5-р сарын 19
15 цаг 47 минут

Чуулган: Дархан, Сэлэнгэд ургаж байгаа зэрлэг өвсийг устгаж байсан

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс  "Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэргийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хөтөлбөр, төслийн талаар асуулгын хариултыг сонссон.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Ундармаа "Манай оронд ургаж байгаа мансууруулах ургамалтай хэрхэн тэмцэж байна вэ. Мөн гадаадад манай улсын цөөнгүй иргэд ял шийтгүүлж байгаа асуудалд хариулт өгнө үү"

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт "Ялангуяа Дархан, Сэлэнгэд ургаж байгаа зэрлэг өвс гэдэг ургамлыг устгаж байсан. Устгах тусам ургалт нь буурдаг юм билээ. Өнгөрсөн 3 жилд 500 мянган га-д устгал хийхэд 100 гаруй га болж буурсан гэсэн тоо байна. Ялтан шилжүүлэх гэрээг ОХУ, БНХАУ-тай байгуулах явцад хар тамхины хэргээр хоригдож байгаа өөрийн улсын иргэдээ шилжүүлэн авах асуудлаар ярихад манай улсын хуульд заасан энэ төрлийн гэмт хэрэгт оноох ял хөнгөн тул шилжүүлэх боломжгүй гэж байсан. Сая батлагдсан Эрүүгийн хуульд энэ төрлийн хэрэгт оноох ялыг чангатгасан байгаа. Иймээс цаашид гадаадад энэ төрлийн хэргээр хоригдож байгаа иргэдийг ялтан шилжүүлэх гэрээгээр шилжүүлэх боломж ихэсч байна" гэв.

2017.05.19 15.47 цаг

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хандан “Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн тоог бууруулах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариуг сонсоно. Танилцуулгыг ХЗДХЯ-ны сайд С.Бямбацогт хийлээ.

Тэрбээр "Сүүлийн жилүүдэд хар тамхи, мансууруулах бодисыг хилээр нэвтрүүлэх асуудал ихэсч байна. Төлбөр тооцоог бусдын данс ашиглаж авах хэрэг их гарч байна. Өнөөдрийн байдлаар 117 хүн шалгагдсан байна. 2017 оны нэгдүгээр улирлын байдлаар 10 хэрэгт 12 хүн холбогдон шалгуулж байна" гэсэн юм.

УИХ-ын гишүүн Н.Учрал "Өсвөр насныхны хар тамхины хэрэглээ ихэсч байгааг харлаа. Хууль хяналтын байгууллагынхны уялдаа холбоо хэрхэн яаж ажиллаж байгаа вэ. Монголын уран сайхны кинонуудаар хэлбэрийн сурталчилгаа их явагдаж байна. Гадаад киноноос харсан зүйлээ монгол кинонд тусгаж өгч байна. Хууль тогтоомжоо сайн хэрэглэхгүй бол энэ асуудал газар авлаа. Соёлын хуулиараа хар тамхины хэрэглээг сурталчлахыг хоригломоор байна. Үүнд анхаарч өгөөч ээ" хэмээн саналаа хэллээ.

Мөн тэрбээр "Хуулийн байгууллагууд ямар уялдаа холбоотой ажиллаж байна" гэж асуув.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Хуулийг хэрэгжүүлэхэд төрийн байгууллага, дарга нар уялдаа холбоотой ажиллахгүй, дутмаг байгаа нь үнэн. Зохицуулагдаагүй асуудлыг зохицуулах асуудал шинэ хуулинд тусгагдсан байгаа. Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх Үндэсний хөтөлбөр батлагдсан. Хууль тогтоомжийг хангаж ажиллахад анхаарна. Холбогдох газрууд ажлаа дээшлүүлж, уялдаа холбоотой ажиллахад анхаарч ажиллах болно. Цаашид ч тэмцэж ажиллахад цагдаагийн байгууллага анхаарч байна"

ЦЕГ-ын дарга Ө.Энхтөр "Монголын нөхцөлд хар тамхийг илрүүлэхдээ зөвхөн цуснаас дээж авч л ажиллаж байна. Хар тамхи хэрэглэсэн тохиолдолд биенээс нь хөлс, дээж авч ажиллахад тоног төхөөрөмжийн асуудал дутмаг байна. Кино, үзвэрээр хар тамхийг сурталчлах ажил газар авч байна. Хамгийн сүүлд SBN телевизэд шаардлага хүргүүлж, ахиж энэ төрлийн алдаа гаргахгүй байхад хамтарч ажиллахаар болсон. 

УИХ-ын гишүүн Я.Содбаатар "Сүүлийн үед хар тамхитай холбоотой хэрэг ихэсч байна. Тиймдээ ч энэ их хурал Үндэсний хөтөлбөрийг баталж ажиллаж байна. Үүнтэй тэмцэхэд төрийн хатуу бодлого хэрэгтэй. Манайд хар тамхитай тэмцэх техник технологи, хүн хүч бололцоо хэр байна вэ. Мөн хар тамхины хэргээр хүмүүс тэнсэн авч байна. Эргээд энэ хүмүүст яаж хяналт тавьдаг юм бэ"

УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Хар тамхитэй тэмцэх чиглэлээр ЦЕГ-т таван хүн ажилладаг байсан. Хэрэглээ нь нэмэгдсэн учраас бид 33 хүнтэй болгож өргөжүүлсэн. Тэгсэн ч гэлээ шаардлага хангахгүй, хүн хүч хүрэлцэхгүй байна. Техник, технологийн хувьд дутмаг байна. Зөвхөн цуснаас л дээж авч шинжилж байна. Газар дээр нь илрүүлэхэд тоног төхөөрөмж, материалаг баазыг нэмэгдүүлэх шаардлага бий" гэлээ.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Б.Чимэг

 




9
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

9 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.229.121.1Зочин   • 2017, 5 сарын 20. 21 цаг 38 минут

бодоод байхад бас хар тамхийг хэрэгтэй ч юм шиг тв зурагтаар хар тамхинд их орлоо гээд яриад байгаа сурталчлаад байгаад юм биш үү

202.9.42.83зочин   • 2017, 5 сарын 20. 19 цаг 39 минут

хар тамхитай холбоотой хуулийг чангатгах,энэ хэрэгт холбогдсон ялтан солилцох нь буруу,

124.158.112.29Зочин   • 2017, 5 сарын 20. 16 цаг 19 минут

ЗХУ-ын үед Монголд байрлаж байсан Орос цэргийн ангиудыг атгаж байсан дагестан Чечень Ингуш Тажик залуус хар тамхины ургамалын үрийг авчирч шинэ цэргүүдээр тариулж тохдуулж харж хамгаалуулдаг байсан гэлцдэг. цэцэг болгоны тоосыг түүх нь өөр өөр байдаг бололтой. зарим нь цэргүүдээ нүцгэн гүйлгэж хөлрүүлж цахилгаанжуулж байгаад бэлэг эрхтэн гуя хөл шилбэ бугалга нуруу мөр цээжиндний үсэнд наалдсаныг нь цуглуулж арчиж авдаг байсан нгэлцээдл байдаг. тэр ургамал нь Дорнод аймагт танкийн дивизийн талбайд байсан л гэлцдэг. Хар тамхины ургамал харнч нТ

49.0.216.158Барамид   • 2017, 5 сарын 20. 16 цаг 07 минут

Хууль шиг хууль гаргаж чаддаггүй УИХ,баталсан гээд байгаа хуулиа мэддэггүй УИХ-ын гишүүн,төрийн албан хаагч гэгч нэр зүүсэн этгээдийг ард түмэн татварынхаа мөнгөөр тэжээж байх нь үнэхээр гутамшигтай.Тийм учраас УИХ хууль баталмагчаа хэвэл мэдээллийн бүх хэрэгслэлээр сурталчлан иргэддээ ойлгуулах,төрийн албан хаагчдаар хуулийг үг,үсэггүй цээжлүүлж,тайлбарлаж чаддаг болгох хэрэгтэй.Хэвлэл мэдээллийн байгууллагуудын бүтээгдэхүүний 10%--иас доошгүйг нь зөвхөн төрийн хуулийг сурталчлах үүрэгтэй байхаар хуульчилж өгөх хэрэгтэй.

49.0.216.158Үйлс   • 2017, 5 сарын 20. 15 цаг 57 минут

Монголын төр хууль гэгчээ батлаад стол,шүүгээндээ хийгээд цоожилчихдог учраас ард иргэд хуулиа мэддэггүй.УИХ нь үнэхээр хүн ичмээр хууль баталдаг учраас баталсан хууль гэгчээ нуугаад хав дарчихдаг болотлой юм.УИХ-ын гишүүдээс нь баталсан гээд байгаа хуулиас нь асуухаар мэдэхгүй,мэлмэрээд зогчихдог.Тйим болохоор жирийн иргэд хуулийг мэдэхгүй байхаас яах юм.Төрийн аль ч шатны албан хаагчаас хуулийн талаар иргэд асуухад тэд хариулт өгч чаддаггүй.Ийм байхад яаж ард түмэн ухамсартай байх юм бэ.М

49.0.216.158Зочин   • 2017, 5 сарын 20. 15 цаг 46 минут

Төр,засаг нь ард түмнийг гагцхүү хуулийн хүчирхийлэл дарангуйллаар удирдаж захирна гэвэл энэ тэнэгээс тэнэг явдал болно.Ард түмнийг ухааруулж,тэдэнд юмны утга учир ,үр дагаврыг нь сайтар ойлгуулах ажлыг төр,засгийн байгууллагууд бүрэн орхигдуулжээ.Эрх баригчид хэрэв ард түмнийг торгох,баривчлах,хорих,албадан хөдөлмөрлүүлэх зэргээр номхотгох гэж муйхарлаж байгаа нь ард түмнийг төрд үл итгэх байдлыг буй болгох аюултай.Төр,засаг иргэдийнхээ оюун санаатай ажиллах чадваргүй болжээ.

180.149.93.14Зочин   • 2017, 5 сарын 19. 17 цаг 28 минут

enkhturuu sheesnees ugn avch bgada

202.72.242.179Зочин   • 2017, 5 сарын 19. 17 цаг 10 минут

ЦЕГ-ын дарга Ө.Энхтөр танаа. Замын-Үүдийн цагдаагийн хэлтэст шатахуун өгдөггүй юм уу. Хувийн хэвшилээс шатахууны мөнгө төгрөг авдаг эсэхийг газар дээр комисс гаргаж шалгуулж өгнө үү

182.160.38.89ЦАГДАА   • 2017, 5 сарын 19. 16 цаг 16 минут

Н.Учрал гишүүнээ ажлын уялдаа холбоо гэж мангар юм асууж байхаар хар тамхиыг хялбархан шинжилчихдэг багаж техникээр Цагдааг хангах талаар бодож,сэтгэж,,хөрөнгө гаргаж туслаач.Хөрөнгө байвал үүнд цацаач.

Шинэ мэдээ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Европын холбооны элчин сайд нартай уулзлав1 сар 18. 18:49Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн1 сар 18. 18:10Эмнэлгийн байгууллагуудаа автомашин, эмнэлгийн багаж хэрэгслээр хангажээ1 сар 18. 18:08НҮБ-ын тэргүүн: АНУ-Хятадын харилцаа "маш чухал"1 сар 18. 18:00БНСУ хөдөлмөрийн салбарт 2,8 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлнэ1 сар 18. 17:59Шагай өвдсөн үед хэрхэх вэ1 сар 18. 17:55Сурагчдаа хөлөө үнэртүүлсэн Хятад багшийг шийтгэнэ1 сар 18. 17:50"Путиний бие эв эрүүл, олон хүнийг дийлж чадна" гэв1 сар 18. 17:45Алдааг олоорой1 сар 18. 17:40Өвлийн Олимпийн VI наадам: Осло-19521 сар 18. 17:35Казахстан болон АНУ стратегийн түншлэлээ өргөжүүлнэ1 сар 18. 17:30Уул уурхай бүхий сумдын ААН-үүд зөвлөлдөж байна1 сар 18. 17:27Чиний л өврийг тэмтрээд …1 сар 18. 17:25Ж.Эрдэнэбатын нэмсэн долоон татвар дампуурлыг зайлуулсан1 сар 18. 17:20Михиал Саакашвилиг Украинаас албадан гаргаж магадгүй1 сар 18. 17:20“Түйн голын жавар 2018” ирэх сарын 03-нд болно1 сар 18. 17:16Назарбаев: АНУ, Солонгосын хойгийн асуудалд буйр суурьтай хандах хэрэгтэй1 сар 18. 17:15Гүүгл Хятад хэлний "пининий эцэг"-ийн дурсгалыг хүндэтгэлээ1 сар 18. 17:10Үнэт эдлэлийн дарханы сургалтын шинэ танхим үүдээ нээлээ1 сар 18. 17:05Үйлдвэрлэл эрхлэгчдийн нэгдсэн мэдээллийн санг бий болгоно1 сар 18. 17:05Тодоо: Чинийхээ зургийг авч байхдаа аз жаргалтай байдаг шүү1 сар 18. 17:05Нүүрний арьсыг гайхам, гоё болгодог маск1 сар 18. 17:00Өвлийн Олимпийн VII наадам: Кортина д’Ампеццо-19561 сар 18. 16:55Их Британид ганц бие хүмүүсийн асуудал эрхэлсэн сайдтай болжээ1 сар 18. 16:50Азтекуудын мөхлийн шалтгаан юу байв1 сар 18. 16:45Филиппинд 1200 хүний аминд хүрсэн галт уул сэржээ1 сар 18. 16:40Азийн шинэ айдас агаарын бохирдол1 сар 18. 16:35Биткоины ханш 25 хувиар буурчаа1 сар 18. 16:30Ганцаараа дэлгүүр хэсэх 9 шалтгаан1 сар 18. 16:25Б.Мөнхжаргал: Тээврийн хэрэгсэл тус бүрийн ашиглалтын түүхийг нэг дороос харах боломж бүрдлээ1 сар 18. 16:20
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.