5-р сарын 9
13 цаг 33 минут

С.Бямбацогт БНХАУ-д ажлын айлчлал хийж байна

Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт тавдугаар сарын 8-12-ны өдрүүдэд  БНХАУ-д ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яам хооронд 2017-2021 онд хамтран ажиллах үйл ажиллагааны хөтөлбөрт гарын үсэг зурсан юм. Мөн Монгол, Хятад, Орос гурван улсын хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлаар санал солилцсон байна.Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт БНХАУ-д хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд БНХАУ-ын Хятадын Коммунист Намын Төв хорооны гишүүн, Хууль зүйн хорооны нарийн бичгийн дарга Мэн Жианжүтэй уулзлаа.

Уулзалтын үеэр сайд С.Бямбацогт дипломат харилцааны 68 жилийн түүхтэй Монгол Хятад хоёр орны харилцаа улс төр, эдийн засаг төдийгүй хууль сахиулах салбарт эрчимтэй хөгжиж байгааг тэмдэглэсэн байна. Энэ үеэр талууд иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн хоёр талын хамтын ажиллагаанд хоёр орны хууль зүй, дотоод хэргийн салбар ихээхэн чухал үүрэгтэй болохыг онцлоод 6 жилийн дараа Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын хийж байгаа айлчлал өндөр үр дүнтэй болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.  Мөн Монгол, Хятад, Орос гурван улсын хамтын ажиллагаа улам өргөжиж байгаа энэ цаг үед гурван улсын хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагааг эрчимжүүлж, хил дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, тухайлбал хар тамхи, мансууруулах бодис, хүн худалдаалах, мөнгө угаах гэмт хэрэгтэй хамтран тэмцэх механизм бий болгох нь зүйтэй гэдэг дээр санал нэгдсэн байна.

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.45.183зочин   • 2 сарын 21. 19 цаг 33 минут

гишүүн маань нутаг явсан юмуу

202.70.46.228Зочин   • 2017, 5 сарын 9. 14 цаг 43 минут

Har tamhi mansuuruulah bodisnii asuudal dahi haraa hynalt hamtiin ajillagaagaa saijruulah ni tun chuhal. Omnoh saiduud 6 jil ochihgui yu hiij bsn bnaa Byambatsogt sain yriad anhaaruulaad ireerei

Шинэ мэдээ

Австралид байгаа монголчуудын "Үнэн төрх"9 цаг 39 минутын өмнөТүрүүлэх магадлалтай бөхчүүд: Улсын аварга Намсрайжавын Батсуурь9 цаг 39 минутын өмнөБ.Эрдэнэхүүд Улсын начин цол олгох саналыг Ерөнхийлөгчид уламжлахаар тогтов9 цаг 43 минутын өмнөАНУ-ын компаниуд татварын нэмэгдлийн талаарх үзэл бодлоо илэрхийлжээ6 сар 19. 18:00Умард Солонгосын 2 загасчныг БНСУ-д үлдээхээр болжээ6 сар 19. 17:55Төрийн наадмын үзүүр түрүүнд босч барилдсан хүчит заануудыг дурсаж байна6 сар 19. 17:50“Интермед” эмнэлгийн рентген аппаратны үйл ажиллагааг зогсоов6 сар 19. 17:48Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №78 James Brown, ‘I Got You (I Feel Good)’6 сар 19. 17:45ЕХ цөмийн аюулгүй байдлын төслийг Монголд амжилттай хэрэгжүүллээ6 сар 19. 17:40Стрессээ тайлах арга: Элгээ хөштөл, нулимсаа гартал инээ6 сар 19. 17:35Элтон Жон Хүндэт легионы одонгоор шагнуулна6 сар 19. 17:30Шүтлэгтэй найзынхаа тусламжаар сугалаанд хожжээ6 сар 19. 17:25Орчин үед танд зайлшгүй хэрэг болох 5 дижитал ур чадвар6 сар 19. 17:20Ханнам Их сургуулийн захирал машин уналгүй, оюутны тэтгэлэгт 450 сая вон хэмнэжээ6 сар 19. 17:20Японы ганц бие иргэдийн тэн хагас нь болзоонд явах боломжгүй байна6 сар 19. 17:15Л.Од-Эрдэнэ: Дутагдалд орсон бөөр эргэж хэвийн байдалдаа ордоггүй6 сар 19. 17:10БНХАУ, АНУ-ын удирдагчид утсаар ярьжээ6 сар 19. 17:05Ш.Батхүүгийн 52 орчим тэрбум төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилжээ6 сар 19. 17:04Дэлхийн түүхэн дэх усан цэргийн хамгийн том Флот японыг дайлсан түүх6 сар 19. 17:00“Korean Air” B787 загварын 30 нисэх онгоц худалдан авна6 сар 19. 16:55АНУ-ын тэрбумтан Оксфордын их сургуульд 150 сая фунт стерлинг хандивлав6 сар 19. 16:50Хараал хэрүүлийн үгсийн зэв эзэндээ эргэж тусдаг6 сар 19. 16:45Криптовалют гаргахаа хойшлуулахыг "Facebook"-ээс хүсжээ6 сар 19. 16:40Ирээдүйг гартаа атгасан ТЭРБУМТНЫ түүх6 сар 19. 16:35Бөхийн галууд хаана, хаана гарч байна вэ6 сар 19. 16:30Дарс уух нь тархины үйл ажиллагааг дэмждэг6 сар 19. 16:25Р.Барсболд: Цэвэр цустан гэж байдаггүй, хамгийн гол нь хэл, бичиг6 сар 19. 16:20КП: “Чернобыль” цувралд гарсан алдаанууд6 сар 19. 16:15Хаадын тоглоом кинонд тоглосон жүжигчид6 сар 19. 16:10Загварын завгүй хос6 сар 19. 16:05
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.