5-р сарын 18
21 цаг 01 минут

Дэлхийд тэрбумаар үнэлэгдсэн туйванч М.Анхцэцэгийн дүүд тусалцгаая

Эх орноо мөнгөөр солиогүй эгч нь дүүгээ эмчлүүлэх итгэл дүүрэн явна
-Дэлхийд тэрбумаар үнэлэгдсэн туйванч М.Анхцэцэгийн дүүд тусалцгаая-


2016.07.20-нд Рио Де Жанейрогийн зуны олимпод оролцох Монголын баг тамирчдыг үдэн гаргах арга хэмжээн дээр "М.Анхцэцэг эгч шигээ хүндийг өргөлтийн мундаг тамирчин болоод, олимпод оролцох юм сан" хэмээн битүүхэн мөрөөдөж, эгчээрээ бахархан зогсож байсан М.Номин-Эрдэнэ ердөө хоёр сарын дараа сургууль дээрээ түлэгджээ. Есдүгээр сарын 1 дөхөх тусам ангийнхантайгаа уулзах гэж, сургуульдаа очихоор яаран цүнх дүүрэн дэвтэр, хичээлийн хэрэгсэл зэхүүлсэн охин хичээл дөнгөж эхлээд байхад ангийнхныхаа хоолыг (20-ын кострюльтай хоол) өргөж яваад өөр дээрээ алдаж айхтар түлэгдсэнээр энэ жил хичээлдээ яваагүйгээс гадна сая төгсөлтийн зургийн цомогтоо ч зургаа авахуулж чадаагүй юм.

Гэхдээ багш нар нь боломжоороо гэрээр нь ирж түүнд хичээл зааж байсан учраас охин удахгүй есдүгээр анги төгсөх улсын шалгалтаа өгөх гэж байгаа. Тухайн үед монгол эмч нар эхний арга хэмжээг авч, арьс нөхөх хагалгаа хийсэн ч өнгөрсөн найман сарын турш М.Номин-Эрдэнэ "Хүйтэнд даарч, халуунд халж болохгүй" гэсэн эмчийн захиасыг ягштал биелүүлж, 21 хоног тутамд ургаж төлжсөн арьсаа зөөллөх 10 өдрийн курс эмчилгээнд орсоор өнөөг хүрчээ. Түлэгдсэнээсээ хойш охин уургаа маш ихээр алдах болсон тул амархан ядарч сульдан, юм л бол ямар нэг өвчинд өртчих гээд байнга эмнэлэгт хэвтэх болжээ.


"Охин минь урьд нь тариа гэхээс үнхэлцгээ хагартал айдаг байв. Шүдний эмнэлэгт очоод, өвчин намдаах тариа хийлгэх гэж бөөн юм болоод, шүдээ ч авахуулж чадалгүй ааваараа үүрүүлэн гэртээ ирж байсан хүн шүү дээ. Гэтэл одоо тариа байтугай, олон зүйлийн ард гарч чадахаар их тэвчээр хатуужилтай болсон. Охиноо яаж тэвчээр гаргаж байгааг нь харахаар хурдхан мэс засал хийлгээд, цоо эрүүл болгох юмсан гэж яардаг" хэмээн ээж Д.Мөнхчимэг нь ярилаа. БНСУ-ын "Ханган сү" эмнэлгийнхэн охины түлэгдлийн шарх сорвийг ор мөргүй эмчлэхэд 65 сая төгрөг шаардлагатай гэсэн хариу өгчээ. Түлэгдсэнийх нь дараахан нэг өнжөөд л 150 мянган төгрөгийн боолт хэрэгсэл сольдог, байсхийгээд 300 мянган төгрөгийн үнэтэй дусал хийлгэдэг амаргүй цаг хугацааг туулсан ар гэрийнхнийх нь хувьд бол бүр ч ярвигтай байсан нь лавтай. Аав Ч.Мөнхжанцан нь Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн захирагчийн орлогч, ерөнхий инженерээр ажилладаг бөгөөд охиныхоо эмчилгээний зардлын хагас хугасыг ч болсон бүтээхээр Афганистаныг зорьж, энхийг дэмжих ажиллагаанд оролцож буй.

Гэвч Солонгосын эмнэлгээс нь саяхан "Зургадугаар сарын 15-ны дотор хагалгаандаа орох хэрэгтэй" гэсэн албан бичиг ирүүлснээр цаг хугацаа улам давчуу болов. Охиныхоо эрүүл мэндийг бодоод, сарын 400 мянган төгрөгөөр байр түрээслэн амьдарч буй тэд хашаа, байшингаа зарах тухай хүртэл бодож амжсан ч "Тэгээд зургуулаа хаачдаг билээ" гэсэн бодолд ээрэгдээд, одоохондоо шийдвэр гаргаагүй байгаа аж.
Төрөлжсөн сургалттай Биеийн тамир, спортын дунд сургуулийн зүгээс хариуцлагаа хүлээж, дөрөвдүгээр сарын 20 гэхэд М.Номин-Эрдэнийн эмчилгээний зардлын тал хагасыг ч болов олж өгөхөөр амлажээ. Тэд Сүхбаатар дүүргийн Боловсролын газартай хамтран, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад хандсан бөгөөд өнгөрсөн хугацаанд зургаа орчим сая төгрөг цуглажээ. Гэвч энэ нь Солонгост түлэгдсэн арьсыг нөхөн засах хагалгааны зардлынх нь 10 орчим хувьтай дүйх мөнгө юм. Өгье гэвэл ганцаасаа, уйлъя гэвэл сохроосоо гэдэг шиг Сүхбаатар дүүргийн 25 дугаар тусгай сургуулийн сурагчид хүртэл халуун сэтгэлээр охинд 74 мянган төгрөг цуглуулж өгсөн нь одоо түрхэж буй сорвины нэг тосоо авах мөнгө гээд бодохоор ямархуу зардал гардаг нь ойлгомжтой.
Хүндийг өргөлтийн залуучуудын болон оюутны дэлхийн аварга М.Анхцэцэгийг өнгөрсөн жил гадаадын орнууд тэрбумаар үнэлэн, өөрийн улсын тамирчин болох санал тавьж байсныг манайхан санаж буй биз. Зөвхөн БНСУ л гэхэд сар бүр 12 мянган ам.доллар, гэрээний төлбөрт 500 сая вон амласан. Хэрэв солонгосчуудын тавьсан тэр саналыг М.Анхцэцэг хүлээн авсан бол магадгүй өнөөдөр М.Номин-Эрдэнэ аль хэдийнэ эмчлүүлчих байв. Гэхдээ тэр үүнд харамсаагүй, харин ч дүүгийнхээ хагалгааны зардлыг бүтнэ гэдэгт итгэл дүүрэн яваа.

Эх орноо мөнгөөр солиогүй гайхамшигт охиныг өдий зэрэгт хүргэхийн тулд 2012 оноос хойш аав, ээж нь мөн ч олон удаа цалингийн зээл авч, гадаадын томоохон тэмцээн уралдаанд орох зардлыг нь босгож байсан гэдэг. 2013 онд М.Анхцэцэг хүнд бэртэхэд эмч нар түүнийг суумгай болно гэж байсан ч аав, ээж нь зургаан сая төгрөгийн цалингийн зээл авч, Хайлаар луу эмчилгээнд явснаар охиноо хөл дээр нь босгосон түүх ч бий. Харин одоо монголчууд бид 15 настай дүүд нь халуун сэтгэлээр тусалж, цэцэг цэврүү шиг охинд хиргүй цагаахан, гэрэлтсэн инээмсэглэлийг нь дахин бэлэглэвэл ямар вэ. Нэгэн цагт тэр харин мөрөөдлөө биелүүлж, Анхаа эгч шигээ хүндийг өргөлтийн шилдэг тамирчин болох болтугай.
Туслахыг хүссэн хүмүүс ЭЭЖ Д.Мөнхчимэгийнх нь нэр дээр нээлгэсэн (ХААН банк 5071320523), (Худалдаа хөгжлийн банк 451038475) тоот хандивын дансанд хандив өргөх боломжтой.
Холбоо барих утас: 88063018

37
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

37 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.40.167Зочин   • 5 сарын 27. 18 цаг 04 минут

Doloodog hun bdg gj sonsoj bsiim bn .olj och

103.9.90.98Duuk   • 5 сарын 25. 15 цаг 02 минут

baga geltgvi handiv urguluu.Hurdan edgeerei

103.9.90.98baga geltgvi handibaa urgulu   • 5 сарын 25. 15 цаг 02 минут

duk

182.251.248.14ARDIIN BAGSH., JPN-aas   • 5 сарын 24. 7 цаг 39 минут

HVVHED TVLEGDHEER TIIM AIMER HALUUN HOOL ER NI YAH GEJ HVVHDVVDED UGDUG BNA AA!!! BODOOD UZ L DE., HVVHED TULEGDEH AYULTAI!! ENE BOLOVSORLIIN YAM ENE METCHILEN OIR ZUURIIN YUM SHIIDEJ CHADAHGUI BH DA YAHAV DE., 1. HVVHDED TSARTSDAG HOOL UGUHGUI BAIH! 2. HVVHDIIN HOOLIIG 50 GRADUSAAS DEESH BAILGAHGUI BAIH. (ERT HIIJ ERT HURGUUH HEREGTEI) 3. HEZEECH HVVHDIIG GANTSAAR NI HOOL URGUULEHGUI BAIH. ZAAVAL HOER HOEROOR OOROO (HUNGUN BAISAN CH) URGUJ BAIHIIG DAALGAH. geh met.. jijig sajig dvrem gargaj ter dvremiig angiin bagsh BAINGA SAHIULJ BAI!!

202.21.118.214OUYKA   • 5 сарын 23. 17 цаг 29 минут

ARD TUMEN CHINE IIM L BSON B,NA SHU DE MUUSAIN MAN AN IINXAN KOMMENT BICHCHIJ BAIGAA XUMEESEE XARAACH, EX ORON GEX NEGCH SETGELGUI L B,NA. ARGACH UGUI YUM TA NAR BUGDIIG NI ZARAAD IDEED DUUSGAJ B,GAA YUM CHINE DE XUURXII OXIN XETSUU YUM, MUUGAASAA SAIN NI SETGELTEI NI OLON B.DAG UCHRAAS DUU EDGENEE, BID DEJIJ XANDIB UGNUU

202.21.106.115Зочин   • 5 сарын 22. 20 цаг 25 минут

eh oron gej ezen buegui yumnii toloo yu gej hotsorov doo ***** gedeg ni burkhan chamaig uhaan suu gej iim yum uzuulj bgaa yum

183.157.162.36zochin   • 5 сарын 22. 19 цаг 37 минут

eh oron geed bodolgui bolomj garaad aytaihan sanal irvel yvsan ni deeree eh oron ch gdg vg onoo tsagt zugeerl tsaasan drh vg bolson bolomjoo ashiglaad yvsan dree tamirchin hvn her udaan l ajillah ve de zaluu nasnii l ajil shude dvvn hurdan edgeh boltugai amjilt husii

103.57.92.168Zochin   • 5 сарын 20. 6 цаг 46 минут

Yamar ***** yum be?anhaa mini gadagshaa bolmj bga deer garaach ee! Eh oron bish bolchhd bn sh de, chamaig yadrahd eh oron chni hard vzeh chadal bhgvi sh de,amidralaa bodooch ee!!!!!!

202.21.113.238Зочин   • 5 сарын 19. 14 цаг 02 минут

ямар юмаа хийж тэр халуун хоол өргөж явдаг байна аа хайран эрүүл мэнд

85.203.36.76Zochin   • 5 сарын 23. 21 цаг 50 минут

Uuuriiguu boddog hun l ayulaas aidag, uruuliig boddog humuust ayul aidas gej bdaggui bh

202.170.71.39Зочин   • 5 сарын 19. 13 цаг 18 минут

Mongol uls hunii hudulmuriig uneleh boloogui

66.181.160.111зочин   • 5 сарын 19. 9 цаг 12 минут

амжилт гаргах боломжтой байгаа дээрээ гадны улсын нэр дээр 1-3 жил оролцох гэрээг нь хийгээд ороход яагаад болдоггүй юм. Миний дүүг эх оронч байлаа гээд төр засаг харж үзэх юмуу, хэн харж үзэх юм. Бүү тэгж бод. Хүн чинь гэр бүлээ, ирээдүйгээ бодох хэрэгтэй ш дээ. Тэгж амьдрал ахуйгаа өөд нь татаж яагаад болдоггүй юм.

103.229.121.215Зочин   • 5 сарын 27. 9 цаг 59 минут

Сэтгэгдэл бичих...энэ хүнд эх орон гэж үгүй.лүмпен л ийм байдаг

202.179.26.23Зочин   • 5 сарын 19. 9 цаг 07 минут

hurdan edgeerei

66.181.165.88Туул   • 5 сарын 19. 8 цаг 37 минут

Дансны дугаар бичээч бүгдээрээ тусалъяа

103.10.20.58MGL   • 5 сарын 19. 8 цаг 30 минут

Gadagshaa zailaach.Yun eh oron.chamd amjilt gargah 5 jil l bn.

75.35.42.39Зочин   • 5 сарын 19. 1 цаг 40 минут

Дэлхийд тэр бумаар үнэлэгдэх тамирчин хаа ч үгүй. Яаах гэж ингэж худлаа хөөргөж бдын. Боломжоо ашиглаад явах л хэрэгтэй шдэ.. Ямар ч улсад легионер тамирчинар очоод 12000$ авахгүй. Жаахан баримжаатай шаах хэрэгтэй шдэ мэдлэггүй сэтгүүл нар

103.229.121.172Зочин   • 5 сарын 19. 9 цаг 16 минут

Донгос их мэдэх гуай хүний зовлонгоор чи цадаарай

203.91.115.38зочин   • 5 сарын 18. 23 цаг 49 минут

тэрбумаар үнэлэгддэг тамирчин гэж хаач байхгүй. тэр тусмаа хүндийг өргөлт. худлаа цаасан малгай өмсгөөд. солонгосоос аятайхан санал ирсэн бол явах л хэрэгтэй. гадаадад легионер тамирчин болоод хөдөлмөрөө бодитоор үнэлүүлээд, эх орныхоо нэрийг дуурсгаад явах тамирчныг эх орноо мөнгөөр худалдахгүй сайн хүн гэж атаархан шордсоор байгаад боломжийг нь хаачих юм.

103.229.121.215Зочин   • 5 сарын 27. 10 цаг 00 минут

ийм этгээдэд эх орон гэж үгүй.

103.229.121.172Зочин   • 5 сарын 19. 9 цаг 16 минут

Донгос их мэдэх гуай хүний зовлонгоор чи цадаарай

66.181.176.25Зочин   • 5 сарын 18. 23 цаг 07 минут

Монголчууд минь дээ монголчууд минь. Бид ямар авцалдаагүй амьдралтай юм бэ? Бид амжилт гаргаж чаддаг боловч амьдралын ноён нуруу, жанжин шугам ерөөсөө баримтлахгүй юм аа. Хэдхэн сарын өмнө л тэрбумыг тоохгүй зөвхөн монголдоо л гэж байсан. 20 л-ийн савтай хоол ганцаараа өргөөд явах нь эмэгтэй хүүхдэд бахархал юмуу тэнэглэл юм уу? Одоо тэгээд хэдэн төгрөг хэрэгтэй болж байгаа юм бэ? Бид ямар нэрэлхүү юм бэ. Бид онгироо, нэрэлхүү бардам зангаа жаахан ч гэсэн гээвэл ямар вэ? Олипод амжилт гаргах яах вэ. Бид жаахан ч гэсэн утга учиртай, авцалдаатай

66.181.176.25Зочин   • 5 сарын 18. 23 цаг 10 минут

амьдарч сурч болохгүй гэж үү? Бид юм үзээгүй хөөргөн зангаа хэзээ болих вэ? Хэзээ бид асуудлыг хагас нүүдэлжсэн коммунист үзлээр биш амьдралд ойрхон бодитой байдлаар харж сурах вэ? Охин мэдээж эдгэнэ. Хүмүүс тусална. Би туслахгүй ч туслах хүн хангалттай байгааг мэдэж байна. Гэхдээ бид иймэрхүү эмгэнэлтэй байдлыг нийгмийнхээ трэнд болгох гээд байгаа юмуу? Жаахан ч гэсэн өөрчлөгдөж болохгүй юу, бид?

202.9.40.194Зочин   • 5 сарын 18. 22 цаг 06 минут

Gadaadiin olon tamirchid uur ornii umnuus temtseend orjl bdagshdee..amjilt gargaad gereegee duusahaar ergeed irj bolno bizd.zaluu bgaa dreel yavah heregteidee.ar gerteech nemertei.mgl yahavdee hudalchuud olon bgaa.td nart naidaad hreggvidee.Hangansvg so.doo 1 gdg yum b.aleedee

202.9.42.5Зочин   • 5 сарын 18. 17 цаг 40 минут

Anhtsetseg hunii hudulmuriig hamgiin unen boditoor unelj chaddag gadaad ruu garaach ee.amid uhdeluudiin oron mongol bol chamaig uuduu nar uzuulehgui shuu. alsiin bodoltoi alsiin amidralaa zaluu erch huchtei baigaa deeree l hii. mongol bol butehgui. gadniih ni chamaig ireeduitei mundag gedgiig olj harsan baina shd. etssiin etsest ene muu guilgachin mongol bol guilgachingaaraa l duusah uls. tiim bolohoor gadagshaa garch ger bul uuriinhuu ireeduig gerel gegeetei bolgoj amidar

182.160.3.64zochin   • 5 сарын 18. 17 цаг 02 минут

angiinha hooliig hvvhedtei damjilaad vbahgvi gaitai vuma ter surguuli ni hooliig ni eregtei hvvdvvd bolon hamt zuulguhgvi tegsen bol hairan hvvhed ingej zobohgvil bsan surguuli hariutlaga alga

202.170.71.39Зочин   • 5 сарын 19. 13 цаг 16 минут

yag unen. Emegtei huuhdeer gantsaarang ni urguulne gej yu gesen ugiin? Buduulgee gaihuulahiin.\

202.131.243.190Zochin   • 5 сарын 18. 16 цаг 32 минут

Eh ornoo gesen chin setgeltei ohiniig bitgii mongonii toloo amidrah shunaltan bolgoh gej urialaach. Etssiin shiidveriig zovhon ooroo l gargah erhtei

103.10.22.13zochin   • 5 сарын 18. 15 цаг 44 минут

Anhaa duu mini mongol bish delhii chamg unlej bna shuu dee gadagshaa yvah heregtei shuu ooriigoo corih heregtei bas hogjuuleh heregtei shdee

49.0.131.66зочин   • 5 сарын 18. 15 цаг 30 минут

Ойлгомжтой бна шүү дээАнхцэцэг гадаадад гарч хүч үзэх хэрэгтэй.Юун урвах гэж юу яриал байгаа юм дэлхийн нийтийн жишиг шүү дээ.

182.160.38.131Uuu   • 5 сарын 18. 15 цаг 12 минут

Ingej tsarai aldaj baihaar Anhaa duu chi Koread legioner hiisen deer shuu. Manai emegtei bohchuud shig. Hen ch chamaig urvalaa gehgui. Tor zasag chamaig toohgui, moroodloo bieluuley gej bodoj bval. Hun gants l amidarna. Hoit nas ene ter bla bla bhgui shuu. Ooriigoo duugee ger bulee l bod.

202.179.25.183Зочин   • 5 сарын 22. 12 цаг 54 минут

эх орноосоо урвалаа гэж хэн ч хэлэхгүй шүү.Харин ч эх орны нэрийг гадаадад гаргаад легонер тамирчин болоод гэр бүлээ ирээдүйгээ гэрэлтүүлээрэй.АЖИЛТ ХҮСЬЕ

202.170.71.39Зочин   • 5 сарын 19. 13 цаг 17 минут

yostoi chig. Mongol hunii hudulmuriig uneltelee udii shuu.

62.167.114.16irgen   • 5 сарын 18. 15 цаг 00 минут

Baavgain tos olj tyrheerei sorvigui shahuu edgedeg um, tevcheer hysie

203.91.118.180зочин   • 5 сарын 26. 4 цаг 22 минут

явах л хэрэгтэй шүү дээ одоо цагт мөнгө л чухал болсон цаг

203.91.118.180зочин   • 5 сарын 26. 4 цаг 24 минут

мөнгөтэй хүмүүс л сайхан амьдарч бна

203.91.118.180зочин   • 5 сарын 26. 4 цаг 26 минут

амьдрал хайр дээр биш мөнгөн дээр тогтож бна

Шинэ мэдээ

Испанийн Үндсэн хуулийн шүүх Каталонийн албаны хүмүүст торгууль ноогдуулжээ9 сар 23. 14:25Байгалийн аргаар шүдээ цайруулах 3 арга9 сар 23. 14:20Өөрийгөө зовоолгүйгээр 1 сарын дотор хэрхэн хүссэн жиндээ хүрэх вэ?9 сар 23. 14:17Нацистуудын хайртай охин хэрэг дээрээ хэн гэгч байсан бэ?9 сар 23. 14:15Ботсванд 18 заан цахилгаанд цохиулж үхжээ9 сар 23. 14:10Жүжигчин Ж.Алтаншагай ”Аав болж чадахгүй бол айлын охидыг яах гэж эргүүлдэг юм бэ”9 сар 23. 14:07Исаак Ньютоны хачирхалтай амьдрал9 сар 23. 14:05“Хөгжлийн хөтөч-Номинчууд” чуулга уулзалт боллоо9 сар 23. 14:01Аялагчдын очих дуртай нэг газар9 сар 23. 14:00Сирийн газар нутгийн 87.4 хувийг Исламын улс бүлэглэлээс чөлөөлжээ9 сар 23. 13:55Гэрлэн бүрхүүлээ тэргэл сартай үед цэвэрлэ9 сар 23. 13:501990-ээд оны судер моделиуд эргэн тайзнаа нэгдэв9 сар 23. 13:45Фан Бин Бин төрсөн өдрөөрөө гэрлэх санал хүлээн авчээ9 сар 23. 13:40“21 мянга” реалити шоу нэвтрүүлгийн ялагчаар дуучин Нара тодров9 сар 23. 13:36Ногоон цай биенд сайн9 сар 23. 13:35Ким Жөн Ун: Айсан нохой илүү чангаар хуцдаг9 сар 23. 13:3020.85 карат ягаан алмааз олборложээ9 сар 23. 13:25Балид галт уулын дэлбэрэлтийн улмаас хамгийн дээд түвшний түгшүүр зарлажээ9 сар 23. 13:20Уилл Смитын хүү шинэ найз охинтойгоо9 сар 23. 13:15Тарвага агнахыг гурван жилийн хугацаатай хориглолоо9 сар 23. 13:10МҮОНТ-ийн 50 жилийн ойн нэрэмжит барилдаан өнөөдөр болно9 сар 23. 13:06Америк цагдаа сонсголын бэрхшээлтэй залуугийн аминд хүрсэн хэрэг гарчээ9 сар 23. 13:05Нелли Уварова: Хүмүүс над руу “хөөе, царай муут аа” гэж хашгирдаг байсан9 сар 23. 13:00МҮОНРТ түрүүллээ9 сар 23. 12:57Цусны бүлгээр нь хайртай хүнээ шинж9 сар 23. 12:55Лукас Аларио Германы лигт хүч үзнэ9 сар 23. 12:50Илбэ ба заль9 сар 23. 12:45Өнөө цагийн Диснейн гүнжүүд /фото/9 сар 23. 12:40Хятадын судлаачид хүнд металлууд сорж авч чадах материал зохион бүтээжээ9 сар 23. 12:35Орос, АНУ-ын харилцаа муудсан шалтгааныг нэрлэв9 сар 23. 12:30
© 2008 - 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.