5-р сарын 19
18 цаг 30 минут

Венесуэлийн дээд шүүхийн шүүгчдийг хоргигийн жагсаалтанд оруулжээ

Венесуэльд хүний эрхийг зөрчиж буй хэрэгт холбогдож буй тус улсын хэд хэдэн өндөр албан тушаалтнуудын нэрсийг АНУ-ын Сангийн яам хоригийн жагсаалтандаа нэмж оруулсан байна. 

Уг жагсаалтанд Венесуэлийн Дээд шүүхийн шүүгчид оржээ. Тухайлбал, Дээд шүүхийн дарга Майкель Хосе Морена Перес, Дээд шүүхийн Үндсэн хуулийн танхимын орлогч дарга Аркадио де Хесус Дельгадо Росалес, Дээд шүүхийн дарга асан Гладис Мария Гутьеррес Альварадо, Дээд шүүхийн Үндсэн хуулийн танхимын дарга Хуан Хосе Мендоса Ховер нарын нэрс байна.

Хориг тавьсан шалтгаан

АНУ-ын Сангийн яамны үзэж байгаагаар “ардчилсан замаар сонгогдсон Венесуэлийн хууль тогтоох байгууллага болох парламентын /Үндэсний Ассамблей/ бүрэн эрхэд халдан шийдвэр гаргасныхаа төлөө эдгээр хүмүүс хариуцлага хүлээх ёстой” ажээ.

Венесуэлийн Дээд шүүхийн шүүгчид онц байдал байдал тогтоох тухай  тогтоол батлах замаар тус улсыг удирдах боломжийг гүйцэтгэх засаглалд олгож, ингэснээр венесуэльчүүдийн эрхийг хязгаарласан төдийгүй тэдний хүсэл зоригт нь саад тээг болсон гэж тус яамны мэдэгдэлд дурдсан байна.

Чадваргүй удирдлага, авлига хээл хахуулиас үүдэн эдийн засаг нь сүйрч байгаагийн улмаас Венесуэлийн ард түмэн хохирч байна. Тус улсын Дээд шүүхийн шүүгчид хууль тогтоох байгууллагын дотоод хэрэгт байнга хөндлөнгөөс оролцсоноор нөхцөл байдлыг улам хүндрүүлж байгаа юм. Эх орондоо ардчиллын зарчмыг хамгаалан, хэрэгжүүлэх гэсэн венесуэльчүүдийн хүчин чармайлтыг АНУ дэмжиж байна” хэмээн Сангийн сайд Стивен Мнучин мэдэгджээ.

Энэ шийдвэрийг Төрийн Департаменттай зөвлөлдөж байж гаргасан гэдгээ Сангийн яам онцлон тэмдэглэсэн байна. “Ардчилсан замаар сонгогдсон Үндэсний Ассамблейд Үндсэн хуулиар олгогдсон эрх үүргээ биелүүлэх боломж олгохыг Венесуэльд АНУ-ын засгийн газар уриалж байна” гэж тус яамны мэдэгдэлд дурджээ.
 
О.Барс
Эх сурвалж: Монцамэ
0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Чөлөөт бөхийн 23 хүртэлх насны ДАШТ маргааш эхэлнэ6 цаг 30 минутын өмнөГ.Бадам: Оршуулгын газар гүйгээд л байсан...8 цаг 18 минутын өмнөТогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд олон улсын байгууллагуудтай хамтарна8 цаг 41 минутын өмнөКюүшюү башё: Хакүхо тэргүүлж, Кисеносато унасаар байна8 цаг 46 минутын өмнөӨнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна8 цаг 57 минутын өмнөАгаарын бохирдлоос эрүүл мэндээ хамгаалцгаая9 цаг 7 минутын өмнөХҮН гүрэн, ХАН улсын хоорондын анхны дайн9 цаг 17 минутын өмнөХарүмафүжи Д.Бямбадоржийг Японы Сүмогийн холбооны албаны хүмүүс байцааж эхэлжээ9 цаг 21 минутын өмнөСерена Уильямс нөхөрт гарчээ9 цаг 22 минутын өмнөЛонзо Болл 2 дахь трипл даблиа хийж, ялалт байгууллаа9 цаг 27 минутын өмнөОргилд нь хэн ч гараагүй уул9 цаг 32 минутын өмнөМэдээний халуухан хөтлөгчид9 цаг 37 минутын өмнө"Өег өглөө" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ9 цаг 37 минутын өмнөДиана гүнж нууц охинтой байжээ9 цаг 42 минутын өмнөМоника Белуччи 20 жилийн өмнөх зургаа нийтлэв9 цаг 47 минутын өмнөА.Меркель хүнд байдалд ороод байна9 цаг 52 минутын өмнөБНХАУ-ын технологийн хамгийн том үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна9 цаг 57 минутын өмнөСингапурт автомашин унах эрхийн лиценз 80.000 ам.долларт хүрчээ11 сар 20. 17:15НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан боллоо11 сар 20. 17:10Стресс, ядаргаа тайлах 11 хүнс11 сар 20. 17:10Хрушевын утасны бичлэгийг ил болгожээ11 сар 20. 17:05Хагас зууныг шоронд өнгөрүүлсэн цуврал алуурчин нас баржээ11 сар 20. 17:00iPhone X-гийн корпусны будаг ховхорч байна гэж хэрэглэгчид гомдолложээ11 сар 20. 16:55Мандал суманд шуурхай бүлэг ажиллаж байна11 сар 20. 16:50Виктория Секретийн супер модель Миранда Керрийн талаарх таны мэдэхгүй баримтууд11 сар 20. 16:50Америкийн хамгийн алдартай цуврал алуурчин Чарльз Мэнсон нас баржээ11 сар 20. 16:49Английн хатан хаан, хунтайж нарын хуримын 70 жилийн ой тохиож байна11 сар 20. 16:45Турахын тулд хооронд нь зохицуулж болох 8 хүнс11 сар 20. 16:44Ц.Энхжин ”Хорин дөрвөн жилийн турш өөрийгөө хөгжүүлсний үр дүн гарлаа”11 сар 20. 16:42Шинэ Каледонид 7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ11 сар 20. 16:40
© 2008 - 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.