5-р сарын 19
8 цаг 00 минут

Зогсоолгүй Улаанбаатарын зовлонт амьдрал

Улаанбаатар хотын замын түгжрэлийн 30-50 хувийг зогсоолын талбай хайсан жолооч нар үүсгэдэг гэсэн судалгаа байдаг. Тиймээс бид энэ удаад нийслэлийн хотын зогсоолийн асуудлыг хөндлөө. 

Уг нь орчин үед тавигдаж буй шаардлагаар бол шинээр баригдаж буй барилга байгууламж гадна дотноо автомашины зогсоолтой байх ёстой. Гэтэл энэ шаардлагыг хангаж буй барилга байшин нийслэл хотод маань хуруу дарам цөөн байна. За даа, хуруу дарам цөөн гэдэг ч бараг гоёдоно. Үнэн хэрэг дээрээ огт байхгүй гэвэл үнэнд нийцэх байх.  

 Машины зогсоолтой баригдлаа ч тэр нь зөвхөн тухайн байгууллага болон ажиллагсдад л хамаарагддаг. Дээрээс нь зарим жолооч нар маань  хэтэрхий хувиа хичээсэн зан гаргадаг. Зогсоол дутмаг олдохгүй байхад өөрөө л болж байвал болоо гэсэн шиг хоёр машин зогсох зогсоол дээр голлуулаад өөрийнхөө машиныг тавьчихаад явчихдаг. Уг нь жаахан шахаад тавьчихсан бол хажуугаар нь нэг машин тавьчихаж болохоор тохиолдол зөндөө харагддаг.

Тиймээс жолооч нар маань жаахан ухамсартай, бусдыгаа боддог байвал зүгээрсэн.

Мөн орон сууцны хувьд оршин суугчдад нь хүрэлцэхтэй үгүйтэй байдгаас гадна ирж буцаж буй хүмүүст бүр ч хүндрэлтэй байгаа юм. Явж явж нэг зогсоол олохоор тэр нь төлбөртэй. Цаг тутамд мөнгө нэхнэ.

Одоо бүр хэн дуртай нь ойр орчмын талбайгаа хашиж тор татаад, үүдэнд нь шовгор амбаар барьчихаад, дуртай үнээ хэлж мөнгө хураагаад сууж байна. Хатуухан хэлэхэд, Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн талбай гэхээр юм үлдсэнгүй.

Автомашинтай хүмүүс кино театрт очиж кино үзлээ, зогсоолд нь машинаа тавилаа гэхэд 1000, 1500 төгрөг. Төрийн байгууллагуудаар үйлчлүүлбэл цагаасаа хамаараад мөнгө нь өснө. Спортын төв ордонд очиж тэмцээн уралдаан үзье гэвэл бас л мөнгө. Зарим нь гэрийнхээ үүдэнд, ажлынхаа хашаанд машинаа тавихдаа ч мөнгө төлж байна.

Энэ бүх мөнгийг төлөөд, машинаа тавиад байх боломж хэнд байгаа билээ. Гэтэл Улаанбаатарт нийтийн эзэшлийн аятайхан зогсоол бараг л байхгүй. Байлаа ч 10 машин багтахаар байх нь ховор.

Хамгийн энгийн жишээ дурьдахад л өдөр болгон шахуу тоглолттой байдаг Монгол бөхийн өргөө 2500 хүний суудалтай, гаднаа 20 машины зогсоолтой, 9500 түрээслэгчтэй Нарантуул зах гаднаа 2000 машины зогсоолтой. Зогсоолууд нь өглөө дүүрчихдэг. Өөрөөр хэлбэл, ажилчид нь машинаа тавиад л үйлчлүүлэгчдэд машинаа тавих зогсоол үлддэггүй. Тиймээс иргэд аргагүй эрхэнд зогсоолгүй газар машинаа тавихад хүрдэг. Энэ нь түгжрэл үүсгэдэг.

Зарим тохиолдолд яалтачгүй нэгдүгээр эгнээнд машинаа тавихаас өөр аргагүй байдалд хүрдэг. 450 мянган машинтай Улаанбаатар хотод 2-3 мянган машин зогсчих хэмжээний зогсоол байхгүй байхад өөр яах вэ дээ. Ингээд л машинаа ачуулахаас өөр сонголт үлдэхгүй болж байгаа юм даа. Ёстой нөгөө азандаа найдана гэдэг шиг л юм болно шүү дээ.

Хүн бүрийн өмнө тулгамдаад байгаа зогсоолын асуудлаар зарим иргэний санал бодлыг хуваалцлаа.

БЗД-ийн иргэн н.Болдхуяг: Зогсоолгүй газар тавьчихвал ирээд л ачаад явчихна шүү дээ

-Хотод машинаа байрлуулчих зогсоолууд ховор. Тиймээс төлбөртэй зогсоолуудад тавих нь амар байдаг. Зогсоолгүй газар тавьчихвал ирээд л ачаад явчихна шүү дээ.

БГД-ын иргэн С.Гарьд: Хотын түгжрэл, зогсоол олох хоёрт хамаг цагаа бардаг

-Зогсоолын асуудал үнэхээр хүндрэлтэй байна. Өнөөдөр л гэхэд би зогсоол олох гэж энэ хавиар 30 гаруй минут тойрлоо. Санхүү, мөнгөнд ч бас халгаатай юм. Би одоо энд машинаа тавьчихаад ажил руугаа нэг километр гаруй алхана. Ер нь өдөр бүр л ингэж алхдаг. Буруу газар тавьчихвал ачаад явчих эрсдэлтэй болохоор энд тавьж байна.

Машинаа ажилтайгаа ойрхон тавъя гэхээр зогсоол олддоггүй. Өглөө ажилдаа ирэхэд зогсоол олох том асуудалтай өдөр бүр тулгарч байна. Хотын түгжрэл, зогсоол олох хоёрт хамаг цагаа барж байна.

Энэ бэрхшээл зөвхөн надад бус автомашинтай хүн бүрт тулгамдаж байгаа. Хэдийгээр тэгш, сондгой тоогоор төгссөн дугаараар нь ангилж явуулж байгаа ч зогсоолын хүрэлцээнд хангалттай нөлөө үзүүлж чадахгүй нь мэдээж. Тиймээс яаралтай зогсоолын асуудлыг шийдэх хэрэгтэй.

СХД-ийн иргэн О.Дархантөгс: Арай гэж нэг зогсоол олохоор төлбөртэй эсвэл өөр машин хаах эрсдэлтэй

-Ямар нэгэн ажил хөөцөлдөхөөр явахдаа л хаана машинаа тавих вэ гэж боддог. Зогсоол хайн, тойрч явсаар байгаад машинаа бүр хол аваачаад тавихыг алийг тэр гэх вэ.  Арай гэж нэг зогсоол олоход төлбөртэй, өөр машин хаах эрсдэлтэй байх юм.

Ажил хөөцөлдөөд завгүй явж байхад “Машинаа зогсоолоос гаргамаар байна. Машинаа холдуул” гэх ёстой хэцүү шүү. Зөвхөн ажил төрөл гэлтгүй гэртээ харихад хүртэл зогсоол олдохгүй. Ер нь өдөр бүр л зогсоолын асуудалтай нүүр тулж байна.

Уг нь замын хөдөлгөөний дүрэм гэж байгаа. Түүнийг жолооч нар мөрдөх ёстой. Холбогдох байгууллага нь мөрдүүлэх ч үүрэгтэй. Гэхдээ үзээд өгье гэхнээ зогсоолгүй газар нэгдүгээр эгнээнээс өөр сонголт байхгүй байна шүү дээ. Тиймээс яаралтай төвлөрсөн зогсоолууд байгуулах шаардлагатай байна. Газар дор, дээвэр дээр зэрэг давхар зогсоол байгуулах нь их чухал. Ямар нэгэн барилга барихдаа хэчнээн хүн амьдарч, ажиллахыг нарийн тооцоолж, автомашины зогсоолын асуудлыг шийдэх хэрэгтэй. Давхар зогсоол олноор нь барих дэд бүтэц, бололцоо манай улсад бий.

БЗД-ийн иргэн А.Хоролсүрэн: Төлбөртэй зогсоолууд 500 төгрөг авахад л болно шүү дээ

-Хүн амаасаа илүү машин тэрэгтэй Улаанбаатар хотод авто машины зогсоолууд их байх хэрэгтэй байна. Зогсоол нь байхгүй болохоор жолоочид нэгдүгээр эгнээнд шахаж тавих хэрэгтэй болдог. Тэгэхээр л машин ачдаг компаниуд нь ачаад явчихна. Араас нь явж илүү мөнгө төлөх болно. Нэг талаасаа төлбөртэй зогсоол нь амар ч юм шиг. Гэхдээ 500 төгрөг авахад л болно шүү дээ. Зарим газар нь 1500, 3000 аваад байх юм.

Дээр хэлсэнчлэн гаднаа жаахан л талбайтай бол төлбөрт зогсоол байгуулж хууль бусаар иргэдээс мөнгө авдаг тогтолцоо манай улсад аль хэдийн бий болчихсон. Гэвч иргэдэд авто зогсоол хомс учраас төлбөрийн төлөөд машинаа байрлуулах нь хялбар гэж үзэх болжээ. Зогсоолын үйлчилгээний үнэ цаг тутамд 1000 төгрөг. Удах тусам мөнгө нь нэмэгдэнэ.

Бид эцэст нь “Стандартын шаардлага хангасан авто зогсоол Улаанбаатар хотод хэд байдаг вэ?” гэсэн асуултад хариулт хайлаа.

Харамсалтай нь олсонгүй. Гэхдээ цаашид бий болох боломж байна. Тиймээс дэлхийн стандартад нийцсэн дараах санаачлагыг бодит болгохыг бизнесийн байгууллагуудад уриалж байна.

1. Орон сууцны В1 давхарын зогсоолын тоог нэмэгдүүлэх

Орон сууцны шинэ барилга ашиглалтанд ороход зоорийн давхарт худалдах байдлаар зогсоол төлөвлөдөг. Харамсалтай нь энэ зайд цөөн тооны машин багтдаг учир нийт оршин суугчдын талаас илүү хувь нь машинаа гадаа хонуулахад хүрч байгаа юм. Гадаа талбай ч мөн хүрэлцээтэй биш. Тиймээс зоорийн давхарын автомашины зогсоолыг дараах байдлаар төлөвлөх санал гаргаж байна. Энэ бол зогсоолын тоог нэмэгдүүлэх бодит боломж юм.

2. Гадаа талбайд давхар зогсоол төлөвлөх

Магадгүй өвлийн улиралд бэрхшээлтэй байж болох ч дулааны улиралд бол боломжийн арга. Мөн амины орон сууцны хороололд хамгийн тохиромжтой хувилбар гэж сонголоо.

3. Давхар зогсоол

Давхар зогсоол төлөвлөх явдал нь гадны улс орнуудад түгээмэл тархжээ. Харин манай улсын тухайд шинэ санаачлага юм. Гэхдээ эхний давхар зогсоолууд ашиглалтанд орж байна. Тиймээс энэ санаачлагыг улам бүр өргөжүүлэх нь хамгийн зөв гэж үзлээ.

Ялангуяа төрийн байгууллагууд олноор төвлөрдөг хэсэгт дундын байдлаар ийм зогсоолыг төлөвлөж болох юм. Мөн их дээд сургуулийн хотхонд ийм зогсоол хамгийн дэвшилтэт шийдэл байж чадна

4. Тоглоомын талбай бүхий газар доорх зогсоол

Яг энэ төрлийн зогсоолыг нийслэлийн долоон ч цэгт төлөвлөх шийдвэр гарсан байдаг. Тэгвэл төлөвлөлтийг илүү боловсронгуй болгож, багтаамжийг нэмэгдүүлэх байдлаар шийдвэрлэх санал гаргаж байна. Дээд буюу ил хэсэгт хүүхдийн тоглоомын талбайгаас гадна үйлчилгээний төвийг байгуулах боломж байна. Түрээслэх болон худалдах байдлаар иргэдэд ашиглуулах боломжтой

5. Уламжлалт зогсоол байгуулах

Томоохонд тооцогдох худалдааны төвүүд, хувийн эмнэлэг, сургуулиудын гадна стандарт шаардлагад нийцсэн авто зогсоолууд байгуулагдаж эхэллээ. Гэхдээ үүний тоог нэмэгдүүлэх шаардлага мэдээж байна. Чингисийн талбайн өмнөх хэсгийг бид эхний ээлжинд санал болгож байна.

6. Ажилчдын машиныг дээврийн давхарт төлөвлөх

Хамгийн сүүлийн санал. Төрийн болон үйлчилгээний байгууллагууд ажилчдынхаа автомашиныг барилга дотроо эсвэл дээр нь шийдвэрлэх боломжийг эрэлхийлэх цаг болжээ.

Ажлын цаг эхлэхтэй зэрэгцээд авто машины зогсоол нь ажилчдынх нь машинаар дүүрчихдэг. Үйлчилгээ авах иргэдийн хувьд авто замын нэгдүгээр эгнээнээс өөр сонголт үлддэггүй. Буруу энэ тогтолцооноос салахын тулд дээрх саналыг гаргасан байна.

Т.Гэрэл

 

60
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

60 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

150.129.143.121Зочин   • 6 сарын 10. 0 цаг 14 минут

Миеэ газры зарчихсан юм чинь одоо зовохоос өөр арга байхгүй болждээ

202.70.46.213Зочин   • 6 сарын 7. 15 цаг 53 минут

Энэ газрын наймаачинаас ам өчигийг нь авч байгаад сонгоод УБ хотод тарьсан балаг замын түгжрэлийг нь өөрөөр нь арилгуулвал ямар вэ?

59.153.113.196bogd   • 6 сарын 5. 11 цаг 30 минут

Hamgiin zuv arga bol zasgiin gazariig buh yam agentlaguudtai ni UBs nuulgeh Darhan ERdenet Hentii Dornocovi Uvurhangai Bulgan zereg aimguudad huvaaj bairshuulah

211.208.229.103ARD   • 5 сарын 24. 13 цаг 51 минут

LUIVAR DEEREMEER MERGESHIJ OSOH IREEDUITEIGEE HARUULJ YAVAA HUN BOL SURGUULIIN GAZAR DEEREMDEGCH AVILGALIIN ZAGALMAILSAN EKH OYUNHOROL MONOOS MON

211.208.229.103ARD   • 5 сарын 24. 13 цаг 50 минут

AVILGALIIN ZAGALMAILSAN EKH OYUNHOROL SURGUULIIN GAZAR DEEREMDEJ BAINA.BAS HUDLAA YARINA

122.201.31.210яана даа   • 5 сарын 20. 6 цаг 23 минут

ХОТ зогсоолгүй, агаарт суух газаргүй болгоход их гавъяа байгуулсан хүн бол М. Энхболд. Одоо ерөнхи йлөгч болно гэж яриад байгаа. Хотын иргэд мэдээж энэ нөхөрт саналаа өгөхгүй. Иргэд монголчуудын төлөө ажлах өндөр магадлалтай гэж Ганбаатарт л саналаа өгөх байх даа.

103.57.94.64Зочин   • 5 сарын 19. 17 цаг 09 минут

Zogsool haij 30 min yavaad ajil ruugaa daraa n 1km alhana. Yamar ih dur husel,mongo,tsag zav be ter chine??Haya tergee orhiod alhaad yavchih setgeliin hattai baildaa haha.Dagaj helberdeh durtai ter gadniihan chine ih alhdiishd uug n.

108.61.45.50zochin   • 5 сарын 19. 16 цаг 56 минут

анхнаасаа буруу төлөвлөлт Нэг хүнрүү чичлэх нь буруу ойлголт Одоо яахуу өмнөх үе ээ харааж зүхээд суух уу эсвэл шийдлүүдийг ажил хэрэг болгох уу Хэн удирдаж чадах билээ засаг тэнд бүрдчихээд байна.

149.56.183.99Зочин   • 5 сарын 19. 16 цаг 43 минут

Бүгдээрэй одоо Баттулгынхаа л төмөр замаар явья

205.185.112.53Zochin   • 5 сарын 19. 16 цаг 40 минут

Battulga chin harin jinhen zam teewer hariutssan yamnii said bsan shuudee odoo tgl dahiad bi ajilaa ehluulj bsan tgl 4 jil ungurchihluu geh bhdaa ter uedee yun ter zamiin tugjirel nuguu tumur zamiinhaa tusluur mungu ideh gd ywj bsan daa

202.179.26.3Зочин   • 5 сарын 19. 16 цаг 39 минут

Тэнгис кино театрын урд талбайн дор зогсоол хийх

149.56.149.18кккк   • 5 сарын 19. 16 цаг 38 минут

урд засгийн алдаатай зүйлс гэвэл ганц улаанбаатар биш шүү дээ. ганц хүнд бүтэн хотын хөгжлийг тохож болохгүй шд. нэг туйлширхаараа бүгд ижил бодолтой болоод амаа уралдуулаад нэгдчдий шүү.

150.129.143.121Зочин   • 6 сарын 10. 0 цаг 24 минут

Бат-Үүл олон уулзвар барьж зам тавьж 1-р эгнээгээр автобусаа явуулж дугаарын хязгаарлалт хийгээгээгүй байхад буюу өмнөхийн өмнөх ЗГ-ийн үед мөн ч хэцүү байж билээ хорооллоос хотын төв ороход 1.5--2 цаг зарцуулдаг байлаа

205.185.112.53Zochin   • 5 сарын 19. 16 цаг 36 минут

ene shuud Enhbold-d buruug tohoj bolohgui l dee yag unendee Enhboldoos ch umnu bsan olon darga nar bsan shuudee ene zgr l Mongolchuud bid buhen tarhaj suurshij bish hotod tuwlurch bgaatai holbootoi shuudee

150.129.143.121Зочин   • 6 сарын 10. 0 цаг 29 минут

Гол нь газрыг нь гишгэх газаргүй болтол зараад идчихсэн тэгээд өөрөө тэрбумтан болчихсон байгаад л учир байна.

149.56.163.187Jantsan   • 5 сарын 19. 16 цаг 36 минут

ooh tegeed gantchan Enhbold bvgdiin hariutcna gej baihguishdee duureg duurgiin gazriin darga dvvrgvvdiin zasag darga nartail holbootoi baihoo hotiin bvvh gazriig ter hvn medne gejch baihgui bhaa er n deed tuvshinduu bish dund tuvshinii darga nart l ih noo baigaamdaa buh zavhral tednees uudeltei baihdaa dan gantc Enkhbold dargiin buruuch gej yu baihuu haraa hynaltgui huduunuus hvmvvs orj irj hotiig bvvr zambvraagui bolgotcon Enhbold dargad bv buruug ugj bolohguil sanagdjiin

167.114.170.65Dede   • 5 сарын 19. 16 цаг 32 минут

Nohoi shig l biy biy rugee buruug chiheh yumaa. taanuus hotiin darga bj uzsiimuu? hiij chadhu? barhuu? Chadaltai ni tgd hiij chadku l bsiin bgaaz tgd odoo chaddag ni garaachdee hudlaa l baahan arhirsan humuus!!!

188.165.65.182bataa   • 5 сарын 19. 16 цаг 31 минут

ene commentuudiig unshlaaldaa tgsen buh buruug l MAH ruu chiheed bhiin ugtaa yu bolsoniig medq bj am uralduulan burtsgaah yum. Zogsooliin asuudal bol hen negend buruu uguh asuudal bish gj uzej bn. Delguur bolon tom tom uilchilgeenii gazruud zogsooloo tuluwluugui baiguulamjaa barisantai l holbootoi asuudal shuudee ubd amidarch bga l bol tod haragdaj bga bizde. Iim bhad hen negen hun ruu chiheh ni utgagui asuudal gj bodoj bndaa

91.134.116.232Turuu   • 5 сарын 19. 16 цаг 30 минут

Hen hunii buruug harahaas gartsaa zuv oloo. Erunhiilugchiin songuuli oirtood buh irged l uls turjuud harsan bolgonoo muulaad suuhiin. Odoo bgaa Hotiin dargad asuudliig shiidwerleh garts medeelel olj uguh yostoin bishuu

192.95.22.27Халиун   • 5 сарын 19. 16 цаг 28 минут

Улаанбаатар хотын төвлөрөлийг бууруулахын тулд болсон болоогүй их дээд сургуулиудыг хотын төвөөс гаргах явдал шүү дээ. Нэгэнт ийм болчихсон зүйл дээр тэрний буруу энэний буруу гэхийн оронд энэнээс гарах гарцыг зөв олж тодруулах зүйтэй биш гэж үү.

202.131.230.162Зочин   • 5 сарын 19. 15 цаг 58 минут

энэ түгжирлээс гарах цорын ганц арга бол хотын төвөөр шавсан төрийн байгуулагуудыг хотын захруу гаргах нь цорын ганц гарц

43.228.129.65Зочин   • 5 сарын 19. 15 цаг 57 минут

АНХНААСАА ТӨЛӨВЛӨЛТГҮЙ ҮЕ ҮЕ ДАРГА НАР НЬ УЛААНБААТАРЫН ГАЗРЫГ МӨНГӨ ГЭЖ ХАРСАНААС БОЛСОН. ЭНЭ БҮХ ҮЙЛ ЯВДАЛ ОДОО ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛНО ГЭЭД БАЙГАА ПИ3ДАГИЙН ЭХЛҮҮЛСЭН АЖИЛ ШҮҮДЭЭ

202.9.43.130otgoo   • 5 сарын 19. 15 цаг 29 минут

MIE GOMBIIN ENHBOLD,ZASAG DARGA, BAIHAASAA, EHLEN , ULAAN BAATAR , HOTIIG, IIM , BOLGOSON , HVNDEE>>>>....

202.179.27.183nyam   • 5 сарын 19. 15 цаг 09 минут

ene zonlong naad mahnuud chin oilgohgui oilgohiigch husehgui uursduu zovlon medehgui um chin 1-gazar mashinaa tavina bainga tugshuurtei yarch ba achdag ulsuudad asar ashigtai um da..........

202.179.27.183nyam   • 5 сарын 19. 15 цаг 06 минут

barilgachdiin talbain zogsool ba ehleed 500 -1000 ter ni yahav mashin bagtahgui mungunii tuluu zogsoolgui baisanch chiheed l ba ymarch z.b baihgui tegeed heleheer ter heden segsger avgai uurtai zogsool oldohgui toirood garahad l mungu......'izda

122.201.23.75Зочин   • 5 сарын 19. 14 цаг 49 минут

ulaanbaatariin turiin albanii ajilchidiig ajildaa mashingui iruuldeg bolgoh heregtei. ted nar l zogsooloo duurgedeg shuudee. tegeed buten ajiliin tsagaaraa ajillahgui. udees hoish mashinaa unaad demii teneed yavchihdag. Er n hotiin tuviin zogsooluudiig ajiliin tsgaar 1tsagt 5000 tugrug bolgochihod hen mashinaa unaj irehevdee. Ajilchidiin zogsool gedeg yumiig buur ugui bolgoh heregtei

202.9.43.234Зочин   • 5 сарын 19. 14 цаг 37 минут

Монголын хүн амын тоо таван саяас дээш байх.

202.72.245.122Зочин   • 5 сарын 19. 13 цаг 37 минут

Өлсөхөөс бусдыг тооддоггүй ард түмэн яахаь.Өгөөмөрыг гээд дайсны мэдлийн том талбай байна.Одоо энэ хүмүүсээ тодоггүй Эрх мэдэлтнүүдийн Ангийн дайсан гэж тэмцэхээс нааш ма

202.9.42.5Зочин   • 5 сарын 19. 13 цаг 33 минут

ugaasaa udahgui ter sur badruulaad gaihuulaad baidag suhiin talbai ch yumuu chingisiin talbai ch yumuu alin ch baisan udahgui zaragdana. atsniih ni cingis suh-n talbai yavaandaa mashind bish gishgej alhah gazraa hurtel hyanuulj tsagduulj mungu tuldug bolno ugaasaa.

27.123.214.124Зочин   • 5 сарын 19. 13 цаг 24 минут

Haad Narantuul Uguumuriin tugjee chin odoo niit niisleliig hamardag bolsooon huuchin bol teruuhendee zuun 4 zam haviar tugjirdeg bsan bol odooo tanai geriin gadaah tugjee ch ene zahaas bolj bgaa bolson iim l urhagtai bolood bna dulii godil hotiin erunhiii maanag er ee ogtsruulya yu ch hiideggui tsaas uildverledeg hun

50.65.184.41Зочин   • 5 сарын 19. 12 цаг 55 минут

Хотыг ийм болгосон ми овогт одоо ерөнхийлөгч болоод монголыг өвөагийнхөө нутагт зарна.

49.0.217.223зрчин   • 5 сарын 19. 12 цаг 12 минут

Мангар Су Батболд юу ч хийхгүй байна.хотын иргэд бил үнэхээр бцхимдаж бна

202.21.117.122Зочин   • 5 сарын 19. 11 цаг 46 минут

Улаанбаатар хивс нь баруун талд маш том талбайг хашаалаад 1000 төг авдаг. Цөөхөн машин тавьсан байдаг.Гэтэл тэр хавиар Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгал,27-р цэцэрлэг зэрэг байгуулагуудад үйлчлүүлдэг иргэд өдөржин түгжрээд хэрэлдэж байна даа.

103.9.90.98Зочин   • 5 сарын 19. 11 цаг 03 минут

дэлгүүр худалдааны төвд ажилладаг хүмүүст өөрсдөө ажил ирээд өдөржингөө зогсоол хаагаад машинаа тавьчихдаг. Үйлчлүүүлж байгаа хүмүүст зогсоол олддоггүй, байгууллага болохоор манай машинаас бусад машин орохыг хориглоно гээд машин тавиулдаггүй. Ингээд дуусч байгаа юм даа

43.228.129.65Зочин   • 5 сарын 19. 15 цаг 55 минут

yag unen

202.72.245.122ч   • 5 сарын 19. 10 цаг 39 минут

Монголчууд залуус бүхийг л зүйлийг бизнэс гэж хардаг хүмүүсийг Их шүтдэг гэтэл Энэ буруу гэдэг Улаанбаатар гээчээс тод харагддаг Газар бол ая тухтай нөхцөл бүрүүлэх төлөвлөлтийн дагуу ашиглах ёстой нийтийн өмч гэсэн философи байх ёстой.

202.179.26.56Зочин   • 5 сарын 19. 10 цаг 35 минут

Суулийн уеийн зассан бух замуудын зогсоолыг хорлонтой устгаж хаясан даа тэгээл машин ачих уйлчилгээ гаргаад ирсэншдээ

103.9.88.162Зочин   • 5 сарын 19. 10 цаг 28 минут

ТЭНГИС кинотеатрын өмнөх талбайг МАШИНЫ ЗОГСООЛ БОЛГО

202.9.40.134Зочин   • 5 сарын 19. 10 цаг 25 минут

Hvn yavah ch zamgvi bolood b.a.Enhbold bvgdiig zarsan bizdee.emneleg surguuliin hashaan dotor hvrtel bair barisan.olon baar buudal bii bolsondoo

66.181.178.133үүл   • 5 сарын 19. 10 цаг 22 минут

Энэ бүгдийн буруутан нь газрын наймаачин авилгач М.Энхболд, ямарч мэдлэг боловсролгүй алсын хараагүй, бодлогогүй, зөвхөн мөнгө боддог нөхрөөс болсон. Байх газар нь шорон шүү дээ.

66.181.187.173Зочин   • 5 сарын 19. 9 цаг 49 минут

ТӨРИЙН АЛБАН ХААГЧ НЭРТЭЙ ХУЛГАЙЧУУД ӨӨРТ НЬ АВИЛГА ӨГӨХГҮЙ БОЛ ЯМАР Ч АШИГТАЙ САНАЛ БАЙСАН УНАГААДАГ. ӨӨРСДӨӨ ТОМ ТОМ ЖИП УНААД ЗОГСООЛОО ДҮҮРГЭДЭГ.

202.131.233.190Ж₮Ж:₮:Ж   • 5 сарын 19. 9 цаг 40 минут

ЗОГСООЛЫГ НЭГ БҮР ЦЭГЦЭЛЖ ЧАДСАН ТИЙМ ТӨРИЙН БОЛОН УЛС ТӨРЧ БАЙВАЛ ТЭНГЭРТ ЗАЛМААР БАЙНА ДАА??????????

122.201.24.139B   • 5 сарын 19. 9 цаг 39 минут

Yerni bol zogsool xowor ni unen gexdee manaixan yag ocson gazriinxaa uudend tawix geed shacaldaad buximdaad owooroldood bdag jaaxan zaitai gazar tawiad alxaad ocix xeregtei

103.229.121.172Би хорлрн сүйтгэгч   • 5 сарын 19. 9 цаг 35 минут

Хаана автомашины зогсоолын талбай хаана цэцэрлэгт хүрээлэн зүлэг мод тэнд барилга бариулдаг бүр дайсанагсан шинжтэй байдал үе үеийн НЗ-дарга нарын хобби болсоныг та бүхэн харж л байгаа ж:ҮЭТЗО-ийн ордны өмнөх.3-р Эмнэлэг-н өмнөх тэгээд зөндөө зөндөө бүр хорлонтой 2016-оноос хойш баригдаж байгаа барилгууд бүгдээрээ тэгээд Энхболд тэргүүтнүүд худлаа хавар мод тарив гэж цуурна ГАМШИГ

202.70.42.78Зочин   • 5 сарын 19. 9 цаг 24 минут

tuv talbain urd hesgiig hen hudaldaad avsan be

43.228.129.65Зочин   • 5 сарын 19. 9 цаг 50 минут

Solongosuudad zarsan bdg. Solongosuud n TDB bankind baritsaalaad odoo ene hereg shuuh deer ywaa gej duulsan yum bna

203.91.115.39баатар   • 5 сарын 19. 9 цаг 11 минут

барилгын стандартад өөрчлөлт оруулах шаардлагатай байна. хуучин социализмын үед мөрдөж байсан зүйлээ эргэн хараач, тухайн барилгын эзэлхүүн, хэмжээ, үйл ажиллагаа явуулах онцлог зэргийг харгалзан зогсоолын талбайг заах шаардлагатай гэж үзэж байна. мөн автозамын 1-р эгнээг эзлэн үйл ажиллагаа явуулж байгаа ААНБ-дын үйл ажиллагааг журамлах хэрэгтэй

66.181.182.179Батаа   • 5 сарын 19. 8 цаг 59 минут

Бүх улс машины зогсоолын асуудалтай. Хотын бага тойрог доторхи бүх зогсоолыг төлбөртэй болгох хэрэгтэй. Хотын төв ойролцоо олон төлбөргүй зогсоолыг бий болгох хэрэгтэй. Зөвхөн хотын төвөөр явдаг автобусны маршрут бий болгох хэрэгтэй. Хамгийн гол нь гэрийн үүднээс очих газрын үүдэнд очиз зогсдог МОНГОЛ сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй.

183.81.171.2Зочин   • 5 сарын 19. 8 цаг 59 минут

машин тавьчих зай олж харах нь чоно олж харахаас ч илүү хийморьтой болсоон

27.123.214.119Зочин   • 5 сарын 19. 10 цаг 08 минут

Оны шилдэг сэтгэгдэл шалгаруулдаг бол шууд түрүүлээ, ккк татаж уналаа

43.228.129.65Зочин   • 5 сарын 19. 9 цаг 50 минут

haha unen unen

103.87.255.42Зочин   • 5 сарын 19. 8 цаг 58 минут

Толгой нь ажилладаг иргэдээ боддог дарга байдаг юм уу, бүтэн сар Чингисийн талбайн урд зогсоолыг хаалаа, өдрийн хугаст арга хэмжээ зохиох нэрээр, хотын төвдөө морг байгуулсан, өглөө болгон бөөн түгжрэл уртаас урт цуваа үүсгээд хотын зах руу явна, хамгийн ачаалалтай 1-р эмнэлэг хотын төвдөө, жаахан сэтгэл байхад асуудлыг шийдмээр байгаа юм.

103.10.20.58Зочин   • 5 сарын 19. 8 цаг 48 минут

яг зөв сэдэв хөнджээ. машины зогсоолгүй байхад зарим нэг хувиа бодсон бэртэгчин нөхөд нийтийн эзэмшлийн зогсоолыг хашиж аваад бусдыг хэцүү байпалд оруулж байгаа нь үнэн. Сансрын тунелийн эсрэг талд Хаан банкны урд Бишрэлт гүн буудлын эзэн Нямаа нэг машиндаа 3 машины зогсоол хашиж түүндээ зөвхөн өөрийнхөө ганц машиныг тавьдаг нөхөр бий. Бусдыг үл хүндэлдэг ухамсар дорой хүндээ.

103.229.123.74Зочин   • 5 сарын 19. 8 цаг 46 минут

Жолооч биш Монгол хүний энэ новшийн занд тулгуурлаж ярих хэрэгтэй

27.123.214.125Зочин   • 5 сарын 19. 8 цаг 42 минут

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫНХАН МАШИНУУДАА ӨГЛӨӨ ЭРТ ИРЭЭД ГАДНАХ ЗОГСООЛУУДАА ДҮҮРГЭЧИХДЭГ ЮМ БИЛЭЭ.

122.201.20.190УБ иргэн   • 5 сарын 19. 8 цаг 32 минут

Энэ бол Монгол төрийн эмэгнэл. Учир нь газрын наймаачид төрд гарчихаад, хот дотор хот барьж бизнес хийсний гай. Энэ нөхдүүдээс бид салах ёстой, өнөөдөр гэхэд л МАН -ын газрын наймаачин Ерөнхийлөгч болох гээд нэрээ дэвшүүлээд сууж байна. Энэ юу болж байна аа, та минь ээ ... Монгол шиг их газар нутагтай улс орон энэ дэлхийд байна уу, тэгэхэд хот дотор газрын наймаа хийгээд л байх юм даа ...?! Эцэст нь хэдэн жолоочоор дахиад л бизнес хийгээд, машин ачна /хулгай хийж байна/, торгоно, Ийм замаар төрийн албан хаагчид л баяжиж байна.

202.72.245.122ч   • 5 сарын 19. 8 цаг 29 минут

Монгол жолооч нар болхи эргэлтэн дээр жолоогоо хянаж дийлэхгүй маш том тойргоор хажуугын урсгалд орж тэнэгдээд саад учруулаад.

43.228.129.65Зочин   • 5 сарын 19. 8 цаг 28 минут

Солонгосоос хөрөнгө оруулагч нар хүрч ирээд танайд автомат Давхар зогсоол бариад өгье та нар зөвхөн газраа шийдээд өгчих гэхэд Хотын удирдлагууд их хэмжээний авлига нэхээд бариулаагүй гэсэн. Энэ явдал 2012 онд болсон. Миний сайн таньдаг хүн энэ ажлыг 5 жил хөөцөлдөөд өөрөө сүүлдээ өр ширэнд ороод аавын хаалга татсандаа

122.201.25.46Сайн үйл дэлгэрэг   • 5 сарын 19. 8 цаг 18 минут

Зарим нэг жолооч нарын амин хувиа хичээсэн,амиа бодсон арчаагүй,явуургүй зан нь хотын соёл,замын хөдөлгөөний соёлд нийцэхгүй байгаа нь нууц биш ил харагдаж байгаа юм.Иймд бүдүүлэг харахнуй жолооч нар ном сонин уншиж соёлч нийгмийн амьдралаас суралцан хэрэгжүүлэх нь өөрсдийнх нь хувь тавилан,үйлийн үр дагаварт маш их хэрэгтэй юм аа.

139.5.217.21иргэн   • 5 сарын 21. 17 цаг 17 минут

урт цагааны урд хэсгийг нийтэд нь газар дорхи зогсоол болгох хэрэгтэй, үүниг сан хийж чадвал их асуудал шийдэгдэнэ дээ

Шинэ мэдээ

З.Долгорсүрэн: Аавдаа хаягласан сэтгэлийн захидал ч алга надад3 цаг 50 минутын өмнөКисеносатогийн аав нь үнэн л хэлж байж дээ4 цаг 32 минутын өмнөМАН-ын даргыг сонгох санал хураалт дууслаа4 цаг 44 минутын өмнөҮхлийн дараа амьдрал байх боломжтой5 цаг 24 минутын өмнөПутин, Ассад нар уулзлаа5 цаг 34 минутын өмнөУлаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн5 цаг 44 минутын өмнөКюүшюү башё: Хакүхо, Ичиножёо нар учраа таарч хүч шавхан барилдлаа5 цаг 44 минутын өмнөХятад улс авлигатай тэмцэх кампанит ажлын хүрээнд 6100 гаруй хүнийг шийдгэжээ5 цаг 54 минутын өмнөДайн эхлэхэд улаан арми хамаг дарга нараа хэлмэгдүүлчихсэн байлаа5 цаг 59 минутын өмнөКаприо шинэхэн дурлалтайгаа учирчээ6 цаг 4 минутын өмнөДархан аварга Гэлэгжамцын Өсөхбаяр фэйсбүүк хуудсаа хакердуулжээ6 цаг 6 минутын өмнөСахар хүний биед ямар нөлөө үзүүлдэг вэ6 цаг 9 минутын өмнөЖүжигчин бүсгүйчүүд хамтдаа Монгол соёлоо түгээж байна6 цаг 14 минутын өмнөО.Содбилэг: Би Д.Хаянхярвааг дэмжиж саналаа өгсөн6 цаг 17 минутын өмнөМарго Робби жирэмсэн6 цаг 19 минутын өмнөГоо сайхны барааны үйлдвэрт болсон дэлбэрэлтийн улмаас олон хүн шархаджээ6 цаг 24 минутын өмнөИх Британи автомат жолоодлоготой ачааны автомашин ашиглахаар төлөвлөж байна6 цаг 29 минутын өмнөТа Дональд Трамп “Гэртээ ганцаараа 2”-т дүр бүтээснийг мэдэх үү6 цаг 34 минутын өмнөСэтгэлзүйч, Одон орон судлаач Б.Цэцэгмаа:СЭТГЭЛЗҮЙЧТЭЙ ЯРИЛЦАХ НЬ НАЙЗТАЙГАА ЯРИЛЦАХААС ТЭС ӨӨР ЗҮЙЛ ЮМ6 цаг 35 минутын өмнөКазакуудыг хамгийн хөөрхөн гэжээ6 цаг 39 минутын өмнөЛондоны автобуснууд дизелийн оронд кофе хэрэглэнэ6 цаг 44 минутын өмнөТа эдгээр зүйлсийн адил төстэй шинжийг анзаарч байсан уу6 цаг 49 минутын өмнөӨмнөговь аймгийн 30 гаруй мянган толгой мал өөр аймагт өвөлжиж байна6 цаг 54 минутын өмнө12 жилийн ойн хүрээнд хэрэглэчдийнхээ зарыг хамгийн олон сувгаар үнэ төлбөргүй түгээж байна6 цаг 57 минутын өмнөБНСУ-ын Ерөнхий сайд чуулга уулзалтад оролцогчдыг хүлээн авч уулзлаа  6 цаг 58 минутын өмнөШилдэг 6 дахь тоглогч Бэн Гордон хууль зөрчжээ6 цаг 59 минутын өмнөЭцгийн зам гудайхад үрийн заяа хазайдаг7 цаг 4 минутын өмнөҮндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа хамтран ажилладаг олон улсын байгууллагын төлөөллүүдтэй уулзлаа7 цаг 7 минутын өмнөЛэди Гага өөрийгөө золиослон байж амжилтад хүрчээ7 цаг 9 минутын өмнөХятадын сахиусан тэнгэр тайзан дээр халтирч алдаа гаргав7 цаг 14 минутын өмнө
© 2008 - 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.