5-р сарын 17
10 цаг 25 минут

Л.Чинбат: Эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хөгжүүлэх нь иргэдийг амжиргааг дээшлүүлнэ

Б.ЭНХТУУЛ

Гацуурт” ХХК  2001 оноос газар тариалан, мал аж ахуйг хослон хөгжүүлэхээр ажлын гараагаа  эхэлжбайв.  Энэ ажлын үр дүнд  Монголд анх удаа мах, сүүний чиглэлийн ангус, голстен, дорпер  зэрэг шинэүүлдрийн үхэр, хонь, ямааг  хэдэн зуугаар нь үржүүлж, амжилттай нутагшуулаад байгаа билээ. Энэтухай  “Гацуурт” компанийн захирал Л.Чинбаттай  ярилцлаа.  

 

Сэлэнгэ аймагт эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хослон хөгжүүлэх онол, практикийн багахурал болж байна. Өнөөдөр хэлэлцэж буй энэ асуудлыг “Гацуурт” компани арван жилийн өмнө ярьжбайсан, туршлагатай компани. Сэлэнгэ аймгийг бүс нутаг болгон хөгжүүлэх,  эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хослон хөгжүүлэх нь ямар ач холбогдолтой талаар таны байр суурийг сонирхоё?

–Сэлэнгэ аймгийн Иргэдийн Хурлын дарга, Засаг даргын Тамгын газар, бусад байгууллагууд хамтран Сэлэнгэаймагт эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хослон хөгжүүлэх талаар онол практикийн бага хурлыгамжилттай зохион байгуулж байна. Цаг үеэ олсон, чухал хурал гэж бодож байна. Бидний хувьд, эрчимжсэн малаж ахуй, газар тариаланг хослон хөгжүүлэх, Сэлэнгэ аймгийг стратегийн бүс нутаг болгон хөгжүүлэхийг ямагт  дэмжиж ажиллаж байсан. Монгол Улсын хэмжээнд Сэлэнгэ аймаг бүс нутаг болгон хөгжүүлэхэд хамгийн  тохиромжтой. 2001 оноос хойш Сэлэнгэ аймагт эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хөгжүүлж,  тус аймгийн 10 гаруй сумд энэ ажлыг эхлүүлж, өнөөдрийг хүртэл  амжилттай хэрэгжүүлээд явж байна.   Цаашид ч мөн адилгазар тариалангийн салбар эрчимжиж, тодорхой үр дүнд хүрнэ гэж бодож байна. Одоо мал аж ахуйгаахөгжүүлбэл, энэ ажил богино хугацаанд тодорхой үр дүнд хүрнэ.

Эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хослон  хөгжүүлэх нь давуу тал олонтой. Энд ажиллаж, амьдарч байгаамалчдын орлого нэмэгдэх, иргэд  орон нутагтаа сайхан амьдрах боломж бүрдэнэ. Үүнийг Сэлэнгэ нутгийнмалчид, тариаланчид ойлгож, дэмжиж хамтарч ажиллавал бид илүү богино хугацаанд тодорхой  үр дүнд хүрэхболомжтой.  Өмнө нь улсаас сумдад эрчимжсэн мал аж ахуйн бүсийг ялгаж өгдөг байсан. Одоо бол улсынхэмжээнд нэг аймгийг бүсчилсэн байдлаар хөгжүүлэхээр зорьж ажиллаж байгаад баяртай байна. Миний хувьдэнэ ажлыг  дэмжиж, хамтарч ажиллах болно.

Төрөөс хөдөө аж ахуйн салбарт баримталж буй нэг бодлого нь баруун болон зүүн бүсийн аймгуудад  эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хослон хөгжүүлэхэд чиглэж байна. Танай компани энэ талаарбагагүй туршлага хуримтлуулсан. Мэдээж, тооноос чанарт шилжих, харилцан бие биенээ дэмжижажиллах гээд давуу тал олон байх.  Харин дангаар нь хөгжүүлэхийн зөрчилтэй болон дутагдалтай талнь юу байх вэ. Өнөөдөр энэ ажлыг хүлээн зөвшөөрөхгүй  байгаа  иргэд байдаг шүү дээ?

– Эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг тусад нь хөгжүүлэхэд  зөрчилдөөн үүссэн гэж хэлж болохгүй байх. Хамгийн гол нь үүнийг төрийн бодлогоор зохицуулж өгвөл асуудал гарахгүй. Бидний хувьд, мал аж ахуй ньэрчимжсэн учраас  тариалангийн талбай руу орохгүй гэдэг зарчмыг баримталж  байгаа. Өнөөдөр газартариалангүйгээр мал аж ахуй эрчимжинэ гэж байхгүй.  Тэгэхээр мал аж ахуйн тэжээлийг эрчимжсэн газартариалангаар зохицуулж өгөх учраас энэ хоёр уялдаа холбоотой явах ёстой ажил.  Тэгэхээр хүн бүхэнэрчимжсэн мал аж ахуй, газар тариалан эрхлэх боломжтой юм.  Цөөхөн малтай, газар тариалан эрхлэх газаргүй, тэр нь болно, болохгүй гэж бодож болохгүй. Яагаад гэвэл, тариалан эрхэлж байгаа аж ахуй нэгжүүд нь хадлантэжээлээ тариад, тэрийгээ нөгөөдүүлдээ нийлүүлэх, хэрэглэх маягаар харилцан бие биеэ дэмжиж ажиллахболомжтой. Үүний тулд бид юу хийх ёстой вэ гэвэл, хамгийн түрүүнд малчид дээр байгаа малын үржил шим, малын бүртгэл, эрүүл ахуйг нь сайжруулаад, сайжирч байгаа малаа тэжээх юм бол үр дүнд хүрнэ.  Түүнээс биш, одоо байгаа үр ашиг багатай, тоо толгой ихтэй байгаа малыг ямар ч сайхан зүйлээр тэжээгээд эдийн засгийнхувьд ч ач холбогдол  багатай.

-“Гацуурт” компани сүүлийн жилүүдэд Сэлэнгэ аймагт багагүй бүтээн байгуулалт хийсэн. Биднийөнөөдрийн ярьж байгаа энэ ажлыг 2001 онд танай компани анх хэдэн сумдад зэрэг эхлүүлж байв?

–Сэлэнгэ аймгийн  арав гаруй сумдад  2001 оноос хойш 300 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыгхийж ирсэн. Анх энэ сумдад бүгдэд нь зэрэг шахуу ажил эхлүүлж байсан. Бид  16  жилийн өмнө  анх энэ төслийгэхлэхдээ эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан хоёрыг хамтад нь эхлүүлж байсан. Тухайн үед зарим газар энэасуудлыг ойлгоогүй, мал байлгахгүй гээд хязгаарлачихсан байсан. Тиймээс Цагаан нуур, Түшиг сумдадтулгуурлан ажлаа эхлэж байлаа. Өнөөдөр цаг үе өөрчлөгдөж, буцаад  манай орон нутагт үйл ажиллагааявуулаач гэсэн хүсэлт ирж байгаа учраас бид энэ ажлаа эхлүүлж байна. Энэ нь мэдээж, цаг хугацааны хувьдалдагдалтай байгаа юм. Хэрэв арван жилийн өмнө бид энэ ажлыг эхлүүлсэн бол малчдын малын чанар чансаасайжрах, хадлан тэжээлээ бэлтгэх, авах зэрэг бүх ажил цэгцэрч иргэдийн амжиргаа дагаад сайжрах, цааш өсчхөгжөөд явах байсан.

Эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хослон хөгжүүлэх нь хүнсний аюулгүй байдлыг хангахадчухал алхам болж байгаа. Танай компани Монголд анх удаа мах, сүүний чиглэлийн шинэ үүлдрийнмалуудыг амжилттай нутагшуулж чадсан. Мөн үүнийгээ дагаад  2001 оноос үр хөврөл шилжүүлжсуулгах ажлыг эхлүүлэн, амжилттай хэрэгжүүлж байгаа. Энэ талаар та мэдээлэл дуулгаач?

–Бид өнгөрсөн 15 жилийн хугацаанд махны чиглэлийн 2000 ангус, үүлдрийн үхэр гаргаж авсан. Энэ үхэр одооМонгол Улсын бүх аймаг, сумдад очсон. Цаашид улсын хэмжээнд энэ үхрийн нийлүүлэлт тасрахгүй. Тэгэхээрмахны чиглэлийн үхрийн эхлэл тавигдсан гэсэн үг. Одоо бид зохиомол хээлтүүлэг хийх тусгай лаборатор бэлтгэжбайна. Энэ ажлыг цаашид улсын  хэмжээнд болон орон нутгийн хэмжээнд бодлогоор дэмжээд явбал бид үрхөврөлийг нь үнэгүй нийлүүлэхэд бэлэн байна. Өөрөөр хэлбэл, нийт монголчуудын дотоодын хээлтэгч үхрийг  зохиомлоор хээлтүүлэх бүрэн чадвар бүхий лабораторийг бид 2018 онд ашиглалтад оруулах гэж байна. Энэхамгийн эхний ажил юм.

Манай улс эхлээд  малаа бүртгэх,  эрүүлжүүлэх ёстой. Дараа нь чанар чансааг нь сайжруулах зорилгоорхээлтүүлгийн асуудлыг шийдэх ёстой. Бидний зүгээс тэжээлийнх нь асуудлыг шийдэх ёстой юм. Ийм байдлаарзохион байгуулж, бүх ажлыг уялдаа холбоотой зохицуулах хэрэгтэй.  Хамгийн сүүлд, малчдын мал махыгүйлдвэртээ нийлүүлээд, цаашид экспортод гаргах, дотоодын хэрэгцээнд нийлүүлэх замаар энэ ажил урагшилна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Эх сурвалж:
10
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

10 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.26.193.67Зочин   • 6 сарын 8. 15 цаг 34 минут

тариалангийн газар уурхайгаас илүү байгал сүйгэдэг.уурхай ихдээ 1000га ухаж сүйтгэнэ.тариалан хэдэн мя га-аар сүйтгэнэ.эцэсийн сүйтгэл нь адилхан 100жилд хөрс тогтохгүй ургамал нөхөн сэргэхгүй.одоогийн хагаласанаас илүү нэмэх хэрэггүй.энэ хагалсаны будаа ногоо бидэндээ элбэг хүрнэ.. тариалангийн газар ямар хортойг м

103.26.193.67давжаарсан малаа аварая   • 6 сарын 8. 15 цаг 27 минут

барга үзэмчин чинбатын том хонины бүх эр хургыг улс хавар худалдаж аваад үе шаттайгаар бүх суманын малчиддаа үнээр нь тарааж улсаас гаргасан мөнгөө буцааж авах хэрэгтэй.манай хонь давжаарч сөнөх гэж бна.үүнийг хаая хийх хэрэгтэй.их амархан.зөвхөн зөөх зохион байгуулах хэрэгтэй.хаая ер нь хийх юмгүй яам. давжаа үхэрээ томоруулах гар хээлтүүлэх хэрэгтэй .малаа таворлаг болгох. хаая яам уралдаанаасаа илүү ажлаа их хий

150.129.143.9Зочин   • 5 сарын 17. 14 цаг 40 минут

МОНГОЛ ОРОН БОЛ ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ОРОН БИШ, МАЛ АЖ АХУЙН ОРОН.

202.5.202.130zochin   • 5 сарын 17. 13 цаг 34 минут

zuv shuu

103.23.51.4zochin   • 5 сарын 17. 11 цаг 40 минут

yag mongoldooo eruul hunseer hangaj um hiij baigaa huuhed shuu amjilt husie

202.179.24.38Зочин   • 5 сарын 17. 11 цаг 50 минут

mg ynexeer tegj bodoj bna uu? esvel xevlel medeelleer gardag tyynii nevtryyleg bolon kinog yzseneeree dygnej xelne yy?

66.181.179.159Зочин   • 5 сарын 17. 11 цаг 39 минут

Ашгийн төлөө хийж байгаа бизнес!!! Орон нутгийн иргэдийг бэлчээргүй болгож нутгаас нь шахаж амьдрах нөхцөлгүй болгож байгаа нь иргэдийн амьжиргаа дээжилнэ гэдэг нь юул бол. Ер нь энэ газар тариалангийн асуудалд байгаль орчны асуудлыг сайтар харж үзэх хэрэгтэй юм. Хавар намарт хамаг үржил шимтэй газраа сэндийчээд шороо тоос босгоод байгаа нь цөлжилтөнд маш их нөлөө үзүүлж байгаа байх. Эцэст нь яахав бизнесийн ашиг хийсэн улс ашгаа аваад арилаад л өгнө

157.14.165.160Malchin   • 5 сарын 17. 11 цаг 29 минут

Neg ch mal amldaar ni zardaggui yum bna leeh

202.179.24.38Хөндлөнгийн гэрч   • 5 сарын 17. 11 цаг 09 минут

Хэдийгээр энэ хүн нь сайхан ярьж байгаа ч орон нутгийн иргэдийг бэлчээр нутгаас нь шахаж амьдрах нөхцөлгүй болгож байгаагаа ухамсарладаггүй хөрөнгө хүчээр далайлган зөвхөн АШГИИН төлөө хийж байгаа бизнес ба түргэн өсөлттэй гений өөрчлөлттэй хүнёний мах болон тарианы аж ахуй л бий болж байгааг хаа хаанаа л ойлгох хэрэгтэй.

202.179.24.88Зочин   • 5 сарын 17. 11 цаг 00 минут

Чинбатад амжилт хүсье чамайг болон танай гэр бүлийг их дэмждэг шүү сайхан гэр бүл

Шинэ мэдээ

Чөлөөт бөхийн 23 хүртэлх насны ДАШТ маргааш эхэлнэ6 цаг 9 минутын өмнөГ.Бадам: Оршуулгын газар гүйгээд л байсан...7 цаг 58 минутын өмнөТогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд олон улсын байгууллагуудтай хамтарна8 цаг 20 минутын өмнөКюүшюү башё: Хакүхо тэргүүлж, Кисеносато унасаар байна8 цаг 26 минутын өмнөӨнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна8 цаг 37 минутын өмнөАгаарын бохирдлоос эрүүл мэндээ хамгаалцгаая8 цаг 47 минутын өмнөХҮН гүрэн, ХАН улсын хоорондын анхны дайн8 цаг 57 минутын өмнөХарүмафүжи Д.Бямбадоржийг Японы Сүмогийн холбооны албаны хүмүүс байцааж эхэлжээ9 цагийн өмнөСерена Уильямс нөхөрт гарчээ9 цаг 2 минутын өмнөЛонзо Болл 2 дахь трипл даблиа хийж, ялалт байгууллаа9 цаг 7 минутын өмнөОргилд нь хэн ч гараагүй уул9 цаг 12 минутын өмнөМэдээний халуухан хөтлөгчид9 цаг 17 минутын өмнө"Өег өглөө" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ9 цаг 17 минутын өмнөДиана гүнж нууц охинтой байжээ9 цаг 22 минутын өмнөМоника Белуччи 20 жилийн өмнөх зургаа нийтлэв9 цаг 27 минутын өмнөА.Меркель хүнд байдалд ороод байна9 цаг 32 минутын өмнөБНХАУ-ын технологийн хамгийн том үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна9 цаг 37 минутын өмнөСингапурт автомашин унах эрхийн лиценз 80.000 ам.долларт хүрчээ9 цаг 42 минутын өмнөНИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан боллоо9 цаг 46 минутын өмнөСтресс, ядаргаа тайлах 11 хүнс9 цаг 47 минутын өмнөХрушевын утасны бичлэгийг ил болгожээ9 цаг 52 минутын өмнөХагас зууныг шоронд өнгөрүүлсэн цуврал алуурчин нас баржээ9 цаг 57 минутын өмнөiPhone X-гийн корпусны будаг ховхорч байна гэж хэрэглэгчид гомдолложээ11 сар 20. 16:55Мандал суманд шуурхай бүлэг ажиллаж байна11 сар 20. 16:50Виктория Секретийн супер модель Миранда Керрийн талаарх таны мэдэхгүй баримтууд11 сар 20. 16:50Америкийн хамгийн алдартай цуврал алуурчин Чарльз Мэнсон нас баржээ11 сар 20. 16:49Английн хатан хаан, хунтайж нарын хуримын 70 жилийн ой тохиож байна11 сар 20. 16:45Турахын тулд хооронд нь зохицуулж болох 8 хүнс11 сар 20. 16:44Ц.Энхжин ”Хорин дөрвөн жилийн турш өөрийгөө хөгжүүлсний үр дүн гарлаа”11 сар 20. 16:42Шинэ Каледонид 7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ11 сар 20. 16:40
© 2008 - 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.