6-р сарын 19
8 цаг 23 минут

Хүүхэн биетэй хөвгүүд нь хөл хүнд болчих гээд....

Хүүхэн биетэй хөвгүүд нь хөл хүнд болчих гээд
Хүүхэлдэй шиг охид нь хөөс шиг хийсчих гээд
Хэнхэг нь дэндсэн өвгөд
Хөндий яндан шиг хуйгчих гээд
Хөөрхий хэдэн улс төрчид
Хөзрийн хатандаа дарагдчих гээд
Мөн ч их сандаргаж байна энэ цагийн Монголчууд
Од нэрэндээ итгэсэн дуучид
Дуулахаасаа өмнө харвачих гээд
Оюутан насны залуучууд
Дугуйны нөхөөс болчих гээд
Овилгогүй хэдэн гэлэнгүүд
Дуган хийдээ шатаачих гээд
Сандаргаж байна энэ цагийн Монголчууд
Хурдан морины өмнүүр
Машин орж цоллуулчих гээд
Хурал удирдсан дарга нь
Манцуйтай хүүхэд шиг уйлчих гээд
Хууль журмаар хүнийг
Мал шиг хашиж хариулчих гээд
Хураасан жаахан хөрөнгийг нь
Манаачтай нь хамт дээрэмдчих гээд
Сандаргаж байна энэ цагийн Монголчууд
Өдөржин түгжрээд унтуулчих гээд
Өглөө оройдоо утаж алчих гээд
Өөрийн биеэ face-ээр зарчих гээд
Өрөөлийн үгээр твитрээ дүүргэчих гээд
Хүүхэн нь нөхөрөөс хахууль нэхчих гээд
Хүүхэд нь эцэг эхээ шантаачлах гээд
Хэл эрдэмгүй байсан ч номлочих гээд
Хил хязгааргүй тарчих гээд
Ёстой нэг сандаргаж байна энэ цагийн Монголчууд
Эхнэр нөхөр биесээ танихаа больчих гээд
Элгэн садан нь биесээ харахаа болчих гээд
Эр эм нь ялгагдахаа больчих гээд
Эрлийз хурлийз нь холилдоод уусчих гээд
Эмээлээ мотоциклд тохчих гээд
Эрийн хийморь морины нуруу эзгүйрчих гээд
Ээдээ мөн ч сандаргаж байна энэ цагийн Монголчууд
Ерөнхийлөгч нь сайн дурын уран сайхан ч болчих гээд
Ерөнхий сайд нь салаад ууланд төөрчих гээд
Ерөөл биш хараал хэлсэн дуу хит болчих гээд
Ертөнцийн гуравт төрийн гурван өндөрлөг багтчих гээд
Улс төрчдийн данс гадаад руу гарчих гээд
Улаанбаатар нь гадаадынхнаар дүүрчих гээд
Ухарсаар чулуун зэвсэг рүү шилжчих гээд
Үнэхээр сандаргаж байна энэ цагийн Монгoлчууд

 
 

 

8
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

8 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.9.90.98зочин   • 6 сарын 21. 12 цаг 33 минут

яг л ийм байна даа, бидний монголчууд, хот хөдөө, баян , ядуу, хөгшин залуугаараа дуудалцаад монголдоо багтахаа байлаа бид

202.55.191.130Зочин   • 6 сарын 20. 8 цаг 19 минут

ard tvmen gej baigvi bolj baigashdee erh medeltnvvdiin gart huvaagdaad duusch bna

59.153.87.228Jargalsaikhan   • 6 сарын 20. 5 цаг 42 минут

estoi goliig ni olood bichsen baina. Goliig ni geheer bas buruu boldog yum bolvuu.Tanid amjilt husie

202.131.228.20уулын өвгөн   • 6 сарын 19. 16 цаг 33 минут

Өнөө цагийн монгол дахь нийгмийн ерөнхий төрх царайг сайхан гаргажээ.

103.9.90.98Уншигч   • 6 сарын 19. 10 цаг 05 минут

Үнэн байдлыг мундаг бичсэн байнаа,

202.131.249.202ss   • 6 сарын 19. 9 цаг 49 минут

Монголын үнэн төрх.

202.179.25.36иргэн   • 6 сарын 19. 9 цаг 13 минут

Эх оронч нэр зүйсэн улаан луйварчид төрд дэнүү олон болсон ард түмэн бол зүгээр л тэдний хүсэл таашаал

59.153.112.24В.Батзориг.   • 6 сарын 19. 9 цаг 06 минут

Яг үнэн.

Шинэ мэдээ

3D хэвлэгчээр хэвлэсэн анхны хиймэл дагуулыг амжилттай хөөргөлөө9 цаг 36 минутын өмнөБүтэлгүй оролдлого9 цаг 41 минутын өмнөМарсель Киттель ОХУ-ын багтай нэгдэнэ9 цаг 46 минутын өмнөКолумби дахь босогчдын бүлэгт өсвөр насныханд үйлчилсэн цэрэг охид9 цаг 51 минутын өмнөД.Трамп шадар туслахаа огцрууллаа9 цаг 55 минутын өмнөМонголын харваачид мөнгөн медаль хүртлээ9 цаг 55 минутын өмнөХувцас өмссөн уран баримлууд9 цаг 57 минутын өмнөЦахилгаан хязгаарлах өнөөдрийн хуваарь8 сар 19. 12:59​2000 оны эхээр ‘’моод’’-нд орж байсан этгээд хувцаснууд8 сар 19. 12:55Барселоны халдлагаар долоон настай хүү алга болжээ8 сар 19. 12:50Тэйлор Свифт өгөөмөр нэгэн8 сар 19. 12:45Эсрэг хүйстнийхээ дүрд чадварлаг хувирсан жүжигчид /фото/8 сар 19. 12:42Америкт нийт 40 хүн гэрээсээ ажилдаг гэсэн судалгаа гарчээ8 сар 19. 12:37Үсний өнгөө өөрчлөх нь таны хувь тавиланд нөлөөлдөг гэвэл та итгэх үү8 сар 19. 12:34Цөс ямар үүрэгтэй вэ?8 сар 19. 12:29Мөнгө тогтоох 10 нууц8 сар 19. 12:20Орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг хуурамчаар үйлдэгдсэн хүмүүст ял оноолоо8 сар 19. 12:14Финландад хутгатай этгээд халдлага үйлджээ8 сар 19. 12:09Та ямар хөөрхөн гэдгээ мэдэх үү?8 сар 19. 11:55Тайванийн ерөнхийлөгчийн ордон руу самурайн сэлэмтэй этгээд дайрч орохыг завджээ8 сар 19. 11:50Ерөнхийлөгч Х.Баттулга залуучуудтай хамт дасгал хийж, гүйлээ8 сар 19. 11:44Кока Колагаар үсээ угааж үзсэн үү /бичлэг/8 сар 19. 11:40Кавай Леонард Хятад улсад айлчилж байна8 сар 19. 11:36Инстаграм тайчигчидтай дайн зарлав8 сар 19. 11:29Алга болсон таван хүүхдийг агуйгаас эсэн мэнд оллоо8 сар 19. 11:24Зөвхөн Монголд үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн худалдан авахыг үүрэгдэв8 сар 19. 11:13Шарилжгүй болоход 84 сая төгрөг зарцуулна8 сар 19. 10:55ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Дархан- Уул аймагт ажиллалаа8 сар 19. 9:50Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно8 сар 19. 9:45Бичлэгтэй, ярилцлагатай, хуралтай улс төрийн үйл явдал дүүрэн өдрүүд8 сар 19. 9:34
© 2008 - 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.