5-р сарын 20
9 цаг 50 минут

Өнөөдрийн нийтийн тээврийн чиглэлд гарсан өөрчлөлт

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Автомашингүй өдөр” буюу ”“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн энэ сарын сарын 20-нд буюу өнөөдөр болж байна. Дэлхийн улс орнууд жил бүр автомашингүй өдрийг уламжлал болгон тэмдэглэдэг бөгөөд энэ жишгийн хүрээнд нэг ч гэсэн өдөр утаагүй, эрүүл агаараар амьсгалж, явган алхаж эрүүл мэнддээ анхаарахыг уриалан манай улс энэхүү арга хэмжээг 8 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

“Улаанбаатар марафон-2017” олон улсын гүйлтийн тэмцээний үеэр зохион байгуулах үйл ажиллагааны хүрээнд Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө, Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Самбуугийн гудамжны авто замын хөдөлгөөнийг хязгаарлах тул дээрх гудамж, авто замаар үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 34 чиглэлийн 331 тээврийн хэрэгслийн чиглэл, замналд өөрчлөлт оруулж байна. Тодруулбал, хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах бөгөөд  хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд Баруун 4 зам, Нарны гүүр, Зүүн 4 замаар  үйлчилнэ.

Энхтайваны өргөн чөлөөний авто замын тодорхой хэсгийн хөдөлгөөн хаагдах тул тухайн  өдөр троллейбус үйлчилдэг Т:2 "5 шар - Ботаник", Т:4 " Ботаник-Вокзал", Т:5 "3,4 хороолол-Офицеруудын ордон" чиглэлийн нийтийн тээврийн хэрэгслүүд үйлчилгээ үзүүлэхгүй болохыг иргэдэд анхааруулж байна гэж  нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

З.Долгорсүрэн: Аавдаа хаягласан сэтгэлийн захидал ч алга надад3 цаг 50 минутын өмнөКисеносатогийн аав нь үнэн л хэлж байж дээ4 цаг 32 минутын өмнөМАН-ын даргыг сонгох санал хураалт дууслаа4 цаг 44 минутын өмнөҮхлийн дараа амьдрал байх боломжтой5 цаг 24 минутын өмнөПутин, Ассад нар уулзлаа5 цаг 34 минутын өмнөУлаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн5 цаг 44 минутын өмнөКюүшюү башё: Хакүхо, Ичиножёо нар учраа таарч хүч шавхан барилдлаа5 цаг 44 минутын өмнөХятад улс авлигатай тэмцэх кампанит ажлын хүрээнд 6100 гаруй хүнийг шийдгэжээ5 цаг 54 минутын өмнөДайн эхлэхэд улаан арми хамаг дарга нараа хэлмэгдүүлчихсэн байлаа5 цаг 59 минутын өмнөКаприо шинэхэн дурлалтайгаа учирчээ6 цаг 4 минутын өмнөДархан аварга Гэлэгжамцын Өсөхбаяр фэйсбүүк хуудсаа хакердуулжээ6 цаг 6 минутын өмнөСахар хүний биед ямар нөлөө үзүүлдэг вэ6 цаг 9 минутын өмнөЖүжигчин бүсгүйчүүд хамтдаа Монгол соёлоо түгээж байна6 цаг 14 минутын өмнөО.Содбилэг: Би Д.Хаянхярвааг дэмжиж саналаа өгсөн6 цаг 17 минутын өмнөМарго Робби жирэмсэн6 цаг 19 минутын өмнөГоо сайхны барааны үйлдвэрт болсон дэлбэрэлтийн улмаас олон хүн шархаджээ6 цаг 24 минутын өмнөИх Британи автомат жолоодлоготой ачааны автомашин ашиглахаар төлөвлөж байна6 цаг 29 минутын өмнөТа Дональд Трамп “Гэртээ ганцаараа 2”-т дүр бүтээснийг мэдэх үү6 цаг 34 минутын өмнөСэтгэлзүйч, Одон орон судлаач Б.Цэцэгмаа:СЭТГЭЛЗҮЙЧТЭЙ ЯРИЛЦАХ НЬ НАЙЗТАЙГАА ЯРИЛЦАХААС ТЭС ӨӨР ЗҮЙЛ ЮМ6 цаг 35 минутын өмнөКазакуудыг хамгийн хөөрхөн гэжээ6 цаг 39 минутын өмнөЛондоны автобуснууд дизелийн оронд кофе хэрэглэнэ6 цаг 44 минутын өмнөТа эдгээр зүйлсийн адил төстэй шинжийг анзаарч байсан уу6 цаг 49 минутын өмнөӨмнөговь аймгийн 30 гаруй мянган толгой мал өөр аймагт өвөлжиж байна6 цаг 54 минутын өмнө12 жилийн ойн хүрээнд хэрэглэчдийнхээ зарыг хамгийн олон сувгаар үнэ төлбөргүй түгээж байна6 цаг 57 минутын өмнөБНСУ-ын Ерөнхий сайд чуулга уулзалтад оролцогчдыг хүлээн авч уулзлаа  6 цаг 58 минутын өмнөШилдэг 6 дахь тоглогч Бэн Гордон хууль зөрчжээ6 цаг 59 минутын өмнөЭцгийн зам гудайхад үрийн заяа хазайдаг7 цаг 4 минутын өмнөҮндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа хамтран ажилладаг олон улсын байгууллагын төлөөллүүдтэй уулзлаа7 цаг 7 минутын өмнөЛэди Гага өөрийгөө золиослон байж амжилтад хүрчээ7 цаг 9 минутын өмнөХятадын сахиусан тэнгэр тайзан дээр халтирч алдаа гаргав7 цаг 14 минутын өмнө
© 2008 - 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.