5-р сарын 19
10 цаг 24 минут

Хувь хүний зурхайг ингэж гаргадаг байх нь "Чингис хаан"

Чингис хаан
Чингис хаан бол дундад зууны түүхэнд хамгын алдартай хүмүүсийн нэг. Тэрээр агуу том гүрэнийг байгуулагч, эзэн хаан, цэрэгийн жанжин, улс төрч, хууль цааз тогтоогч, бүтээн байгуулагч, бас эзлэн түрэмгийлэгч байсан.
Чингис хааны төрсөн өдөр цагыг өрнийн зурхайчид өөрсдийнхөө цаг тооллын ухаанаар судалж тогтоосон агаад, түүнийг 1186 оны 9 дүгээр сарын 14 нд өдөрийн 11 цаг 50 минутад, монголын хэнтий аймагт төрсөн гэж тооцоолдог.
Зурхайн энэ тооцоогоор харах юм бол Чингис хааны хувын зурхай дараах байдалтайгаар бууж байна.
Нарны орд Охин. Сарны орд Охин. Мандаж байгаа орд Мэлхий. Тэнгэрийн төв цэг Загас. Меркури Жинлүүр. Марс Жинлүүр. Венус Жинлүүр. Сатан Жинлүүр. Юпитер Жинлүүр. Юранус Үхэр. Плуто Мэлхий. Нептюнь Бумба. Нар дөрөвдүгээр хауст байрлалтай.
Хэдийгээр бусадын газар нутагыг эзлэн түрэмгийлж, дайн дажин үйлддэг байсан боловч Чингис хааны зурхайн зурлага түүнийг маш хүнлэг энэрэнгүй, тэнцвэртэй ёсыг сахисан, дээд зэрэгийн дипломатич хүний дүр төрхтэй харагдуулж байна. Учир нь түүний чухал гаригууд дипломат ёсыг шүтэгч Жинлүүрийн ордонд бууж, чухал ордууд нь хүмүүнлэг сэтгэлтэй Мэлхий, Охин гэх мэт ордны нөлөөнд байгаа юм байна.
Чингис бол эзэн хаан, дээд зэрэгийн удирдан манлайлагч, тэргүүн зэрэгийн ялагч. Түүний ийм их эрч хүч, тэргүүлэн дагуулах чадвар хаанаас гарч байсан бол гэдэгийг мэдэх гэдэг бидний сонирхож байгаа чухал асуултын нэг. Эзэн хааны удирдах хүч, ялах чадварыг зурхайн талаас нь тайлбарлах юм бол, түүний Нарны орд Сарны орд, Мандаж байгаа орд, Марс гаригыг анхаарах хэрэгтэй.
Нарны ордоороо бол Чингис хаан Охины ордны хүн. Энэ ордонд төрсөн хүмүүс ил тодоор удирдан манлайлахыг тийм ихээр хүсэгчид биш. Охиныхон хэт манлайлагч гэхээсээ илүү нийгэмд үйлчилж, нийгэмийг хамгаалагчид байдаг. Гэхдээ тэд сэтгэл санаандаа нийцэхгүй зүйлсийг маш эмзэгээр хүлээн авч, хурцаар шүүмжилж, төгс төгөлдөржүүлэн сайжруулахын төлөө үхтэлээ ажилдаг.
Сарны ордоороо бол Чингис хаан мөн л Охины ордонд хамаарч байна. Ийм сар сэтгэл хөдлөлөө сайн удирдаж, практик туршлага дээрээс бодол санаагаа хөгжүүлдэг, аливаа төгс төгөлдөр бус буруу зүйлд хүчтэй шүүмжлэлээр хандаж, заавал ч үгүй өөрчлөн сайжруулахыг хүсдэг.
Нар сар нь хоюулаа Охины ордны нөлөөнд байгаа нь Чингис хааны зан чанарт Охины ордны энергийг маш хүчтэй болгож өгч байна. Охины ордны хүнд хэт байлдан дагуулж, удирдан ялах сэтгэл зөвхөн аливаа зүйлд маш сэтгэл ханамжгүй байж, төгс төгөлдөр бус хэмээн харамсаж, өөрчлөн сайжруулахыг чин сэтгэлээсээ хүсэх үед нь л хүчтэй илрэх хандлагатай.
Чингис хаан үнэхээр өөрийнхөө амьдарч байсан тухайн цаг үеийн амьдралд сэтгэл ханамжгүй байсан байдаг. Монголчууд хоорондоо эв эегүй байж, байнгын дайн дажин үүсгэж, хууль дүрэм төрт ёсонд захирагдахгүй байсан нь залуу Тэмүүжингийн хувьд засан сайжруулах ёстой, эвдэрхий байдал мэт харагдаж байсаныг түүний хэлсэн үг үйлдэлээр нууц товчоо бидэнд тодорхой хэмжээгээр харуулж чаддаг.
Чингис хаан хүмүүсийн хуучин алдааг байнга сануулж шүүмжилж, үүнийгээ засаж сайжруулах талаар хууль гаргаж, монголын нийгэм, хаант төрийг төгс төгөлдөржүүлэн сайжруулхад өөрийнхөө практик ажил, хичээнгүй зүтгэлээ зориулсан байдаг. Ийм үйл хэрэг эрхэлхээсээ өмнө тэрээр хүмүүсийн эв нэгдэлгүй байдал, үнэнч бус харилцаа, хууль дүрэмгүй замбараагүй нийгэмийн амьдралын золиос болж өөрийн биеэр олон зовлонг туулсан. Охины ордны чанараар эдгээр үймээнтэй замбараагүй байдалыг харж туулна гэдэг, “Засан сайжруулах ёстой” гэсэн ганцхан зорилого руу хүнийг хөтөлж болно. Учир нь Охины ордны энерги хэзээд алдаатай буруу байдал, төгс төгөлдөр бус зүйл, замбараагүй үймээнийг тэвчиж чаддаггүй, ийм нүд хорсгосон зүйлийг өөрийн гараар барьж аваад, бодит ажилын үрээр төгс төгөлдөржүүлэхийг хүсдэг. “Засран сайжруулах” “Замбараагүй байдалыг эмхлэх” гэдэг бол Охины ордны байнгын үйл хэрэг. Чингис хааны амьдарч байсан тухайн үеийн үймээн самуунтай монголын амьдрал түүний нийгэмд үйлчилж, засан сайжруулах хүсэлтэй Охины ордны чанарыг нь хурцаар эрчимжүүлж, тэрээр өөрийн чанараар ажиллахын төлөө байлдан дагуулах шаардлагатай болсон байж мэднэ. Төгс төгөлдөржүүлэх аливаа ажилынхаа явцад Охин бол тэвчээртэй, уйгагүй, хичнээн л бол хичнээн хугацаагаар хүлээж чаддаг, тооцоотой, овжин ажиллах чадвартай байдаг
Чингис хааны Мандаж байгаа орд Мэлхийн орд бөгөөд, Мэлхийн ордны чанараар бол хүн өөрийгөө болон өөртөө хамаатай хүмүүсийг хамгаалахын төлөө идэвхитэй байнгын тэмцэлд амьдарч байдаг. Мэлхийний бие дотор байгаа зөөлөн уян сэтгэл, бусадтай байнга тогтоодог наньдин харилцаа зэрэг нь түүнд үнэтэй чухал байдаг тул, үүнийгээ хамгаалахын төлөө тэрээр гаднаа хатуу тэмцэгчийн байр суурьтай байдаг. Чингис хааныг залуу байхад гэр бүлд нь,өөрт нь, овог аймагт нь эсвэл залуу эхнэрт нь үргэлж аюул тохиолдож байсаныг түүх өгүүлдэг. Үүнээс гадна тэрээр эцэг эхтэйгээ, овог аймагтайгаа, сүйт бүсгүйтэйгээ байнга наньдин харилцаа тогтоож түүнийгээ үнэлж ирсэн харагддаг. Мэлхийний бие хэт хамгаалалт хэрэгтэй үед маш их эрчимжиж, идэвхитэй тэмцэгч, сахин хамгаалагч болж ирдэгээс гадна энэ нь ялж удирдах хүсэлийг хүчтэй төрүүлж чадна. Чингис хааны залуу цагын амьдрал, эсвэл түүний насан туршын амьдралд тэрээр байнга хэт хамгаалалтын дор байх шаардлагатай байсан тул, Мандаж байгаа орд нь болох Мэлхийний шинж чанараар, тэрээр цуцалтгүй тэмцэн хамгаалагч болж хөгжих боломжтой.
Тэмцэл дайны гариг болох Марс нь Чингис хааны зурхайд Жинлүүрийн ордоор удирдуулж байна. Энэ марс бол тийм ч түрэмгий догшин Марс биш. Тэр бүү хэл тэмцэл өрсөлдөөнд тэгтэлээ татагддаг ч марс биш. Энэ Марсны тэмцэх арга ихэнхидээ хэл амаараа сайхан ярьж ойлголцох, дипломатич аргаар зорилогодоо хүрэх, энх амгалан байдалд дурлах байдаг. Үүнээс гадна Жинлүүрийн Марс шийдвэртэй дайралт хийхдээ удаан, эргэлзэж тээнэгэлзэх дуртай марс юм. Өөр нэг чухал зүйл гэвэл Жинлүүрийн марс ганцаараа тэмцэх дургүй байнгын хамтрагчын эрэлхийлдэг Марс. Аливаа тэмцэл хөдөлгөөнд Жинлүүрийн Марст итгэлтэй хамтран зүтгэгч чухал байдаг.
Чингис хааны амьдрал дээрээс түүний Жинлүүрийн Марсны шинж чанарыг хайх юм бол бид үүнийг амархан олж харж болно. Эхнэр Бөртэг Мэргэдэд булаалгасны дараа Тойрол хан, Жамуха нараас тусламж гуйн ярилцахдаа тэрээр дипломатич арга сайтар хэрэглэж, тэнцүү ашигтай байдалаар Мэргэдтай дайтах саналыг хоёр талаар зөвшөөрүүлж чадсан байдаг.
Алтан улс болон өөр улс оронтой дайн хийхийн өмнө Чингис хаан байнга эвээр бууж өгөх саналыг тавьж, дипломат яриа хэлэлцээр урьдаар хийж байсан түүхтэй.
Үүнээс гадна Чингис хааныг шийдвэр гаргах гэж удаан боддог, удаан хөдөлдөг байсаныг бид нууц товчоон дээрээс хардаг. Тэрээр ууланд бүгэж, дайсанаасаа нуугдаж байхдаа хэд хэдэн удаа уулнаас буух гэж оролдсон боловч эргэлзэж буцсан, үүнийхээ шалтгааныг тэнгэрээс өөрт нь ирүүлсэн хориглож байгаа тэмдэгийг нүдэндээ үзсэн гэж тайлбарлаж байсан гэх мэт олон удаа түүнийг аливаа нэг үйлдэл хийх гээд, бодож шийдэж чадахгүй удаж эргэлзэж байсан талаар бид сонсож байсан.
Жинлүүрийн марсны нөлөөгөөр Чингис хаан өөртөө байнга хамтрагч хайж байсан байдаг. Тэрээр эхнэр Бөртэгээ буцааж авахын төлөө мэргэдтэй дайтсан анхны том дайндаа Тойрол, Жамуха нартай хамтарсанаас эхлээд, түүний бүх амьдралд өөрийнхөө амаар магтаж сайшааж, үнэнчийг нь үнэлж байсан олон туслагч хамтрагчид байдаг. Жишээ нь түүний залуу насны анд Боорчи Зэлэм нараас авхуулаад өөрийн эхнэр Бөртэг ч бас тэрээр амьдралд түшиг болсон сайн хамтрагчын талаас үнэлж байсан харагддаг.
Марс бол марс тэрээр заавал тэмцэж дайтдаг. Гэхдээ Жинлүүрийн марс бол энх амгалан байдалын төлөө тэмцэх дуртай бөгөөд, хэдийгээр Чингис хаан олон олон дайн дажин үйлдсэн боловч, түүний эцэсийн зорилого нь нэг тэнгэрийн дор нэгдмэл нэг улс байгуулж, нэг хаантай байж, дайн дажин үймээн самууныг эцэст болгох гэсэн тэнвцэртэй, эмх цэгцтэй, эв найртай нийгэмийн тухай мөрөөдөл байсан нь яахын араггүй Жинлүүрийн Марсны мөрөөдөл мөн.
Дээрх дүгнэлтүүдээс харах юм бол Чингис хааны ялах тэргүүлэх, байлдан дагуулах эрч хүч нь үнэндээ бол аллага үйлдэх бусадын улсыг булаах гэсэн хүсэлээс биш, харин засан сайжруулж, эмх журам тогтоож, энхийг сахиулах гэсэн өөр шалтгаан дээр үндэслэн бий болж тэрээр нийгэмээ болон эргэн тойроны хүмүүсээ хамгаалж, тэдний амьдралд үйлчилхийн төлөө хүчин зүтгэж байсан гэсэн таамаглал дэвшүүлэх бүрэн боломжтой юм.
Чингис хаан монгол улсыг байгуулсаны дараа хууль журам тогтоох, шударга ёсыг сахиулах тал дээр маш их анхаарч байсан байдаг. Үүнээс гадна Чингис хаан өөрийнхөө эхнэрүүд болон, сайд нар, үнэнч хүмүүсийн дунд байнга тэнцүү байдал тогтоож хүн болгонд өөрийн гэсэн нэр төр хайрлан, хооронд нь хагаралдуулж атаархуулахгүйн тулд, адилхан хэмжээний шагнал эрх мэдэл өгч байсан байдаг. Энэ чанарыг нь түүний олон хүчтэй гариг Жинлүүрийн ордонд байгаагаар тайлбарлаж болно.
Жинлүүр өөрөө бол шударга ёсыг тогтоож, аливаа хэрэгийн зөв бурууг шүүж, тэнцвэртэй байлгахын төлөө үйлчилдэг орд. Чингис хааны их мэдлэгийн гариг Юпитер Жинлүүрийн ордонд байгаа нь түүний хувьд энэ хорвоогын хамгын дээд ухаан бол тэнцүү ашиг хуваах, тэнцвэртэй амгалан байдалыг хадгалах, шударга ёсыг хуулиар тогтоох ухаан болж ойлгогдох нөхцөл бүрдүүлж байна.
Тооцоолон бодох ухаан, яриа хэлний ухааны гариг болох Меркури нь Чингис хааны хувьд мөн л Жинлүүрийн ордонд байна. Тийм ч учираас Чингис хааны бусдад хэлсэн олон үгс, үнэнч шударга байдалыг сахих, хууль дүрэмийг дагах тухай сургааль, сайд нар,хөвгүүд, эхнэрүүдээ тэнцүү магтсан үгс байдаг.
Сатан гариг Жинлүүрийн ордонд байхдаа “Сэрсэн” байдалд байдаг. “Сэрсэн” байдалд байгаа аливаа гариг өөрийнхөө хамгын хүчтэй нөхцөлөөр ажилдаг. Сатан гариг бол нийгэмийн үйл хэрэг, нийгэмжих ёсыг удирддаг гариг. Жинлүүрийн нөлөөнд байгаа Сатаны хүмүүст нийгэмжихэд нь туслах, нийгэмийн үйл хэрэгийг удирдах арга нь мөн л шударга ёс, тэнцүү байдал болдог. Чингис хааны бүх үйл хэрэгийг бид шударга үйл хэрэг байсан гэж үздэггүй ч гэсэн тэрээр өөрийнхөө том хуулиуд, сургааль үгсэд байнга шударга байдалыг суртчилж, гэр бүл найз нөхөдийн чухал харилцаан дээр тэгш ёсыг сахихыг оролдож байсан нь түүхэнд тод бичигдэж үлдсэн зүйл юм.
Тэнгэрийн төв цэг дээр байгаа Загасны ордны нөлөөгөөр олны дунд, ажил хэрэг эрхэлж байхдаа Чингис хаан оюунлаг манлайлагчын дүрээр оршиж, бас нууцлаг ертөнцийн гүнзгий нууцад дурлах аргаар ажил хэрэгээ явуулах энерги өндөр байсан байдаг. Чингис хаан өргөөндөө өөр өөр улс орны хамгын мэргэн эрдэмтэй хүмүүсийг урьж, ном хаялцуулдаг, тэдний үгийг дагаж сонсдог, өөрийн цаашидын үйл хэрэгийг хэрхэх талаар бөө мэргэдээс асууж зөвөлдөг байсан. Бүх төрөлийн шашиныг дэмжиж, бөө шашинд туйлын итгэл бишрэлтэй байсан нь түүний тэнгэрийн төв цэгийг удирдах Загасны ордны далд нууц зүйл, ид шидэнд итгэдэг чанартай холбоотой. Тэрээр заримдаа өөрийн хувын ялалтанд хүрэхийн төлөө ч байнга тэнгэрийн элчийг үзсэнээ хэлэх, эсвэл тэнгэрээс ирүүлсэн тэмдэгийг танисанаа заралж бусадыг энэ аргаар ятгаж өөртөө итгүүлэх замаар амжилт олж байсан байдаг.
Гарамгай цэрэгийн жанжины хувьд Чингис хааны арми нарийн зохион байгуулалттай, төрийн удирдагчын хувьд төр улс нь бүтэцийн зохицуулалт сайтай байсаныг түүний Охины ордны нарийн нягт төлөвлөж, хамгын жижиг зүйлсийг ч сайтар тооцоолон төгс төгөлдөр байгууламж үүсгэх чадвартай холбож тайлбарлаж болно. Үүн дээр бас “Сэрсэн” чанартай Сатан гаригын нөлөөг дурдах хэрэгтэй. Сатан бол нийгэмийн бүтэц, аливаа дэг журамтай зохион байгуулалтыг удирддаг гариг. “Сэрсэн” байдалаар ажиллаж байгаа Сатаны нөлөөгөөр Чингис хааны том хэмжээний нийгэмийн байгууламжыг чадварлаг зохион бүтээх чадвар авъяас нь маш өндөр хэмжээнд заагдсан байх ёстой юм.
Чингис хааны хатуу харгис бөгөөд сөрөг зан чанар, дайн дажины үед дайсанаа олноор нь хайр найргүй хядах зарлиг буулгадаг байсан зэрэгийг нь би зурхайн аргаар энэ удаад тайлбарлахыг хүссэнгүй. Эсвэл энэ тал дээр ямар нэгэн дүгнэлт гаргахыг бодсонгүй. Нэгэнт түүх судлаачид, өөр олон хүмүүс энэ талаар маш их зүйлсийг бичиж ирсэн болхоор тийм ч сонин шинэ зүйл болж чадах ч үгүй байх. Тэгээд ч Чингис хааны хувын зурхай дээр тэрээр маш эерэг дүр зурагтай хүн гарч байгаа тул, түүний сөрөг зан чанар, харгис тал нь чухам ямар шалтгаантайгаар бий болдог байсаныг зурхайгаар лав нарийн тодорхой хэлэх амаргүй байна.
Гэхдээ цаашид илүү олон зүйлсийг бид дэлгэрүүлэн ярьж болох боловч, нийтлэлээ хэт урт болгож уншигчидаа чилээхгүйн тулд өнөөдөртөө ингээд нийтлэлээ хязгаарлах хэрэгтэй болж байна.

Зурхай судлаач, сэтгэл судлаач Б. Цэцэгмаа

Утас: 80118012

Фасебоок хаяг:Tsetsegmaa Baasanjav

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Шинэ мэдээ

З.Долгорсүрэн: Аавдаа хаягласан сэтгэлийн захидал ч алга надад3 цаг 50 минутын өмнөКисеносатогийн аав нь үнэн л хэлж байж дээ4 цаг 33 минутын өмнөМАН-ын даргыг сонгох санал хураалт дууслаа4 цаг 44 минутын өмнөҮхлийн дараа амьдрал байх боломжтой5 цаг 24 минутын өмнөПутин, Ассад нар уулзлаа5 цаг 34 минутын өмнөУлаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн5 цаг 44 минутын өмнөКюүшюү башё: Хакүхо, Ичиножёо нар учраа таарч хүч шавхан барилдлаа5 цаг 44 минутын өмнөХятад улс авлигатай тэмцэх кампанит ажлын хүрээнд 6100 гаруй хүнийг шийдгэжээ5 цаг 54 минутын өмнөДайн эхлэхэд улаан арми хамаг дарга нараа хэлмэгдүүлчихсэн байлаа5 цаг 59 минутын өмнөКаприо шинэхэн дурлалтайгаа учирчээ6 цаг 4 минутын өмнөДархан аварга Гэлэгжамцын Өсөхбаяр фэйсбүүк хуудсаа хакердуулжээ6 цаг 7 минутын өмнөСахар хүний биед ямар нөлөө үзүүлдэг вэ6 цаг 9 минутын өмнөЖүжигчин бүсгүйчүүд хамтдаа Монгол соёлоо түгээж байна6 цаг 14 минутын өмнөО.Содбилэг: Би Д.Хаянхярвааг дэмжиж саналаа өгсөн6 цаг 17 минутын өмнөМарго Робби жирэмсэн6 цаг 19 минутын өмнөГоо сайхны барааны үйлдвэрт болсон дэлбэрэлтийн улмаас олон хүн шархаджээ6 цаг 24 минутын өмнөИх Британи автомат жолоодлоготой ачааны автомашин ашиглахаар төлөвлөж байна6 цаг 29 минутын өмнөТа Дональд Трамп “Гэртээ ганцаараа 2”-т дүр бүтээснийг мэдэх үү6 цаг 34 минутын өмнөСэтгэлзүйч, Одон орон судлаач Б.Цэцэгмаа:СЭТГЭЛЗҮЙЧТЭЙ ЯРИЛЦАХ НЬ НАЙЗТАЙГАА ЯРИЛЦАХААС ТЭС ӨӨР ЗҮЙЛ ЮМ6 цаг 35 минутын өмнөКазакуудыг хамгийн хөөрхөн гэжээ6 цаг 39 минутын өмнөЛондоны автобуснууд дизелийн оронд кофе хэрэглэнэ6 цаг 44 минутын өмнөТа эдгээр зүйлсийн адил төстэй шинжийг анзаарч байсан уу6 цаг 49 минутын өмнөӨмнөговь аймгийн 30 гаруй мянган толгой мал өөр аймагт өвөлжиж байна6 цаг 54 минутын өмнө12 жилийн ойн хүрээнд хэрэглэчдийнхээ зарыг хамгийн олон сувгаар үнэ төлбөргүй түгээж байна6 цаг 57 минутын өмнөБНСУ-ын Ерөнхий сайд чуулга уулзалтад оролцогчдыг хүлээн авч уулзлаа  6 цаг 58 минутын өмнөШилдэг 6 дахь тоглогч Бэн Гордон хууль зөрчжээ6 цаг 59 минутын өмнөЭцгийн зам гудайхад үрийн заяа хазайдаг7 цаг 4 минутын өмнөҮндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа хамтран ажилладаг олон улсын байгууллагын төлөөллүүдтэй уулзлаа7 цаг 8 минутын өмнөЛэди Гага өөрийгөө золиослон байж амжилтад хүрчээ7 цаг 9 минутын өмнөХятадын сахиусан тэнгэр тайзан дээр халтирч алдаа гаргав7 цаг 14 минутын өмнө
© 2008 - 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.