5-р сарын 19
16 цаг 54 минут

Алдаж боломгүй 1.2 тэрбум долларын хөрөнгө оруулалтын санал

Саяхныг хүртэл "гадаадын хөрөнгө оруулагчид үргэлээ, Монголд хөрөнгө оруулах гаднын хөрөнгө оруулагч алга, хөрөнгө оруулалт хасахтай гарлаа, улсын валютын нөөц шавхагдлаа" гэж албаныхан мэдэгдэж байлаа. Түүнээс “Монголд хөрөнгө оруулалт хийе” гэдгээ илэрхийлсэн хөрөнгө оруулагч байна гэж сонсоогүй удсан. Харин өчигдөр ИБУИНВУ-аас манай оронд суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Кэтрин Арнолд, Британийн “IM Power” компанийн ерөнхий захирал Гордон Дики тэргүүтэй төлөөлөгчид Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай уулзах үеэрээ манай улсад хөрөнгө оруулах хүсэлтээ байгаагаа илэрхийлжээ. Тэд төслөө, хөрөнгө оруулалт хийх үнийн дүнгээ ил тод зарлажээ.

Английн “IM Power” компани олон улсын зах зээлд санхүүжилт, даатгалыг нь бүрэн хариуцсан цахилгаан станцын төсөл боловсруулж, барьж байгуулах үйл ажиллагаа эрхэлдэг эрчим хүчний бие даасан үйлдвэрлэгч компани юм байна.

"IM Power" компанийн захирал Гордон Дики Монголын Шивээ-Овоогийн нүүрсний орд газрыг түшиглэн 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт бүхий цахилгаан станц барих хүсэлтэй байгаагаа Ерөнхий сайдад уламжилжээ. Ерөнхий сайд хариуд нь, цахилгаан станц барих асуудлыг судалж танилцуулахыг Эрчим хүчний сайд П.Ганхүүд үүрэг болгосон аж. 

"IM Power" компани 2012 оноос Монголын эрчим хүчний зах зээлд ажиллаж байгаа. Тус оноос Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн дээр 200 МВт-ын гурван блок бүхий цахилгаан станц барих төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг эхлүүлжээ. Мөн цахилгаан станц барих санхүүжилтийг шийдвэрлэхдээ Монголын Засгийн газраас нэг төгрөг гаргахгүйгээр "IM Power" болон түүний хамтрагч банкууд бүхэлд нь санхүүжүүлэх боломжтой гэдгээ илэрхийлсэн байна. Цахилгаан станцыг барихдаа байгаль орчинд ээлтэй европын шилдэг техник технологиудыг ашиглахаар тооцжээ. Өөрөөр хэлбэл, IM Power компани Шивээ-Овоогийн нүүрсний уурхайг түшиглэн барих цахилгаан станцын техникийн болон санхүүжилтийн бүх асуудлыг шийдсэн байгаа аж.

Түүнчлэн, өмнөх Засгийн үед Эрчим хүчний яамнаас ТЭЗҮ, Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас байгаль орчны үнэлгээг баталсан бөгөөд Диспетчерийн үндэсний төвөөс сүлжээнд холбох зөвшөөрлийг тус тус аваад байгаа аж. Уг төсөл хэрэгжсэнээр үйлдвэрийг дагаж 1000 гаруй ажлын байр нэмэгдэх бөгөөд Говьсүмбэр аймгийн нийгэм эдийн засагтай хувь нэмэр оруулна гэж тооцжээ.

Монгол Улсын Засгийн газраас албан ёсоор цахилгаан станц барих зөвшөөрөл авснаар үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг шууд эхлүүлэх бололцоотой гэдгийг хөрөнгө оруулагчид мэдэгджээ.

Өнгөрсөн жил Оюутолгойн хөрөнгө оруулалтыг эс тооцвол гадаадын хөрөнгө оруулалт хасах утгатай гарсан. 2017 он гарсаар томоохон төслүүд хэрэгжих, эсэх нь тодорхойгүйгээс хөрөнгө оруулагчид хүлээлтийн байдалд буй. Мөн ОУВС-гийн шийдвэрийг анхааралтай ажиглаж, Монголд хөрөнгө оруулалт хийхээ азнаж байгаа энэ үед 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх хүсэлтээ илэрхийлж байгаа нь алдаж боломгүй санал юм. Засгийн газраас гарах шийдвэр  Монголын хөрөнгө оруулалтын орчин сэргэх, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх, эсэхэд шууд нөлөөлөх нь гарцаагүй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Шинэ мэдээ

Чөлөөт бөхийн 23 хүртэлх насны ДАШТ маргааш эхэлнэ6 цаг 22 минутын өмнөГ.Бадам: Оршуулгын газар гүйгээд л байсан...8 цаг 11 минутын өмнөТогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд олон улсын байгууллагуудтай хамтарна8 цаг 34 минутын өмнөКюүшюү башё: Хакүхо тэргүүлж, Кисеносато унасаар байна8 цаг 39 минутын өмнөӨнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна8 цаг 50 минутын өмнөАгаарын бохирдлоос эрүүл мэндээ хамгаалцгаая9 цагийн өмнөХҮН гүрэн, ХАН улсын хоорондын анхны дайн9 цаг 10 минутын өмнөХарүмафүжи Д.Бямбадоржийг Японы Сүмогийн холбооны албаны хүмүүс байцааж эхэлжээ9 цаг 13 минутын өмнөСерена Уильямс нөхөрт гарчээ9 цаг 15 минутын өмнөЛонзо Болл 2 дахь трипл даблиа хийж, ялалт байгууллаа9 цаг 20 минутын өмнөОргилд нь хэн ч гараагүй уул9 цаг 25 минутын өмнөМэдээний халуухан хөтлөгчид9 цаг 30 минутын өмнө"Өег өглөө" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ9 цаг 30 минутын өмнөДиана гүнж нууц охинтой байжээ9 цаг 35 минутын өмнөМоника Белуччи 20 жилийн өмнөх зургаа нийтлэв9 цаг 40 минутын өмнөА.Меркель хүнд байдалд ороод байна9 цаг 45 минутын өмнөБНХАУ-ын технологийн хамгийн том үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна9 цаг 50 минутын өмнөСингапурт автомашин унах эрхийн лиценз 80.000 ам.долларт хүрчээ9 цаг 55 минутын өмнөНИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан боллоо9 цаг 59 минутын өмнөСтресс, ядаргаа тайлах 11 хүнс10 цагийн өмнөХрушевын утасны бичлэгийг ил болгожээ11 сар 20. 17:05Хагас зууныг шоронд өнгөрүүлсэн цуврал алуурчин нас баржээ11 сар 20. 17:00iPhone X-гийн корпусны будаг ховхорч байна гэж хэрэглэгчид гомдолложээ11 сар 20. 16:55Мандал суманд шуурхай бүлэг ажиллаж байна11 сар 20. 16:50Виктория Секретийн супер модель Миранда Керрийн талаарх таны мэдэхгүй баримтууд11 сар 20. 16:50Америкийн хамгийн алдартай цуврал алуурчин Чарльз Мэнсон нас баржээ11 сар 20. 16:49Английн хатан хаан, хунтайж нарын хуримын 70 жилийн ой тохиож байна11 сар 20. 16:45Турахын тулд хооронд нь зохицуулж болох 8 хүнс11 сар 20. 16:44Ц.Энхжин ”Хорин дөрвөн жилийн турш өөрийгөө хөгжүүлсний үр дүн гарлаа”11 сар 20. 16:42Шинэ Каледонид 7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ11 сар 20. 16:40
© 2008 - 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.