5-р сарын 19
12 цаг 51 минут

Нидерландын хаан нууцаар нисгэгчээр ажилладаг байжээ

М.ХҮСЛЭН

 Нидерландын хаан Виллем Александр 21 жилийн турш нисгэгчээр ажиллаж байжээ. Тэрээр хааны суудалд суусны дараа ч сард хоёр удаа KLM-ийн охин компани болох “KLM Cityhopper”-ын зорчигч тээврийн нисэх онгоцонд нууцаар хоёрдугаар нисгэгч хийдэг аж.

“ВВС” агентлагт өгсөн ярилцлагадаа тэрбээр Нидерландын иргэний агаарын тээврийн KLM компанид хоёрдугаар нисгэгчээр ажилладаг гэдгээ хэлжээ. Ингэхдээ “Зорчигчид хааяа миний хоолойг таньдаг юм” хэмээжээ. Хоёрдугаар нисгэгчийн нэрийг зарлах шаардлагагүй аж.

Онгоц жолоодох хоббитой гэдгийг нь нидерландчууд мэддэг ч 2013 онд хаан ширээндээ өргөмжлөгдсөнөөс хойш энэ хоббигоо орхисон гэж бодож байжээ. Хаан эдүгээ сардаа хоёр удаа нислэгт гардаг байна. Түүний нислэгийн маршрут харьцангуй богино буюу Их Британи, Норвег болон Европын бусад орнууд байдаг ажээ.

Түүний ажилладаг компани техникийн шинэчлэл хийж дунд оврын “Фоккер” онгоцуудаа “Бойнг-737”-гоор сольж байгаа учраас нисгэгчийн лицензээ солих шаардлагатай болжээ. Виллем Александр цаашид онгоц жолоодохын тулд энэ зун “Бойнг-737”-г удирдах сургалтад суух юм байна. Тэрээр “Очоогүй газар орондоо очиж, олон зорчигчтой, хол газар нисэхийг хүсдэг. Тийм учраас Boeing 737-ийн нисгэгчийн сургалтад хамрагдана” хэмээн ярьжээ.

Виллем Александр хаан ширээгээ 2013 онд ээжээсээ шилжүүлэн авсан юм. Ээж хатан хаан Беатрикс сайн дураараа хаан ширээнээс татгалзсан. Виллем Александр энэ жил 50 нас хүрчээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Эх сурвалж:
1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.24.220Зочин   • 2017, 5 сарын 20. 11 цаг 38 минут

OHIN BISH SALBAR KOMPANI GEEJ,HUUHED TURUULDEG EH YUM UU HAASHAA YUM BE,HUDUUNII HUJAA HEL AM SURCHIHSAN.

Шинэ мэдээ

Хууч өвчтэй хүнийг төрд ажиллуулахаас татгалзья29 минут 2 секундын өмнөНИТХ-ын хуралдааны дэгд өөрчлөлт оруулав34 минут 43 секундын өмнөО.Бямбадэлгэр: Хуурамч шатахууныг зогсоох боломж Сангийн яаманд л бий36 минут 50 секундын өмнө“Мөнгөн тэмдэгтийн чиг хандлага, асуудлууд” сэдэвт сургалт болов39 минут 36 секундын өмнө“Оддын хөлбөмбөг”-т жүжигчин Н.Онон дасгалжуулагчтай баг ялалт байгуулав44 минут 27 секундын өмнөКим Кардашьян: “Ганц л алдаа гаргавал интернет чамайг хэзээ ч уучлахгүй”49 минут 43 секундын өмнө"Улаанбаатар марафон 2018" ирэх сарын 19-нд болно53 минут 53 секундын өмнөМонгол даамчид дөрвөн алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүллээ59 минут 9 секундын өмнөЯагаад эслэг идэх ёстой вэ1 цаг 5 минутын өмнөХөлийн өсгий хагарахаас хэрхэн сэргийлэх вэ1 цаг 10 минутын өмнөЗагварлаг А.Туяагийн шинэ хэв маяг1 цаг 15 минутын өмнө"Korean Air" компанийн ерөнхий захирлын эхнэр ажилтнуудаа дээрэлхэж байгаа бичлэг олон нийтэд цацагджээ1 цаг 18 минутын өмнөУ.Хүрэлсүх: Засгийн газар оюунлаг хүн, оюуны шилдэг бүтээлийг дэмжинэ1 цаг 20 минутын өмнө100 айлын ил задгай худалдааг тавдугаар сард багтаан цэгцэлнэ1 цаг 24 минутын өмнөМакрон Ираны цөмийн хэлэлцээр, худалдааны дайн зэрэгт Трампаас өөр байр суурьтай байгаагаа АНУ-ын конгресст хэллээ1 цаг 25 минутын өмнөХьюстоны "Пуужингууд" дараагийн шатанд шалгарлаа1 цаг 30 минутын өмнөЯагаад мэдрэлийн ядаргаа тусдаг вэ1 цаг 30 минутын өмнөМеган Маркл хатан хааны төрсөн өдрөөр ”Stella McCartney” брэндээр гоёв1 цаг 35 минутын өмнөХүүхдүүд мэргэжлийн тамирчдаас илүү тэсвэртэй1 цаг 40 минутын өмнөОслын газар ОБГ-ын аврах, тусгай ангийнхан ажиллаж байна1 цаг 45 минутын өмнөАрменийн Ерөнхий сайдад Никол Пашиняны нэрийг дэвшүүлжээ1 цаг 50 минутын өмнөКим Чен Ун: "Амь насаа алдагсдын гэр бүлийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье"1 цаг 54 минутын өмнөЦ.Нямдорж: Сэтгүүлчид намайг тагнаж байсан болохоос би сэтгүүлчдийг тагнаж, чагнаж байсан удаагүй2 цагийн өмнөЭнэ өдөр дэлхийн түүхэнд2 цаг 5 минутын өмнөЧингис хааны нэрийг хэлэхийг цээрлэх ёсыг үүрд тогтоосон...2 цаг 10 минутын өмнөХалуун оронд төрсөн "дэлхийн цорын ганц цагаан баавгай" амьсгал хураажээ2 цаг 15 минутын өмнөГалын тахилга удмын мэдээллийг ариусгана2 цаг 17 минутын өмнөАянганууд өнөөдөр 25 онооны зөрүүг "барив"2 цаг 20 минутын өмнөТөрсний дараах сэтгэл гутрал гэж юу вэ2 цаг 25 минутын өмнөС.Мөнхбаярлах: Аргалын утаагаар эдгэрчихдэг байсан бол шинжлэх ухааныг хөгжүүлээд хэрэггүй биз дээ2 цаг 30 минутын өмнө
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.