6-р сарын 13
16 цаг 35 минут

“Хөх тэнгэрийн доор төөрөгсөд” үзэсгэлэн Венецийн олон улсын дүрслэх урлагийн 57-р биенналийн хүрээнд албан ёсны нээлтээ хийлээ

Эрин цагийн дүрслэх урлагийн чиг хандлагыг тодорхойлогч, дэлхийд нэр хүндээрээ тэргүүлэx Венецийн олон улсын дүрслэх урлагийн биеннальд ерөнхийлөгч Паоло Бараттагийн урилгаар Монгол улс 2 дахь удаагаа албан ёсоор оролцож байна. Энэ удаа эх орноо төлөөлөн Монгол улсын төрийн соёрхолт зураач Ш.Чимэддорж, уран бүтээлч О.Энхтайван, Г.Мөнхболор, Ж.Болортүвшин, Ц.Даваажаргал нар “Lost in Tngri” буюу “Хөх тэнгэрийн дор төөрөгсөд” нэртэй хамтарсан үзэсгэлэнгээ Италийн Венец хотын төв хэсэгт байрших Istituto Santa Maria della Pietà-д 5-р сарын 11-ны өдөр албан ёсоор нээлээ.

Монгол улсын павильоны нээлтэн дээр Монгол улсаас Итали улсад суугаа элчин сайд Ц.Жамбалдорж, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү, Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн зэрэг албаны төлөөлөгчдөөс гадна монгол уран бүтээлчид, тус төслийг дэмжин ажилласан хувь хүмүүс, түүнчлэн Бостоны Дүрслэх урлагийн музейн захирал Мэттью Тейтелбаум, Их Британийн эзэн хааны одонт, Лондонгийн Олон улсын дүрслэх урлагийн институтын захирал асан Тезза Жэксон зэрэг гадаадын зочид гийчид, нийт 70 орчим хүмүүс байлцлаа. Нээлтийн вернисажын өдрүүдээр Монголын павильон хөл хөдөлгөөн ихтэй байсан ба 3 хоногийн дотор олон улсын урлаг судлаач, мэргэжилтнүүд, уран бүтээлчид, урлаг сонирхогчид нийт 3000 орчим хүн ирж үзэж монгол уран бүтээлчидтэй уулзан санал сэтгэгдлээ хуваалцав. Тэд монголын павильоны талаар маш өндөр сэтгэгдэлтэй байсныг энд хэлэх нь зүйтэй.   

“Хөх тэнгэрийн доор төөрөгсөд” үзэсгэлэн нь өнөөгийн монгол оронд нүүрлээд буй нийгэм, эдийн засаг, байгаль орчны тулмагдсан асуудлуудыг хөндсөн ба уран бүтээлч Ш.Чимэддоржийн “Би шувуу” хэмээх буун толгой бүхий 60 дэглийн өрөг, О.Энхтайваны ”Үйлийн үр” видео ажил, Г.Мөнхболорын 2010 оны зуданд нэрвэгдсэн малын гавлын ясыг ашиглан тууривсан ”Идэхийн үйл” өрөг бүтээл, Ж.Болортүвшингийн ”Хүчирхийлэгдсэн нь” видео ажил, Ц.Даваажаргалын ”Дахин оршихуй” нэртэй дуу авиаг павильоны 4 өрөө болон гадаах цэцэрлэгт хүрэээлэнд тараан байршуулжээ. Эдгээр ажлуудаас диваажинг санагдуулах онгон дагшин байгальдаа нүүдлийн ахуй соёлоо түшиглэн амьдарч ирсэн монголчууд сүүлийн 20 гаруй жилийн туршид тансаг амьдрал, тав тух, эд баялагийг эрхэмлэн өөр төрлийн диваажингийн хайгуулд мордож, өвөг дээдсээс өвлүүлэн үлдээсэн газар нутгаа хайр гамгүй ашиглан хүн хүнээ, байгаль орчноо устган сүйтгэж, хоёр төрлийн диваажингийн дунд төөрөлдөн хөл алдаж өөрийгөө гээж буй монгол орны дүр төрхийг харж болно.

Урлаг яагаад ийм бараан болсон, монгол орныг яагаад сөрөг талаас нь харуулахыг зорив хэмээн асуух нь зайлшгүй. Эрин цагийн уран бүтээлчид гоё сайхан, өнгөц байдлыг магтан дуулахаас илүүтэй хувь хүний дотоод ертөнц, нийгэмтэй харьцах харьцаа, оршихуйн мөн чанарыг ухан ойлгохыг хичээх болсон хийгээд, тэдний бүтээл нилээд гүн ухааны чанартай болж хувирч буйг энд хэлэх нь зүйтэй байх. Уран бүтээлчид аливаа хувь хүн, нийгэм, улс орныг зөвтгөж буруутгахаас илүү хүн, байгалийн араншин ерөнхий зүй тогтолыг ухаж ойлгохыг хичээж, өөрсдийн бүтээлээр дамжуулан олон талт асуудлыг дэвшүүлж, хүмүүст хоорондоо ярилцах боломжийг олгож байгаагаараа үнэ цэнэтэй. “Хөх тэнгэрийн доор төөрөгсөд” үзэсгэлэн ч мөн хүн төрөлхтөн, дэлхий ертөнцийн өмнө тулгарч буй нийтлэг асуудлыг монгол улсын жишээгээр ярилцаж буй юм.

Тус төслийг хэрэгжүүлэхэд Монгол улсын комиссараар Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Төслийн удирдагчаар Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбооны тэргүүн Б.Гантуяа, куратороор Ё.Далх-Очир ажиллаж, Ром, Берлин дэх ЭСЯ-д төслийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллав. Түүнчлэн төслийн ерөнхий ивээн тэтгэгчээр үндэсний агаарын тээврийн МИАТ компани, Хас банк, Эрэл Групп, Макс Групп, Швейцарийн хөгжлийн агентлаг, Моннис групп, Шангрила Улаанбаатар ХХК, Монре даатгал, Mahoney Liotta, Батс өргөө, Ард даатгал болон бусад хувь хүн компаниуд ажилласан.       

Viva Arte Viva – Урлаг мандтугай!

Венецийн олон улсын дүрслэх урлагийн 57-р биенналийн ерөнхий куратороор Парисын Орчин үеийн урлагийн Помпеду төвийн куратор Кристин Масел сонгогдож тус биенналийн хүрээнд олон улсын 120 уран бүтээлчийн нэгдсэн үзэсгэлэн, 86 орны үндэсний павильон, 23 дагалдах арга хэмжээ 5-р сарын 10-12-ны өдрүүдэд нээлтээ хийлээ.

“Зөрчилдөөн, мөргөлдөөн, цочролоор дүүрэн өнөөгийн ертөнцөд хүн хүнээрээ байх шаардлага, хүнлэг байхын үнэ цэнийг бидэнд урлаг сануулж байна. Урлаг өөрөө бодол эрэгцүүллийн чухал суурь болдог, энэ утгаараа уран бүтээлчдийн үзэл бодлын илэрхийллийг өнөө цагт илүү чухалчлан авч үзэж ярилцдаг болоод байна. Хэдийгээр ирээдүй тодорхой бус ч дэлхий нийт уран бүтээлчдийн санаа бодлыг тусган цаашдын алхамыг хийх нь зүйтэй. Яагаад гэвэл уран бүтээлчид бол дотоод мэдрэмж нь хамгийн өндөр хөгжсөн хүмүүс байдаг” хэмээн ерөнхий  куратор Кристине хэлсэн байдаг.     

Viva Arte Viva бол уран бүтээлчдийн сэтгэл зүйн байдал, үзэл бодол, тэмцэл, хашхирааны илэрхийлэл юм.

Кристине Маселийн удирдсан олон улсын нэгдсэн үзэсгэлэн нь “Уран бүтээлчид ба ном”, ”Аз жаргал ба айдас”, ”Нийтлэг зүйлс”, ”Дэлхий ертөнц”, ”Уламжлал”, ”Dionysian”, ”Бөө”, ”Өнгө” гэсэн 8 төрлийн павильоноос бүрдэж, Венецийн Арсеналь, Жардини дүүргээр тархан байршсан ба үзэгчдэд дотоод мөн чанараас хязгааргүй хүртэл аялах боломжийг олгожээ.    

Венецийн олон улсын дүрслэх урлагийн 57-р биенналийн тэргүүн шагналыг Германы павильон хүртлээ.

Энэ удаагийн шалгаруулах комисст Испани, Итали, Тайван, Камерун, Английн шүүгчид ажиллаж Үндэсний павильоны Алтан Арслангийн шагналыг Герман улсын павильон, уран бүтээлч Анне Имхофт, Viva Arte Viva олон улсын үзэсгэлэнгээс Алтан Арслангийн шагналыг Германы уран бүтээлч Франс Эрхард Уолтер, Залуу уран бүтээлчдэд олгодог Мөнгөн арслангийн шагналыг Англид төрсөн, одоогоор Египтийн Кайрод амьдардаг уран бүтээлч Хассан Ханд олгох шийдвэрийг гаргажээ. Түүнчлэн Венецийн биенналийн зүгээс насан туршдаа байгуулсан гавъяаг нь үнэлэн АНУ-ын уран бүтээлч Кароли Шиманд Алтан арслангийн шагнал олгожээ.

Венецийн биенналийн бүх үзэсгэлэн 2017 оны 11-р сарын 26-ыг дуустал үргэлжилнэ.   

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

 Засгийн газар Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцлээ4 минут 2 секундын өмнөАварга цолыг тэрбум төгрөгийн найраагаар авсан гэх яриа яагаад гарав5 минут 48 секундын өмнөАймгуудын наадамд хэн түрүүлэв10 минут 19 секундын өмнөНийгмийн сүлжээн дэх хүүхдийнхээ хуудасны нууц үгийг эцэг эх яагаад өөрчилж, устгаж болохгүй вэ?15 минут 40 секундын өмнөАжлын хэсгүүдийн хэлэлцэх асуудлууд15 минут 59 секундын өмнөОн гарсаар 89 удаагийн ой, хээрийн түймэр гарчээ20 минут 56 секундын өмнө"Цэцэг төв"-ийн уулзварыг өнөөдрөөс эхлэн гурван хоног хаана32 минут 21 секундын өмнөНаадмын амралтын өдрүүдээр 15 хүн усанд осолдож нас барсан байна43 минут 4 секундын өмнөГолд машинаа угаасан тохиолдолд сая төгрөгөөр торгоно49 минут 44 секундын өмнөД.Нарангэрэл: Хоолны хордлогын үед их хэмжээний шингэн зүйл уух нь зүйтэй1 цаг 11 минутын өмнөМуудсан өндгөөр үйлчилж байсан цайны газрыг илрүүлжээ1 цаг 29 минутын өмнөХөвсгөлд үерийн улмаас автомашины дугаараа гээсэн иргэд цагдаагийн газраас авах боломжтой1 цаг 36 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд1 цаг 46 минутын өмнөӨнөөдөр хоёр дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ1 цаг 59 минутын өмнөБаярын өдрүүдээр 2739 кг хуванцар сав ангилан ялгажээ2 цаг 11 минутын өмнөЗүүн бүсийн хурд энэ сарын 27-28-нд болно2 цаг 16 минутын өмнөЕРӨНХИЙЛӨГЧ: УИХ-ын гишүүдийн тоог 108, хугацааг 5 жил болгох санал хүргүүлжээ2 цаг 28 минутын өмнөЗам тээврийн ослын улмаас орон нутагт 1 хүний амь нас хохирчээ2 цаг 32 минутын өмнөЦэцэрлэгийн цахим бүртгэл ирэх даваа гарагт эхэлнэ2 цаг 38 минутын өмнөЗах, худалдааны төвүүд өнөөдрөөс хуваарийн дагуу ажиллана2 цаг 51 минутын өмнөӨнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай3 цаг 4 минутын өмнөНаадам өндөрлөж, ҮНДСЭН ХУУЛИЙН хоёрдугаар хэлэлцүүлэг эхэллээ3 цаг 36 минутын өмнөНаадмын хоёр өдөр монголчууд 606 шинэ хүнээр бүл нэмжээ3 цаг 46 минутын өмнөӨнөөдрийн зурхай4 цаг 31 минутын өмнөЦаг агаарын мэдээ4 цаг 46 минутын өмнөМаргаашнаас зах, худалдааны төвүүд хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ7 сар 15. 12:27Иргэдийг гол, мөрний эрэг орчмоор зорчихгүй байхыг анхааруулж байна7 сар 15. 12:19ТЦА:Баярын өдрүүдээр бүртгэгдсэн осол, хэрэг өнгөрсөн жилээс 27,5 хувиар өссөн үзүүлэлттэй байна7 сар 15. 12:04Улаанбаатарт 28-30 градус дулаан байна7 сар 15. 11:59Өнөөдрийн зурхай7 сар 15. 11:56
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.