5-р сарын 19
16 цаг 28 минут

“Мен гао” нэртэй хуурамч цемент авахгүй байхыг анхааруулав

НМХГ-ын улсын байцаагчид өнгөрсөн дөрөвдүгээр сард барилгын материалуудад хяналт шалгалт хийж, "Мен гао" нэртэй савлагдсан цемент нь стандартын шаардлага хангахгүй, хаяг шошгын зөрчилтэй гэдгийг иргэдэд анхааруулж байсан билээ. Уг цементэд барилгын материалын чанарыг баталгаажуулсан гарал үүслийн гэрчилгээ, лабораторийн батламж байхгүй, стандартаар 50 кг байхаас 47.48 кг жинтэй савлагдсан зэрэг зөрчил илэрсэн юм. Ийнхүү өмнөх хяналт шалгалтынхаа мөрөөр нийслэлийн Мэргэжлийн хяналтынхан Эрүүгийн цагдаагийн газартай хамтран дахин шалгалт хийсэн байна. Тавдугаар сарын 9-нд хийсэн уг шалгалтаар Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо сүмийн 1-9 тоотод 40 тн-ын чингэлэгт үнс, 20 тн-ын чингэлэгт цемент хийсэн ноцтой зөрчил илрүүлжээ. Энэ талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Н.Гантулга “БНХАУ-аас импортоор оруулж ирдэг "Мен гао" үйлдвэрийн цементийг Монгол Улсад 2016 оны долоодугаар сараас хойш оруулж ирэхээ больсон. Гэтэл уг цементийн сав баглаа боодлыг ашиглан цементийн орц найрлагад өөрчлөлт оруулж савлан худалдаалж байсан зөрчил илэрсэн. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах ”Би Эй Ди Эм Жи” ХХК-ийн хашаанд 40 тн-ын чингэлэгт үнс, 20 тн-ын чингэлэгт цемент авчран хооронд нь хольж “Мен гао” нэрийн уутанд хийж борлуулж байсан зөрчлийг илрүүллээ.

Мөн  Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн н.Даваасүрэнгийн хашаанд үнстэй хольсон цементийг савлаж байсныг илрүүлж тогтоосон. Урин дулааны цаг ирж буйтай холбогдуулан бүтээн байгуулалтад цемент маш ихээр ашиглагддаг. Тиймээс ард иргэд, аж ахуйн нэгжүүд цемент худалдаж авахдаа хаяг, шошго, импортоор оруулж ирээд лабораторийн шинжилгээний бичиг зэргийг сайтар харах шаардлагатай” хэмээв.

Иймд иргэд, аж ахуйн нэгж,  байгууллагууд цемент худалдан авахдаа чанар байдлыг тодорхойлсон сертификат, лабораторийн шинжилгээг үзэж  худалдан авах, бетон зуурмагийн үйлдвэрүүд  “Мен гао” уутанд савлагдсан чанар байдал нь тодорхойгүй цемент худалдан авахгүй байх, үйлдвэрлэсэн бетон зуурмагийн марк, чанарыг тодорхойлсон лабораторийн шинжилгээг дагалдуулж байхыг анхааруулж  байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.8.6хм   • 5 сарын 19. 16 цаг 33 минут

Хэн ийм балиар юм гаднаас оруулж ирэв? тэр хил, гааль, мэргэжлийн хяналт юу хийж байгаа юм бэ? Хариуцлага яриач ээ. ийм хүнд үед ингэж заваарсан юм хийж болохгүй ш тээ

118.33.222.183Зочин   • 5 сарын 20. 7 цаг 48 минут

erguu malaa gadnaas bish manaihan oorsdoo ene baliar yumiig hiigeed bgaag unshaad oilgohgui bnu mal ve...

Шинэ мэдээ

Нүхэн Шарын гол2 цаг 22 минутын өмнөСэвх бүдгэрүүлж, арьс цайруулах гэрийн жор гайхалтай2 цаг 29 минутын өмнөЯсүнари Кавабата: Аймшигт хайр2 цаг 36 минутын өмнөМ.Анхцэцэг Азийн хошой аварга боллоо4 цаг 38 минутын өмнө"Sand Art" Монгол бүтээл5 цагийн өмнөГэрийн нөхцөлд бумба хэрхэн тавих вэ5 цаг 11 минутын өмнөДархан аварга Д.Цэрэнтогтох агсаны хөшөө өнөөдөр сүндэрлэнэ5 цаг 30 минутын өмнөКардашианы гурав дах хүүхэд ирэх онд төрнө5 цаг 37 минутын өмнөХэсгийн ахлагч нарт зориулсан сургалт болов5 цаг 57 минутын өмнөНүүрний арьсаар эрүүл мэндээ тодорхойлоорой6 цагийн өмнөӨнгөрсөн улирлын шилдэг довтолгоо6 цаг 11 минутын өмнөАнжелина Жоли сэтгүүлчдэд ухаалаг хариулт өгчээ6 цаг 18 минутын өмнөВирүст хепатит нь элэгний хавдрын үндсэн шалтгаан болдог6 цаг 40 минутын өмнөОрон орны бүсгүйчүүд хэдтэйдээ охин биеэ алддаг вэ?6 цаг 51 минутын өмнөПутиний хариу ажиллагаа7 цаг 1 минутын өмнөУИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат тойрогтоо ажиллаж байна7 цаг 7 минутын өмнө"Гэртээ ганцаараа" киноны од Маколей Калкин шинэ хайрын романс үүсгэжээ7 цаг 11 минутын өмнөЖастин Бибер папарацциг мөргөв (видео)7 цаг 21 минутын өмнөАав нь хүүдээ зориулсан хөшөөг хараад энэ шүлгийг бичжээ7 цаг 22 минутын өмнөҮсээ хамгийн хурдан хугацаанд ургуулах арга7 цаг 30 минутын өмнөЗагварын блог хөтлөгч алдартай охид7 цаг 41 минутын өмнөНойр булчирхайн үрэвслийн шалтгаан юу вэ7 цаг 51 минутын өмнөШүршүүрт 10-аас илүү минут орж болохгүй8 цагийн өмнөНаймдугаар сарын ерөнхий зурхай8 цаг 10 минутын өмнөСкаутууд адал явдалт ертөнцөөр аялж байна8 цаг 11 минутын өмнө12 жилүүдийн эр, эмийн зохилдлого8 цаг 20 минутын өмнөБүсгүй хүний энерги алдагдах шалтгаан8 цаг 31 минутын өмнө”Челси” Сержи Робертог сонирхов8 цаг 40 минутын өмнөЯдарсан хүнээр жолоо бариулсан бол 50 мянгаар торгоно8 цаг 50 минутын өмнөНэтс шинэ эзэнтэй болно9 цаг 1 минутын өмнө
© 2008 - 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.