5-р сарын 19
8 цаг 54 минут

Шинэ хууль: Залуучуудын хөгжлийн тухай хуулийн онцлох заалт

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас санаачилж өргөн мэдүүлсэн Залуучуудын хөгжлийн тухай хуулийн төслийг батлав. Энэхүү хууль батлагдсанаар залуучууд анх удаа эрхээ хамгаалуулсан хуультай болж байгаа нь энэ.

Энэхүү хуулийн төсөл нь 15-34 насны залуучуудын нийгмийн хөгжилд оролцох оролцоог тодорхойлж, төрөөс залуучуудад дэмжлэг үзүүлэх болон эдгээртэй холбогдсон бусад харилцааг зохицуулах зорилготой 7 бүлэг, 24 зүйлтэй. Хуулинд нийгмийн хөгжилд оролцох залуучуудын оролцоо, эрх, үүрэг, төрөөс залуучуудад дэмжлэг үзүүлэх чиглэл, хэлбэр, арга зам, залуучуудын хөгжлийг дэмжих төрийн байгууллага, залуучуудын байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахаар тусгажээ.

Залуучуудын хөгжлийн тухай хуулийн онцлох заалт

  •  Залуучуудыг түүх, соёлоо мэддэг, эх оронч үзэлтэй, бие даан амьдрах чадвартай, хариуцлагатай иргэн болж төлөвшихөд дэмжлэг үзүүлэх цэргийн мэргэжил олгох сургалтанд хамруулах, /эрэгтэй заавал, эмэгтэй сайн дурын үндсэн дээр/
  • Цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдсан бөгөөд их, дээд сургуульд суралцах болзол хангасан залуучуудыг Боловсролын зээлийн сангаас олгож буй оюутны хөгжлийн зээлд хөнгөлөлттэй нөхцөлөөр хамруулах,
  • Залуучуудын оролцоог бүхий л түвшинд хангах, залуучуудын төлөөллөөс бүрдсэн үндэсний болон салбар зөвлөл байгуулах,
  • Оюутан, суралцагчид харъяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамрагдах, эрүүл мэндийн даатгалд нэгдсэн журмаар хамруулах,
  • Залуучуудыг хөгжих орчин нөхцөлөөр хангах, залуучуудын хөгжлийн төвүүдийг байгуулах,
  • Хувийн хэвшлийн байгууллагад оюутны цагийн ажлын орон тоо гаргах/ 100 ба түүнээс дээш ажилтантай компани ажилтныхаа 5 хувьтай тэнцэхүйц цагийн ажлын орон тоо гаргах/
  • Залуучуудыг хүмүүнлэгийн болон сайн дурын ажилд хамруулах, үнэлэх тогтолцоо бий болгох,
  • Сайн дурын ажил, цэргийн мэргэжил олгох сургалтад хамргадсан бөгөөд төрийн албанд орон шалгаруулалтад тэнцсэн залуучуудыг төрийн албаны сонгон шалгаруулалтад давуу тал болгох 
  • Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн хөтөлбөрт залуучуудын хөгжлийг дэмжсэн хөтөлбөртэй болох,  
  • Залуучуудын орлоготой нийцсэн уян хатан төлбөрийн нөхцөлөөр орон сууц худалдан авах, түрээслэх, залуу гэр бүлийг орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх,

Түүнчлэн хуулийн хяналт, хариуцлагын асуудлыг тусгасан. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар залуучуудын хөгжлийн асуудлаарх эрх зүйн орчныг бүрдүүлж, төрөөс залуучуудын хөгжилд үзүүлэх дэмжлэг, төрийн байгууллагын үүрэг, оролцоог тодорхойлохын зэрэгцээ залуучуудын нийгмийн амьдралд оролцох идэвхи, оролцоог нэмэгдүүлж, баялаг бүтээгч, улс орны хөгжлийн тулгуур хүч болгон хөгжүүлэхэд эерэг нөлөө үзүүлэх болно. 

Мөн залуучуудыг дэмжихэд хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх замаар тэднийг орлого байлгах нь бие даан амьдрах, санхүүгийн хувьд бусдаас хараат бус байхаас гадна бусад тулгамдсан асуудал болох орон сууцтай болох, сурч боловсрох нөхцөлүүд хангагдах боломжтой юм. 

Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль бусад хуулиуд, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө болон залуучуудын чиглэлээрх төсөл, хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх тул төсөвт нэмэлт ачаалал, дарамт учруулахгүйгээр хэрэгжих боломжтой юм байна.

Б.Анир

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.186.170   • 2017, 5 сарын 20. 7 цаг 19 минут

юун цэргийн сургалт вэ тэрний оронд гэр бүлийн төлөвлөлт ёс зүй хүмүүжлийн сургалтад суулгах хэрэгтэй ш дэ хойд со шиг цэрэгжсэн орон болох нээ одоо ихэнх сайд нь мэдэлдээ цэрэгжсэн хүчний байгууллагатай болчихоод байгаа шүү

66.181.189.165Зочин   • 2017, 5 сарын 19. 19 цаг 36 минут

Хэдэн оюутанд цагийн ажил гэхээс өөр энэ залуучуудыг ажилтай байлгах талаар тодорхой юм алга даа ажилгүй орлогүй хүн яаж амьдралаа авч явах билээ хууль гаргах гэж биш нийгмийг өөрчилж сайжруулахын тулд хуультай болмоор байна

202.21.113.238Зочин   • 2017, 5 сарын 19. 9 цаг 11 минут

Залуучууд хуультай болсон нь сайн хэрэг. Залуучууд бол ирээдүй үе.

Шинэ мэдээ

Хууч өвчтэй хүнийг төрд ажиллуулахаас татгалзья49 минутын өмнөНИТХ-ын хуралдааны дэгд өөрчлөлт оруулав54 минут 41 секундын өмнөО.Бямбадэлгэр: Хуурамч шатахууныг зогсоох боломж Сангийн яаманд л бий56 минут 48 секундын өмнө“Мөнгөн тэмдэгтийн чиг хандлага, асуудлууд” сэдэвт сургалт болов59 минут 34 секундын өмнө“Оддын хөлбөмбөг”-т жүжигчин Н.Онон дасгалжуулагчтай баг ялалт байгуулав1 цаг 5 минутын өмнөКим Кардашьян: “Ганц л алдаа гаргавал интернет чамайг хэзээ ч уучлахгүй”1 цаг 10 минутын өмнө"Улаанбаатар марафон 2018" ирэх сарын 19-нд болно1 цаг 14 минутын өмнөМонгол даамчид дөрвөн алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүллээ1 цаг 20 минутын өмнөЯагаад эслэг идэх ёстой вэ1 цаг 25 минутын өмнөХөлийн өсгий хагарахаас хэрхэн сэргийлэх вэ1 цаг 30 минутын өмнөЗагварлаг А.Туяагийн шинэ хэв маяг1 цаг 35 минутын өмнө"Korean Air" компанийн ерөнхий захирлын эхнэр ажилтнуудаа дээрэлхэж байгаа бичлэг олон нийтэд цацагджээ1 цаг 38 минутын өмнөУ.Хүрэлсүх: Засгийн газар оюунлаг хүн, оюуны шилдэг бүтээлийг дэмжинэ1 цаг 40 минутын өмнө100 айлын ил задгай худалдааг тавдугаар сард багтаан цэгцэлнэ1 цаг 44 минутын өмнөМакрон Ираны цөмийн хэлэлцээр, худалдааны дайн зэрэгт Трампаас өөр байр суурьтай байгаагаа АНУ-ын конгресст хэллээ1 цаг 45 минутын өмнөХьюстоны "Пуужингууд" дараагийн шатанд шалгарлаа1 цаг 50 минутын өмнөЯагаад мэдрэлийн ядаргаа тусдаг вэ1 цаг 50 минутын өмнөМеган Маркл хатан хааны төрсөн өдрөөр ”Stella McCartney” брэндээр гоёв1 цаг 55 минутын өмнөХүүхдүүд мэргэжлийн тамирчдаас илүү тэсвэртэй2 цагийн өмнөОслын газар ОБГ-ын аврах, тусгай ангийнхан ажиллаж байна2 цаг 5 минутын өмнөАрменийн Ерөнхий сайдад Никол Пашиняны нэрийг дэвшүүлжээ2 цаг 10 минутын өмнөКим Чен Ун: "Амь насаа алдагсдын гэр бүлийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье"2 цаг 14 минутын өмнөЦ.Нямдорж: Сэтгүүлчид намайг тагнаж байсан болохоос би сэтгүүлчдийг тагнаж, чагнаж байсан удаагүй2 цаг 20 минутын өмнөЭнэ өдөр дэлхийн түүхэнд2 цаг 25 минутын өмнөЧингис хааны нэрийг хэлэхийг цээрлэх ёсыг үүрд тогтоосон...2 цаг 30 минутын өмнөХалуун оронд төрсөн "дэлхийн цорын ганц цагаан баавгай" амьсгал хураажээ2 цаг 35 минутын өмнөГалын тахилга удмын мэдээллийг ариусгана2 цаг 37 минутын өмнөАянганууд өнөөдөр 25 онооны зөрүүг "барив"2 цаг 40 минутын өмнөТөрсний дараах сэтгэл гутрал гэж юу вэ2 цаг 45 минутын өмнөС.Мөнхбаярлах: Аргалын утаагаар эдгэрчихдэг байсан бол шинжлэх ухааныг хөгжүүлээд хэрэггүй биз дээ2 цаг 50 минутын өмнө
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.