5-р сарын 16
9 цаг 55 минут

Босго өндөр Сонгууль

 Ерөнхийлөгчийн сонгуулийн цаг хугацааны тоолуур гүйж эхэллээ. Ердөө 40 хоногийн дараа төрийн тэргүүнээ сонгох ээл­жит сонгууль болно. Энэ бол УИХ-ын болон орон нутгийн сонгуультай харьцуулах юм бол хамгийн босго өндөр сонгууль. Яагаад гэдгийг тайлбарлах шаардлагагүй.

  Ирэх дөрвөн жилд Монгол төрийн жолоог атгах хүнийг сонгоно гэдэг зүгээр нэг саналын хуудсан дээрх нэрийг дугуйлахын нэр биш ээ. Үүгээрээ УИХ болон орон нутгийн сонгуулийг ач холбогдол бага гэж байгаа юм биш. Ер нь хариуцлагагүй сонгууль гэж  үгүй. Сонгууль үгийн язгуур нь сонго гэдэг үйл үг. Энэ утгаар бодсон ч сонгууль бол хамгийн хариуцлагатай сонголт гэдэг нь ойлгогдоно. Шат шатны сонгуулиудад тавих шалгуур өөр өөр байдаг. УИХ-ын сонгуульд бол 25 нас хүрсэн, Монгол Улсын иргэн нэр дэвших эрхтэй гэдэг ч юм уу. Харин Ерөнхийлөгчийн сонгуульд 45 нас хүрсэн, сүүлийн таван жил эх орондоо тасралтгүй оршин суусан, Монгол Улсын харьяат эцэг, эхээс төрсөн хүн байх ёстой гэх мэт шалгуур, босго бий. Энэ бүхэн Сонгуулийн хуульд туссан заалт, шалгуур юм.

Харин хуульд заагаагүй ч амьдралд хэрэгждэг хэм хэмжээ, үнэлэмж, босго гэж бий. Түүнийг сонгогчид дотоод үнэлэмж, мэдрэмж, өөрийн үзэл бодол, итгэл үнэмшлээрээ бий болгодог. Түүнд хэн ч халдах эрхгүй. Монголчуудын хувьд ийм үнэлэмж, итгэл үнэмшил, нийгмийн үнэт зүйлсийн талаарх мэдрэмж, ойлголт өндөртэй ард түмэн. Тиймээс аливаа сонгуулийн үр дүнд сурталчилгаа, пиар тун бага хувьтай нөлөөлдөг. Аливааг бодитоор харж, мэдэрч байж түүндээ үндэслэн шийдвэрээ гаргадаг нь манай сонгогчдын нэг давуу тал.

 

Өнгөрсөн жил болсон УИХ-ын болон орон нутгийн ээлжит сонгууль үүний нэг жишээ юм. Сонгуулийн сурталчилгаа, пиар ажиллагаагаараа бол АН ялах магадлалтай мэт харагдаж байсан ч байж мэдэх. Гэхдээ энэ бол зүгээр л сонгуулийн өмнөх “хөөс” байсан нь удалгүй харагдсан. Амьдралд, жинхэнэ хөрсөн дээрх үнэн нь тэдний эсрэг байжээ. Сонгогчид үүнийг мэдэж, мэдэрч байсан болохоор АН-ынханд дүнг нь тавьсан. Хуулиар заасан шалгуураас гадна сонгогчдын босго гэж ийм өндөр хэмжүүр, чанд хатуу үнэлэмж байдаг гэдгийг олон удаагийн сонгууль харууллаа.

Нөгөө талаар монголчууд аливааг шинжихдээ гярхай ард түмэн. Энэ бол нүүдэлчдийн ахуй амьдралаас урган гарсан онцгой чадвар, гоц мэдрэмж гэж болно. Байгаль дэлхийн өнгө аяс, цаг агаарын төлөв байдлыг шинжин танихаас эхлээд мал, амьтныг хүртэл ажин шинжиж дүгнэлт хийж чаддаг. Хурдан морь, хүчит бөхөө шинжихдээ бүр ч гарамгай. Хүнийг танихдаа ч гаргууд. Хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа гэдэг үг ийм л утга учиртай. Хаан хүний 35 эрдэм, хатан хүний 15 эрдэм, түшмэл хүний есөн эрдэм гэх мэтээр ярилцаж, тэр эрдэм дотроос чухаг эрхэм нь юу вэ гэдгийг онцлон үздэг байв. Энэ бол төрийн тэргүүн хийгээд төр түших эрдэмт мэргэдээ ямар нарийн чанд шалгуураар шинжин сонгодог байсны илрэл юм.

 

Ийм ард түмэн төрийн тэргүүнээ сонгохдоо өндөр босго тавих нь мэдээж. Хүлэг морио хэдэн арван шинжээр шинждэг атлаа төрийн тэргүүн болох хүнээ тэр дайны шинжихгүй бол эцсийн үр дүнд сонголт нь ухвар мөчид, хуудуу хагас болох нь дамжиггүй. Ерөнхийлөгч бол Монгол Улсын нүүр царай болж гадаадад улс эх орноо төлөөлөх хүн. Түүнчлэн Монголын ард түмний эв нэгдлийн бэлгэдэл. Энэ талаас нь харж, ирэх дөрвөн жилд төрийн алтан жолоог атгуулах хүнээ нарийн шинжин сонгоно гэдэгт эргэлзэх юм алга. Төрийн албаны туршлага, боловсрол мэдлэгээс гадна эр хүний зангараг, хувийн төлөвшил, хүмүүжил, ёс суртахуун гээд олон шалгуураар сонгогчдын дотоод үнэлэмжийн дэнсэн дээр жин дарах нэр дэвшигч л дараагийн төрийн тэргүүн болно. Монгол төрийн босго өндөр, тотго ээлтэй байг ээ.   

Г.Ууганбаатар

 

Эх сурвалж:


2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

150.129.140.238Зочин   • 5 сарын 16. 12 цаг 18 минут

Босгыг мэдлэг боловсрол туршлагаар биш мөнгөөр өндөрлөснөөс болоод сонгочихмоор нэр дэвшигч гарч ирж чадахгүй байна даа

59.153.87.11Зочин   • 5 сарын 16. 11 цаг 36 минут

Арай туршлагатай, боловсролтой дэлхийд Монголыг төлөөлж чадах хүн Ерөнхийлөгч болох ёстой. Олигтой хүнээ намууд дэвшүүлэхгүй юм. Эд нараасаа Миеэ нь арай л дээр юм болов уу.

Шинэ мэдээ

Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ М.Анхцэцэгийн гэр бүлд 65 сая төгрөгийн хандив өгнө13 минут 15 секундын өмнөТанилц: Ирэх долоо хоногт чуулган, ажлын хэсгээр юу хэлэлцэх вэ18 минут 11 секундын өмнөМиеэгомбын Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн үнэмлэхээ авлаа28 минут 29 секундын өмнөСаналын хуудаст УИХ-д олон суудал авсан намын нэр дэвшигчийн нэрийг эхэнд нь бичнэ33 минут 31 секундын өмнөОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж, Элчин сайд нар томилогдсон өдрүүд1 цаг 4 минутын өмнөМиеэгомбын Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авна1 цаг 34 минутын өмнөЕрөнхийлөгчид нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулна1 цаг 40 минутын өмнөҮс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй2 цаг 55 минутын өмнөУлаанбаатарт өдөртөө сэрүүсч 18 хэм дулаан байна3 цаг 5 минутын өмнөМөнхбатын Уранцэцэг Азийн АШТ-д гурав дахиа түрүүллээ5 сар 26. 21:22Цагаачлалтай холбоотой Д.Трампын зарлигийг түдгэлзүүлснийг хүчинтэй хэвээр үлдээлээ5 сар 26. 18:30Нефть олборлолтыг танах хугацааг сунгахаар тохиролцжээ5 сар 26. 18:20Якутын эрдмэтэд бага тархины гэмтэлтэй өвчтөний насыг уртасгах аргыг нээжээ5 сар 26. 18:10Домогт Тотти ням гаригт сүүлийн тоглолтоо хийнэ5 сар 26. 18:00Халл сити баг дасгалжуулагчаа халлаа5 сар 26. 17:55Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан5 сар 26. 17:50Хүүхдийн баяраар талбайн баруун, зүүн талын замын хөдөлгөөнийг хаана5 сар 26. 17:46Венесуэльд эсэргүүцлийн жагсаалын үеэр амиа алдсан хүмүүсийн тоо 60-д хүрчээ5 сар 26. 17:45К.Роналду шоронд хоригдож магадгүй5 сар 26. 17:40Эх имж үхэхийнхээ өмнө зулзагандаа хүрэхийг хүсчээ5 сар 26. 17:35Эцгийн хайр5 сар 26. 17:33ААШТ: Ч.Аззаяа мөнгөн медаль хүртэв5 сар 26. 17:30Жонни Деппийн хувиралтууд5 сар 26. 17:25Нэр дэвшигчдэд дараах цагуудад үнэмлэх гардуулна5 сар 26. 17:23Цэцэрлэгийн эрхлэгч нарын дунд “ХҮҮХЭД-ЗОРЧИГЧ АЮУЛГҮЙ БАЙДАЛ-2017” сургалт, зөвлөгөөнийг зохион явууллаа5 сар 26. 17:22Хакухо Даваажаргал арвангурван өдөр дараалан давлаа5 сар 26. 17:171990-ээд оны хатуужилтай хүүхдүүд, ялангуяа энэ охин...5 сар 26. 17:13Монголын эдийн засагт "ногоон гэрэл" аслаа5 сар 26. 17:08Нэн даруй татгалзах шаардлагатай хүнсний бүтээгдэхүүн5 сар 26. 17:05Эвслийн цэргийн агаарын цохилтын улмаас Сирид 35 хүн амиа алджээ5 сар 26. 17:00
© 2008 - 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.