5-р сарын 19
16 цаг 33 минут

НЗД-ын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг БАГАХАНГАЙ ДҮҮРЭГТ ажиллалаа

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр  Багахангай дүүрэгт ажиллаж,  иргэдийн санал хүсэлтийг сонслоо.

Ажлын хэсэгт  Нийслэлийн газрын албаны орлогч дарга Б.Загдсамбар, Нийслэлийн Боловсролын газрын Захиргааны хэлтсийн дарга Л.Буянтогтох, НЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Ц.Бямбажаргал,  НЗДТГ-ын Захиргаа санхүүгийн хэлтсийн мэргэжилтэн О.Уранчимэг, Хэсэгчилсэн инженерийн бодлогын газрын дэд дарга Н.Одончойж нарын албаны хүмүүс багтсан юм.

Багахангай дүүргийн “Илч-Орд” НӨҮГ ажил байдалтай танилцсанаар ажлын хэсгийн ажил эхэлсэн юм. Тус газрын ахлах инеженер “Илч-Орд” НӨҮГ-ын үйл ажиллагаа, төвлөрсөн халаалт болон зуухны насжилтын нөхцөл байдал, цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлаа танилцууллаа.

Үүний дараагаар ажлын хэсэг тус дүүрэгт шинээр  засварласан болон засвар хийх шаардлагатай  орон сууцны барилгын үйл явцтай танилцлаа.

Энэ үеэр НЗД-ын орлогч П.Баярхүү хэлсэн үгэндээ " Нийслэлийн засаг даргын өгсөн үүрэг чиглэлийн дагуу  өнөөдөр  Багахангай дүүрэгт ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд  бид  хэд хэдэн асуудлыг чухалчлан шийдвэрлэхээр болоод байгаа. Нэгдүгээрт, Багахангай дүүрэгт байгаа газар өмчлөлийн асуудал. Хоёрдугаарт, нэгдүгээр хороонд байрлах орон сууцны барилгын засварын ажил, дулаан төвлөрсөн халаалтын үйлдвэрийн асуудлуудыг шийдвэрлэхээр зорьж байна.

Мөн Багахангай дүүрэгт үйлдвэр технологийн парк бий болгох ажлын хүрээнд "Үйлдвэр технологийн парк"-ийн техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажилд Нийслэлийн төсвөөс 145 сая төгрөг төсөвлөсөн. Мөн Богдхаан төмөр замын ажлыг эрчимжүүлэхийн тулд хоёр ажлын хэсэг байгуулсан байгаа.

Автозамын ажлын хувьд   255 сая төгрөгийн өртөгтэй, 3,5 метрийн өргөн, хоёр эгнээ зорчих хэсэгтэй, 1,5 метрийн явган хүний зам бүхий 0,27 км автозам баригдана. " хэмээлээ.

Багахангай дүүргийн Засаг дарга  С.Эрдэнэбаяр " Багахангайчууд Нийслэлийн удирдлага, УИХ-ын гишүүд, Нийслэлээс сонгогдсон төлөөлөлтэй нягт уялдаа холбоотой ажиллаж байгаа. Өнөөдөр Нийслэлийн удирдлагууд Багахангай дүүргийн нэгдүгээр хорооны төвлөрсөн халаалтын үйлдвэрийн газрын үйл ажиллагаатай танилцлаа. Мөн халаалтын зуухны насжилт болон нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгдүгээр байрны бодит байдалтай танилцлаа.

Өчигдөр НИТХ-ын хуралдаанаар, Багахангай дүүрэгт нэгдүгээр хорооны төвлөрсөн халаалтын 400 метр шугамын асуудлыг 207 сая төгрөгөөр хийж хэрэгжүүлэхээр төсвийн тодотголд тусгасан. Мөн Хот тохижилтын алба, орон нутгийн хөгжил үйлдвэрийн газарт 100 сая төгрөгөөр хоёр техникийн хөрөнгийг шийдсэн бөгөөд хүн эмнэлгийн барилгын тендер зарлагдсан байгаа. " хэмээлээ.

Уулзалтын үеэр иргэдийн зүгээс боловсролын салбарын асуудал, багшийн ёс зүйн хороотой болох, ахмадын өргөөны барилга, газар өмчлөл зэрэг асуудлуудыг ярьж газар дээр нь хариулт авч, хэрхэн шийдэх талаар санал бодлоо хуваалцсан юм.




0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

АХБ-ны дэмжлэгээр шинэ цэвэрлэх байгууламж барина1 сар 20. 15:53Сахиусан тэнгэр Миранда Керр1 сар 20. 15:05Дэлхийн хамгийн аюултай улсаар Мексикийг нэрлэв1 сар 20. 15:00Бүгд Найрамдах Өвөр Монгол улсын гунигт түүх1 сар 20. 14:55Калифорнийн хос хүүхдүүдээ хорьж цагдаж байгаагүй гэжээ1 сар 20. 14:50Өсвөр насны хүүхдийнхээ дотны найз, зөвлөгч нь бай1 сар 20. 14:45Хүнд насаа хэлдэггүйн учир1 сар 20. 14:45Богд хаант Монгол Улсын цэргийн яамны тэргүүн дэд сайд Засагт ван Удай1 сар 20. 14:40Найман цагийн туршид тасралтгүй дрифт хийж шинэ рекорд тогтоо1 сар 20. 14:35Орчин үеийн архитектурын сод 15 бүтээл1 сар 20. 14:33Дэлхийд анх удаагаа дроноор хүний амь аварчээ1 сар 20. 14:30Д.Энхболд: “Сүүлчийн Хорчин” өгүүллэг1 сар 20. 14:25Опра Уинфри: Хатан хаан ерөнхийлөгч болохыг мөрөөддөггүй юм1 сар 20. 14:20Гэрийн нөхцөлд үс уналтаа зогсоох маск1 сар 20. 14:15Явган алхалт настайчуудын тархинд тустай1 сар 20. 14:10Насанд хүрээгүй ''ажилчид''- ын цочирдом үнэн төрх1 сар 20. 14:05Хар ус хүнд өгдөггүйн учир1 сар 20. 14:01Өсвөр насны хоёр хүү хагас сая зөгийг устгажээ1 сар 20. 14:00Сансарт болсон хөгтэй явдлууд-11 сар 20. 13:55Амралтын өдөр хийх амтат хоолны иж бүрдэл1 сар 20. 13:50Пёнчаны олимпын бамбар 2018 км аялна1 сар 20. 13:45Виктория Бекхэм туранхай загвар өмсөгчдөөсөө болж гурван жил шүүмжлэлд өртлөө1 сар 20. 13:40Цагаан сарын буузыг хэрхэн чимхэх аргууд1 сар 20. 13:35Арсен Венгер Санчесыг явахад уйлахгүй1 сар 20. 13:30Жүжигчин Ө.Мөнх-Эрдэнэ, Р.Адъяа нар БНСУ-д амьдарна1 сар 20. 13:25Жолооч нар явган зорчигчдыг хүндэтгэх учиртай1 сар 20. 13:20Пентагон АНУ-ын цэргийн гол өрсөлдөгчдийг нэрлэжээ1 сар 20. 13:15Мисс Б.Гэрэлчулуун фитнессийн төв нээжээ1 сар 20. 13:10Shaqtin A Fool (18-01-20)1 сар 20. 13:052019 онд АНУ-ын ЭСЯ-ыг Иерусалим руу нүүлгэнэ1 сар 20. 13:00
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.