6-р сарын 19
8 цаг 32 минут

"Либерти Партнерс”-ын захирал Ч.Ганбат, "МТЗ" ТӨХК-ийн дэд захирал асан П.Бат-Эрдэнэ нарыг эрэн сурвалжилсан хэвээр байгаа

Монгол Улсын 13 иргэнийг Интерполоор эрэн сурвалжилж байгаагийн нэг нь "Либерти Партнерс”-ын захирал Ч.Ганбат байв. Түүнийг 2015 оноос хойш эрэн сурвалжилж байгаа ч одоо хүртэл олоогүй байна. Хоёр жил гаруйн хугацаанд сураггүй байсан түүний сураг 2015 оны сүүлээр Америкаас "сонсогдож" байв. Тодруулбал, Ч.Ганбат Сингапураас БНСУ руу, тэндээсээ АНУ руу АНУ-ын иргэний үнэмлэхээрээ нэвтэрсэн болох нь тогтоогдсон байдаг. Тэрбээр Монголын хилээр гарахдаа л монгол паспорт ашиглаж, цаашаа зөвхөн АНУ-ын паспортоор гарсан нь хууль бусаар буюу давхар харьяалалгүй оронд тусгайлан давхар харьяаллын эрх эдэлдэг байсныг нотолсон юм.

Ч.Ганбатыг Интерполоор эрэн сурвалжлах болсон нь Зам тээврийн сайд асан А.Гансүх, Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “МТЗ”-ын ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа нарын хэрэгтэй холбоотой. Тодруулбал, Шинэ төмөр замын бүтээн байгуулалтын хөрөнгөөс их хэмжээний мөнгө завшсан гэх хэргээр АТГ, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг шалгаж, улмаар уг хэрэгт “Самсунг Си энд Ти” компанийн захирал Ли Жонг Ёл болон УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, УИХ-ын даргын зөвлөх асан, Зам тээврийн сайд асан А.Гансүх, Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “МТЗ”-ын ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа нарыг шалгаж эхэлсэн юм. Тэднийг ЭХТА-ийн 148.4-т заасан залилангийн хэргээс гадна ЭХТА-ийн 166.2-т зааснаар мөнгө угаасан хэрэгт давхар сэжиглэн шалгаж байсан гэх мэдээллүүд байсан юм. Мөн тухайн үед  тус ажлын гүйцэтгэгч “Самсунг Си энд Ти” компанийн захирал Ли Жонг Ёлыг саатуулаад байсан бол “Либерал партнерс” ХХК-ийн захирал Ч.Ганбат, “МТЗ” ТӨХК-ийн дэд захирал асан П.Бат-Эрдэнэ нарыг Интерполоор эрэн сурвалжилж байсан юм. 

Энэ талаар Монголын Интерполын товчооны албаны эх сурвалжаас тодруулахад "Мэдээлэл яагаад устгагдсаныг мэдэхгүй байна. Гэхдээ эрэн сурвалжлахыг зогсоосон асуудал байхгүй байх. Учир нь манайд ямар нэгэн мэдээлэл ирээгүй" гэсэн юм. 

Байсан гэдэг нь өнгөрсөн цаг дээр. Учир нь тэдний мэдээллийг Олон улсын цагдаагийн байгуулгын албан ёсны сайтаас устгасан байна. 

Энэ талаар Монголын Интерполын товчооны албаны эх сурвалжаас тодруулахад "Мэдээлэл яагаад устгагдсаныг мэдэхгүй байна. Гэхдээ эрэн сурвалжлахыг зогсоосон асуудал байхгүй байх. Учир нь манайд ямар нэгэн мэдээлэл ирээгүй" гэсэн юм. 

Албаны эх сурвалжийн тайлбараас харахад, юутай ч эрэн сурвалжлах ажиллагааг зогсоогоогүй бололтой. 2016 оны нэгдүгээр сард бас тэдний нэрийг хасч байсан ч эргэн байршуулсан байдаг юм. 

"Төмөр замын" гэх тодотголтой уг хэрэг өнөөдрийг хүртэл олон нийтийн анхаарлыг татсан хэвээр байгаа ч хууль хүчний байгууллагын шалгалтын ажиллагаа ямар шатандаа хэрхэн шийдэгдэж байгаа нь  тодорхойгүй байна. 

Хамгийн сүүлд 2016 оны наймдугаар сард Улсын Ерөнхий Прокурорын газрын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат, Нийслэлийн прокурорын газрын прокурор Г.Бясман нар хэвлэлийнхэнд мэдээлэл хийж, “Хуурамч бичиг баримт үйлдэж, мөнгө угаасан хэрэгт УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, УИХ-ын даргын зөвлөх асан А.Гансүх нарыг сэжигтнээр тооцон шалгаж байгаа. Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна. Үүнтэй холбоотойгоор А.Гансүх нарт  хилийн хориг тавьсан нь үнэн. А.Гансүх одоогоор эх орондоо байгаа” гэж байв. 

Харин одоо уг хэрэгт холбогдогсод юу болов. Ч.Ганбат, нарыг Интерполоор эрэн сурвалжилсан хэвээр байгаа бол сэжигтнээр татагдаад байсан УИХ-ын гишүүн асан Х.Баттулга Ерөнхийлөгчид нэр дэвшиж, А.Гансүх, Б.Батзаяа нар чимээгүйхэн түүний арын ажлыг хариуцаж байна. Угтаа бол АН-ын үед шалгагдаж эхэлсэн уг хэрэг ямар нэгэн улстөржилтгүй, цэвэр хууль хүчнийхний шалгалтаар илэрсэн хэрэг байв. Гэвч хоёр жил гаруйн хугацаанд шалгагдсан уг хэрэг Ерөнхийлөгчийн сонгууль нэрийн дор замхарч байх шиг байна. 

Уг нь энэ мэт авилга, хээл хахууль, төрийн мөнгө завшсан хэргийг заавал эцэслэн шийдвэрлэж, мухарлаж байх нь зүйн хэрэг. Гэтэл төрийн мөнгөнөөс халаасласан эрхмүүд Ерөнхийлөгчид нэр дэвших нь нэр дэвшиж, Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан нөхдүүд өнөөдрийг хүртэл олдоогүй, тэр ч бүү хэл Интерполын сайтаас нэр нь хүртэл хасагдаж, өндөр хөгжилтэй харь оронд насан туршдаа жаргаж амьдрах нь хэр шударга юм бол.

Б.Анир 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

35
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

35 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

43.242.243.62Зочин   • 6 сарын 20. 0 цаг 50 минут

сонгууль угтсан нийтлэл.хэхэ

103.26.194.194hul   • 6 сарын 19. 21 цаг 30 минут

Battulga snorond orohkoosoo emne erhkiilegch bolohk sanaatai . Ard tumen minzeb hunee songoosoi

103.229.120.122Зочин   • 6 сарын 19. 18 цаг 33 минут

HUULIIN BAIGUULLAGIIG HUBIIN KOMPANI BOLGOSON, SHYYHIIN BAIGUULLAGA BOLON SHYYGCHIDIIG DALDAAS UDIRDDAG BUZAR JISHGIIG MANAI IH UDIRDAGCH, SHUDARGA TSARAILSAN, HYZYYGYI ELEBEGDORJ GARDAN GYITSETGEJ BAIGAA NI TUILIIN YN end?!?!????

62.167.114.16irgen   • 6 сарын 19. 18 цаг 13 минут

interol haij baigaa yagaa medeelel ustsaniig medehgui baihdaa yahavdee, haij baigaa um bol ustsaniig harj baigaa shdee,,,,,,,luivarchidiig hurdan olj ulsiig hohirolgui bolgooch, Battulga holbootoi um bol yaj eronhiilogch boloh geed baigaa hyn be ??????

103.229.120.122Зочин   • 6 сарын 19. 18 цаг 37 минут

HUULIIN BAIGUULLAGIIG HUBIIN KOMPANI BOLGOSON, SHYYHIIN BAIGUULLAGA BOLON SHYYGCHIDIIG DALDAAS UDIRDDAG BUZAR JISHGIIG MANAI IH UDIRDAGCH, SHUDARGA TSARAILSAN, HYZYYGYI ELEBEGDORJ GARDAN GYITSETGEJ BAIGAA NI TUILIIN YNEN ?!?!????

202.21.119.94Зочин   • 6 сарын 19. 17 цаг 14 минут

ene xulgaichuudiig barij ireed xorioch ee xudlaa l shoudaad bx yum ..ter zoljargal gex xulgaichiig deer ni nemeed..

103.26.195.58зочин   • 6 сарын 19. 16 цаг 32 минут

Телевизээр ЭНХБОЛД гэдэг хүнээс 4 байршилд газар авсан гээд яриад байгаа хүнийг харлаа шударга л ярьж байна ЭНХБОЛД өөрөө өгсөн гэдгээ хүлээлээ далд хичнээн газрын наймаа явагдаж МАНын ТЭРБУМТАН төрсөн нь ил боллоо

202.21.118.178Зочин   • 6 сарын 19. 16 цаг 22 минут

Anir chi neree zorigtoi il bolgood bichee ch! Murdun baitsaagch ingej chadahgui bh. Zohiol bichihed bas uchir bii shuu. Cham shig eh oron, erh chuluu gej yarih durtai hund al' nam iim bolomj olgolloo

202.21.118.178Зочин   • 6 сарын 19. 16 цаг 18 минут

Zohiol bichihdee garguu boljee, songuul' bolgonii umnu uher Mongolchuudiig uher heveeree bgaa meteer bodoj yanz buriin yum hamaj shimeed shaaj uguh yum aa. Songuul' ungurunguut bugd nuur nuuree harahgui yum shig zagnadag yos judag ch alga bolj. Turuus yaaj terbumtan bolokh ve? Tuund hariulchihval, naadahiin chin' uchir oldono shuu!!

202.21.118.178Зочин   • 6 сарын 19. 16 цаг 07 минут

Mongold unen yum gej baihgui, hiij buteesen hun yumtai baihiig bi uguisgehgui, nasaaraa turiin alba hashchaad terbumtan bolson huniig yu gehev? Harin ch ergelzeed bh zuilgui shuud eh uusveriig n' shalgah heregtei... Tegeed ch bidnii tarhiig ugaasaar irsen, ugaaltand odoo boddog setgedeg ulsuud ugaagdahaa boliod bna. Tertee tergui turuus tursun terbumtan bidnii eh orniig ur'd hurshid nair tav'j asar ih zeel avsaniig medeh uu!!! Battulga buruutai bsan bol al' ert shorondoo hiisen, haramsaltai n' tiim bish uchraas udii boltol temtsej irsen.

202.21.124.28зочин   • 6 сарын 19. 15 цаг 45 минут

үнэхээр үнэн юм бол юун ерөнхийлөгч болох вэ шалгаачээ арайчдээ ийм хүн монгол улсыг удирдвал яанаа хамаг газараа зараад монголын ард түмэн дарлагдаад газар нутаггүй болох уу арайчдээ хууль гэж байдаг юм бол шалгаачээ

202.21.118.178Зочин   • 6 сарын 19. 16 цаг 19 минут

Odoo turuus tursun terbumtan chin' harin chinii gazar shoroog zarah deeree tulaad bna... Chamd hedhen jiliin daraa yasaa tavih gazar bhgui l baih bolov uu

103.194.176.98Зочин   • 6 сарын 19. 15 цаг 05 минут

Mongoloo hudaldsan luubarchidiig shorond hii vun eronhiilegch be.idsen horongiig erguulj toluul.

66.181.190.154Зочин   • 6 сарын 19. 15 цаг 03 минут

Хдулаа бичээд байхаар бариад л ир л дээ.Хятадууд бариад болоод л байга биз дээ

202.179.16.140ЗОЧИН   • 6 сарын 19. 14 цаг 39 минут

МОНГОЛЫН ХУУЛЬ ҮНЭХЭЭР ХАЧИН ЮМАА.МӨНГӨТЭЙ БАЙВАЛ ЛУЙВАРЧИН, СЭЖИГТЭН, ХЭРЭГТЭН БАЙСАН Ч ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛЧИХ ЮМ БАЙНА Л ДАА. ШУДАРГА ЮМ ГЭЖ ЁСТОЙ АЛГА, ХУУЛЬ ЁСНЫ ДАГУУ БОЛ БАТТУЛГА ЮУН ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИХ ВЭ? ШАЛГУУЛААД Л ЯВЖ БАЙМААР ЮМ.БАТТУЛГЫГ ХАСМААР ЮМАА. АТГ, ТГ, ШҮҮХ ПРОКУРОРООС НЭР ДЭВШИХ ТОДОРХОЙЛОЛТОО АВДАГ БИЗ ДЭЭ. ЭНЭ БҮГДИЙН АМЫГ МӨНГӨӨР ХААСАН БОЛООД ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШЭЭ БАЙЛГҮЙ, ХУУЛИЙНХАН ЮУ ХИЙЖ БАЙНАА???

122.201.20.190k k k   • 6 сарын 19. 13 цаг 59 минут

хэ хэ, ардчилагчдын үнэн нүүр царай

202.21.118.178Зочин   • 6 сарын 19. 16 цаг 10 минут

Ardchilalliin buyand yamar bolsonoo minii duu buu martaarai! Harin tun udahgui eh orongui, erh chuluugui bolohoor yaaj ineehiig chin' harahsan. Haralgan uher min'

202.21.119.94Зочин   • 6 сарын 19. 17 цаг 16 минут

mal mini ardchlaliin yed ex orongyi bolj bgaagaa oilgoxgyi yabaa mal uu daa xarin chi chin..

202.179.26.30иргэн   • 6 сарын 19. 13 цаг 58 минут

энэ лалрууд одоо Ж ээ гарчаасай гээл залбираад байгаа бх даа

128.199.42.73Зочин   • 6 сарын 19. 13 цаг 21 минут

ZHENKO ERONCHIILOGCHOOR SONGOGDVOL ENE 2-G MONGOL ULSYN BAATAR TSOLOOR SHAGNAKH BAIH...

59.153.115.100Зочин   • 6 сарын 19. 13 цаг 06 минут

Монголын цагдаа энэ гэмт хэрэгтнүүдээ шийтгэх болоогүй юу

43.242.242.106Зочин   • 6 сарын 19. 13 цаг 02 минут

Хам хэрэгтэй хоёроо болон өөрийгөө ялаас цагаатгах нь нь Баттулгын гол зорилго гэдэг нь ойлгогдож байгаа биз дээ

43.242.242.106Зочин   • 6 сарын 19. 13 цаг 01 минут

Энэ мэдээлэл үнэн бол Монголын төр дампуурсаныг харуулж байна. Ард түмнээ хэтэрхий доромжилж байгаа хэрэг биш үү? Баттулга ероөнхийлөгч болох гэж зүтгээд байгаа нь ийм л учиртай юм байна лпаа.

202.21.118.178Зочин   • 6 сарын 19. 16 цаг 12 минут

Medeelel zohiomol, unen bsan bol ner devshih uu? MAN zugeer suuhgui, yaagaad gevel turiin buh erh tedend baigaa. Iim uzegdel songuul' bolgonii umnu bdag shuu dee

103.26.195.58зочин   • 6 сарын 19. 12 цаг 17 минут

МАНын луйварчин залуучуудын хажууд хэлэх үгтэй хийсэн ажилтай өндөр боловсролтой ЧАДВАРТАЙ залуучууд хүний ул шагайж бөгс долоож явсанаас энэ нь ч дээр

103.9.90.130зөв монгол   • 6 сарын 19. 12 цаг 35 минут

ганбат гэгч луйварчинд олон гадаад паспорт гаргаж өгсөн хулгай ч нарыг шалгаачээ

66.181.177.154zochin   • 6 сарын 19. 11 цаг 42 минут

Battulga said bolj l bukh yltnuudaa il gargaj, zugeer l ulsaa dahkin iduulj, khergiig ni uctgakh zorilgotoi, Ard ni ene hkumuus ni ajillaj byi ...

103.26.194.243зочин   • 6 сарын 19. 10 цаг 26 минут

Женко гарч ирээд энэ 2-ыг цагаатгаж элчин сайдаар тавих байлгүй дээ. Хуулийг дээдэлдэггүй Монголчууд гэнэн шүү дээ. Юу ч болоогүй юм шиг далдганаад л явна даа.

43.228.129.229Зочин   • 6 сарын 19. 9 цаг 53 минут

Монгол чинь бидний эх орон биздээ. Сэхээтнүүдийн эх орноо гэсэн үзэл хаачив, Сэхээтэн бүр байгаа газартаа соёл боловсролын үрийг тарих ёстой, Ингээд удирдлагын тогтолцоогоо захын нэг дээрэмчинд алдаад байхын бол бид хэдэн жил үйлээ үзэж сурч боловсорч оюу ухаанаа зарцуулах ямар хэрэг байсийн, дээд доод сургууль байгаад яахийн, гадаад хэл эзэмшээд яахийн, үр хүүхдээ боловсролтой хүн болгож яахийн, наад зах нь хань ижил гэр бүл болгоод яахийн, хэд хэдэн авгай солиод малаа маллаад, дээрэмчдээр төрөө удирдуулаад явах байсийн бол...

43.228.129.229Зочин   • 6 сарын 19. 9 цаг 44 минут

Амар юм. Яагаад Баттулга Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлээд байгааг нь бид нар ойлгохгүй гэж бодоод байгаа юмуу хаашаа юм. Яаж сурталчилгаагаа явуулж байгаа нь ямар хүн бэ гэдгийг харуулж байгаа л биздээ. Бүгд л хөлсний баагиинууд, суганы үснүүд..Монголд чинь бас худалдагддаггүй мөрөөрөө сайхан сэхээтнүүд байдаг юм шүү. Монголын сэхээтнүүд хаа байна. Сэхээтнүүдийн нийгэм дэх үүрэг роль хаа бна, Бүдүүлэг соёлгүй боловсролгүй шуналтай гарал үүсэлгүй хүмүүжилгүй хүмүүст ингээд дарлуулаад яваад байх уу.

43.228.129.229Зочин   • 6 сарын 19. 9 цаг 34 минут

Ardchilsan nam hun bgui yum shig arai denduu yum,Bid nariig ***** gej bodood deerelheed bgaa yum uu haashaa yum, och tochnoon seheetenuud bj l bna.Getel adarch bgaa yum shig ochij cohij neg retcidiv devshuulchiheed l ichih ch gui terniigee surtalchlaad l yavj bh gj , Ard tumniig ingej basamjilj bolohui shuu

202.9.40.84Монгол   • 6 сарын 19. 9 цаг 30 минут

Хулгайч,луйварчдын эх орон болчихоогүй бол энэ талаар ярьж хөөцөлддөг шүүх прокурор гэдэг байгууллагцуд нь ажлаа хиймээр юмаа! Хэн ёрөнхийлөгч болчих бол гэж шударга бус амиа бодсон бэртэгчин зан гарган хүлээж суухаа болимоор!! Төр нь ингэж ялзрах гэж ,яая даа байз...

112.72.11.110Зочин   • 6 сарын 19. 9 цаг 21 минут

Олвол.олох болсон. Энэ хоёрын эзэн нь баттулга, баттулгыг ивээгч эь элбэгдорж.Одоогийн ерөнийлөгч Баттулгатай холбоотой хэргийг эрх мэдлээ ашиглан саармагжуулж түүнийг ерөнхийлөгч болгохын төлөө улайрч байна. Энэ нь найзынх нь хуулийн байгууллагаар шалгагдаж буй хэргүүдийг замхрулж, өөртэй нь ходбоотой Эрдэнэтийн асуудлыг хал балгүй болгох гэсэн алсын бодлого.

59.153.115.100Зочин   • 6 сарын 19. 9 цаг 00 минут

Ийм гэмт хэрэгтэн холбоотон ерөнхийлөгч яавч байж болохгүй. Ганбат батэрдэнэ нарыг олж шүүх хэрэгтэй

203.91.115.39Зочин   • 6 сарын 19. 8 цаг 36 минут

Сайхан юм өө

Шинэ мэдээ

3D хэвлэгчээр хэвлэсэн анхны хиймэл дагуулыг амжилттай хөөргөлөө9 цаг 37 минутын өмнөБүтэлгүй оролдлого9 цаг 42 минутын өмнөМарсель Киттель ОХУ-ын багтай нэгдэнэ9 цаг 47 минутын өмнөКолумби дахь босогчдын бүлэгт өсвөр насныханд үйлчилсэн цэрэг охид9 цаг 52 минутын өмнөД.Трамп шадар туслахаа огцрууллаа9 цаг 56 минутын өмнөМонголын харваачид мөнгөн медаль хүртлээ9 цаг 56 минутын өмнөХувцас өмссөн уран баримлууд9 цаг 58 минутын өмнөЦахилгаан хязгаарлах өнөөдрийн хуваарь8 сар 19. 12:59​2000 оны эхээр ‘’моод’’-нд орж байсан этгээд хувцаснууд8 сар 19. 12:55Барселоны халдлагаар долоон настай хүү алга болжээ8 сар 19. 12:50Тэйлор Свифт өгөөмөр нэгэн8 сар 19. 12:45Эсрэг хүйстнийхээ дүрд чадварлаг хувирсан жүжигчид /фото/8 сар 19. 12:42Америкт нийт 40 хүн гэрээсээ ажилдаг гэсэн судалгаа гарчээ8 сар 19. 12:37Үсний өнгөө өөрчлөх нь таны хувь тавиланд нөлөөлдөг гэвэл та итгэх үү8 сар 19. 12:34Цөс ямар үүрэгтэй вэ?8 сар 19. 12:29Мөнгө тогтоох 10 нууц8 сар 19. 12:20Орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг хуурамчаар үйлдэгдсэн хүмүүст ял оноолоо8 сар 19. 12:14Финландад хутгатай этгээд халдлага үйлджээ8 сар 19. 12:09Та ямар хөөрхөн гэдгээ мэдэх үү?8 сар 19. 11:55Тайванийн ерөнхийлөгчийн ордон руу самурайн сэлэмтэй этгээд дайрч орохыг завджээ8 сар 19. 11:50Ерөнхийлөгч Х.Баттулга залуучуудтай хамт дасгал хийж, гүйлээ8 сар 19. 11:44Кока Колагаар үсээ угааж үзсэн үү /бичлэг/8 сар 19. 11:40Кавай Леонард Хятад улсад айлчилж байна8 сар 19. 11:36Инстаграм тайчигчидтай дайн зарлав8 сар 19. 11:29Алга болсон таван хүүхдийг агуйгаас эсэн мэнд оллоо8 сар 19. 11:24Зөвхөн Монголд үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн худалдан авахыг үүрэгдэв8 сар 19. 11:13Шарилжгүй болоход 84 сая төгрөг зарцуулна8 сар 19. 10:55ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Дархан- Уул аймагт ажиллалаа8 сар 19. 9:50Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно8 сар 19. 9:45Бичлэгтэй, ярилцлагатай, хуралтай улс төрийн үйл явдал дүүрэн өдрүүд8 сар 19. 9:34
© 2008 - 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.