6-р сарын 15
12 цаг 58 минут

Элэг бүтэн амьдралын үнэ цэнэ

-Амьдралд хөл алдсан бүсгүйчүүд энгийн амьдралдаа эргэн ирлээ-


Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа хорих 407 дугаар ангид 200 гаруй эмэгтэй ял эдэлж байгаа ажээ. Эдгээр бүсгүйчүүд хийсэн хэргийнхээ ял шийтгэлийг эдэлж байгаа хэдий ч санамсар болгоомжгүй, эсвэл амь насаа хамгаалах гэж байгаад хэрэгтэн болсон хүн олон байдаг. Тиймээс шүүхийн шийдвэрээр зарим хүнийг хугацаанаас нь өмнө суллаж, эрх чөлөөт нийгэмд хүний ёсоор, хуулийн хүрээнд ажиллаж амьдрах боломжийг олгодог. Бид хугацаанаасаа өмнө суллагдсан бүсгүйчүүдтэй уулзсан юм. Тэд Эх үрсийн баяраар энгийн амьдралд эргэн ирсэн билээ. Ингээд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр хугацаанаасаа өмнө тэнсэн суллагдсан М.Уранцэцэг, Н.Ганцэцэг нарын яриаг хүргэж байна.

М.Уранчимэг: Алдсан цаг хугацаагаа ажил хөдөлмөрөөрөө нөхнө

-Уучлаарай, та хэр удаан ял эдэлсэн бэ?

-Би 2008 оны зургаадугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11 дэх хэсэгт зааснаар 15 жил 1 сарын хорих ялаар шийтгэгдсэн. Олон жил хоригдох ял сонсоод тэнгэр хөмрөх шиг л санагдаж байлаа. Энд янз бүрийн амьдрал үзсэн хүмүүстэй хамт байж олон зүйлийг тунгаан бодлоо. Муу зуршлаас хол байхыг хичээж, өдөр бүр өөртөө амлаж байна.

-Та хугацаанаасаа өмнө суллагдаж байна. Цаашдын амьдралаа хэрхэн төсөөлж байгаа бол?

-Би 33 настай. Намайг энэ хэрэгт байцаагдаж байхад ээж минь бурхан болсон. Өнчирч үлдсэн гурван дүү минь намайг энд эргэж тойрдог байлаа. Тэдэндээ ээж, хань түшиг нь болохоор яарч байна. Энд алдсан цаг хугацаагаа хөдөлмөрөөрөө нөхнө гэж төлөвлөж сууна. Ял эдлэж байхдаа оёдол, эсгүүрийн дамжаанд сурсан. Энэ мэргэжлээрээ ажиллаж, сайхан амьдрана гэдэгтээ итгэл төгс байна. Надад итгэл хүлээлгэн хугацаанаас өмнө тэнссэн сулласан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуулд баярлалаа. Итгэлийг тань алдахгүй гэдгээ амлаж байна.

Н.Ганцэцэг: Хүүхдүүддээ зориулж чадаагүй хайр, халамжаа нөхөхийг хүсч байна

-Та ажил хийж, биеэр ял эдлэх хоёр жил гаруй хугацааг хасуулжээ.

-Би 2008 оны аравдугаар сарын 2-ны өдөр Багахангай, Налайх дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 12 жил хорих ялаар шийтгүүлсэн. 9 жил 19 хоногийн ялыг биеэр эдэлсэн. Энэ урт хугацааг тасралтгүй ажиллаж өнгөрөөсөн. Тиймээс шагналын 2 жил 3 сар 7 хоног нэмэгдлээ. Ингээд нийт 11 жил 3 сар 26 хоногийн ялыг эдлэж дуусгажээ. Үлдсэн хугацаа 8 сар 4 хоног байсан. Шүүхээс хугацаанаас өмнө тэнсэн суллаж байгаад баяртай байна. Танд тэдэн сар, тэд хоног гэж яриад байгаа минь сонирхолгүй санагдаж магадгүй. Гэвч эрх чөлөөгөө хасуулсан хором бүхэн бидэнд хайран байдаг. Маш их гэмшиж, тунгаадаг. Найман сар, 4 хоногийн өмнө суллагдана гэдэг миний хувьд баяр баясгалан.

-Таныг суллагдаж байгааг гэр бүлийнхэн чинь мэдсэн үү?

-Нөхөр маань салаад явчихсан. Хоёр хүүхэд минь мэдэж байгаа. Тэдэндээ зарцуулж чадаагүй цаг хугацаа, хайр халамжийг нөхөхийг тэсэн ядан хүлээж байна. Тэд минь эцэг, эхийн хайр халамжийг мэдрэлгүй, дутуу нойртой, дундуур хоолтой өсч байгаа гэж бодохоос дотор давчдаж, гол зурдаг. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшдэг. Мартаж чаддаггүй. Гэхдээ төрийн хайр ивээлийг дааж, гэмээ наминчилж явна. Энд хоригдож байхдаа оёдол, эсгүүрийн дамжаанд сурсан. Мэргэжлээрээ ажиллаж хоёр хүүхэдтэйгээ элэг бүтэн амьдарна гэдэгтээ итгэлтэй байна гэв.

Эх сурвалж:

Эх сурвалж:
1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.176.141Зочин   • 6 сарын 15. 13 цаг 17 минут

маш сайхан үйл явдал болжээ. баярлалаа. ер нь хууль шүүх санамсар болгоомжгүй, бусдын буруутай нөлөөллөөс үүдэлтэй хэрэгт шударга, ёстой л төрийн энэрэнгүй нүүр царайг гаргах ёстой. архи ууж агсам тавьж, аюултай нөхцөл байдал үүсгэсэн новшийн эрсдэлтэй үйлдлийг зосгоосон хүн нь хэрэгтэн болдог, хамаг асуудлын эх суурийг тавьсан нөхөр зүгээр өнгөрдөг байж таарахгүй!!!

Шинэ мэдээ

3D хэвлэгчээр хэвлэсэн анхны хиймэл дагуулыг амжилттай хөөргөлөө9 цаг 38 минутын өмнөБүтэлгүй оролдлого9 цаг 43 минутын өмнөМарсель Киттель ОХУ-ын багтай нэгдэнэ9 цаг 48 минутын өмнөКолумби дахь босогчдын бүлэгт өсвөр насныханд үйлчилсэн цэрэг охид9 цаг 53 минутын өмнөД.Трамп шадар туслахаа огцрууллаа9 цаг 57 минутын өмнөМонголын харваачид мөнгөн медаль хүртлээ9 цаг 57 минутын өмнөХувцас өмссөн уран баримлууд9 цаг 59 минутын өмнөЦахилгаан хязгаарлах өнөөдрийн хуваарь8 сар 19. 12:59​2000 оны эхээр ‘’моод’’-нд орж байсан этгээд хувцаснууд8 сар 19. 12:55Барселоны халдлагаар долоон настай хүү алга болжээ8 сар 19. 12:50Тэйлор Свифт өгөөмөр нэгэн8 сар 19. 12:45Эсрэг хүйстнийхээ дүрд чадварлаг хувирсан жүжигчид /фото/8 сар 19. 12:42Америкт нийт 40 хүн гэрээсээ ажилдаг гэсэн судалгаа гарчээ8 сар 19. 12:37Үсний өнгөө өөрчлөх нь таны хувь тавиланд нөлөөлдөг гэвэл та итгэх үү8 сар 19. 12:34Цөс ямар үүрэгтэй вэ?8 сар 19. 12:29Мөнгө тогтоох 10 нууц8 сар 19. 12:20Орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг хуурамчаар үйлдэгдсэн хүмүүст ял оноолоо8 сар 19. 12:14Финландад хутгатай этгээд халдлага үйлджээ8 сар 19. 12:09Та ямар хөөрхөн гэдгээ мэдэх үү?8 сар 19. 11:55Тайванийн ерөнхийлөгчийн ордон руу самурайн сэлэмтэй этгээд дайрч орохыг завджээ8 сар 19. 11:50Ерөнхийлөгч Х.Баттулга залуучуудтай хамт дасгал хийж, гүйлээ8 сар 19. 11:44Кока Колагаар үсээ угааж үзсэн үү /бичлэг/8 сар 19. 11:40Кавай Леонард Хятад улсад айлчилж байна8 сар 19. 11:36Инстаграм тайчигчидтай дайн зарлав8 сар 19. 11:29Алга болсон таван хүүхдийг агуйгаас эсэн мэнд оллоо8 сар 19. 11:24Зөвхөн Монголд үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн худалдан авахыг үүрэгдэв8 сар 19. 11:13Шарилжгүй болоход 84 сая төгрөг зарцуулна8 сар 19. 10:55ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Дархан- Уул аймагт ажиллалаа8 сар 19. 9:50Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно8 сар 19. 9:45Бичлэгтэй, ярилцлагатай, хуралтай улс төрийн үйл явдал дүүрэн өдрүүд8 сар 19. 9:34
© 2008 - 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.