5-р сарын 18
9 цаг 47 минут

Өвдөг шороодоод өндийж амжаагүй тэд хол давхих уу

Монгол Улсын Ерөн­хийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг албан ёсоор олон нийтэд өчигдөр зарлав.  Ингэснээр МАН-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, С.Ганбаатар нар өрсөлдөх эрхтэй боллоо. Эдгээрээс хоёр нь Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн өндөр шаард­лагад нийцэх эсэх нь эргэлзээтэй. Олон нийт тэднийг аль хэдийнэ адил төстэй байдлаар нь тохуурхаж сууна. Тэднийг эц­гийнх нь нэрээр бус харь тодотголоор нь дууддаг жишигтэй.

Тухайлбал, нэг нь “Фэнг шү” С.Ганбаатар, нөгөө нь “Женко” Х.Баттулга. Ийм нэр зүүх болсон түүхийг эргэн сөхвөл, Х.Баттулга алдарт “Загалмайлсан эцэг” киноны Дон Вито Корлеонег дууриан анхны ком­паниа “Женко” гэж нэрлэсэн байдаг. Харин С.Ганбаатар дорнын соёлын нэг хэсэг болох “Фэнг шү”-г Монголд анх нэвтрүүлж, нутагшуулсан. Тэдний адил тал үүгээр ч дуусахгүй. Хоёу­лаа Баянхонгор айм­гийнх бөгөөд өнгөрсөн оны УИХ-ын сонгуулиар дархлагдсан гэгдэж байсан ч мөн л хоёулаа тойрогтоо “өвдөг шороодсон” удаатай. Үүгээр ч зогсохгүй намын угшлаа сольсноороо хүртэл ижилхэн.  Улс төрийн хүрээнд угшлаа солих нь тийм ч бахархах үйлдэл биш баймаар. Гэтэл Х.Баттулга Эх орон намаас гарч АН-д элссэн бол С.Ганбаатар ХҮН-аас “нүүр бууруулж” МАХН-д шургасан. Энэ мэтээр тэдний нийгэмд бүрдүүлсэн дүр төрх, имиж, байр суурь нь улстөрч гэдэг талаас илүүтэй спорт, бизнес, иргэний хөдөлгөөнтэй холбоотой. Товч­хондоо, нэг нь “Фэнг шү”-гээр, нөгөө нь бизнесээр олонд танил болсон.  Энэ мэт адил хийгээд ялгаатай тал тэднийг нэг зоосны хоёр тал гэдгийг илтгэж буй.

Харин боловсролын хувьд бага зэрэг зөрүүтэй байж магад. Нэг нь наймдугаар анги төгссөн, нөгөө нь гадаад дотоодын гурван ч их сургуульд “сурч байсан” гэж намтартаа бичсэн байдаг. Гэхдээ үүнээсээ болж хуурамч дипломтой, боловсролгүй хэмээн УИХ-ын танхимд чичлүүлсэн түүхтэй.

Юутай ч 2013 оны Ерөн­хийлөгчийн сонгуулиар МАН бөх хүн нэр дэвшүүллээ гэж баалж байсан бол АН-ынхан энэ удаа бөх хүн нэр дэвшүүлчихэв.Харин МАХН-ын дарга Н.Энхбаяр намынхаа болон шадар дотныхоо хэн нэгийг биш нэгэн цагт УИХ-ын дарга байхад нь зөвлөхөөр ажиллаж явсан С.Ганбаатарыг өөрийнхөө оронд шатрын хөлөг дээр түлхлээ.Уг нь МАХН-ынхан Н.Энхбаяраас өөр сонголт байхгүй гэдгээ мэдэгдсэн.Гэтэл Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг албан ёсоор зарлахаас ганцхан өдрийн өмнө хуралдаж, С.Ганбаатарыг гаргаж ирэв.“Лам олдохгүй бол буцахдаа зална” гэгч болсон хэрэг.Тиймээс ч түүнийг МАХН-ын цөөнгүй гишүүн эсэргүүцэх болов.МАХН-ыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй болгосон УИХ-ын гишүүн О.Баасанхүү аль хэдийнэ дургүйцлээ илэрхийлж, өөр намаас ирсэн хүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ёсгүй гэж мэдэгдээд амжсан.Өөр намаас ирсэн хэмээн дургүйцэх болсон нь учиртай.Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар, С.Ганбаатар дөнгөж хоёрхон хоногийн өмнө МАХН-д албан ёсоор элссэн аж.Тэгэхээр дургүйцэх нь аргагүй. Түүнчлэн хэрэв  ийм хүн нэр дэвшүүлээд ялагдвал намынхаа удирдлагуудтай хариуцлага тооцох талаар ч УИХ-ын гишүүн О.Баасанхүү “ам гарлаа”.  “Гараа сайн бол бариа сайн” гэдэг үг бий. Гараанаас хөдөлж эхлээгүй байж  би, чи гээд хагаралдаж буй намын “сойсон” хүн хаа хүртэл давхих бол. Сунгааны дундаас цуцаж, эргээд ХҮН руугаа явчихвий дээ.

Ямартай ч, өнгөрсөн оны сонгуулиар өвдөг шороодсон тэд шороогоо ч гөвж амжаагүй байхад нь Ерөнхийлөгчийн сонгуульд сойж орхив.Төрийн тэргүүнд тавих шаардлага, босго, шалгуур өндөр.Хэн дуртай нь хүч үзээд байдаггүй.Сумын наадамд түрүүлж чадаагүй бөх улсын наадамд барилдах гэж байгаатай л адил.

С.Юмсүрэн

Эх сурвалж:


21
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

21 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

192.241.204.127zochin   • 5 сарын 18. 15 цаг 58 минут

Mongoliin ireedui bolowsroloor deesh axixgui shinjtei. Judo l xogjix baixdaa eswel Finkshu ch yumuu

95.85.62.37зочин   • 5 сарын 18. 15 цаг 54 минут

Ичгүүр сонжуургүй удам судар худлаа зохиож хятад болгох гээд байдаг ***** санаанууд явах юм аа үнэн баримттай юм яриж байлдаа. Зарим нэг нэвшигчдийг бодвол Үр удам нь монгол цустай шүү

95.85.62.37Зочин   • 5 сарын 18. 15 цаг 52 минут

Yaaatsartsan ch ulsuud yumbdee. Zolbin Nohoin golog shig hool ogson hund ni ochij naaldaal yavah yum orovdoltei ch yum doo

185.89.251.35Зочин   • 5 сарын 18. 15 цаг 49 минут

Battulga iig ch bas bi martaj bolku. Buhel buten Tom tomor zamiig alga bolgotson hun shuu dee

185.89.248.35Зочин   • 5 сарын 18. 15 цаг 47 минут

Mani hediigee doromjlood bgamu ygd bgan. Eh oron ch bailaa gd buten uls toloolj chigluuleh gj baij tuich bolovsrolgui humuus ner devshih yum daa.

188.166.73.9zochin   • 5 сарын 18. 15 цаг 46 минут

ee nudnii bulai bolyoo medleg bolowsroltoi xumuus zunduu l baina sh dee daanch ed nar heree medehgui darwaganax yum daa

69.31.101.2Зочин   • 5 сарын 18. 15 цаг 46 минут

uzel surtaldaa unen ch baij chadku baij yun yoronhiilogch boloh durtaim dee

103.253.146.245zochin   • 5 сарын 18. 15 цаг 44 минут

Mongol ner garj baina shdee tsaana chin chansaagaa bodoj ursulduj surmaar yumaa.Xoyul xoyulaa

124.158.106.141Зочин   • 5 сарын 18. 11 цаг 01 минут

С.Юмсүрэн овоо мөнгө авч пиар хийгээд байгаа юм уу?. Чиний бичсэнийг монголчууд тоох уу даа?. Ул шагайх гэж байгаа бол энхболдыгоо газрын наймаанчин энэ тэр гээд бичвэл яасан юм. хэ хэ хэ.

202.21.106.147Зочин   • 5 сарын 18. 11 цаг 55 минут

Ичинхорлоо гэдэг юм. Б.Анир, С.Юмсүрэн гэсэн автортойгоор мэдээ бичдэг юм аа. Үнэн сонин ажиллаж байсан. Тэгэхээр юу гэсэн үг үү. Ардын намын хүн байх нь. Өө нээрээ угаасаа Залуу.ком чинь ардын намын сайт ш тээ.

202.9.40.94зочин   • 5 сарын 18. 10 цаг 43 минут

Усны дусал шиг олон адил шинж чанартай 2 юм. Өөрийн тойрогтоо хамгийн ойр хүрээлэлдээ УИХ-ын сонгуульд өвдөг шороодсон 2 томруулсан ганц тойргоос гарах уу? Хар нь тайлагдсан хар машиныг америкаас удирдуулж гарах гээд байна уу?????

43.242.243.253Zochin   • 5 сарын 18. 10 цаг 34 минут

Uuriin aimagtaa garaagvi nuhur ulsad barah uu zvgeer l bodohod iim baih yum

203.169.48.131UUL   • 5 сарын 18. 10 цаг 28 минут

Хар машин мэдэх юм биш үү

202.70.33.242Зочин   • 5 сарын 18. 10 цаг 22 минут

enkhboldod yagaad ch sanal ogch bolohgui shu mongolchuudaa

59.153.114.155иргэн   • 5 сарын 18. 10 цаг 17 минут

ЭНХБОЛДыг бид мартаж волохгүй УБ ын газрийг яаж зарж ЦЭЛМЭГ БАДАМЖУНАЙтай юу хийцгээж балаллаа ард түмэн мартаагүй шүү

202.131.246.22Иргэн   • 5 сарын 18. 10 цаг 14 минут

Энхболд бол яавч монгол улсын төлөө зүрх нь цохилохгүй яагаад гэвэл хятад ээжийн хүү юм чинь дээ санаа нь бол урд зүгт

124.158.106.141Зочин   • 5 сарын 18. 10 цаг 10 минут

Ман -г , Ан-г олигархижсан намууд гэдэг. Ганбаатар ноднин хүн намд алуулаагүй бол гарах байсан. Дээр нь сайханбилэг нам дарж авахын тулд мэдээлэл худалдаж аваад гадаадад сураагүй энээ тэрээ болгож босоо нэрийг нь хэвтээ болгож бах таваа хангасан ч өөрөө өөдлөөгүй. Гэхдээ Ганбаатар энэ 2-г бодвол тэмцэгц нэр цэвэр болохоор гараад ирэх байх. С.Ганбаатарыг дэмжээд үзвэл яасан юм. Ман маш муу сонголт хийсэн. Ганбаатар хар массаар явчихна.

211.36.159.24Zochin   • 5 сарын 18. 10 цаг 04 минут

Enhbold demii Baihaa beg l hudlaa sanagdaad bga ymdaa ene hoeriin neg ni deer baihoo

103.14.36.18Зочин   • 5 сарын 18. 10 цаг 02 минут

МАН сайхан амлалт өгч гарч ирчихээд эсрэг арга хэмжээ аваад эхэлсэн нь харин ч сөрөг намаас хүн гарчихаж мэдэх л байх шүү.

202.9.41.206hun   • 5 сарын 18. 10 цаг 02 минут

Enhbold l garahgui baival bolloo

202.179.31.242bat   • 5 сарын 18. 9 цаг 56 минут

man nam ard tumnee baikhgui bolgochood odoo songuuli dokhokhoor yun manj zan gargaad b.a ene 2 iin hen ch MONGOL BANKHAR gedgiig bid medne bitgii ikh yum gorid hujaa enkhboldiinkhoon

Шинэ мэдээ

Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ М.Анхцэцэгийн гэр бүлд 65 сая төгрөгийн хандив өгнө12 минут 2 секундын өмнөТанилц: Ирэх долоо хоногт чуулган, ажлын хэсгээр юу хэлэлцэх вэ16 минут 58 секундын өмнөМиеэгомбын Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн үнэмлэхээ авлаа27 минут 16 секундын өмнөСаналын хуудаст УИХ-д олон суудал авсан намын нэр дэвшигчийн нэрийг эхэнд нь бичнэ32 минут 18 секундын өмнөОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж, Элчин сайд нар томилогдсон өдрүүд1 цаг 3 минутын өмнөМиеэгомбын Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авна1 цаг 33 минутын өмнөЕрөнхийлөгчид нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулна1 цаг 39 минутын өмнөҮс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй2 цаг 53 минутын өмнөУлаанбаатарт өдөртөө сэрүүсч 18 хэм дулаан байна3 цаг 3 минутын өмнөМөнхбатын Уранцэцэг Азийн АШТ-д гурав дахиа түрүүллээ5 сар 26. 21:22Цагаачлалтай холбоотой Д.Трампын зарлигийг түдгэлзүүлснийг хүчинтэй хэвээр үлдээлээ5 сар 26. 18:30Нефть олборлолтыг танах хугацааг сунгахаар тохиролцжээ5 сар 26. 18:20Якутын эрдмэтэд бага тархины гэмтэлтэй өвчтөний насыг уртасгах аргыг нээжээ5 сар 26. 18:10Домогт Тотти ням гаригт сүүлийн тоглолтоо хийнэ5 сар 26. 18:00Халл сити баг дасгалжуулагчаа халлаа5 сар 26. 17:55Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан5 сар 26. 17:50Хүүхдийн баяраар талбайн баруун, зүүн талын замын хөдөлгөөнийг хаана5 сар 26. 17:46Венесуэльд эсэргүүцлийн жагсаалын үеэр амиа алдсан хүмүүсийн тоо 60-д хүрчээ5 сар 26. 17:45К.Роналду шоронд хоригдож магадгүй5 сар 26. 17:40Эх имж үхэхийнхээ өмнө зулзагандаа хүрэхийг хүсчээ5 сар 26. 17:35Эцгийн хайр5 сар 26. 17:33ААШТ: Ч.Аззаяа мөнгөн медаль хүртэв5 сар 26. 17:30Жонни Деппийн хувиралтууд5 сар 26. 17:25Нэр дэвшигчдэд дараах цагуудад үнэмлэх гардуулна5 сар 26. 17:23Цэцэрлэгийн эрхлэгч нарын дунд “ХҮҮХЭД-ЗОРЧИГЧ АЮУЛГҮЙ БАЙДАЛ-2017” сургалт, зөвлөгөөнийг зохион явууллаа5 сар 26. 17:22Хакухо Даваажаргал арвангурван өдөр дараалан давлаа5 сар 26. 17:171990-ээд оны хатуужилтай хүүхдүүд, ялангуяа энэ охин...5 сар 26. 17:13Монголын эдийн засагт "ногоон гэрэл" аслаа5 сар 26. 17:08Нэн даруй татгалзах шаардлагатай хүнсний бүтээгдэхүүн5 сар 26. 17:05Эвслийн цэргийн агаарын цохилтын улмаас Сирид 35 хүн амиа алджээ5 сар 26. 17:00
© 2008 - 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.