхайг цэгцэлж, намын бүлгүүд хуралдсан долоо хоног 2 цаг 37 минутын өмнөЭнэ өдрийн зурхай2 цаг 42 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.